| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2012/0065/Э/ |
| Дугаар | 48 |
| Огноо | 2012-02-20 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 48
Хэргийн индекс: 171/2012/0065/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Н.Идэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Б ын Б д холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201209000103 дугаартай хэргийг 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Б овогт Б ын Б /РД:.../ 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг, . тоот оршин суудаг, 2009 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 285 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.
Шүүгдэгч Б.Б нь 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум .. дугаар баг .. дугаар гудамжны .. тоотод эхнэр Д.А ийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 2 дугаар сарын 03-ны өдөр эхнэр А бид хоёр найзындаа очиж хөзөр тоглож байгаад бид нар 2 шил архи хувааж уусан юм. Тэгээд бид хоёр найзынхаа гэрээс гараад явж байтал манай эхнэр гэртээ харина ээжийнд очихгүй гээд уурлаад бид хоёр маргалдсан юм. Тэгээд бид хоёр гэртээ хариад маргалдаж байхдаа би эхнэрээ зодсон” гэв.
Шүүгдэгч Б.Б нь 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум .. дугаар баг ... дугаар гудамжны .. тоотод эхнэр Д.А ийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:
хохирогч Д.А ийн:…”2012 оны 2 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр Б нь архи уусан байхдаа над руу элдэв өнгөөр дайрч давшлаад янз бүрийн юм ярьж нас барсан ахыг маань хүртэл муулаад надаас хэрүүл өдөөд байсан юм.
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Á.Áàòäàðõàí-99.1-65.doc
Тэгээд бид хоёр маргалдаж байхад Б миний үснээс зулгаагаад газар унагаан цээж рүү өшиглөж, гараараа миний зүүн нүд рүү цохиж зодсон” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-5 дахь тал/,
шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2012 оны 2 дугаар сарын 03-ны өдөр эхнэр А бид хоёр найзындаа очиж хөзөр тоглож байгаад бид нар 2 шил архи хувааж уусан юм. Тэгээд бид хоёр найзынхаа гэрээс гараад явж байтал манай эхнэр гэртээ харина ээжийнд очихгүй гээд уурлаад бид хоёр маргалдсан юм. Тэгээд бид хоёр гэртээ хариад маргалдаж байхдаа би эхнэрээ зодсон” гэсэн мэдүүлэг,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 157 тоот актын
1. “Д.А ийн биед тархи доргилт, нүүрний цус хуралт хуйхны шархны гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 9 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
- Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Б овогт Б ын Б эхнэр А тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргаж улмаар бие эрх чөлөөнд нь халдаж махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх болно.
Шүүгдэгч Б.Б нь урьд 2009 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт 285 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж улмаар 2009 оны өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болсон тул анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон гэж үзэхээр байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.
Хохирогч Д.А ээс:…”Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралд оролцохгүй” гэсэн хүсэлт бичгээр гарган ирүүлжээ.
Иймд Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнтэй хохирогч Д.А нь сайн дураараа эвлэрч байгаа нь тогтоогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр Б.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Б ын Б ыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай 99 дугаар зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б ын Б д холбогдох 201209000103 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б ын Б ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б д авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б д авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР