| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Алтанхуяг |
| Хэргийн индекс | 171/2012/0067/Э/ |
| Дугаар | 55 |
| Огноо | 2012-02-28 |
| Зүйл хэсэг | 201.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 55
Хэргийн индекс: 171/2012/0067/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгсбаяр,
улсын яллагч Б.Сүрмандах,
хохирогч Д.Н ,
шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Ж ийн Б од холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201209000063 дугаартай хэргийг 2012 оны 02 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Монгол Улсын иргэн Б овогт Ж ын Б , /РД:... 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын .. дүгээр баг ... тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч Ж.Б нь Хонгор сумын .. дүгээр баг .. тоотод оршин суух Ж.Б нь 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Хонгор сумын .. дүгээр баг .. ..тоот хашаанд өөрийн нохойгоо сул уяснаас тус сумын ..р багт оршин суух Д.Н ыг хазаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2011 оны 1 сарын 01-ний орой Н манай гэрийн гадаа ирэх шиг болсон.Тэгээд би нохой хорих санаатай гартал цаанаас ирж байхаар хүлээгээд зогсож байгаад ирэхээр нь хамт дагуулаад хашаа руу ороход нохой хуцсан. Н намайг тойроод гүйгээд байсан чинь нохойны уяа тасраад Н ын баруун хөлнөөс хазсан. Тэгээд бид гэрт ороод Хонгор сумын эмнэлэгт очиж үзүүлсэн. Манайх овчарк нохой тэжээдэг нохойгоо гинжээр гинжилдэг хэд хоноод нохойныхоо уяаг шалгадаг. Тэр өдөр гинжийг хашаанд бэхэлдэг төмөр утас нь тасраад хүн урсан. Би Н тад эмнэлгийн ор хоногийн мөнгө, унааны зардал нийт 250000 төгрөг зарцуулсан. Иймд дахиж төлбөр төлж чадахгүй” гэв.
Хохирогч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр цус их алдаж мөн судас тасарч, толгойдоо оёдол тавиулсан.
C:\Documents and Settings\xocoo\My Documents\My Received Files\ALTANKHUYAG\2012.03.19-55 Æ.Áÿìáàöîãò 201.1 öàãààòãàõ òîãòîîë.doc
Тэгээд Хонгор суманд очиж 9 хоногт хэвтэж улмаар Дархан явж 5 өдөр явж эмчлүүлсэн ч төгрөг өгөөгүй. Би эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгөө өөрийнхөө эрүүл мэндийн даатгалаар төлж хэвтсэн. Одоо 200.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч надад ядаж хохирлын 100.000 төгрөг өгвөл би шүүгдэгчтэй эвлэрч болно” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд болох хохирогч Д.Н ын “... Би 2012 оны 01-р сарын 01-ний өдөр 16 цагийн үед ... Б ын хашааны үүдэнд очоод Хорол ахруу утсаар ярихад Б гэрээсээ гарч ирсэн. Тэгээд гэрт нь хамт орох гээд явж байхад нохойны гинж нь тасраад миний баруун хөлний боривноос хазахад нь газар унасан. Тэр үед нохой нь толгойноос хоёр удаа хазахад Б салгаад цээжээр нь тэврэхэд гэр лүү нь гүйгээд орсон. Тэгээд гэрт нь ороод толгойгоо харахад цус гарч байсан. ... . Нохойгоо гинжээр уясан байсан. Намайг хашаанд ороход хоёр нохой нь уяатай байсан. ” гэсэн мэдүүлэг, /хэргийн 8 дахь хуудас/
гэрч Д.Х ийн “... Тэгээд Б ын гэрт сууж байхад Н надруу залгаад хаана байна гэж асуухад Б ын гэрт байна гэж хэлэхэд яваад очъё гэж хэлсэн. Удаагүй байхад нохой хуцах шиг болохоор нь Б “Н ыг ирж байна” гээд нохой хорих санаатай гарсан. Тэгсэн гаднаас Н нь Б ын нохой миний толгойноос хазчихлаа гээд ороод ирсэн. ... Тэр хоёр нохой хашаан дотроо хоёулаа уяатай байсан. Б нохойгоо гинжээр уясан байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 9 дэхь хуудас/
гэрч Д.Д гийн “... Б ын нохой хуцаж Н ирсэн. Б нохой хорьж өгье гээд гарсан. Тэгсэн чинь гаднаас Н Б ын нохой намайг урчихлаа гэхээр нь хартал толгойноос нь цус гарч байхаар нь нүүр гарын алчуураар дарж боогоод хажуу айлын машинаар сумын эмнэлэгрүү Б ын эхнэр Гэрэлээ аваад явсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 10 дахь хуудас/
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн ¹103 дугаартай актын “1.Д.Н ын биед хуйхны шарх, баруун хөлийн шилбэний няцралын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт, /хэргийн 12 дахь хуудас/
Шүүгдэгч Ж.Б ын сэжигтнээр өгсөн “... Н ирээд манай хашааруу орж байхад нохой хуцахад Н намайг тойроод гүйгээд байсан чинь зүүн талд байсан нохойны уяа тасраад давхиж ирээд баруун хөлнөөс нь хазахад Н намайг дараад унасан. Тэгээд би доороос нь нохойгоо барьж авч нохойгоо уячихаад гэртээ оруулсан. ... Манай нохой дандаа уяатай байдаг” гэсэн мэдүүлэг /хэргийн 27 дахь хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Д.Н ыг Ж.Б ын хашаанд түүний хамт орж ирэх үед Ж.Б ын нохойны уяа тасарч улмаар Д.Н ыг урж биед нь хөнгөн гэмтэл учруулсан байна.
Ж.Б ын нохой нь хашаан дотроо уяатай байсан нь зохих хамгаалалттай байсан гэж үзэж үндэслэлтэй бөгөөд харин нохойны уяа тасарч бусдыг хазаж хөнгөн гэмтэл учруулсанд Ж.Б ыг орчин тойрондоо аюул учруулах амьтныг хамгаалалтгүй байлгасан үйлдэлд субьектив байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Иймд Ж.Б ын үйлдэл /эс үйлдэхүй/-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг баримтлан гэм буруугүйгээр Эрүүгийн хуульд заасан хор уршигийг учруулсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Ж.Б од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр 201.1-т зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290, 294, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-т заасныг баримтлан Аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж Б овогт Ж ын Б од холбогдох эрүүгийн 201209000063 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурьдсугай.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.2-т зааснаар нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон болохыг дурьсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2-т зааснар Ж.Б од урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дүгээр зүйлийн 303.1-д зааснаар цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар цагаатгах тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ж.Б од урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ