Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 59

 

 

 

 

Хэргийн индекс: 171/2012/0072/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,

нарийн бичгийн дарга, Н.Төгсбаяр

улсын яллагч П.Уламбаяр ,

шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт Б  овогт Ж ын Б өд холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000106 дугаартай хэргийг 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б  овгийн Ж  овогтой Б /РД:.../,19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Увс аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан харьяа хорих ..р ангид ял эдэлж байгаа, урьд Дархан-уул аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 03-ны өрийн 52 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял,

Дархан-Уул аймаг дарь сум дундын шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 67 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.3-т зааснаар 5 жил 2 сар хорих ял,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 114 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйдлийн 145.2-т  зааснаар 4 жил 6 сар хорих ялаар тус тус шийтггэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай

 

Шүүгдэгч Ж.Б нь 2012 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих .. дугаар ангийн байранд ялтан Н.Ж ийн зүүн гарыг цаасны хутгаар зүсэж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн “Энэ өдөр Н.Ж тэй усан дээрээс болж маргалдаж байгаад 00-н өрөөнд орсон чинь намайг Н.Ж  нэг удаа алгадаад авахаар куртикны халаасанд байсан цаасны хутгаар зүүн гарыг нь зүсчихсэн юм “ гэв.

Хохирогч Н.Ж  хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэгт:

“Би энэ өдрийн12  цагийн орчимд хорих байрны коридорт байрлах ус буцалгагчин дээр  ус авах гээд зогсож байх үед миний урд талд Ж.Б ус авах гээд зогсож байсан ба намайг хогийн пизда , чи гэрийнхтэйгээ холбоо бариад гар утсанд нэгж авч өгсөнгүй гэж уурлаад байсан ба урд урд надад нэгж аваад  өг гэж хэлж байсан бөгөөд энэ асуудлаас

 

болоод надтай маргалдаж 00-ийн өрөөнд араас ороод ир гэж дуудахад нь 00-ын

өрөөнд дагаад орсон чинь Ж.Б 2 удаа намайг шанаадахад нь би зүгээр байгаараа пизда минь гэж хэлсэн чинь одоо би чамайг ална гээд 00-ийн өрөөнөөс гараад явсан би буцаж очоод ус буцалгагчийн хажууд очоод байж байтал өрөөнөөсөө бололтой буцаж гарч ирээд Ж.Б 00-ын өрөөнд ороод ир гэж дахин дуудахаар нь яваад очсон чинь чамайг ална ээд  пизда минь гээд цаасны хутга гаргаж ирээд над руу дайрахаар нь би зүүн гараар хаасан чинь миний зүүн гарын шууны үеийн хэсэгт зүсчихсэн тэгэхээр би Ж.Б ийг хүзүүнээс нь шилдэж дараад толь мөргүүлсэн  энэ үед хүмүүс салгаад 00-ын өрөөнөөс гарсан” /хэргийн 8 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Г ийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэгт:

“Намайг энэ өдөр 00-ын өрөөнд орж бие засах гэсэн чинь 00-ын өрөөнд Н.Ж  Б хоёр хоорондоо нэг нэгнийгээ заамдчихсан зогсож байсан ба Б нь би больё гээд байх чинь чи болилдоо гэж хэлж байсан Тэгээд Ж.Б гараад явах гэсэн буцаж араас нь Н.Ж  татаж 00-ын өрөөнд оруулж ирээд Ж.Б ийг унгаж  нүүрэн тус газар нь өшиглөсөн тэгээд хоорондоо зууралдаад байж байхад Ж.Б ийн духнаас харин Н.Ж ийн зүүн гараас цус гарчихсан байдалтай байсан. Тэгээд би аль алиныг нь нэг нэг өшиглөөд больцгоо гэж хэлээд гарсан. Тэр хоёр 00-ын өрөөнд цусаа цэвэрлээд гарсан дахин зодолдоогүй”   гэсэн мэдүүлэг /хэргийн 12 -13 дугаар тал/

 

Гэрч Ц.Б ын мэдүүлэг:

“Тус өдрийн 12 цагийн орчимд Н.Ж  Ж.Б гэдэг хоёр ялтан хоорондоо зодолдсон  улмаас нэгнийгээ цаасны хутгаар зүүн гарыг зүссэн байна уг хутгыг нь олоод ир гэж төлөөлөгч дэслэгч Мэнд-Эрдэнэ надад үүрэг өгөхөөр нь уг хутгыг дээд давхрын 4 тоот өрөө болон 00-ын өрөө зэрэгт үзлэг хийгээд олоогүй, мөнх биед нь үзлэг хийсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 11 дүгээр тал/,

 

Гэрч Э.Н ын мэдүүлэг:

“Би энэ өдөр 11.12 цагийн орчимд  хорих байрны 3 дугаар давхар луу гарах гээд явж байтал Н.Ж ийн гараас нь цус гарчихсан явж байхаар нь юу болсон бэ? гэж асуухад Ж ын Б тэй зодолдсон юм гэж хэлэхээр нь өрөөнд нь гарынх нь шархан дээр хөвөн шатааж дарж шархыг нь боож өгсөн”  гэсэн мэдүүлэг /хэргийн 10 дугаар хуудас/,

 

шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 40 дүгээр тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 39 дүгээр тал/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 158 тоот актын “1.Н.Ж ийн биед зүүн гарын шуун дахь шархны гэмтэл тогтоогдлоо

 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 16 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Ж.Б нь 2012 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 445 дугаар ангийн байранд ялтан Н.Ж ийн зүүн гарыг цаасны хутгаар зүсэж хөнгөн гэмтэл учруулсан болох нь

шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Н.Ж  мэдүүлэг, гэрч Б.Г , Ц.Б , Э.Н  нарын мэдүүлгүүд /хэргийн 10,11,12-13,8 дугаар талууд/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 158 тоот актын дүгнэлт /хэргийн 16 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Б нь ялтан Н.Ж тэй хувийн таарамжгүй харьцаанаас болж муудалцаж улмаар эрх чөлөөнд нь халдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлдээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь хорих ял эдлэж байхдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн хэдий ч гэмт хэрэг хархад хохирогчийн буруутай байдал нөлөөлсөн /шүүгдэгчийн болон гэрч Б.Г ийн мэдүүлэг /хэргийн 12 дугаар тал/, Ж.Б ийн биед нүүрний зөөлөн эдийн шархны үлдэц сорви тогтоогдлоо гэх  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 219 тоот акт /хэргийн 24 дүгээр тал/, үйлдсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж шүүгдэгчийн байгаа байдал зэргийг харгалзан ял эдлэх дэглэмийг чангаруулан өөрчлөх шаардлаггүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б  овогт Ж ын Б ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Б  овогт Ж ын Б ийг 3 /гурав/  сар баривчлах ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч Ж ын Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулсан 3 /гурав/  сар баривчлах ял дээр 2009 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 114 тоот шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 19 хоногийн хорих  ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б  овогт Ж ын Б ийн биечлэн нийт эдлэх ялыг 1 жил 7 сар  19 хоногоор /нэг жил долоон сар арван ес хоног / тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5-д зааснаар шүүгдэгч Ж ын Б өд оногдуулсан 1 жил 7 сар  19 хоног хорих ялыг  жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дугаар зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ж ын Б ийн цагдан хоригдсон  28 /хорин найм/ хоногийг ял эдэлсэн  хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл мөн хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж ын Б өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь байлгасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МАНЛАЙБААТАР