| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 123/2025/0018/З |
| Дугаар | 221/МА2026/0259 |
| Огноо | 2026-04-21 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2026/0259
М.Э-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б нар;
Нэхэмжлэгч: М.Э
Хариуцагч: Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Гуравдагч этгээд: Ө.М, О.М, А.Энар;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, гуравдагч этгээд Ө.М, О.М, А.Э нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 123/2025/0018/3
ТОДОРХОЙЛОХ нь:
3.1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч М.Э нь Хурлын даргад өөрийн нэрийг дэвшүүлээгүй..., МАН-с болон өөр бусад төлөөлөгчөөс түүний нэрийг дэвшүүлээгүй..., хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй..., хурлыг орхин гарсан нөхцөл байдлыг Хурлын даргад нэрээ дэвшүүлэх боломжийг хаасан гэж дүгнэх үндэслэлгүй..., Хурлыг орхин гарсан нь Хурлын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхгүй гэсэн эсрэг санал өгсөн гэж дүгнэх үндэслэлтэй..., 02 дугаартай Н.Э-ыг Хурлын даргаар сонгосон тогтоолтой маргаагүй учир 01 тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн Хурлын даргад нэр дэвшүүлэх эрх сэргэх боломжгүй” гэж өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн эсрэг агуулга бүхий үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т “Тухайн Хурлын төлөөлөгч Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлэх эрхтэй. Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нам, эвслийн бүлэг нэр дэвшүүлж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон дээрх эрх зөрчигдсөн бөгөөд уг эрхийн зөрчилд гуравдагч этгээдүүдийн бүрэн эрхийг зөвшөөрсөн 01 дугаартай тогтоолыг хууль зөрчиж гаргасан үйлдэл, эс үйлдэхүй шууд шалтгаант холбоотой эсэхэд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй.
Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Орон нутгийн сонгуулийн дүнгээр энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан тооны төлөөлөгчдийн дөрөвний гурваас доошгүй төлөөлөгч сонгогдож, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гарсан бол тухайн Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно” энэхүү заалтаар дийлэнх олонх нь 31 ба түүнээс дээш төлөөлөгч бүрэн эрх хүлээн зөвшөөрсөн тогтоол батлахад оролцох ёстой. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.7-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно”, 48.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална” гэж заасан.
Энэ үед би анхдугаар хуралдаанаас хууль бус тогтоол баталж болохгүй, хуулиа зөрчиж болохгүй болохыг сануулж, уг асуудлаар зөвшилцөх санал гаргаад хүлээж авахгүй байсан тул хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүйд хүрч арга буюу Монгол Ардын намын 20 төлөөлөгч бид санал нэгтэй Хурлаас гарч явсан үеэс эхлэн цаашид Анхдугаар Хуралдаанд оролцох, санал гаргах, Хурлын даргад нэрээ дэвшүүлэх үйл ажиллагаанд оролцож чадаагүй, хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Жаран гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хурлын тогтоол,... нь хууль тогтоомж,... шийдвэрт нийцсэн байх...” гэж тус тус заасан нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, түүний шийдвэрт мөн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон миний үйл ажиллагаа, оролцоотой ч шууд хамааралтай бөгөөд түүний дотор иргэдийнхээ итгэлийг хүлээж, тэдний эрх ашгийг төлөөлөхөөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон бүгдэд шууд хамаарах, өдөр тутмын үйл ажиллагаа, шийдвэр гаргах бүртээ баримтлах зарчим, онцгой үүрэг учир Үндсэн хуулиар хүлээлгэсэн дээрх үүрэг, зарчмыг баримталсан бөгөөд хууль бус шийдвэрийг эсэргүүцэж, иргэдийнхээ итгэлийг хүлээж тэдний эрх ашгийг хууль дээдлэх зарчмыг удирдлага болгон төлөөлж ажиллахаар сонгогдсон зорилгоо биелүүлж ажиллах зарчмын шаардлага тавьсан. Хэрэв тухайн үед хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрсөн бол иргэд сонгогчдынхоо өмнө амласан амлалт, өөрийн баримталдаг зарчмаа үл огоорсон үйлдэл болохоос гадна улс төрчийн хувьд дараа дараагийн сонгуульд нэр дэвших ёс суртахууны эрхгүй болох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар Анхдугаар хуралдааныг орхиж гарсан үйл баримтыг анхан шатны шүүх дүгнэж чадсангүй.
Эцэст нь Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдсанаар эхэлж, шинээр сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрх эхэлснээр дуусгавар болно” гэж заасны дагуу маргаан бүхий захиргааны акт буюу Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны Аравдугаар сарын 29-ний өдрийн “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01 дүгээр тогтоол гарах үед Ө.М, О.М нарын сумын иргэдийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, А.Э-ын сумын төлөөлөгчийн бүрэн эрх 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс тус тус эхэлж, өмнөх төлөөлөгчдийн бүрэн эрх дуусгавар болсон. Гэтэл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх”-ыг хориглосон заалтыг зөрчиж, гуравдагч этгээдүүдийг сумын иргэдийн төлөөлөгчөөс чөлөөлөгдөөгүй байхад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч 01 тогтоол гарсан. Хоёр өөр шатны хуралд сонгогдсон төлөөлөгч аль нэг анхдугаар хуралдаан эхлэхээс өмнө, бүрэн эрх хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдахаас өмнө аль шатны хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээ сонгох эрхтэй. Дээрх гурван төлөөлөгчийн хувьд энэхүү эрхээ эдэлж сумын хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх сонголтоо хийсэн, бөгөөд дээрх 3-н төлөөлөгчийн хувьд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон атал анхан шатны шүүх үүнд огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан.
Иймд Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 123/ШШ2026/0021 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Төв аймгийн иргэдийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Б, Г.М, Г.Э, Г.Б, С.Б, М.Э, Ц.Ж, Л.М, Б.У, Б.Г, П.О, Х.Ц, А.Б, Н.Д, Ц.О, О.Ц, Ц.Э, С.Ц, А.М, Б.Бнарын Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01, 02, 03, 04, 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
2. Нэр бүхий 20 иргэдийн төлөөлөгч нартай хамт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 01-05-р тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нэхэмжлэгч М.Э нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзаж, шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 31 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, М.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэр бүхий 19 төлөөлөгчийн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01, 02, 03, 04, 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Төв аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 172 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ.
4. Төв аймгийн иргэдийн төлөөлөгч М.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 01 тогтоолын Ө.М, О.М, А.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5. Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч М.Э нь Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар бусад 19 төлөөлөгчийн хамт анх шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч дахин 2024 оны 01 дүгээр тогтоолын Ө.М, О.М, А.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг дахин гаргасан гэж үзэхээр байна. Мөн анх 19 төлөөлөгчийн хамт гаргасан 01 тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж М.Эад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
6. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 647 дугаар магадлалд нэр бүхий 20 төлөөлөгч нарын нэхэмжлэл болон нэхэмжлэгч М.Э нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл ижил байгаа талаар дурдсан байх бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ магадлалд дурдсан асуудлаар ямар нэг дүгнэлт хийгээгүй, уг магадлалд дурдсан асуудлыг бүрэн хэрэгжүүлээгүй байна.
7. Тухайлбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Аль нэг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаантай хэрэг байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно” гэж зааснаар дээрх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 647 дугаар магадлалд заасны дагуу нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл агуулгын хувьд ижил байгаа тохиолдолд нэр бүхий 19 төлөөлөгчийн нэхэмжлэлтэй Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч М.Э-ыннэхэмжлэлтэй Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэх боломжтой эсэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шалгаж тогтоох боломжтой байна.
8. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэр бүхий 19 төлөөлөгчийн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 01 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч М.Э-ынТөв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 01 дүгээр тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага хоорондоо агуулгын хувьд адилхан байхад анхан шатны шүүх тухайн захиргааны хэргүүдийг нэгтгэн шийдвэрлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 123/ШШ2026/0021 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Л.ОДБААТАР