Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2011 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 01

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанжав,

улсын яллагч О.Доржмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

шүүгдэгч А.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт А гийн Б.эд холбогдох эрүүгийн 21123466 дугаартай хэргийг 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Т овогт А гийн Б., /РД:***/, 19** оны 10 сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 34 настай, дээд боловсролтой, соёл судлаач мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн м* захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Дархан сум ** дүгээр баг **-р хорооллын **-р байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч А.Б. нь 2011 оны 8 сарын 28-ний өдрийн орой 18 цагийн орчим Дархан сум **-р багийн нутаг дэвсгэрт байрлах Ахмадын хорооны байрны зүүн талын замд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчин согтуугаар Хонда Одиссей маркийн **** ДАР дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ мөн Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг зөрчсөнөөс иргэн Т.Э.ын зүүн хөлийг дайрч биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”Ахмадын байр руу орох гэж явж байхад 3-4 хүн сууж байсан юм. Зүс таних цахилгаанчин залуу харагдахаар нь цахилгааны ажил ярих гээд очсон. Тэд нар архи уугаад сууж байхаар нь машинд байсан тал шил архиа авч очиж өгсөн.

 

                      C:\Documents and Settings\User\Desktop\À.Áîëîðñ¿õ 215.2-.doc

Тэр архинаас надад 50-ийн аяганы талаар архи хийж өгөхөөр нь тэрнээс талыг нь амссан. Тэр ах нартай байж байсан нэг ах бирж орно замдаа бууя гэхээр нь машиндаа суулгасан. Тухайн үед миний хажууд сууж явсан Е-тай Э. юм ярьж байсан юм байна лээ. Би тэрийг анзааралгүй ухарч хөлийг нь гэмтээсэн. Тэгээд түргэн тусламж дуудаж эмнэлгийн тусламж үзүүлсэн. Эмчилгээ сувилгаатай холбоотой гарсан зардлыг би төлж байгаа. Хохирогчийг Улаанбаатар хотруу хоёр удаа авч явж үзүүлсэн. Цаашид ч эмчилгээний мөнгө төгрөгийг өгнө гэж бодож байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

            Хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

            Зам тээврийн осол дээр цагдаагийн дэслэгч Б.Ө-ын тогтоосон акт /хавтаст хэргийн 9 дүгээр хуудасны ар/,

            Драйгер үлээлгэсэн тайлбар баримт /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,

Хохирогч Т.Э.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч М.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/,

            Гэрч Д.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 17 дугаар хуудас/,    

            Гэрч Н.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/,

            Шүүх эмнэлгийн шинжээчийн ¹845 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

            Авто тээврийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/,

Шүүгдэгч А.Б.ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 60 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч А.Б. нь 2011 оны 8 сарын 28-ний өдрийн орой 18 цагийн орчим Дархан сум 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах Ахмадын хорооны байрны зүүн талын замд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчин согтуугаар Хонда Одиссей маркийн ****ДАР дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ мөн Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчиж  иргэн Т.Э.ын зүүн хөлийг дайрч шилбэний шаант ясны битүү хугарлын гэмтэл болох хүндэвтэр зэргийн гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Э.ын ”... Б. эргэж яваад тал шил Чингис архи авчирсан. Тэгээд Б.ийн авчирсан тал шил архийг Г- болон түүний ажлын ах, мөн Б. бид нар хувааж уусан. Тэр үед Б.ийн машинд Е- гэдэг залуу унтаад сэрж байсан. Архиа уучихаад Б. машиндаа суусан. Би Е-ын талаар нь очсон. Тэгээд цонх нь онгорхой болохоор хаалган дээр нь очоод юм ярьж байсан. Тэгэхэд Б. машинаа асаагаад жолоогоо баруун тийш нь дараад шууд ухарсан. Тэгээд миний зүүн хөлөн дээгүүр машины дугуй гарах шиг болоод хөл сонин болоод би шууд газар унасан. ... гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээнд гарсан зардал мөнгийг Б. өгч байсан. Миний тооцоогоор 1600000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг, /хэргийн 14-15 дугаар хуудас/,

гэрч М.Е-ын ”... миний хажууд нэг залуу ирээд сайн байна уу Эрка ах гэж надтай мэндэлсэн. Манай найзын эхнэрийнх нь дүү байсан. Тэгээд Б. цаад хүнтэйгээ юм ярьж байгаад за хөгшин нь хөдөллөө гээд машинаа ухраасан. Тэгэхэд миний цонхны хажууд байсан залуу цаашаа унасан. Тэр залуу унангуутаа ёолоод байсан. Тэгээд буугаад ирсэн чинь уг залуугийн зүүн хөл нь шилбэ хэсгээрээ хугарсан байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 16 дугаар хуудас/,

гэрч Д.Г-ийн “... Б. биднийг харчихаад машинаасаа бууж ирэхдээ задлаад дээрээс нь уучихсан хагас шил хар Чингис архи аваад бууж ирсэн. Тэгээд тэр тал шил архиа бид нартай хувааж уусан. Б. машиндаа суухаар нь би Б.ийн талын хаалган дээр нь очиж онгорхой цонхоор нь юм ярьж байсан. Харин Э. жолоочийн эсрэг талд очиж машинд унтаж байгаад сэрсэн Е-ын талын цонхоор юм ярьж байсан юм. Тэгэхэд Б. машинаа асаачихсан байж байгаад гэнэт ухарсан. Тэгэхэд Э.ын хөлөн дээгүүр дайрч гарсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 17 дугаар хуудас/,

гэрч Н.М-ын “... бид нар авсан архиа уугаад байж байхад 1 цагаан машин ирсэн. Би жолоочийг нь танихгүй. Тэр жолооч бид нар луу бууж ирэхдээ задлаад дээрээс нь уучихсан хагас шил хар Чингис архи аваад бууж ирсэн. Тэгээд тэр тал шил архиа бид нартай хувааж уусан. ... би машиных нь арын суудалд суусан. Намайг суухаас өмнө бид нарт архи өгсөн жолооч залуу явлаа гээд машиндаа суугаад машинаа асаачихсан нормальдаж байсан. Жолоочийн хажуугийн цонхоор бид нартай архи уусан Э. гэдэг залуу жолоочийн хажуугийн хүнтэй юм ярьж байсан. Тэгтэл жолооч залуу гэнэт хаазлаад аягүй огцом ухарсан. Тэгэхэд Э. савж унаад хөлөн дээгүүр нь машин гарчих шиг болсон. Тэгээд би машинаасаа буугаад яасан бэ гэхэд Э. хөл нь хугарсан байсан“ гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/, 

Техникийн шинжээчийн дүгнэлтэнд “Замын цагдаагийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Ө-ын гаргасан ослын акт үндэслэлтэй байна. Явган зорчигч Т.Э. нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоохдоо Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн 2009.12.25-ны өдөр гаргасан 260 тоот тогтоол дээр жолоочийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль буюу түүнээс илүү байгаа нь тогтоогдсон тохиолдолд тухайн этгээдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үздэг болно” гэсэн дүгнэлт, /хэргийн 49 дүгээр хуудас/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹1054 тоот дүгнэлтэнд “Т.Э.ын биед зүүн хөлийн шилбэний шаант ясны битүү хугарлын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” /хэргийн 21 дүгээр хуудас/ гэсэн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Иймд А.Б.ийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчин согтуугаар Хонда Одиссей маркийн ****ДАР дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ мөн Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчиж иргэн Т.Э.ын зүүн хөлийг дайрч биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

              Хохирогч Т.Э. нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Надад гомдол санал байхгүй. Хөл муу учир шүүх хуралд ирж чадахгүй. Эмчилгээний турш тусалж дэмжиж байсан. Цаашдаа ч тусалж байгааг харгалзан үзнэ үү” гэжээ. Хохирогч Т.Э. хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй зэрэг байдлуудыг харгалзан хохирогчид шүүгдэгчээс нэмж гаргуулах хохирол, төлбөргүй байна гэж үзлээ.

А.Б.ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэрээр Цагдаагийн Ерөнхий газрын Лавлагааны санд бүртгэгдээгүй байна гэжээ.

 

Иймд шүүгдэгч А.Б. нь урьд ял шийтгүүлж байгаагүй бөгөөд хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдэж, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа ойлгон гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн байгаа байдал зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тайж овогт А гийн Б.ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар А.Б.ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар А.Б.эд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар А.Б. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар А.Б. нь энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6. Хохирогч Т.Э. нь эмчилгээ сувилгаатай холбогдон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэж журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

                                 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар А.Б.эд оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар А.Б.эд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар А.Б.эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар А.Б. нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг түүнд сануулсугай.

 

11. Шүүгдэгч А.Б.ийн ¹**** дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тогтоолын хамт Замын цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

13. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл А.Б.эд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           А.АЛТАНХУЯГ