| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2011/0240/Э/ |
| Дугаар | 60 |
| Огноо | 2012-03-21 |
| Зүйл хэсэг | 230.2., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 60
2012 3 21 60
Хэргийн индекс: 171/2011/0240/Э/
Дархан-Уул Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,
улсын яллагч Н.Идэр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан гэмт хэрэгт Б овогт Э ийн Б д холбогдох яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 21123603 дугаартай хэргийг 2012 оны 02 дугаар сарын 27-ны єдєр хїлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт Э ийн Б 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг, .. байрны .. тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, РД: /.../ жолооч мэргэжилтэй, боловсрол бүрэн бус, ял шийтгэл 5 удаа
1984 онд эрүүгийн хуулийн 169-б зааснаар 6 хорих ял, 1986 онд эрүүгийн хуулийн 163 дугаар зүйлийн 163.2-т зааснаар 8 сар хорих ял, 1989 онд эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2, 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар нийт 3 жил хорих ял, хамгийн сүүлд 1993 оны 9 сарын 26-нд Төв аймгийн шүүхээр эрүүгийн хуулийн 98 дахь зүйлийн 98.1, 124 дүгээр зүйлийн 124.1, 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар нийт 4 жил хорих ял шийтгэгдэж байсан. 1995 оны 8 дугаар сарны 29-ны 337 тоот шийтгэх тогтоолоор 6 жил 3 сар 8 хоногоор шийтгүүлж байсан.1996 оны 9 дүгээр сард 226 тоот шийтгэх тогтоолоор 8 жил 8 сар хорих ял шийтгүүлж байсан.
Шүүгдэгч Э.Б нь 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Дархан өртөөний Цагдаагийн хэсгийн ажлын байранд цагдаагийн дэд ахлагч Т.С г хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, нүүрэн тус газар нь мөргөж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүжүүлэх байранд цагдаагийн ахлах ахлагч Д.Б ийг мөн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж нүүрэн тус газарт нь цохиж хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ …“2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төмөр зам дахь Дархан өртөөнөөс Хөтөл явах гэж байхдаа найз
\\Manlaibaatar\shareddocs\Ý.Áàòàà.doc
нартайгаа тараад 1 шил архи уусан. Энэ үед цагдаа гарч ирээд яваач юу хийгээд байгаа гэж хэлчхээд буцаад орсон. Удалгүй нөгөө цагдаа өрөөндөө дуудаж оруулаад бичиг баримтаа гаргаж өг гэхээр нь намайг Э ийн Б гэдэг би ингээд явчихъя цагдаа нартай маргалдахаар юманд орчихдог юм гээд маргалдаж байтал цагдаа намайг заамдаад авахаар нь би түүний нүүр рүү нь мөргөчихсөн юм. Тэгээд цагдаа нар намайг унагаж гар хүлээд зодоод.байсан, тухайн үед гаднаас түргэний эмч орж ирээд намайг үзчээд явсан. “ гэв.
Хохирогч Т.С гийн мэдүүлэг: .... “ 2011 оны 11 дүгээр сарын 05-ны орой 21 цаг 30 минутын үед Дархан-Уул аймгийн “Дархан Өртөө”-ний вокзалд албан тасалгаандаа үүргээ гүйцэтгэж байх үед гаднаас улаан дээлтэй 40 орчим насны эрэгтэй хүн орж ирээд вокзал дотор согтуу хүмүүс хоргоогоод архи ууя гээд зүгээр суулгахгүй байна гэхээр нь би албан тасалгаанаасаа гарч тэдгээр хүмүүст олон нийтийн газар архи уугаад бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж болохгүй. Тарцгаа гэж хэлээд явсан.
Ойролцоогоор 20 минутын дараа гадуур эргүүл хийх гээд гартал тэдгээр согтуу хүмүүс вокзалын гадна дотор хаалганы дунд тамхи татаад зогсож байхаар нь би дахиад та нар хэвийн бус байдалтай байна, ямар учраас яв гээд байхад явдаггүй юм гээд тэдгээр хүмүүсээс бичиг баримтыг нь үзэхээр шаардсан. Гэтэл Э т овогт Б гэгч нь “би бичиг баримтаа үзүүлэхгүй, үзүүлэхгүй гэсэн хүнийг яах юм мангар пацаан минь, би 5 цагдаа зодчихоод ял эдлээгүй байгаа шүү, чи бол яршиг шүү ” гэх мэт тавьсан шаардлага эсэргүүцэхээр нь. Би та намайг дагаад яв, албаны өрөөнд орж ярилцъя гээд дагуулаад явсан. Албаны өрөөнд ороод түүнээс биедээ байгаа эд зүйлсээ шалгуулчих гэхэд “чадахгүй чам шиг мангар пацаан намайг шалгадаггүй юм, Э ийн Б гэж хүмүүсээс асуугаарай ” гэх мэтээр өөдөөс эсэргүүцсэн.
Тэгээд биед нь үзлэг хийх гээд түүнд ойрттол шууд миний өмсөж байсан дүрэмт хувцаснаас заамдаж аваад “чи муу мангар пацаан оролдох хүнээ оролдоорой” гээд зууралдаад тавихгүй байсан би арай гэж тавиулахад миний хүзүүнд байсан мөнгөн гинж тасарчихсан, мөрдсөний гогцоо тасарч унасан байсан.Энэ үед гаднаас цагдаагийн ахлах ахлагч Н.А орж ирсэн. Н.А той хамжиж гарыг нь ард гаргаж гавласан.
Тэгээд босоод ирэхэд миний зүүн талын нүд овоогоод хавдчихсан, юм харж болохгүй байсан. Тэгээд цагдаагийн газрын 102, түргэн тусламжийн 103 дугаар руу залгаж дуудлага өгөхөд эхлээд эрүүгийн 2 цагдаа ирсэн, 10 минутын дараа 103-н эмч ирэхээр нь Э ийн Б гэгчийг үзүүлсэн гэв. /хэргийн 17-18 дахь тал/,
Хохирогч Д.Б ийн мэдүүлэг: ... “ 2011 ОНЫ 12 Дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг бүргэд 117 чиглэлд ахмад Х.А ийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад бөхийн өргөөнд согтуу хүн танхайраад байна гэсэн дуудлагыг С1-ээс авсан. Дуудлагын дагуу очиж Э ийн Б гэх хүнийг протоколдож хүлээн авч Баянзүрх дүүргийн цагдаагийн хэсгийн эрүүжүүлэх байранд хүргэж өгсөн.
Уг хүнийг эрүүжүүлэх байранд хүлээлгэж өгөх гээд байж байхад Б гэгч үүдэнд “чи намайг эрүүжүүлдэг хэн бэ муу хар цагдаа, нохой” гээд элдэв янзаар орилж байснаа гэнэт миний урд ирээд уруул тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд эрүүжүүлэхийн цагдаа түүнийг татаж авч салгасан. Тэгээд орилж хашгираад хаалга, хана өшиглөж цохиод дийлдэхгүй танхайраад байсан. Тэр үед миний доод уруулыг шүдтэй хавсарч цохиход уруул нэвт цохигдоод цоорчхоод цус гараад тогтохгүй болохоор нь шууд цэргийн госпиталийн хүлээн авахад очиж үзүүлэн тариа хийлгэж 2 оёдол тавиулсан юм.” /хэргийн 19-20 дахь тал/,
гэрч Н.А ын мэдүүлэг: ... ““ 2011 оны 11 дүгээр сарын 05-ны орой 21 цаг 50 минутад Шарын голын суудлаар ажилд явж Дархан-Өртөөнд вагон зогсолт хийхэд Дархан-Өртөөний төмөр замын цагдаагийн хэсгийн өрөөнд ажлаа танилцуулах гэж ороход цагдаа цагдаагийн ахлах ахлагч Т.С нь үл таних 30 гаран насны согтуу эрэгтэй хүнтэй өрөөндөө зууралдчихсан байж байсан. Тухайн үед зүүн талын нүдэндээ цохиулсан бололтой нүд нь овоогүйд хавдчихсан, “надад туслаарай, энэ согтуу хүн агсан тавиад зодох гээд дийлдэхгүй байна” гээд өрөөнийхөө диван орон дээр тэр согтуу хүнийг арагш харуулаад нэг гарыг нь ар талдаа гаргаад чагтлаад дарчихсан, нөгөө хүн нь эсэргүүцэл үзүүлээд дийлдэхгүй байгаа бололтой байсан. Тэгэхээр нь би очоод тэр залуугийн баруун гарыг нь сугавчлах мэт хэрэглээд зүүн гартай нь өмдний тэлээгээр нь холбож уясан. Тэгэхэд тэр хүн нилээд согтуу “би тагнуулын байгууллагын ажилтан, та нар буруу хүнээрээ оролдож байна, муу сайн ялаанууд, та нар намайг зодлоо шүү” гээд орилоод байсан.тэгэхээр нь Т.С 103 дуудаад бие дээрх шарх сорвийг нь үзүүлээд эрүүжүүлэхгүй бол болохгүй юм байна гэж хэлчхээд вагондоо суугаад явсан.” /хэргийн 27дахь тал/,
гэрч Н.Г ийн мэдүүлэг: ...” 2011 оны 11 дүгээр сарын 05-нд 18 цагаас шөнийн 02 цагийн хооронд 63 дугаар чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад цагдаагийн газрын жижүүрээс станцаар вокзалын цагдаа дуудлага авч байна уулзаадах гэхээр нь “Дархан-Өртөө” цагдаагийн хэсэг дээр очиж цагдаагийн дэд ахлагч Т.С тэй уулзахад цагдаагийн зүүн талын нүд нь хавдчихсан байсан. Хажууд нь 45 орчим насны согтуу эрэгтэй хүнийг ард нь өмдний тэлээгээр холбоод уячихсан байсан. Тэгээд юу болсон эсэхийг асуухад Т.С үзлэг хийсэн чинь эсэргүүцээд мөргөчихлөө гэж байсан. Тэгэхэд тэр согтуу хүн “наадах чинь юу ч биш хүний гарын ая даахгүй” гээд агсраад байсан. Тэгээд 103 дуудаж өгсөн” гэв. /хэргийн 28-29 дахь тал/,
гэрч Я.М гийн мэдүүлэг:...”2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эрэгчдийнх байранд эрүүжүүлэх эмчээр үүрэг гүйцэтгэж байхад 20 цаг 45 минутад Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Б , нэг эмэгтэй цагдаагийн хамт 40 гаран насны Э ийн Б гэгч хүнийг эрүүжүүлхээр тус байранд хүргэж ирсэн. Тэгээд хүлээлгэж өгөхөөр Б тэмдэглэлээ хийж байхад тэр согтуу хүн намайг эрүүжүүлдэг хэн бэ муу хар цагдаа гээд янз бүрээр дайрч доромжлоод байсан. Цагдаа Д.Б нь ахлах ахлагч Д.А гийн тэмдэглэсэн үзлэгийн тэмдэглэлийг надад хүлээлгэж өгөхөөр нь би эрүүжүүлэх карт хөтлөөд байж байтал гэнэт Д.Б цагдаагийн хажууд нь Э.Б гэх хүн ирээд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон” гэв /хэргийн 38 дахь тал/,
гэрч Х.А ийн мэдүүлэг: ...” 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баян зүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт Бүргэд … дугаар чиглэлд цагдаагийн ахлах ахлагч Б ийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгээд Нэгдэлчин зочид буудлын хойд талын автомашины зогсоол дээр эргүүлийнхээ автомашинтай зогсож байхад 20 цагийн үед явган эргүүлийн цагдаа цагдаагийн дэд ахлагч Д.О , ахлах ахлагч Д.А нар бөхийн өргөөнөөс согтуугийн дуудлага авчирлаа гээд нэг үл таних 40 гаран насны том биетэй эрэгтэй хүнийг хүргэж өгсөн. Тэгээд эмч хүлээж аваад эмчийн өрөөнд согтуугийн карт хөтөлж байтал миний дүү гээд Д.Б ийн хажууд очсоноо гэнэт нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон” гэв /хэргийн 38 дахь тал/,
гэрч Д.О ын мэдүүлэг: ...” би хэдийд гэдгийг нь сайн санахгүй байна. 2011 оны 12 дугаар сарын эхээр ахлах ахлагч Д.А гийн хамтаар бөхийн өргөөнөөс Арслантай гүүрний хооронд эргүүлийн үүргийг 19 цагаас 01 цагийн хооронд үүрэг гүйцэтгэсэн. 21-22 цагийн орчим Бөхийн өргөөн дээр хамгаалагч нь согтуу хүн орж гараад хаалга эвдэх гээд байна гэж өөрийн биеэр дуудлага өгсөн. Дуудлагын дагуу очиход 40 орчим насны эрэгтэй би Э ийн Б байна гээд дуу нь чангарч агсраад хүмүүстэй маргалдаж байсан. Бид 2 очиж шаардлага тавихад би олон жил шоронд байсан энэ тэр гээд тавьсан шаардлагыг үл биелүүлэхээр нь 2 талаас нь сугадаж бариад 117 чиглэлийн машинд эргүүлийнхэнд хүлээлгэн өгсөн. Тухайн үед машинт эргүүл дээр ахмад Х.А , жолооч цагдаагаар ахлах ахлагч Д.Б нар гарч байсан. Э ийн Б г хүлээлгэн өгөөд явсан.” /хэргийн 40-41 дахь тал/,
эгээд
шүүх эмнэлгийн шинжээчийн 13285 тоот дүгнэлт: ... “ Т.С гийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун шуу, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, энэ нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хэргийн 22 дахь тал/,
шүүх эмнэлгийн шинжээчийн 495 тоот дүгнэлт: ... “ Д.Б ийн биед доод уруулын дотор салст руу нэвтэрсэн няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, энэ нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хэргийн 24 дахь тал/,
Э.Б нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт оршин суудаг болно гэсэн Багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 140 дахь тал/,
шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 55 дахь тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 56-57 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
зам нийгэмлэгийн Дархан өртөөний Цагдаагийн хэсгийн ажлын байранд цагдаагийн дэд ахлагч Т.С г хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, нүүрэн тус газар нь мөргөж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан
2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүжүүлэх байранд цагдаагийн ахлах ахлагч Д.Б ийг мөн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж нүүрэн тус газарт нь цохиж хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан баримтуудаар бүрэн тогтоогдож байна.
Э.Б нь урьд удаа дараа шийтгүүлж байсан ба хамгийн сүүлд буюу 1996 оны 9 дүгээр сард 226 тоот шийтгэх тогтоолоор 8 жил 8 сар 8 хоног хорих ял шийтгүүлж байжээ.
Ингээд 1997 оны 07 дугаар сарын 09-ны өдөр өвчний учир хорих ял эдлэхээс чөлөөлөгдөж суллагдсанаас хойш 12 жилийн хугацаанд ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй болох нь ял шалгах хуудсаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг журамлан 1986 онд батлагдсан Монгол улсын Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн З-д заасныг журамлан ял шийтгэлгүйд тооцогдож байна.
Иймд Э.Б анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж ойлгож байгаа хувийн байдал, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хэргийн 136-137 дахь тал/ гэснийг болон шүүгдэгчийн нас, биеийн эрүүл мэндийг харгалзан ял шийтгэл оногдуулна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар шүүгдэгч Б овогт Э-ийн Б г 3 /гурав/ сар 15 хоног баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дугаар зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Э ийн Б-гийн цагдан хоригдсон 3 /гурав/ сар 6 /зургаан/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нарт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э ийн Б-г урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР