| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ц.Оч |
| Хэргийн индекс | 171/2012/0054/Э/ |
| Дугаар | 72 |
| Огноо | 2012-04-06 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 72
Хэргийн индекс: 171/2012/0054/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оч даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Г.Яндаг,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам /0-301/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт С овогт Ж ы Д , Д овогт Г ийн Б , Б овогт Ш-гийн Х нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000053 дугаартай хэргийг 2012 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн С овогт Ж ы Д /РД.../, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн сумын .. дугаар баг Эрхэт задгай гэх газар оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
2. Монгол Улсын иргэн Д овогт Г ийн Б /РД:В.../, 198.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн .. сумын .. дугаар баг .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
3. Монгол Улсын иргэн Б овогт Ш-гийн Х /РД:.../, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, ..настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нам даралтын машинист мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын .. точкын галчийн ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ..н сумын .. дугаар баг .. оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Ж.Д , Ш.Х , Г.Б нар нь бүлэглэн 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг, Эрхэт гэдэг газарт байрлах "Нэхий Агар" ХХК-ны агуулахад нэвтрэн орж 40 шуудай овьёосыг машин механизм ашиглан хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийн талаар ярих зүйлгүй” гэв.
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Øèéòãýõ òîãòîîë 2012\Äàðèí÷óëóóí íàð-72.doc
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийн талаар ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Ш.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийн талаар ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Ж.Д , Ш.Х , Г.Б нар нь бүлэглэн 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг, Эрхэт гэдэг газарт байрлах "Нэхий Агар" ХХК-ны агуулахад хууль бусаар нэвтрэн орж 40 шуудай овьёосыг Г.Б ын өмчлөлийн ... ДАР улсын дугаартай “Портер” маркийн автомашин ашиглан хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч “Нэхий Агар” ХХК-ийн төлөөлөгч Б.Ч ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ”...2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 10 цагийн үед Дархан-Уул аймгийн Хонгор сумын Эрхэтэд байдаг “Нэхий Агар” ХХК-ны манаач ажилтай Б. над руу утсаар яриад складад хулгай ороод 30 гаран шуудай овьёос алдсан байна гэж хэлсний дагуу би 13 цагийн үед .. цагдаад замаасаа аваад очиход манай складны арын цонхонд хадсан банзыг унагаан дотор нь байсан 40 шуудай овьёос алга болсон байсан...Тэгээд хашааны гаднаас олдсон авто машины мөрийг хөөсөөр байгаад Б гэдэг айлын гэрийн гадна очоод ороод түүнтэй уулзахад авто машин нь хашаан дотор нь байсан бөгөөд дугуйгаа сольсон харагсдан. Тэгтэл уг машины ачаан дээр овьёосны хальс байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17 дахь тал/,
гэрч Ш.Б.ын: ”2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр байгууллагынхаа эд зүйлийг шалгаад явж байхад складны цонхонд хадаастай байсан паниарыг ховхолчихсон, цонхны доод талд овьёос унасан байхаар нь склад руу цонхоор ороод хартал складан дотор хураагаад гялгар уутаар бүтээсэн шуудайтай овьёоснуудын булангаас алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,
гэрч Д.Б йн:”Цэнхэр өнгийн “Портер” маркийн машинтай Б нэг залуугийн хамт хүрч ирээд 40 шуудай овьёос гэрийн гадаа буулгаж өгөөд нэг шуудайг нь 10.000 төгрөгөөр бодож нийт 400.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод бэлэн 160.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь хоёроос гурав хоногийн дараа өгнө гэж тохирсон” гэсэн мэдүүлэг /хэргийн 21 дахь тал/,
шүүгдэгч Ж.Д ы мөрдөн байцаалтад өгсөн: ”2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Нэхий Агар” компаний складны цонхонд хадсан паниарыг ховхолж аваад Б бид хоёр ороод 40 шуудай овьёос хулгайлж Б ын эзэмшлийн ... ДАР улсын дугаартай “Портер” маркийн авто машин дээр ачаад Төмөр толгойд байдаг Бааяа гэдэг айлд нэг шуудайг нь 10.000 төгрөгөөр бодон нийт 400.000 төгрөгөөр зарж бэлнээр 160.000 төгрөгийг нь авсан юм. Үлдэн мөнгийг нь дараа авна гэж хэлээд явсан. Тухайн үед Б бид хоёрыг хулгай хийж байхад Х хашаан дотор хүн харж байсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37 дахь тал/,
шүүгдэгч Ш.Х ийн мөрдөн байцаалтад өгсөн: ”Складнаас хулгай хийхдээ Д , Б хоёр ороход нь би хашаан дотор үлдэж хүн харж байсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 44-45 дахь тал/,
эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 15 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд С овогт Ж ы Д , Д овогт Г ийн Б , Б овогт Ш-гийн Х нарыг бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Д , Г.Б , Ш.Х нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 48, 50, 54 дахь тал/
Гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлын хувьд хохирогч “Нэхий Агар” ХХК-ийн төлөөлөгч Б.Ч нь “Шүүгдэгч нараас хохирлоо бүрэн гаргуулсан учир гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч Ж.Д , Г.Б , Ш.Х нараас гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурьдаж байна.
Дээр дурьдсан нөхцөл байдлуудыг харгалзан Ж.Д , Г.Б , Ш.Х нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг төлж бусдад төлөх хохирол төлбөргүй болсон, мөн гэр бүлдээ бага насны хүүхэдтэй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж, тэдэнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нар нь шууд санаатайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхэд Г.Б нь өөрийн өмчлөлийн ... ДАР улсын дугаартай портер маркийн автомашиныг ашиглаж нэг бүр нь 30 орчим кг бүхий 40 шуудай овъёосыг гэмт хэргийн газраас зайлуулан, гэмт үйлдлээ түргэтгэн хөнгөвчлөхөд ашигласан тул KMFXS7BPXU303261 арлын дугаартай “Hyundai-Porter” маркийн цэнхэр өнгийн 11000000 төгрөгөөр үнэлэгдсэн ачааны автомашиныг Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу заавал хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв. Хэрэг прокурорын хяналтын шатанд байхад 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч Г.Б нь өөрийн төрсөн эгч Г.О-д шилжүүлж бичиг баримт бүрдүүлсэн, мөн “Би эгчээсээ мөнгө зээлж энэ машиныг авсан, мөнгийг нь өгч чадаагүй тул машинаа өгсөн” гэж тайлбарлаж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдэх үед буюу 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар уг автомашин Г.Б ын нэр дээр бүртгэлтэй, түүний өмчлөлд байсан мөн тэрээр гэмт үйлдэлдээ уг тээврийн хэрэгслийг ашигласан байх тул уг тээврийн хэрэгслийг хураах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С овогт Ж ы Д , Д овогт Г ийн Б , Б овогт Ш-гийн Х нарыг бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Ж ы Д д эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял,
Г ийн Б од эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял,
Ш-гийн Х эд эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ж.Д , Г.Б , Ш.Х нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар мөрдөн байцаалтын шатанд битүүмжилсэн Ж.Д , Г.Б , Ш.Х нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан КМ-303261 арлын дугаартай, ... ДАР улсын дугаартай “Портер” маркийн авто машин буюу түүний үнэ 11000000 төгрөгийг Г.Б оос хурааж улсын орлого болгосугай.
5. Ж.Д , Г.Б , Ш.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Ж.Д ы эзэмшлийн “Нокиа 26-00” маркийн гар утсыг битүүмжилсэн 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг,
Г.Б ын эзэмшлийн “Аникол”, маркийн гар утсыг битүүмжилсэн 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг,
Ш.Х ийн эзэмшлийн “Нокиа 26-30” маркийн гар утсыг битүүмжилсэн 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Ж.Д д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар,
Г.Б од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар,
Ш.Х эд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Ж ы Д , Г ийн Б , Ш-гийн Х нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Ж.Д , Г.Б , Ш.Х нарт анхааруулж мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Д , Г.Б , Ш.Х нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр байлгасугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Д , Г.Б , Ш.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЧ