Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 73

 

 

 

 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,

улсын яллагч хяналтын прокурор Г.Яндаг,

хохирогч С.Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ж  овогт Д-ийн Б т холбогдох эрүүгийн 201209000131 тоот хэргийг 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

             Монгол Улсын иргэн, Ж  овогт Д-ийн Б  19.. оны .. дугаар сарын ..-нд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, дээд боловсролтой, зураг зүйн багш мэргэжилтэй, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харъяа .. багш ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дугаар баг .. дугаар байр .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. /РД:../

 

            Шүүгдэгч Д.Б  нь 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. дугаар байр .. тоот гэртээ согтуу байдалтайгаар эхнэр С.Д г эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... “Би 2012 оны 2 сарын 10 нд гаднаас халамцуу орж ирсэн. Орж ирээд эхнэртээ гомдож гар хүрсэн минь үнэн. Манай сургуулийн 2 багш Д тэй шоудахад сайхан байдаг гэж ярьсан. Бас чиний бэлэг эрхтэн жижиг. Би хуучин нөхөр рүүгээ том хүүгээ аваад явна гэж хэлхэд нь уур хүрээд зодсон нь үнэн.

Урьд нь хамт ажиллаж байсан хүмүүсийн худал яриаг үг болгож явсандаа харамсаж байна. Хань ижил үр хүүхдээ хайрлаж явна. Дахиж гомдоохгүй. Харамсаж байна. Цаашдаа дахин ийм хэрэг төвөгт орооцолдож байхгүй тул улсын яллагчийн хэлснээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Хохирогч С.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... “2012 оны 2 сарын 10-нд Б  оройтож ирэхээр нь согтуу орж ирлээ гэж бодсон. Том хүү маань аав ээж дээр байсан. Б  согтуу орж ирээд гар утсыг минь эвдээд уутанд хийж байгаад толгой руу цохисон. Гар утсыг минь хий хардсанаас болоод эвдсэн. Миний бүсэлхий орчмоор тэвэрч байгаад нуруугаар минь хойшоо дарсан.” гэв.

           

 

                                                                                                                                                                                                                                                          \\Manlaibaatar\shareddocs\Ä.Áàòáàÿð-99.1.doc

Гэрч П.О-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт:...” 2012 оны 2 сарын 10-ны орой Д.Б  ах гаднаас орж ирэхэд С.Д  багш утсаар яриад сууж байхад гар утсыг нь булааж аваад дундуур нь хувааж эвдлээд гялгар уутанд хийж толгой руу нь 2 удаа цохисон. Мөн хөл гэдэс рүү нь 2 удаа өшиглөж зодсон. Нурууг нь хугална гэж хэлээд урд талаас нь тэвэрч байгаад арагш нь дараад байхаар нь би багшаа болиоч гэж хэлээд салгасан.” /хэргийн 12 дахь тал/,

           

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 199 тоот дүгнэлт:...”

  1. С.Д гийн биед тархи доргилтын гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой эрүүл мэндийг түг хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” /хэргийн 16 дахь тал/,

Шүүгдэгч Д.Б ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хэргийн 29 дахь тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

    • Шүүгдэгч Д.Б  нь 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. дугаар байр .. тоот гэртээ согтуу байх үед эхнэр С.Д г бусадтай хардаж эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болгох нь

Шүүгдэгч Д.Б  мэдүүлэг болон хохирогч С.Д гийн:... “манай нөхөр Б  согтуу орж ирээд хамт ажилладаг хүнтэй хардаж хэрүүл хийж эхэлсэн. Улмаар миний гар утсыг минь эвдээд уутанд хийж байгаад толгой руу цохисон. Бас миний бүсэлхий орчмоор тэвэрч хойшоо дараад нурууг чинь хугална гээд дараад байсан. Энэ үед П.О- салгасан” гэсэн мэдүүлэг

Гэрч П.О-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг:...” 2012 оны 2 сарын 10-ны орой Д.Б  ах гаднаас орж ирэхэд С.Д  багш утсаар яриад сууж байхад нь гар утсыг нь булааж аваад дундуур нь хувааж эвдлээд гялгар уутанд хийж байгаад толгой руу нь 2 удаа цохисон. Бас хөл гэдэс рүү нь өшиглөөд нурууг нь хугална гэж хэлээд урд талаас нь тэвэрч байгаад арагш нь дараад байхаар нь би багшаа болиоч гэж хэлээд салгасан..” гэх /хэргийн 12 дахь тал/,

  1. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 199 тоот акт /хэргийн 16 дахь тал/ зэрэг

баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Д.Б , хохирогч С.Д  нарын таарамжгүй харьцаа, мөн эхнэр Д гийн талаар ажил дээрээ таагүй зүйл сонссоноос бусадтай хардаж эрх чөлөөнд нь халдаж хөнгөн гэмт учируулсан байдлуудыг үндэслэл Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар зүйлчилсэн нь тохирсон байна гэж шүүх үзэж байна.

 

Шүүгдэгч Д.Б  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсанд …Урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй ба эрүүгийн хэргийн картын санд ороогүйг нотолсон баримт  /хэргийн 29 тал/ байх тул шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхийн зэрэгцээгээр хохирогч С.Д  шүүх хуралдааны шатанд “Нөхөр Д.Б тай эвлэрсэн гомдол санал байхгүй гэх тул Монгол улсын эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд зааснаар 201209000131 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Б ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй.

           

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ж  овогт Д-ийн Б ыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Д-ийн Б  холбогдох эрүүгийн 201209000131 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Д.Б ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Д.Б т авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                                                                                                 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.МАНЛАЙБААТАР