| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2011/0081/Э |
| Дугаар | 75 |
| Огноо | 2012-04-03 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 75
2012 4 3 75
Хэргийн индекс: 171/2011/0081/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,
улсын яллагч хяналтын прокурор Г.Яндаг,
шүүгдэгч Э.А түүний өмгөөлөгч Н.Баттунсаг /0-310/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт Б овогт Э- ийн А эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000028 дугаартай хэргийг 2012 оны 03 дугаар сарын 20-ны єдєр хїлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-нд Ховд аймагт төрсөн, 22 настай, бүрэн дунд боловсролтой, модны үйлдвэрт ажиллаж байсан, ам бүл-5 ах,эгч, дүү нарын хамт амьдардаг, мэргэжилгүй, Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. дүгээр гудамж.. тоотод оршин суудаг, /РД:.../, урьд шүүхээр
2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 67 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй,
Шүүгдэгч Э.А нь Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг “Хэрэмхэн” цэцэрлэгээс Дивиди тоглуулагч хулгайлж 150.000 төгрөгийн хохирол,
2012 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Дархан сумын .. дүгээр баг . дугаар байрны 5..тоотод оршин суух иргэн А.А ын гэрт хууль бусаар нэвтэрч гар утас, мөнгөн аяга хулгайлж 230.000 төгрөгийн хохирол,
2012 оны 01 сарын 29-ний өдөр Дархан сумын 4 дүгээр багт байрлах “Сакура” дэлгүүрээс 31 ширхэг таваг хулгайлж 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.А нь шүүхийн хэлэлцүүлэгт:... ” 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Хэрэмхэн” цэцэрлэгээс Дивиди тоглуулагч хулгайлж гараад зах дээр 70.000 төгрөгөөр зарсан.
2012 оны 01 дүгээр сарын 05-ны орой Хуучин хорооллын 19 дүгээр байрны биллъярд 22-24 цагийн хооронд тоглож гарч ирээд ахындаа очих гэхлээр айгаад, шинэ хорооллын А ын байр болох 13 дугаар байранд ороод 3 давхарт суусан чинь даараад байхаар нь 5 давхарт гарахад, шатны баруун гар талын хаалга онгорхой байхаар нь орсон.Том өрөө нь хүнгүй ханы шүүгээн дээр нэг мөнгөн аяга байсан түүнийг нь авсан.
\\Manlaibaatar\shareddocs\Ý.Àëòàíñ¿õ 145.2.doc
Мөн орон дээр байсан гар утсыг нь аваад гарсан. Утасны эзнээс “миний дүү наад утсаа өгчих эгчид нь их хэрэгтэй байгаа юм. Чамайг ойлгож байна. Эгч нь чамд 30.000 төгрөг өгье гэсэн мессэж ирсэн” Тэгээд би тэр эгчид ядарч яваагаа хэлээд утсыг нь буцааж өгөхөөр болоод 9 дүгээр сургуулийн тэнд очоод цагдаад баригдсан.
Дээрх хоёр хэрэгт шалгагдаж байх хугацаандаа Сакура дэлгүүрээс аяга таваг хулгайлсан. 6 ширхгийг нь 600 төгрөгөөр зарсан үлдсэнийг нь зарах гэж байгаад цагдаад баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв
Эд зүйлс үнэлэх комиссын шийдвэр Сакура дэлгүүрийн:...” Комиссын гишүүдийн шийдвэрээр эд зүйлсийг 306500 /гурван зуун зургаан мянга таван зуу / төгрөгөөр үнэлэв” /хэргийн 21 дүгээр тал/,
Эд зүйлс үнэлэх комиссын шийдвэр А.А ын:... “Коммун гишүүдийн шийдвэрээр эд зүйлсийг 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгөөр үнэлэв” /хэргийн 48 дугаар тал/,
Хохирогч А.Э- эчимэгийн мэдүүлэг:... “ 2011 оны 11-р сарын 15-ны өдөр 11 цагийн үед ажил дээр байж байхад ченж Ө-өө мах авах уу гэж орж ирсэн. Энэ үед үүдэнд нэг намхан хар өнгийн өвдгөөрөө татсан пальто өмссөн, цагаан өнгийн масктай, зүүн нүд нь хөхөрсөн хорь орчим насны залуу зогсож байсан. Би энэ залуугаас хэнтэй уулзах вэ гэхэд юм хэлээгүй. Би Ө-тэй юм ярьж байх хооронд нөгөө залуу гараад явсан байсан. Би хүүхдүүдийн хоол өгөөд байж байхад хамт ажилладаг У- үүдэнд байдаг Дивиди тоглуулагч алга болсон байна гэж ярьсан” гэх /хэргийн 12-14 дүгээр тал/,
Гэрч С.У-ийн мэдүүлэг:... “2011 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө 07 цагт намайг ажилдаа очиход цэцэрлэгийн үүдний коридорын хананд суурилуулсан Дивиди тоглуулагч байсан юм. Өдөр 12-13 цагийн хооронд гарч бие засчхаад буцаж өрөөндөө орох гээд явж байхдаа үүдний өрөөнд Дивиди байхгүй байсан. Багш нараас асуухад аваагүй гэсэн. Ингэж хулгайч авсан байна гэдгийг мэдсэн” гэх /хэргийн 25 дугаар тал/,
Хохирогч А.А ын мэдүүлэг:... “2012 оны 01 сарын 06-ны өдөр 5 цагт би ээжтэй, 2 хүүхдийнхээ хамт унтаж байхад ээж гэрт үл таних хүн ороод ирчихсэн байна гэж намайг сэрээсэн. Тэгээд би босоод юу, юу алга болсноо мэдэж цагдаад мэдэгдсэн.
Тухайн үед манай гэрээс Щвейцарь улсаас ирсэн хар өнгийн дотроо ****дугаартай гар утас, 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хөдөлмөрийн аварга Д.О гэсэн бичигтэй дунд гарын мөнгөн аяга алга болсон байсан. Удалгүй цагдаа хүрч ирээд би өөрийнхөө дугаар луу ээжийнхээ дугаараас “Наад утас чинь маш чухал хэрэгтэй байна. Мөнгийг нь өгье хүрээд ир гэхэд танд хэдэн төгрөг байгаа юм гэхэд нь 30.000 төгрөг өгье гэхэд нөгөө залуу 9-р сургуулийн хажууд хүрээд ир гэхээр нь явж очоод цагдаатай нийлээд бариад авсан” гэх /хэргийн 9-11 дүгээр тал/,
Хохирогч Д.И-гийн мэдүүлэг:... “2012 оны 01 сарын 30-ны өдрийн 16 цагийн үед Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байдаг Сакура төвийн агуулах руу орж үзэхэд цаасан хайрцагтай Орос шаазан том аяга 12 ширхэг, дунд зэргийн аяга 12 ширхэг, жижиг аяга 7 ширхэг нийт 31 ширхэг аяга алга болсон байсан. Хэзээ алга болсныг нь мэдээгүй. Алдагдсан зүйлээ 290 000 төгрөгөөр үнэлнэ. Шаазан аяга тавгуудаа буцаагаад бүрэн бүтнээр нь хүлээгээд авчихсан” гэх /хэргийн 15-17 дугаар тал/,
Гэрч З.Б-ийн мэдүүлэг:...”2012 оны 01 дүгээр сарын 20 үеэр байх Сакура дэлгүүр дээрээ сууж байсан чинь 20-21 цагийн орчимд болов уу гаднаас нэг танихгүй залуу орж ирчхээд буцаад гараад явсан, удаагүй цаасан хайрцагтай юм барьж орж ирээд “шаазан аяга тавгууд авах уу” гэхээр нь үзтэл хайрцаг дотор нь шаазан том жижиг тавагнууд байсан жижиг таваг 6 ширхэг гарч ирсэн би жижиг тавгуудыг нь 3600 төгрөгөөр худалдаж авсан. Удалгүй нөгөө таваг зардаг залуу цагдаад баригдчихсан ороод ирсэн. Цагдаа “Энэ хүн хулгай хийсэн байна наад худалдаж авсан тавагнуудаа байлгаж байгаарай” гэж хэлээд гараад явсан. Тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа цагдаагаас нэг хүн ирээд нөгөө 6 тавгийг хохирогчид нь хүлээлгэж өгнө гээд аваад явсан” гэх /хэргийн 22-23 дугаар тал/,
Э.А нь Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар багт оршин суудаг гэсэн Багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 62 дугаар тал/,
Таслан шийдвэрлэх тогтоол /хэргийн 28 дугаар тал/,
шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 63-64 дүгээр тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 55 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.
“Хэрэмхэн” цэцэрлэгээс Дивиди тоглуулагч хулгайлж 150.000 төгрөгийн хохирол,
2012 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Дархан сумын 11-р баг 13-р байрны 57 тоотод оршин суух иргэн А.А ын гэрт хууль бусаар нэвтэрч гар утас, мөнгөн аяга хулгайлж 230.000 төгрөгийн хохирол,
2012 оны 01 сарын 29-ний өдөр Дархан сумын 4 дүгээр багт байрлах “Сакура” дэлгүүрээс 31 ширхэг таваг хулгайлж 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.А нь 2009 оны 6 дугаар сарны 15-ны өдрийн 67 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж 2009 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хорих ял эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлж суллагдаж байжээ. Шүүгдэгч өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан хэдий ч түүний ялтай байдал нь Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан хугацаагаар тоологдох учир ял шийтгэлтэй байх хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдсон гэж үзнэ.
Шүүгдэгч нь ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулна.
Шүүгдэгч нь хохирогч А.А д учируулсан хохирол төлбөрөө сайн дураараа өөрөө очиж өгсөн, өөрт тохиолд сон аргагүй байдлын улмаас гэмт хэрэгт үйлдсэн зэрэг байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно.
Хохирогч А.Э- эчимэгт учирсан хохирол 150 000 төгрөг төлөгдөөгүй тул шүүгдэгч Э.А ээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэж байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э- ийн А ийг бусдын эд хөрөнгийг давтан шинжтэйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2- д зааснаар шүүгдэгч Б овогтой Э- ийн А ийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 6 сар /хоёр жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Э- ийн А эд оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дугаар зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Э.А ийн цагдан хоригдсон 56 / тавин зургаа хоног/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч
Э.А ээс 150 000 /нэг зуун тавин мянган төгрөг/ гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг Төмөр замын “Хэрэмхэн” цэцэрлэгийн тогооч, хохирогч А.Э-д олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нарт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.А ээс урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР