Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 74

 

 

 

Хэргийн индекс: 171/2012/0068/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,

улсын яллагч хяналтын прокурор Г.Яндаг,

шүүгдэгч Ц.Г  түүний өмгөөлөгч И.Атарбямба /0-311/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэгт Б  овогт Ц гийн Г д холбогдуулан яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 21123429 дугаартай хэргийг 2012 оны 02 дугаар сарын 28-ны єдєр хїлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Увс аймгийн .. суманд төрсөн,   47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын ..дугаар баг, .. .тоотод оршин суух хаягтай,

1981 онд эрүүгийн хуулийн 109-б-гийн 1-д зааснаар тэнсэн, 1982 онд эрүүгийн хуулийн 109.б-ээр зүүн хараагийн Дарьтад 3 жил, 1998 онд эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 240 дүгээр зүйлийн 240.4-т зааснаар 6 жил хорих, 1999 онд 123 дугаар зүйлийн 123.1 138 дугаар зүйлийн 138.1, 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 5 жил хорих, 2001 онд 145.3-аар зүүн хараагийн 415 дугаар ангид 3 жил, 2006 онд авдрантын хорих ангид 10 жилийн хорих 5 жил нь өршөөлийн хуульд хамрагдсан зэрэг тус тус шийтгэгдэж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

Шүүгдэгч Ц.Г нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ..-р багийн нутаг дэвсгэрт Ногоон модны гүүр гэх газраас иргэн Г.Н гийн 1 тооны адууг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг үйлдэлдээ сэжигтнээр татагдан хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж байх үедээ 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан өдрөөс эхлэн оргон зайлсан гэмт хэргүүдэд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт:... ” 2011 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн үед Древэний эцэслүү явсан.                                                                                                                                                                                           

Тэндээс халтар морьтойгоо гараад Б-ынх руу очсон. Б-ынд О  гэдэг хүнтэй гурвуулаа 3 шил архи уусан. О  миний морийг унаж яваад архи аваад ирье гэж гараад алга болсон. Би араас нь явж морио аваад Б ынд буцаж очиод дөрвүүлээ архи уусан.

 

 

                                                                                                                                                                                                   D:\Ìàíëàéáààòàð\ØÈÉÒÃÝÕ ÒÎÃÒÎÎË 2012\Ö.Ãàíæàâ 145.1, 261.1.doc

 

Шөнө Б ынхоос сэрж гараад Сэлэнгэ явдаг Дархан самбарын зүүн талд унтаж байгаад өглөө 6 цагийн үед сэрээд шууд .. байдаг гэртээ очисон. Гэрт очиход авгай байж байсан. Н  гэх хүний морийг аваагүй.

Үнэндээ надад хийсэн хэрэг байхгүй. Олон гэрч гэрчилсэн гэдгээрээ нотлогдсон байна. Гэрчүүдийн нотолгоо буруу байна. Гэрч Г.А  гэх насанд хүрээгүй хүүхдийн хэлснээр тэр өдөр би морь хөтөлж яваагүй. Энэ хүүхэд буурал морь гээд шал худлаа хэлсэн, Э  Дүүдээ 2 архи авах мөнгө өгсөн тэр ямар учиртай мөнгийг мэдээгүй. Сэтгэл гонсгор байна. Надад ахуй амьдрал байсан. Гэр орон байхгүй болсон авгай хийх ажилгүй амьдрал хэцүү үлдэж байна. Нас 40 дээш гарсан шүүхээс хөнгөн ял өгөөч гэж хүсмээр байна.” гэж мэдүүлэв.

 

Хохирогч Г.Н  нь шүүхийн хэлэлцүүлэгт:... “2011 оны 7 дугаар сарын 29-ний шөнө би гэртээ ганцаараа байсан. 3 цагт босч гарахад морь байсан. 4-5 цагийн үед гархад байхгүй хашаа онгорхой байсан.  Тэр үед гэгээ орж байсан. Энэ яадаг билээ гээд цагдаа дууахаар явж байхад холгүй хээр морь янцгайж байсан. Бор морь алга байсан.” гэж мэдүүлэв .

 

Гэрч Г.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт:... “2011 оны 7 дугаар сарын 29-ний өглөө аав утасдсан. Миний хүү хүрээд ир аавынх нь морь алга болчихлоо гэж ярихаар нь очиход цагдаа нар ирсэн байсан. Амралтын өдөр таарад цагдаа нар цаашаа үргэлжлүүлэх боломжгүй гээд явсан би хувийн мөрдлөгө хийж явсан. Тэгээд тэр хавийн хүмүүсийг судлаад Г ыг Б ынд очиж архи уусан талаар Э  гэдэг хүнээс мэдсэн. Манай морь зүүн тийшээ явсан мөрийг дагаж яваад зүүн хойшоо Г ыг тэр зүгт явахыг мэдсэн. Мөр дагаж явахдаа Г ыг хавь ойрын бүх хүнээс зам дагуу асууж явсан. Манай морьтой хамт өөр морь дагаж явсан байсан. Зам зуур явахдаа 15 цагийн үед Г  гэх айлаас охин нь болох А  гэдэг хүүхдээс Г ыг морьтой явсан талаар мэдсэн. Цаашаа явж байхад харанхуй болсон зам зуур айлд хоносон. ” гэж мэдүүлэв,

 

Гэрч Г.А ийн мэдүүлэг:...”2011 оны 07 дугаар сарын 30-ны тэр өдөр гэртээ байж байхад нохой хуцахаар нь гархад манай гэрийн баруун талаар нэг хүн хөтөлгөө морьтой явж байсан. Тэр хүн буурал морь унаад, туранхайвтар хар халтар морь хөтөлчихсөн шогшоогоороо яваад өнгөрсөн. Тэр хүн бордуу дээлтэй, дээлээ сугалдрагалаад баруун талаа тайлсан, дээлийн дотороо цайвар өнгийн цамцтай, цайвардуу өнгийн малгайтай байсан бордуу царайтай хүн байсан. Тэр үед нартай эрт байсан ба 16-17 цагийн орчим байсан байх. Унасан буурал морь нь арай тарган хөлөрсөн бололтой бараан харагдаж байсан.” гэх /хэргийн 34-35 дугаар тал/,

 

Гэрч Ш.Ц батын мэдүүлэг:...” Би өдрийг санахгүй байна 7 сарын сүүлээр байх. Би гэрийнхээ гадаа амбаарын дээвэр янзлаад байж байхад манай дүү морь таралж байна гэхээр нь хархад манайхаас урагшаа төв замын баруун талд, манай гэрээс 300 орчим метр зайтай хээр морь унаад, бас нэг бараан зүсний морь хөтлөөд хойшоогоо чиглээд шогшсон байдалтай өнгөрч байсан. Тэр хүн нь бараандуу өнгийн дээлтэй, цагаан цайвар цамцтай дээлээ сугалдрагалаад явж байсан.тэгээд би гэртээ орчихсон. ” /хэргийн 41 дэх тал/

 

Гэрч Б.Э ын мэдүүлэг:...” 2011 оны 7 дугаар сарын 29-ны өдөр би харих замаараа Б ынд ороход Дүүдээ Б  2, өөр нэг махлагдуу бор саарал өнгийн дээлтэй, дээлэн дотроо цагаан цайвардуу срочкин цамцтай, жижгэвтэр сахалтай бор сааралдуу өнгийн шляп маягийн малгайтай хүнтэй архи уугаад сууж байсан. Тэгээд гэртээ хариад өглөө нь 9 цагийн орчим Дүүдээ манайд орж ирээд Н  гуайн морь алга болчихож, өчигдөрийн архи ууж байсан хүн өөрийгөө би морины хулгайч гэж яриад байсан тэр авчихсан юм биш биз дээ гээ гэж хэлэхээр нь тэгээд хэлээч гээд хамт очиж Н  гуайд хэлсэн юм. ” /хэргийн 38 дахь тал/

 

Гэрч П.Н гийн мэдүүлэг ...” Манай нөхөр бор өнгийн шляпан малгайтай, бордуу торгон дээлтэй, дээлэн дотроо цайвардуу ягаан срочкон цамцтай, хөх жинсэн өмдтэй, бор түрийтэй гуталтай л явсан. Энэ хувцасаа ер нь байнга өмсдөг юм.” / хэргийн 36 дахь тал/,

Гэрч М.Б ын мэдүүлэг:...” Хавар Г  манай хажуу талын айлд төмсний үр буулгаж явах үедээ надтай анх тарсан юм. Тэр үед би гэр орноо зааж өгч байсан. Тэгээд дараа нь зун 7 сарын 29-нд манайд морьтой ирсэн. Орой архи ууж сууж байхдаа голын эрэг дээр байсан манай тэндхийн Базар гэдэг хүний 2 адуу, Баажгай гэдэг хүний нэг үрээ байхыг харчихаад энэ адуунууд хэний адуунууд юм бэ гэж асууж байсан. Өөр юм яриагүй санагдаж байна. Ц.Г ыг хэзээ явсаныг сайн мэдэхгүй байна. Өглөө сэрхэд тал шил архи үлдээгээд явсан байсан. Тэрийг нь би ууж дотроо зассан.” гэх /хэргийн 168 дугаар тал/,

 

Гэрч С.Н ын мэлүүлэг:...” 2010 оны 9 сард Ц.Г  хар зүсний морьтой (биеэр дунд зэрэг) зээрд зүсний залуу боловуу гэмээр туранхай адуу хөтөлж ирээд надтай танилцсан. Би урьд нь Г ыг таньдаггүй байсан юм. Гэтэл Г  манайхыг хэнээс асууж олоод ирсэнийг мэдэхгүй ирсэн байсан. Тэгж танилцаад нэг хоносн. Тэр үед Г  хөтөлж ирсэн морио манайд үлдээсэн. Би энэ морийг туувараас авсан юм та надад тэжээж өгөөч, би морь болгож авах гэсэн юм гэж хэлээд үлдээсэн. Тэгээд зээрд морио 2011 оны Улсын баяр наадмын дараа 8 сарын үед байсан байх Г  ганцаараа хар морьтойгоо ирсэн. Ингэж ирэхдээ манайд нэг хоноод явахдаа надад үлдээж тэжээлгэсэн морио аваад хөтөлөөд явсан. Би хаанаас ирсэнийг нь асуугаагүй харин Дархандаа байгаа юу гэхэд байгаа гэсэн. Г  нь хүрэн бор өнгийн дээл, том далбагар шляпэн малгайтай байсан.” гэх /хэргийн 169-174 дүгээр талууд/,

 

Гэрч Н ийн мэдүүлэг:...”Би Увс аймгийн Хяргас сумын уугуул иргэн байгаа юм. Нутагтаа байхдаа “Тэсийн Г  явж байна шүү малаа хямгадаарай гэж ярьдаг байсныг нь сонсож байснаас биш энэ хүнийг харж байгаагүй. Манай нутгийнхан Г ыг шорон оронгоор орж гараад явж байдаг малын хулгайч гэж ярьдаг байсан. Манай нөхөрийг Бувараа гэж дууддаг Г тай ямар нэгэн холбоо сүлбээ байхгүй.2011 оны 9 сарын 17-нд нөхөр бид 2 Партизаны сангийн аж ахуй орсон. Гэтэл энэ өдөр Г  манайд ирсэн байсан. Ингэж л анх манайд ирж 4-5 хоноод явсан. Тухайн үед Г  Увс явах гэсэн юм. Унаж яваа морио зараад мөнгө хийх гэсэн юм гэж манай нөхөрт хэлсэн байсан. Манай нөхөр морийг нь зарж өгөх гэсэн боловч зарагдаагүй. Манай нөхөр Г т 100.000 төгрөг өгөөд Улаанбаатар луу машинаараа хүргэж өгсөн. Г  хотод үлдсэн. Манай жоохон хүүхдэд Г  ах ирсэн гэж хүнд битгий хэлээрэй гэсэн байсан.” гэх /хэргийн 177-180 дугаар талууд/,

 

Гэрэл зургаар таньж олуулсан тэмдэглэл /хэргийн 144-158 дугаар тал/,

Эд зүйлс үнэлэх комиссын шийдвэр:...” Коммисийн гишүүдийн шийдвэрээр Буухал зүсмийн 20 настай морийг 600.000 / зургаан зуун мянган төгрөг/ төгрөгөөр үнэлэв” /хэргийн 12 дугаар тал/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хэргийн 149 дүгээр тал/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хэргийн 155 дугаар тал/,

Эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэгийн 152 дугаар тал/,

Эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 159 дүгээр тал/,

Ц.Г  нь Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар багт оршин суудаг гэсэн Багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 212 дугаар тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 62-72, 214 дүгээр талууд/

2011 оны 8 дугаар сарын 25-ны өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хэргийн 51 дэх тал/,

П.Н гийн 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн мэдүүлэг:...” Ц.Г  нь 8 сарын 31-ны өдөр мөрдөн байцаагчтай уулзана, морио хайна гээд гарсан. Одоо болтол ямар ч сураггүй байна. 2011 оны 9 дүгээр сарын 10-нд над руу өөрийнхөө утсаар яриад Зүүнбүрэнд айлд хадлан хадаж байна, хэд хоногоос ирнэ гэсэн. Сая сүүлд ярихад нь цагдаагаас хайгаад байна гэдгийг нь хэлсэн юм. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Ирэх үед нь даруй уулзуулна. Надад өөр хэлэх зүйлгүй. ” /хэргийн 37 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

  • Шүүгдэгч Ц.Г  нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ..-р багийн

нутаг дэвсгэрт . модны гүүр гэх газраас иргэн Г.Н гийн улаан буурал зүсмийн 1 тооны морь хулгайлж 600 000 төгрөгний хохирол учруулсан болох нь

 

-Гэрч Г.Б ын  “2011 оны 7 дугаар сарын 29-ний өглөө аав утасдаад морь алга талаар ярьсан. Би цагдаа нарыг дагуулаад хэргийн газар дээр очиж алдсан хоёр морины мөр хөөж тэр хавийн хүмүүсээс асууж сургалахад Г  гэдэг хүн Б ынд очиж архи ууж байгаад 29-ны үүрээр явсан талаар Э  гэдэг хүнээс мэдсэн. Манай морины мөр зүүн хойшоо явсан байсан. Г  ч тэр зүгт явсан байсан. Мөр дагаж явахдаа Г ыг зам дагуу хавь ойрын бүх хүнээс асууж явсан. Гэтэл Г  гэх айлын охин Г. А  гэдэг хүүхэд хөтөлгөө морьтой хүн гэрийн баруун талаар явсаныг бас Г ыг тэр үед өмсөж явсан хувцасыг яг хэлсэн. ” гэх мэдүүлэг

 

-Гэрч Г.А ийн мэдүүлэг:...”2011 оны 07 дугаар сарын 30-ны тэр өдөр гэртээ байж байхад нохой хуцахаар нь гараад хархад манай гэрийн баруун талаар нэг хүн хөтөлгөө морьтой явж байсан. Тэр хүн буурал морь унаад, туранхайвтар хар халтар морь хөтөлчихсөн шогшоогоороо яваад өнгөрсөн. Тэр хүн бордуу дээлтэй, дээлээ сугалдрагалаад баруун талаа тайлсан, дээлийн дотроо цайвар өнгийн цамцтай, цайвардуу өнгийн малгайтай байсан бордуу царайтай хүн байсан. Тэр үед нартай эрт байсан ба 16-17 цагийн орчим байсан байх.

Унасан буурал морь нь арай тарган хөлөрсөн бололтой харагдаж байсан.” гэх /хэргийн 34-35 дугаар тал/,

 

-Гэрэл зургаар таньж олуулсан тэмдэглэл /хэргийн 144-158 дугаар тал/,

 

-Гэрч П.Н гийн мэдүүлэг ...” Манай нөхөр бор өнгийн шляпан малгайтай, бордуу торгон дээлтэй, дээлэн дотроо цайвардуу ягаан срочкон цамцтай, хөх жинсэн өмдтэй, бор түрийтэй гуталтай л явсан. Энэ хувцасаа ер нь байнга өмсдөг юм.” / хэргийн 36 дахь тал/,

 

-Гэрч С.Н ын мэлүүлэг:...” 2010 оны 9 сард Ц.Г  хар зүсний морьтой (биеэр дунд зэрэг) зээрд зүсний залуу болов уу гэмээр туранхай адуу хөтөлж ирээд надтай танилцсан. Г  хөтөлж ирсэн морио туувараас авсан юм та надад тэжээж өгөөч, би морь болгож авах гэсэн юм гэж хэлээд үлдээсэн. Тэгээд 2011 оны Улсын баяр наадмын дараа 8 сарын үед Г  ганцаараа хар морьтойгоо ирээд надад үлдээж тэжээлгэсэн морио аваад хөтөлөөд явсан. Тэр үед Г  нь хүрэн бор өнгийн дээл, том далбагар шляпэн малгайтай байсан.” гэх /хэргийн 169-174 дүгээр талууд/,

 

-Гэрч С.Н ийн мэдүүлэг:...”Би Увс аймгийн Хяргас сумын уугуул иргэн байгаа юм. Нутагтаа байхдаа “Тэсийн Г  явж байна шүү малаа хямгадаарай гэж ярьдаг байсныг нь сонсож байснаас биш энэ хүнийг харж байгаагүй. Манай нутгийнхан Г ыг шорон оронгоор орж гараад явж байдаг малын хулгайч гэж ярьдаг байсан. 2011 оны 9 сард Г  манайд ирж 4-5 хоноод явсан. Тухайн үед Г  Увс явах гэсэн юм. Унаж яваа морио зараад мөнгө хийх гэсэн юм гэж манай нөхөрт хэлсэн байсан. Манай нөхөр морийг нь зарж өгөх гэсэн боловч зарагдаагүй. Манай жоохон хүүхдэд Г  ах ирсэн гэж хүнд битгий хэлээрэй гэж хэлж байсан.” гэх /хэргийн 177-180 дугаар талууд/ болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

  • Түүнчлэн шүүгдэгч Ц.Г  2011 оны 08 сарын 25-ны өдөр сэжигтнээр

тооцогдож /хэргийн 57 дугаар тал/ мөн өдөр иргэн П.Н , Г.Амар нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан /хэргийн 51 дүгээр тал/ үедээ хэрэг бүртгэлийн шатнаас зориуд зайлсхийсэн болох нь

-Иргэн Ц.Г ыг сэжигтнээр тооцсон тогтоол /хэргийн 57 дугаар тал/,

-Сэжигтэн Ц.Г ыг иргэн П.Н , Г.Амар нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хэргийн 51 дүгээр тал/,

-Сэжигтэн Ц.Г ыг батлан даалтад авсан эхнэр П.Н гийн мэдүүлэг /хэргийн 37 тал/,

-Сэжигтэн Ц.Г  хэрэг бүртгэлийн шатнаас зориуд зайлсхийсэн тул түүнд холбогдох эрүүгийн хэргийн түтгэлзүүлж эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн байдлууд /хэргийн 115-124/

-иргэн П.Н , Г.Амар нарт батлан даагчийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж захирааны арга хэмжээ авсан баримт /хэргийн  тал/ 51 дүгээр тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Ц.Г  нь урьд удаа ял шийтгүүлж байсан боловч ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хүндрүүлэх нөхцөл байдалт тооцохоос гадна эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхээр шийдвэрлэлээ. Түүнчлэн шүүгдэгч биеийн эрүүл мэнд, насны байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх болно.

 

Шүүгдэгч Ц.Г  иргэн Г.Н д учируулсан 600 000 төгрөгний хохиролыг барагдуулахыг зэрэгцээгээр хохирогч гэм буруутай этгээдийг олох зорилгоор тодорхой зардал гаргасан гэх тул нотлох баримтаа бүрдүүлсэний үндсэн дээр иргэний журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурьдахыг зэрэгцээгээр хохирол төлбөр барагдуулах үүднээс мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн өмчлөлийн хар халтар зүсний морийг битүүмжилсэн тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгахаар шийдвэрлэлээ.

 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Г  бусдын эд хөрөнгийг давтан хулгайлах, хэрэг бүртгэлтийн

ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Б  овогтой Ц гийн Г ийн нокиа 3310, нокиа 2100 маркийн гар утаснуудыг хурааж 3 жил 10 хоног /гурван жил арван хоног/ хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил /нэг жил/ хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Ц гийн Г д эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар нокиа 3310, нокиа 2100 маркийн гар утаснуудыг хурааж 3 жил 10 хоног хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялаас 6 сарыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар 10 хоногийн /гурван жил зургаан сар арав хоног/ хугацаагаар тогтоож шүүгдэгч Ц гийн Г ийн нокиа 3310, нокиа 2100 маркийн гар утаснуудыг хурааж 3 жил 6 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5-д зааснаар шүүгдэгч Ц гийн Г т оногдуулсан 3 жил 6 сар 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ц.Г ийн цагдан хоригдсон 95 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Монгол улсын иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар

шүүгдэгч Ц.Г аас 600 000 /зургаан зуун мянган төгрөг/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг ....-т оршин суух хаягтай  Г. Н нд олгосугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2- зааснаар Хохирогч шүүгдэгчийг эрэн сурвалжлахад гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэсд  иргэний журмаар шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхтэй.

 

8. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар 59 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хүчинтэй байлгасугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нарт тогтоолийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 297 дугаар зүйлийн  297.1.4-д зааснаар Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Г д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.МАНЛАЙБААТАР