Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 79

 

 

 

 

2012        04           18                                            79

 

 

 

                                                                                               Хэргийн индекс: 171/2012/0084/Э

 

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,

улсын яллагч хяналтын прокурор Б.Сүрмандах,

шүүгдэгч Н.Б , Б.Э  түүний өмгөөлөгч Ж.Туяа /0-1274/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт H овогт Б-гийн Э , Б  овогт Н- Б  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000161 дугаартай хэргийг 2012 оны 03 дугаар сарын 28-ны єдєр хїлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Б  овогт Н- Б , 19.. оны .. дугаар сарын ..ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, халх, нас 23, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн машин үйлдвэрлэл .. дугаар курст сурдаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг . тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

2. Монгол улсын иргэн, H овогт Б-гийн Э , 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, халх, нас 26, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан Их Дэлгүүрт  камерын хянагчаар ажилладаг, ам бүл 4, аав ээж ах нарын хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг . тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,           

 

Шүүгдэгч Н.Б , Б.Э  нар нь бүлэглэн 2012 оны 2 сарын 21-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “..” буудлын 202 тоот өрөөнөөс ZPAI маркийн LCD дэлгэцтэй 14 инчийн зурагтыг шунахайн сэдэлтээр хулгайлан авч, 160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт:... ” 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Э той үйлчилгээ дээр таараад -Гэрийнхэнтэйгээ муудсан гэхээр нь ганц архи авч хувааж уусан. Тэгээд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Арвин далай” буудлын үүдний өрөөнд сууж байсан чинь эзэн нь та хоёр өрөөнд ороод ид гээд өрөөнд оруулсан. Гоймонгоо идэж байхдаа би тоглоомоор энэ зурагтын аваад гардаг юмуу гэж хэлсэн. Б.Э  тэгье гэж зөвшөөрсөн. Би буудлаас гараад цонхоор Э  зурагтыг нь гаргаж өгсөн. Зурагтаа гэртээ аваад харьсан. 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр цагдаад баригдсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

                                                                                                                                                                                                    

                                                                                                                                                                                                                      \\Manlaibaatar\shareddocs\Áóä íàðò õîëáîãäîõ145.2 øèéäñýí..doc

          Шүүгдэгч Б.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт:…” 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдөр найз охинтойгоо муудсанаас болоод сэтгэл санаагаар унасан байдалтай явж байгаад Б тай уулзаж архи уусан. Замаараа гоймон авч идэхээр явж байгаад буудал орж өрөөнд идсэн. Гоймон идэж байхдаа Н.Б  зурагтыг авчих уу гэхээр нь би зөвшөөрөөд буудлын цонхоор гаргаж өгсөн. Өрөөг нь дотроос нь түгжээд цонхоор гарч явсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Хохирогч Б.Л-гийн мэдүүлэг:…” 2012 оны 2 сарын 21-ны өдөр 20 цагийн үед өөрийн эзэмшлийн /түрээслэдэг/ Арвин далай буудал дээр очиход манай ээж Лхагважав 202 тоот өрөөнд 2 залуу орсон байгаа тооцоогоо хийгээгүй байгаа гэж хэлсэн.

2012 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 9 цагийн үед 202 тоот хаалгыг тогшиход хаалгаа онгойлгохгүй болохоор нь би буудлаасаа гараад тойрч очоод 202 тоот өрөөний цонх луу харахад онгорхой хананд нь байсан зурагт алга болсон байсан.

Тухайн үед буюу 2012 оны 2 сарын 21-ний 21 цагийн үед тухайн хоёр залуугийн нэг нь буюу шар царайтай нь гоймон идэх гэсэн юм гээд буцалсан ус авсан тэгэхэд нь царайг нь харсан. Алдагдсан зурагтаа 180 000 төгрөгөөр үнэлж байна. Гэхдээ зурагтаа буцааж авсан. Одоо гомдол санал байхгүй ” гэх / хэргийн 10-11 дах тал/,

 

Гэрч Г.О-ийн мэдүүлэг:… “ Б  бид 2 гэр бүл болоод 4 дэх жилдээ болж байна. Б ын зан байдлын хувьд төлөв даруухан хүн байгаа юм. Ямар нэгэн байдлаар ийм хэрэгт холбогдож байгаагүй. Яагаад ийм асуудал гаргасан талаар гайхаж байна. Хааяа л найз нөхөдтэйгөө архи уучихдаг юм. Тамхи татдаггүй. Гэрээсээ нээх гараад байдаггүй. Хичээлээ тараад гэртээ л байж байдаг байсан.  

Он сар өдрийг сайн санахгүй байна. Цагаан сарын өмнөхөн 21 цаг өнгөрч байхад билүү гэртээ ирэхдээ 14 инчийн LCD зурагтыг авчирсан. Юун зурагт юм бэ гэж асуухад Э  гэдэг найзаасаа авсан юм гэж хэлсэн. Тэгээд тэр зурагтыг гэртээ байлгаж байгаад 2012 оны 3 сарын эхээр Э  гэдэг найз нь ирээд буцаагаад аваад явчихсан” гэх /хэргийн 13 дах тал/,

 

Эд зүйлс үнэлэх комиссын шийдвэр:...” Комиссын гишүүдийн шийдвэрээр эд зүйлсийг 160.000 /нэг зуун жаран мянган / төгрөгөөр үнэлэв” /хэргийн 5 дах тал/,

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хэргийн 7 дах тал/,

 

Б.Э ын Дархан-Уул аймгийн Дархан сум 1 дүгээр багт оршин суудаг гэсэн Багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 34 дэх тал/,

 

Н.Б ын Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт оршин суудаг гэсэн Багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 39 дах тал/,

Шүүгдэгч нар урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 36, 38 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

  • Шүүгдэгч Н.Б , Б.Э  нар нь бүлэглэн 2012 оны 2 сарын 21-ны

өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Арвин далай” буудлын 202 тоот өрөөнөөс ZPAI маркийн LCD дэлгэцтэй 14 инчийн зурагтыг шунахайн сэдэлтээр хулгайлан авч, 160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болон нь

шүүгдэгч нар үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.Л-гийн мэдүүлэг:…” 2012 оны 2 сарын 21-ны орой буудлын 202 тоотод орсон 2 залуу өрөөнд байсан зурагтыг хулгайлж аваад явсан байсан. Тухайн хоёр залуугийн нэг нь буюу шар царайтай нь залуу байсан харвал танина. / хэргийн 10-11 дах тал/,

 

Гэрч Г.О-ийн мэдүүлэг:… “ Б  бид 2 гэр бүл болоод 4 дэх жилдээ болж байна. Цагаан сарын өмнөхөн 21 цаг өнгөрч байхад билүү гэртээ ирэхдээ 14 инчийн LCD зурагтыг авчирсан. Юун зурагт юм бэ гэж асуухад Э  гэдэг найзаасаа авсан юм гэж хэлсэн.” гэх /хэргийн 13 дах тал/, Эд зүйлс үнэлэх комиссын шийдвэр:...” Комиссын гишүүдийн шийдвэрээр эд зүйлсийг 160.000 /нэг зуун жаран мянган / төгрөгөөр үнэлэв” /хэргийн 5 дах тал/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 

 

Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүй сэм аргаар буюу байрлаж байсан буудлын өрөөний цонхоор авч гарсан энэхүү гэмт үйлдлээ хийхдээ бүлэглэж үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2- д зааснаар яллагдах болно.

 

Шүүгдэгч Н.Б , Б.Э  нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн /хэргийн 36, 38 дугаар тал/, гэмт хэргийн улмаас бусдад учиртайгаас гэм хорыг арилгасан, хохирогч гомдол саналгүй / хэргийн 10-11 дах тал/ гэснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоос гадна шүүгдэгч нарын хувийн болон ар гэрийн байдал тухайлбал шүүгдэгч Н.Б  оюутан, Б.Э  ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял болон үндсэн ял болох торгох, хорих ялаас өөр төрлийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        

1. Шүүгдэгч Н.Б , Б.Э  нар нь бусдын эд хөрөнгийг үгсэж тохиролцон бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2- д зааснаар шүүгдэгч H овогт Б-гийн Э ын эд хөрөнгийг хураахгүйгээр 3 сар 15 хоног /гурван сар арван таван хоног/ баривчлах,

Шүүгдэгч Б  овогт Н- Б ын эд хөрөнгийг хураахгүйгээр 3 сар 15 хоног /гурван сар арван таван хоног/ баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Н.Б ын нокиа С10 маркийн гар утсыг, Б.Э ын мэдрэгчтэй самсунг маркийн гар утсыг тус тус  битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд /хэргийн 6-7 дах талд/ -ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийг буцаан олгосугай.

 

4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нарт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 297 дугаар зүйлийн  297.1.4-д зааснаар Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Э , Н.Б  нарт урьд авсан бусдын батлан даалтад байлгах арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.МАНЛАЙБААТАР