Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 80

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Ё.Ринзаан нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгсбаяр,

улсын яллагч Б.Сүрмандах,

иргэдийн төлөөлөгч Х.Гансүх, Д.Ганболд, С.Банди,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

шүүгдэгч М.Н ,

хохирогч Б.Э , М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт Б  овогт М  ын Н д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123653 дугаартай хэргийг 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б  овогт М  ын Н , /РД:.../, 19.. оны .. дугаар сарын ..-нд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймаг Дархан сумын ..дугаар баг, .. дүгээр баракын .. тоотод оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэгдэж байгаагүй.

 

Шүүгдэгч М.Н  нь 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дархан сумын 8-р баг 14-р байрны 71 тоотод оршин суух иргэн М.Б-ын гэрийн хаалганд түлхүүр тааруулан хууль бусаар нэвтрэн орж шүрэн толгойтой, алтан нуухтай хөөргийг шунахай сэдэлтээр хулгайлж 5 сая төгрөгийн хохирол учруулсан,

2011 оны 11 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Дархан сум .. баг . .. тоотод байрлах иргэн Б.Э ын “Марал” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 800000 төгрөг, гар утас зэрэг зүйлсийг шунахай сэдэлтээр хулгайлж 900000 төгрөгийн хохирол учруулсан,

2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан сумын ..-р баг ..-н шарын ..-р байрны 01 тоотод оршин суух иргэн Б.Б-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 1030000 төгрөг, цагаан манан дунд гарын хөөрөг зэргийг шунахай сэдэлтээр хулгайлан авч 1055000 төгрөгийн хохирол учруулсан,

2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчим Дархан сумын 5-р баг төв гандангийн өмнө талд иргэн Д.Г-ын амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, монетон ээмэг, гар цүнх зэргийг дээрэмдэн авч 81000 төгрөгийн хохирол учруулсан,

2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 50 минутын орчим Дархан сум  4-р баг 18-р сургуулийн орчим иргэн Л.О-ийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, эд зүйлсийг нь дээрэмдэн авч 7000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Н  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Намайг хуванцар саваа түүгээд явж байхад баахан цагдаа нар ирээд бариад аваад явсан. Тэгээд надад баахан хийгээгүй хэрэг тулгасан. Би  ямар ч гэмт хэрэг хийгээгүй” гэв.

Хохирогч Б.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2011 оны 11 дүгээр сарын 16-нд өглөө манай нөхөр дэлгүүрээ онгойлгох гэж очоод хулгай орсныг нь мэдсэн юм. Би дэлгүүр дээрээ иртэл арын цонхны шилийг хагалж дэлгүүрт орсон байсан. Намайг байхгүй  байхад хулгайч  яаж орсон талаар бичлэг хийсэн байсан. ” гэв.

Хохирогч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2012 оны 01 дүгээр сарын 21-ний орой ажлаа тараад гэртээ ирэхэд гадна талын хаалганы цоожийг хөшиж онгойлгосон байдалтай гэрт хулгай орсон байсан. Зөвхөн ханын шүүгээний дээд хэсэгт байдаг жижиг хаалгыг хөшиж онгойлгоод дотор нь байсан алтан нуухтай хөөрөг авсан байсан” гэв.

 

Шүүгдэгч М.Н  нь 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дархан сумын 8-р баг 14-р байрны 71 тоотод оршин суух иргэн М.Б-ын гэрийн хаалганд түлхүүр тааруулан хууль бусаар нэвтрэн орж шүрэн толгойтой, алтан нуухтай хөөргийг шунахай сэдэлтээр хулгайлж 5 сая төгрөгийн хохирол учруулсан,

2011 оны 11 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Дархан сум ..дугаар баг . тоотод байрлах иргэн Б.Э ын “Марал” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 800000 төгрөг, гар утас зэрэг зүйлсийг шунахай сэдэлтээр хулгайлж 900000 төгрөгийн хохирол учруулсан,

2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан сумын .-р баг ..-н . ..-р байрны .. тоотод оршин суух иргэн Б.Б-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 1030000 төгрөг, цагаан манан дунд гарын хөөрөг зэргийг шунахай сэдэлтээр хулгайлан авч 1055000 төгрөгийн хохирол учруулсан,

2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчим Дархан сумын ... багийн нутаг дэвсгэр төв гандангийн өмнө талд иргэн Д.Г-ын амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, монетон ээмэг, гар цүнх зэргийг дээрэмдэн авч 81000 төгрөгийн хохирол учруулсан,

2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 50 минутын орчим Дархан сум  ..-р баг ..р сургуулийн орчим иргэн Л.О-ийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, цүнхтэй эд зүйлсийг нь дээрэмдэн авч 7000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зургууд 15 ширхэг, /хэргийн 6-14 дэхь хуудас/,

2011 оны 11  дүгээр сарын 16-ны өдрийн Марал хүнсний дэлгүүрт буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг 10 ширхэг/ хэргийн 44-49 дэх хуудас/

2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр сэжигтний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, фото зураг, /хэргийн 111-118 дахь хуудас/

            Хохирогч М.Б-ын “2011 оны 12 дугаар сарын 02-ны өглөө гэрээсээ 07.30 минутын орчим гараад ажил дээрээ байж байгаад 18 цагийн орчим гэртээ ирэхэд гадна талын хаалганы цоожийг хөшиж онгойлгосон байдалтай хаалга хагас хаачихсан байхаар нь дотогшоо ороход хамаг эд зүйлийг онгойлгож дотор нь байсан зүйлсийг нь гаргаж хаясан байдалтай байсан ба том өрөөнд байсан ханын шүүгээний дээд хэсэгт байдаг жижиг хаалгыг хөшиж онгойлгоод дотор нь байсан алтан нуухтай шүрэн толгойтой хаш хөөрөг алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 19-20 дахь хуудас/

            хохирогч Б.Э ын “2011 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө Марал хүнсний дэлгүүрт хулгай орсон юм. Үүнийг нөхөр Г  07 цаг 30 минутын үед гэрээсээ гараад мэдсэн юм. Би дэлгүүр дээрээ иртэл дэлгүүрийн арын цонхын шилийг хагалж дэлгүүрт орон барьцаанд байсан гар утаснууд, Боргио пиво, жи мобайль, скайтелийн цэнэглэгч картууд, орлогын мөнгө 800000 орчим төгрөг алга болсон байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 54-55 дахь хуудас/

            гэрч А.Ц-гийн “... Э  нөхөр Г тэй хүний мөнгө өгнө гээд 800000 төгрөг гаргаад тоолон дэлгүүртээ орхиж байсан юм. Тэр мөнгөнүүдээ багцалчихсан байсан. ... Э  нөхөртэйгээ ярилцаад авах уу, үлдээх үү гэж ярилцаж байгаад л орхиод гарсан юм” гэсэн мэдүүлэг, /хэргийн 59-60 дахь хуудас/

            гэрч Д.Г гийн “Би 2011 оны 11-р сарын 16-ны өдрийн 07 цаг 40 минутын үед Баяндаваанд байдаг өөрийн “Марал” дэлгүүр дээрээ ирээд дэлгүүрээ онгойлгосон юм. Тэгсэн манай дэлгүүрийн арын хаалганы хажуугийн цонхны шилийг хагалаад хулгайч орсон байсан. ... Лангуу доор байсан хайрцаганд байсан мөнгөнүүд алга болсон байсан. Мөн Скайтель, Жи мобайлийн нэгжүүд картаараа яг хэдэн ширхэг алдагдсаныг мэдэхгүй байна. Хэдхэн ширхэг байсан байх бас хоёр савтай 2 литрийн Боргио пиво, асаагуур алга болсон байна лээ. Бэлэн 800000 төгрөг байсан байхгүй болчихсон” гэсэн мэдүүлэг, /хэргийн 63-64 дэхь хуудас/

            хохирогч Б.У-ийн “Манай гэр 11 цагаас 13.20 цагийн хооронд эзгүй байсан. Энэ хугацаанд хулгай орчихсон байсан, манай охин Цэвээн надруу залгаад ээжээ манай гэрт хулгай орчихсон байна, таны түрийвчтэй мөнгийг бас аваад явчихсан байна гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр очсон. Гэрт очтол том өрөөнд байсан сервантан доторх миний улаан өнгийн гялгар түрийвчинд байсан 1030000 төгрөг бэлнээр, хятад улсад үйлдвэрлэсэн дунд гарын халтар манан хөөрөг зэрэг алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 86-88 дахь хуудас/

            гэрч Б.Б-ийн “Би эхнэрийн хамт бирж дээр гутал зардаг юм, тухайн мөнгө нь гутал зараад олсон сүүлийн 5, 6 өдрийн орлого байсан юм” гэсэн мэдүүлэг, /хэргийн 153-154 дэхь хуудас/

            хохирогч Д.Г-ын “... би 23 цагийн үед Жигүүр барнаас гарцаараа гараад Модерн номадсийн урдуур машин замаар гарч төв гандангийн урд явахад урдаас 170 см өндөртэй, 35 орчим насны дээгүүрээ энгэрийг нь задгайлсан хар өнгийн ажлын куртиктэй, бор өнгийн үстэй захтай, доогуураа бакаль өмсөөд түрийг нь эргүүлсэн хүн 2-р 60 айлын орц талаас ирж явсан. Би хажуугаар нь зөртөл нөгөө эрэгтэй хүн толгойны ар талруу гараараа хоёр удаа цохихоор нь би яаж байна гэхэд юу ч дуугараагүй тэгэхээрнь би авах юмаа ав битгий намайг алаарай гэхэд гараараа чихэнд байсан хоёр ээмгийг сурамгай гэгч нь мулталж аваад зүүн гарт байсан цүнхийг авах гэхээр нь би гараа таттал миний гарыг гараараа 2-3 удаа цохиод гар цүнхийг мулталж аваад эргээд ирж байсан зүгрүүгээ буюу махын 2-р 60 айлын зүгрүү гүйгээд явсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 99-100 дахь хуудас/

            гэрч Б.Д-ын “2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байсан чинь манай эхнэр Г- надруу 23 цаг өнгөрч байхад утсаар яриад би хүнд дээрэмдүүлчихлээ гэхээр нь хаана байна гэхэд брак дунд явж байна гэсэн. Тэгэхээр нь яваад очиход брак дунд тааралдсан чинь уйлчихсан гандангийн хажуу талд нэг хүн намайг дээрэмдчихлээ, тэр хүн хар өнгийн куртик өмссөн, бакалан гутлынхаа түрийг эргүүлчихсэн байсан, зүс царайг нь харж амжаагүй гэхээр нь тэр хавиар нөгөө хүнийг хайгаад олохгүй болохоор цагдаад очиж хэлсэн юм” гэсэн мэдүүлэг, /хэргийн 102 дахь хуудас/

            хохирогч Л.О-ийн “2012 оны 01-р сарын 19-ний өдөр 23 цагийн орчим Төмөр замын 16 дугаар байрнаас гараад гэрлүүгээ харих гэж явсан би харихдаа төмөр замын 15 дугаар байр, 14 дүгээр байрны дундуур яваад 18 дугаар сургуулийн баруун талд байх дэлгүүрийн урд хүрсэн. Тэнд явж байхдаа би гар утсаараа дүүтэйгээ ярьсан тэгэхэд миний хажуугаар нэг залуу өнгөрөөд түрүүлээд явсан. ... шатруу дөхөж урагш хэд алхтал миний хажуугаар өнгөрсөн тэр залуу өөдөөс гүйгээд гараад ирсэн тэр залууг хажуугаар түрүүлж явсан залуу мөн байна гэж таниад дотроо сэжиглээд хажуу тийшээ хоёр алхахад тэр залуу хажуугаар зөрөх гэж байгаа юм шиг өнгөрөх гэж байснаа миний бүсэлхийнээс хоёр гараараа тэврээд дээрээс дараад намайг хойш түлхээд дараад уначихсан тэгээд миний өмсөж явсан малгайг нүүрлүү дарсан тэгээд тэр залуу миний зүүн гартаа барьсан байсан гар утсыг булаах гээд байхаар нь нь би түүнд утсаа өгөлгүй гараа суга татаж аваад түүнийг утас барьсан байсан гараараа түүний биеийн хажуу хэсэгрүү хоёр цохьсон тэгэхэд тэр залуу дээш өндийж босохдоо нэг гараараа миний цүнхийг оосрыг нь тас татаж аваад нөгөө гараараа миний малгайг аваад босоод гүйх гэхэд би тэр залуугийн гуталнаас нь гараараа барихад тэр залуу бүдрэхдээ миний малгайг газар унагаачихсан тэгээд би босоод харахад тэр залуу 18 дугаар сургуулийн хойд талд байх явган хаалгаар гүйгээд гарч байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 131 дэхь хуудас/

шүүгдэгч М.Н г сэжигтнээр өгсөн “1. 2011 оны сүүлээр сар өдрийг нь сайн санахгүй байна. Шөнө гэрээсээ мөнгө олох зорилготой гараад. Төв Гандангийн хажууд явж байтал урдаас нэг эмэгтэй хүрч ирэхээр нь зөрөөд араас нь барьж аваад гарт нь байсан гар цүнхийг нь авах гээд татахад өгөхгүй булаацалдахаар нь цүнхийг нь хүчтэй татахад оосор нь тасрахаар нь аваад 18-ын буудлын зүг лүү гүйгээд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн зүг лүү гүйгээд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хажуугийн замын гэрлэн доор зогсож байгаад гар цүнхийг нь ухаж үзэхэд ойролцоогоор 10000/ арван мянган/ төгрөг, гоо сайханы ууттай гоо сайханы хэрэгсэлүүд байсан. Тэгээд би тухайн цүнхийг гоо сайханы юмтай нь хамт сургуулийн арын уулын наад талд хаясан. Тухайн үед би доогуураа хар өнгийн бакалан гуталтай, бакалын түрийний дээд хэсгийн эргүүлсэн байсан ба дээгүүрээ хар өнгийн ажлын куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй малгайгүй явж байсан. Тухайн үед өмсөж байсан хувцаснуудаа цагдаад баригдах байх гэж бодоод тухайн үед өмсөж явсан бакаль, хар куртик хоёроо 1 сургуулийн хажуугийн шатахуун түгээх газрын хажууд жалганд хаясан. Тухайн хүнээс дээрэмдсэн гар утсаа шинэ захын дотор байрлах гар утас зарж борлуулдаг хүнд 25000 мянган төгрөгөөр зарсан.

2. 2012 гараад удаагүй байхад /өдрийг нь санахгүй байна/ шөнө 23 цаг өнгөрч  байхад нэг эмэгтэй ганцаараа явж байхаар нь харанхуйд нуугдаж байгаад шатны хажууд явж байхад нь хойноос нь дагаж явж байгаад энгэртээ зүүж явсан гар цүнхийг татахад оосор тасрахад аваад зугтаагаад цэцэрлэгийн хажуугаар ардуур гараад төмөр замын саарал өнгийн 5-н давхар байрны 1 орцны доод подвалын шатлуу орж нуугдаж байхад араас хүмүүс хөөж ирээд намайг харалгүй хажуугаар өнгөрөөд явахаар нь гар цүнхийг ухаж үзэхэд гар утас, 5000 төгрөг байсан, гар утсыг нь гэртээ байлгаж байгаад алга болсон.

3. 2011 оны 12 сард өдрийн цагаар Микрын 9-н давхар байр байсан ба яг хэддүгээр байр байсныг мэдээгүй. 9-н давхар луу ороод хэдэн давхарт нь гэдгийг мэдэхгүй гарахад бараан өнгийн бүргэд хаалга байхаар нь тогшиж үзэхэд хаалгаа тайлахгүй болохоор нь хүн байхгүй байна гэдгийг нь мэдээд халаасандаа байсан түлхүүрээр цоожны нүх рүү хийгээд эргүүлэхэд хаалга онгойхоор нь гэрт яваад ороход хүн байгаагүй ба том өрөөнд ороход хүн байгаагүй ба том өрөөнд ороход шүүгээ байсан ба шүүгээний дээд талын шилэн тасалгаанд дотор цагаан өнгийн хөөрөг байхаар нь аваад цонхыг нь онгойлгох гээд татахад цонх нь хагарсан тэгээд өөр юм авалгүй гараад бирж яваад морин тэрэг зогсдог зогсоолын хажууд зогсож байсан нэг ченжээс асуухад энэ их үнэтэй хөөрөг байна 700000 /долоон зуун мянган/ төгрөгөөр авъя гэхээр нь би заралгүй цааш яваад тэрнээс хойш гэртээ хадгалж байгаад 3 хоногийн дараа Хуучин захын таксиний зогсоол дээр очоод жип унасан /өнгийг нь санахгүй байна гэв/ машинтай хүн дэр очоод 900000 /есөн зуун мянган/ төгрөгөөр зарсан.

4. 2011 оны сүүлээр / сар өдрийг нь санахгүй байна/ өдрийн цагаар Дархан дээд сургуулийн хажуугийн 2 давхар байшингийн орцоор ороод зүүн гар талаасаа эхний модон хаалга байхаар нь хаалганых завсраар хартал цоожилсон байхаар нь хүнгүй байна гэдгийг мэдээд халааснаасаа нарийхан түлхүүр гаргаж ирээд түлхүүрээ хийж оролдож байгаад онгойлгож ороход хүн байхгүй байхаар нь авдрыг нь ухахад даавуунд боосон 900000 /есөн зуун мянган/ төгрөг байхаар нь аваад өрөөнийх нь шүүгээний дээд талын шилэн тасалгаанд 1 ширхэг шаргалдуу өнгийн хөөрөг байхаар нь авсан, мөн нэг шүүгээний хажуугийн цоожтой модон тасалгаа нь дотор байсан мөнгөн бүсийг аваад үзэхэд үнэ хүрэхгүй байх гэж бодоод гэрт нь өрөөний буланд шалан дээр хаяад миний гэрт нь тааруулж орсон түлхүүр хугарсан байсан ба сандраад гэрт нь хаячхаад гараад гэртээ очоод өөрийнхөө унтдаг гудасныхаа завсраар хийгээд 4 хоног нууж байгаад мөнгө, хөөрөг хоёроо авч гараад Шинэ Захын урд талд саарал өнгийн Тоёото маркийн авто машинтай хүнд эрэгтэй хүнд 150000 /зуун тавин мянган/ төгрөгөөр зараад Хуучин дарханы .. байрны хүнсний дэлгүүрт орж тамхи авчихаад гараад явж байсан 20 гаран насны үл таних эрэгтэй хүн ирээд миний биед явсан Дархан дээдийн  хажуугийн  айлаас хулгайлсан 900000 /есөн зуун мянган гаран төгрөг/, хөөрөг зарсан 150000 /нэг зуун тавин мянган/ төгрөг зэргийг булаагаад аваад явсан.

5. 2012 оны гараад Сэлэнгээс орж ирдэг замын хажуугийн дэлгүүрээс шөнө 02 цагийн үед хашааг даваад хажуу талд нь дунд зэргийн хэмжээтэй цонх байхаар  нарийхан төмрөөр хөшиж онгойлгож ороод лангууны доод талд дөрвөлжин  цаасан хайрцган дотор 2 ширхэг гар утас, Жи мобайлын нэгж 5-6 ширхэгийг, 100000 /нэг зуун мянган/ гаран төгрөг, 5-6 хайрцаг тамхи аваад орсон цонхоороо буцаад гарсан. Мөнгийг хэрэгцээндээ хэрэглэж дуусгаад, 2 ширхэг гар утсыг бирж дээр явж байгаад явуулын эрэгтэй, эмэгтэй хоёр хүнд 20000 /хорин мянган/ төгрөгөөр зараад мөнгийг хэрэглэсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 108 дахь хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй хуулийн дагуу авагдсан баримтууд байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.Н  нь бусдын эд хөрөнгө дээрэмдэх гэмт хэргийг давтан үйлдсэн, бусдын орон байранд нэвтрэн орж эд зүйлсийг нь хулгайлсан гэмт хэргийг мөн давтан үйлдсэн нь тогтоогдсон байх тул хэргийн зүйлчлэл зөв бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

           

М.Н  нь хэрэг үйлдэх үедээ болон одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан боловч “Оюун ухаан задрах өвчний хий үзэгдэл, дэмийрлийн хам шинж өвчтэй “болох нь хавтаст хэрэгт авагдсан удаа дараагийн эмчийн үзлэг, тэмдэглэл, /хэргийн 24-30 дахь хуудас/ гэрч Д.Дулмаагийн “... 2007 оны 3 дугаар сараас ганцаараа яриад инээгээд суугаад байдаг болсон. Тэр үеэс өвчин нь эхэлсэн юм. Сэтгэцийн өвчтэй болоод Шар хадны эмнэлэгт зөндөө удаа хэвтсэн. Н гийн өвчин нь хөдлөхөөрөө цонх, зурагт болон нүдэнд харагдсан зүйлээ хагалаад шөнө болохоор ганцаараа яриад мөн барьсан тавьсан зүйлээ мэдэхээ больдог байсан. ... Өвөл цас орохоор, хавар шороон шуурга гахараа сэтгэцийн өвчин нь хөдөлчихөөд байдаг юм” гэсэн мэдүүлэг, /хэргийн 143-144 дэхь хуудас/,

Шүүх сэтгэц гэм судлалын 2012 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 10/2012 тоот магадалгааны “1. М.Н  нь “Оюун ухаан задрах өвчний хий үзэгдэл, дэмийрлийн хам шинж өвчтэй “ байна.

2. Үзлэгийн үеийн сэтгэцийн байдлаар тухайн хэргийг хариуцах чадвартай байна.

3. М.Н  нь болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлж чадаж байна.

4. М.Н г албадан эмчилгээнд явуулах шаардлагатай байна” гэсэн дүгнэлт /хэргийн 32 дахь хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Дээрх баримтуудаас дүгнэхэд М.Н  нь хэрэг үйлдэхээс өмнө болон хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчтэй байсан бөгөөд шүүх сэтгэц гэм судлалын шинжээчийн “эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай” гэсэн магадлагаа болон гэрчийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч М.Н  нь сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлах буюу үйл ажиллагаагаа удирдан зохицуулах чадваргүй байх тул түүнд эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээний төрөл болох эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-од 5000000  төгрөгийн хохирол, /хэргийн 15 дахь хуудас/ хохирогч Б.Э ад бэлэн мөнгө 800000 төгрөг, гар утаснуудыг үнэлж тогтоосон 190000 төгрөг, нийт 990000 төгрөгийн хохирол, /хэргийн 67 дахь хуудас/  хохирогч Б.Ундармаад бэлэн 1030000 төгрөг, хөөргийг үнэлж тогтоосон 25000 төгрөг, нийт 1055000 төгрөгийн хохирол, /хэргийн 91 дэхь хуудас/ хохирогч Д.Г-д 81000 төгрөгний хохирол учирсан, хохирогч Л.О-эд 7000 төгрөгний хохирол /хэргийн 138 дахь хуудас/ учирсан нь баримтуудаар тогтоогдсон тул уг хохирлыг шүүгдэгч М.Н гаас гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан чонын шагай, хумсны хутга зүүлттэй нэг ширхэг түлхүүрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах харин нэг ширхэг компакт дискийг хэрэгт үлдээх зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б  овогт М  ын Н  бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтрэн давтан хулгайлсан, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 64 дүгээр зүйлийн 64.1.1, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар Б  овогт М  ын Н д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 66 дугаар зүйлийн 66.2-т зааснаар М.Н г сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт байлгасугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар М.Н  нь энэ хэрэгт 52 /тавин хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар М.Н гаас 5000000 /таван сая/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын ..-р баг .. тоотод оршин суух  М.ын Б-од /РД:.../, 950000 /есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын ..-р баг .. хороолол ..-р байрны .. тоотод оршин суух Б-ийн Э ад /РД:../, 1055000 /нэг сая тавин таван мянга/ төгрөг гаргуулж Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн ..-р хороо, … тоотод оршин суух Б.У-д /РД:Д…/, 81000 /наян нэгэн мянга/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын ..-р баг .. тоотод оршин суух Д-ийн Г-д /РД:…/, 7000 /долоон мянга/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын …-р баг ….  тоотод оршин суух Л.ын О-эд /РД:../ тус тус олгосугай.     

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т зааснаар М.Н г албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн чонын шагай, хумсны хутга зүүлттэй нэг ширхэг түлхүүрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Н д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ

 

ШҮҮГЧИД                                                                 Ё.РИНЗААН

 

Б.МАНЛАЙБААТАР