Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 82

 

 

 

 

 

2012            4           24                                           82

 

 

 

Хэргийн индекс: 171/2012/0087/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,

улсын яллагч, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

хохирогч В.Д

шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт Т  овогт Б.С холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000184 дугаартай хэргийг 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Т  овогт Б. С /РД:.., ИҮД:../ 19..оны .. дүгээр сарын ..-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, экскаваторчин мэргэжилтэй, ... групт хамгаалалтын ажилтан, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум .. дугаар баг .. дугаар хэсэг .. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Б.С нь 2012 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Дархан сумын 16 дугаар баг Дархан Номин Худалдааны төвийн гадаа 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .....ДАХ улсын дугаартай соната-6 маркийн автомашинаар хүн тээвэрлэн явсан жолооч В.Д г ямар нэгэн шалтгаангүйгээр зодож хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С:... “2012 оны 3 сарын 18-ны өдөр 3 цагт үйлчилгээн дээр Б, Т гэдэг 3 найзтайгаа таараад 1 шил архи ууж дуусгаад дахиж уумаар санагдаад, 2 шил архи аваад С   гэдэг найзынхаа гэрт очиж уусан. Мандаа гэдэг найз маань солонгос явах гэж байгаа гэхээр нь гаргаж өгнө гэж архи уусан. С  гын гэрээс гараад яаснаа сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эрүүжүүлхэд орсон байсан. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна. “ гэв.

 

Хохирогч В.Д  шүүхийн хэлэлцүүлэгт:..” Би тэр орой ....ДАХ дугаарын машинтайгаа нэг хэсэг газраар бензиний мөнгө хийх гэж Батлион тойрч хүн тээвэрлэж явахад, энэ хүн миний машинд 21-22 цагийн хооронд гүүрэн дээр бууна гэж хэлээд суусан.

 

                                                                                                                                                                                               

                  

                                                                                                                                                                                                       D:\Манлайбаатар\ШИЙТГЭХ ТОГТООЛ 2012\С ¹82.doc

Энэ хүнийг бол танихгүй зүгээр зүс бол мэддэг байсан. Гүүрэн дээр ирэгчид мөнгөө хайгаад буухгүй байхаар нь Номин худалдааны төв дээр ирж буулгах гэтэл буухгүй байсан.Тэгээд чи яах гээд байгаа юм гэхэд миний үсийг гарандаа ороож байгаад дээр

буулгаж чирсэн. Миний машины ард байсан машины жолооч ирж салгасан. Тэр хооронд би ухаан адсан байсан” гэв.

 

Гэрч Ч.Х ийн мэдүүлэг:...” 2012 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн орчим би Дархан Номин худалдааны төвийн машины зогсоол дээр Д гийн машины ард өөрийнхээ машиныг тавьчихаад зогсож байсан чинь Д г машинаас нь бууж ирсэн залуу өндөр туранхай бор царайтай залуу учир зүггүй унагаад дэвсээд зогсож байсан. Би харанхуй байсан болохоор яг хаана дэвсэж байгааг нь хараагүй. тэгэхээр нь машинаасаа бууж ирээд тэр залууг боль гээд куртикнээс татахад унаад өгсөн. тэгээд нөгөө залуу бос ч ирээд куртикээ тайлчихаад зугтаагаад өгсөн. Энэ үед Д  ямар ч байсан толгойгоо барьчихсан зогсож байсан. Д гийн машинаас миний машин хүртэл үсдэж чирсэн бололтой Д гийн үснүүд нь туг тугаараа уначихсан газар байж байсан. Ингээд Д  өөрөө цагдаа дуудаж байсан. Би ч явах болоод яваад өгсөн.” гэх /хэргийн 9 дүгээр тал/,

 

Гэрч Г.Ц-ын мэдүүлэг:…” Тэр өдөр гэртээ байж байсан чинь 21 цаг өнгөрч байхад С гадуураа куртикгүй гүйгээд ороод ирсэн. Гаднаас орж ирэхэд нь эхлээд архи уусан гайгүй байна гэж бодож байтал удалгүй хашааны хаалга хүн нүдэхээр нь найзууд нь хувцсыг нь авчирч өгч байна гэж бодоод  зээ хүүхдээ хашааны хаалга онгойлгоод өгөөч гэж хэлэхэд манай зээ хувцсаа өмсөж байх хооронд С таавчигаа өмсөөд гараад явсан юм. Манай зээ араас нь гараад удалгүй орж ирэхдээ агааг цагдаагийн машин ирээд аваад явчихлаа.гэсээр орж ирсэн юм.Сод-Одыг дээгүүрээ хувцасгүй орж ирсэн болохоор нь хүмүүстэй зодолдоод цагдаа нар аваад явчихлаа даа гэж бодож байсан. ” гэх /хэргийн 13 дугаар тал/,

 

Шүүх эмнэлгийн 2012 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн 263 тоот дүгнэлт:

  1. В.Д гийн биед тархи доргилт, баруун чамархайн хуйхны цус хуралт, үс үгүй байдал, зүүн бөөрний доргилт, зүүн бөөрний орчмын цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх /хэргийн 16 дугаар тал/,

 

Б.С нь Дархан сумын 15 дугаар багт оршин суудаг болно гэсэн Багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 31 дугаар тал/,

Шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хэргийн 30 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

 

  • Шүүгдэгч Б.С нь 2012 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Дархан сумын

16 дугаар баг Дархан Номин Худалдааны төвийн гадаа 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .....ДАХ улсын дугаартай соната-6 маркийн автомашинаар хүн тээвэрлэн явсан жолооч В.Д г ямар нэгэн шалтгаангүйгээр зодож хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан болох нь

 

Хохирогч В.Д гийн мэдүүлгийг баталж гэрч Ч.Х ийн мэдүүлсэн мэдүүлэг:...” 2012 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн орчим би Дархан Номин худалдааны төвийн машины зогсоол дээр байж байхад В. Д гийн машинаас нь бууж ирсэн өндөр туранхай бор царайтай залуу В. Д г чирж унагаад зүггүй дэвсээд зогсож байсан,

Гэрч Г.Ц-ын мэдүүлэг:…” Тэр өдөр гэртээ байж байсан чинь 21 цаг өнгөрч байхад С гадуураа куртикгүй гүйгээд ороод ирсэн. Гаднаас орж ирэхэд нь эхлээд архи уучхаж гэж бодсон. Удалгүй хашааны хаалга хүн нүдэхээр нь Сод-Одын найзууд нь хувцсыг нь авчирч өгч байна гэж бодоод  зээ хүүхдээ хашааны хаалга онгойлго гэж хэлсэн. С таавчигаа өмсөөд гараад явсан юм.

Манай зээ хүүхэд ч араас нь гараад удалгүй орж ирэхдээ Ахыг цагдаагийн машин ирээд аваад явчихлаа гэсээр орж ирсэн.

Б. С дээгүүрээ хувцасгүй орж ирсэн болохоор нь хүмүүстэй зодолдоод цагдаа нар аваад явчихлаа гэж бодсон. ” гэх /хэргийн 13 дугаар тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт болон эрүүгийн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.С нь “-Тээврийн хөлс нэхлээ, энэ мөнгийг би өгөхгүй гэж хохирогч эмэгтэйг илт басамжлан, үл хүндэтгэж улмаар эрх чөлөөнд халдаж зодсон. Энэхүү гэмт үйлдлээ гудамж талбайд олон түмний нүдэн дээр үйлдсэн байдал нь танхайрах гэмт хэргийн ….Нийгэмд тогтож хэвшсэн ёс журам, иргэд хоорондын харилцааны  хэм хэмжээгээр хэрэгжиж тогтсон ёс суртахууны болон хүмүүсийн зан үйлтэй холбогдох нийтээр хүлээн зөвшөөрсөн хэв журмыг зөрчсөн шинжийг агуулсны зэрэгцээгээр хохирогчийн биед гэмтэл учирсан байх тул догшин авирлаж танхайрсан гэж үзэж байна.

 

Шүүгдэгч Б.С-ын “Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсанд …Урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй ба эрүүгийн хэргийн картын санд ороогүйг нотолсон баримт  / хэргийн 30 дугаар тал/, түүнчлэн хохирогч В.Д  шүүх хуралдаан дээр “- Шүүгдэгч надад учируулсан хохирлоо бүрэн барагдуулсан, гомдолгүй” гэж мэдүүлсэн байдал, шүүгдэгч Б.С үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж ойлгож дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэж амлаж байгаа хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Сод-Одод оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж тодорхой хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага ТОГТООХ нь:

 

1. Т  овогт Б. С нь догшин авирлаж танхайрах гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Т  овогт Б.С-ыг 3 жил 10 хоног /гурван жил арав хоног/ хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан шүүгдэгч Б. С-д оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялыг тэнсэж, 1 /нэг жил/ жилийн  хугацаагаар хянан харгалзсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар тэнсэгдсэн ялтанд Цагдаагийн байгууллага хяналт тавихыг даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгч Б. С-д анхааруулсугай.

 

           7. Шүүгдэгч нь энэ хэргийн учир урьдчилан цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нарт тогтоолийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б. С урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь байлгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР