| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2012/0094/Э/ |
| Дугаар | 86 |
| Огноо | 2012-04-27 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0094/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,
улсын яллагч Хяналтын прокурор Г.Яндаг,
шүүгдэгч Г.Э , Б.Б түүний өмгөөлөгч И.Атарбямба /0-311/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт Б. овогт Г.ын Э , Б. овогт Б. Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000223 дугаартай хэргийг 2012 оны 04 дүгээр сарын 13-ны єдєр хїлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-нд Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, ам бүл 6, ээж аав ах дүүгийн хамт Шарын гол сум .. байрны . тоотод амьдардаг, боловсролгүй, уншиж бичнэ, мэргэжилгүй, .. ХХК-ны туслах ажилтан, ухаан санаа бүрэн ял шийтгэлгүй, Б. овогт Б. Б /РД:..
2. Монгол улсын иргэн, 19.. оны .. сарын ..-нд Ховд аймагт Буянт суманд төрсөн, эрэгтэй, халх, ам бүл 7, ах, эгч дүү нарын хамт Дархан сум ..дугаар баг . тоотод амьдардаг, боловсролгүй, уншиж бичнэ, мэргэжилгүй, .. ХХК-ны туслах ажилтан, ухаан санаа бүрэн ял шийтгэлгүй, Б. овогт Г. Э /РД:../,
Шүүгдэгч Г.Э , Б.Б нар нь бүлэглэн 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын . дугаар баг Үйлдвэрийн районд байрлах “Таван Богд” ХХК-ны Улаанбаатар гурилын үйлдвэрийн байрны 2 давхарт хяналтын өрөөнд байсан 4x 2.5 мм 60 метр урттай, 4x16 мм 8 метр урттай цахилгаан дамжуулах зориулалтаар ашиглах гэж байсан шинэ зэс голтой кабель утаснуудыг шунахайн сэдэлтээр хулгайлахыг завдаж, байгууллагад 496.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... ” 2012 оны 4 сарын 1-ний өглөө ажил дээр байхдаа Б.Б д кабель хулгайлах санаагаа хэлсэн. Бид хоёр цайны цагаар хяналтын өрөөнд орж тэнд байсан кабелиудийг шуудайнд хийж авч гарахад бэлэн болгоод. Б.Б- дотор ажлаа хийхээр үлдсэн. Би кабелиа үйлдвэрийн хашаанаас гарж хол нуух гэж байгаад харуулд баригдсан.
\\Manlaibaatar\øèéòãýõ òîãòîîë\Ýíõöîîæ íàðò-145.2.doc
Хийсэн зүйлдээ харамсаж байна. Маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:…” Тухайн үед би Таван Богд” ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байсан. 2012 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Ажил дээрээ очиход Э кабель хулгайлах уу гэхээр нь зөвшөөрсөн.
Тэгээд цайны цагаар “Таван Богд” гурилын үйлдвэрийн 2 давхрын хяналтын өрөөнөөс Г.Э той хамтран цахилгааны утас авч 2 шуудайнд хийсэн. Би яаж хулгайлсныг нь мэдэхгүй байна. 30 метр урттай нийт 68 метр кабель байсан.Хийсэн хэргийнхээ бурууг ойлгож байна” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Л.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт:…” 2012 оны 4 сарын 01-ний өглөө үйлдвэрийн хашаанаас хүн ууттай юм гаргаж байгаад баригдлаа гэхээр нь харуул дээр очсон. Манай түр ажилтан Г.Э 4x2,5мм кабель утас 60 метр, 4x16мм кабель утас нь 8 метр нийт 68 метр цахилгааны утас хулгайлах гэж байгаад баригдсан байсан.”
Гэрч Б.Ш-гийн:… “2012 оны 4 дүгээр сарын 01-ний 15 цаг 35 минутын үед харуулын үүрэг гүйцэтгэж байх үед Үйлдвэрийн ар тал төмөр зам тал руу манай ажилтан Г. Э шуудайтай юм хашаа давуулаад шидэж байгааг харсан.
Г.Э намайг хараад 2 шуудайтай зүйлээ хаяад зугтсан. Урд постын харуул Б.Б- урдаас нь тосож Г.Э ыг барьж авсан. Шуудайнд кабель утаснууд байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25 дах тал/,
Гэрч Б.Б-ийн:…” 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр харуулын үүрэг гүйцэтгэж байхад 15 цагийн үед харуул Ш- станцаар Нэг хүн шуудайтай зүйл үйлдвэрээс гаргаад байна. Замыг нь угтаж очоорой гэсэн. Би тэр хүнийг үйлдвэрийн хашааг даваад дотогш орохоор нь буланд хүлээж байгаад барьсан. Манай түр ажилтан Г. Э гэх залуу байсан. Ш-гаас зугтахдаа хулгайлсан кабелиа хаясан гэсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26 дах тал/,
Эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 14, 18 дах тал/,
Г.Э ын Дархан-Уул аймгийн Дархан сум 5 дугаар багт оршин суудаг гэсэн Багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 49 дэх тал/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 44, 46 дах талууд/,
Б.Б ийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багт оршин суудаг гэсэн Багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 48 дах тал/ зэрэг нотлох баримтууд болно.
шүүгдэгч нар үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг мөн хохирогч Л.Б ын мэдүүлэг болон гэрч Б.Ш-гийн мэдүүлэг: -“2012 оны 4 дүгээр сарын 01-ний 15 цаг 35 минутын үед харуулын үүрэг гүйцэтгэж байх үед Үйлдвэрийн ар тал төмөр зам тал руу манай ажилтан Г. Э шуудайтай юм хашаа давуулаад шидэж байгааг харсан. Г.Э намайг хараад 2 шуудайтай зүйлээ хаяад зугтсан. Урд постын харуул Б.Б- урдаас нь тосож Г.Э ыг барьж авсан. Шуудайнд кабель утаснууд байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25 дах тал/,болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүдэгч Г.Э нь 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Таван Богд” ХХК-ны Улаанбаатар гурилын үйлдвэрийн байрны 2 давхарт хяналтын өрөөнд байсан 8 метр цахилгаан дамжуулах зориулалт бүхий кабель утаснуудыг үйлдвэрийн хашаанаас авч гарахад амар хялбар болгох үүднээс шуудай саванд боож баглан бэлтгэхэд шүүгдэгч Б.Б- туслаж дэмжсэн үйлдэлдээ хулгайлах гэмт хэргийг хамтран оролцогч болж байна.
Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүй сэм аргаар буюу ажилчид цайндаа орсон эзгүй үеийг тааруулан үйлдвэрийн хашаанаас гаргаж байсан нөхцөл байдлуудыг үндэслэн Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2- д зааснаар яллагдах болно.
Шүүгдэгч Г.Э , Б.Б нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад эрүүгийн хэргийн картын санд ороогүй байх тул /хэргийн 44, 46 дугаар тал/ анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхийн зэрэгцээгээр хохирогч гомдол саналгүй /хэргийн 54 дэх тал /гэснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоос гадна шүүгдэгч нарын хувийн болон ар гэрийн байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж тодорхой хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэж байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт Г.ын Э , Б. овогт Б. Б нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Г.ын Э ын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял,
шүүгдэгч Б. Б ийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Э , Б.Б нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Г.Э ид эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар
шүүгдэгч Б.Б өд эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар тэнсэгдсэн ялтанд Цагдаагийн байгууллага хяналт тавихыг даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгч Г.Э , Б.Б нарт анхааруулсугай.
7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 139 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Г.Э , Б.Б нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нарт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Э , Б.Б нарт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь байлгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР