Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2012 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 88

 

 
   

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                        Хэргийн индекс: 171/2012/0098/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,

      нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,

        улсын яллагч Хяналтын прокурор Г.Яндаг,

     шүүгдэгч Б.Ч  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

             Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан гэмт хэрэгт Ч  овогт Б. Ч т холбогдуулан яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 201209000137219 дугаартай хэргийг 2012 оны 04 дугаар сарын 16-ны єдєр хїлээн авч шүүн хэлэлцлээ.

 

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ч  овогт Б. Ч т /РД:..., ИҮД:../ 19. оны .дүгээр сарын ..-нд Завхан аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн  тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум .. дугаар баг .. дугаар байр .. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

            Шүүгдэгч Б. Ч  нь архидан согтуурсан үедээ буюу 2012 оны 3 дугаар сарын 30-ны шөнө 22-23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Монта 3 дугаар байрны урд талд иргэн Д.Г-ын зүүн нүдрүү цохиж “D-300” маркийн гар утсыг нь хүч хэрэглэн авах зорилгоор амь биед нь аюултай байдлаар довтолж эд хөрөнгийг нь дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүгдэгч Б.Ч ын шүүхийн хэлэлцүүлэгт: “ 2012 оны 3 дугаар сарын 30-ны орой 7-8 цагийн үед найзтайгаа тараад гэрт нь очиж архи уусан. Нилээн согтоод байхаар нь гэр лүүгээ явсан. Гарч явснаас хойш юу болсныг сайн санахгүй байна. Аав ээж 2 маань бие муутай. Саяхан эхнэр маань төрж, хүүхэдтэй болсон. Би ээжийгээ асардаг. Хийсэн хэрэгтэй маш их гэмшиж харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв

 

           Хохирогч Д.Г-ийн мэдүүлэг:…” 2012 оны 3 дугаар сарын 30-ны 22 цагийн үед гэрлүүгээ харих гээд Дархан сумын 4 дүгээр багт байрлах Монта 3 дугаар байрны урдуур утсаар яриад явж байхад урдаас нэг залуу гарч ирээд миний зүүн нүд рүү гараараа цохсон. Би нүүрээ дараад доошоо суучихсан Ч ь миний гар утсыг аваад Монта 3 дугаар байрны хажуугаар замын уулзвар чигтээ зугтсан. Би араас нь хөөгөөд байрны буланд барьж аваад газар унагаад дээрээс нь дараад суусан. Тэгээд замаар    явж байсан нэг                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             \\Manlaibaatar\×óëóóíáààòàð 147.1òîãòîîë.doc

 

 

 

хүүхдээр цагдаа дуудуулсан. Цагдаа нар ирж тэр залуугийн биед үзлэг       хийхэд миний утас байхгүй байсан. Утас яасан гэхэд дуугарахгүй байсан. Дуудлагаар ирсэн цагдаа болон тусламж хүсэж цагдаа дуудсан хүүгийн хамтаар гар утсаа хайхад Монта 3 дугаар байрны хашаа давуулаад шидчихсэн байсан. ” гэх /хэргийн 10 дах тал/,

           Гэрч Т.Э-ын мэдүүлэг:…” 2012 оны 3 дугаар сарын 30-ны орой 19 цаг өнгөрч байхад гэрүүгээ харих гээд явж байгаа Ихэр Могойгийн урд Ч  халамцуу таараад тэгээд би хоёр манайх руу хамт явсан. Манайд 0.5 шилтэй Алтантүрүү архи ууж дуусаад дахин 0.5 шилтэй Ерөөл архийг талд нь ортол ууж дуусаад 22 цагийн үед /байх сайн санахгүй байна/ Ч ыг орцноосоо гаргаж өгөөд гэрлүүгээ орж амарсан.” гэх /хэргийн 11 дэх тал/,

 

         Гэрч Э.Б-ийн мэдүүлэг:…” 2012 оны 3 дугаар сарын 30-ны орой цагдаагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад  Монта 3 дугаар байрны хажууд 2 хүн ноцолдоод байхаар очиход өөрийгөө Г-а гэх залуу зүүн нүдэндээ цохиулсан хамраас нь цус гарчихсан. Нэг залууг -Миний гар утсыг дээрэмдчихлээ гэсэн байдалтай бариад байж байсан. Дээрэм хийсэн гэх хүний биед үзлэг хийхэд гар утас гарч ирээгүй. Тэгээд хохирогчийг анх дээрэмдсэн газраар гар утсыг нь хайхад олдохгүй болохоор нь гар утас луу нь залгахад Монта 3 дугаар байрны хашаа давуулаад шидсэн байсан. Дээрэм хийсэн гэх этгээд согтуу байсан тул эрүүжүүлэх байранд хүргэж өгсөн.” гэх /хэргийн 12 дах тал/,

 

                   Гэрч Б.М-ийн мэдүүлэг:…” 2012 оны 3 дугаар сарын 30-ны орой Микро хорооллоос төмөр зам орох гээд явж байхад Монта 3 дугаар байрны хажуугийн зам дээр нэг ах нэг залууг дараад суучихсан -Энэ хүн миний  нүд рүү цохиод гар утсыг минь аваад зугтахаар нь барьчихлаа. Утсыг минь гаргаж өгөхгүй байна. Цагдаа дуудаад өгөөч” гэхээр нь цагдаа дуудаад өгсөн.” гэх /хэргийн 13-14 дэх тал /,

 

 Эд зүйлс үнэлэх комиссын шийдвэр:…” Комиссын гишүүдийн шийдвэрээр эд зүйлсийг 10.000 /арван мянган/ төгрөгөөр үнэлэв ”, /хэргийн 35 дах тал/,

      Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хэргийн 4 дэх тал/,

Шинжилгээ хийлгэх тогтоол /хэргийн 17 дах тал/,

шүүх эмнэлгийн 304 дүгээр дүгнэлт:…”

  1. Д.Г-ын биед нүүрний зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага учир гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно.” /хэргийн 18 дах тал/,

Цагдаагийн албан хаагч Э.Б-ийн бичсэн илтгэх хуудас /хэргийн 7 дах тал/,

Б.Ч  нь Дархан сум 8 дугаар багт оршин суудаг болно гэсэн Багийн засаг даргын тодорхойлолт /хэргийн 21 дэх тал/,

Б.Ч ын ажиллаж байсан газрын тодорхойлолт /хэргийн 33 дах тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 32 дах тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

  • Шүүгдэгч Б.Ч  нь 2012 оны 3 дугаар сарын 30-ны шөнө архидан согтуурсан үедээ 22-23 цагийн орчим  Дархан-Уул аймгийн Дархан сумын Монта 3 дугаар байрны урд талд иргэн Д.Г-ын зүүн нүд рүү нь цохиж “ D300 ” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж, 16.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  болон хохирогч Д.Г-ын мэдүүлэг:..“Дархан-Уул аймаг Дархан сумын 4 дүгээр багт байрлах Монта 3 дугаар байрны урд талд утсаар яриад явж байхад урдаас нэг залуу гарч ирээд зүүн нүд рүү цохиод гар утсыг маань аваад зугтаасан.” гэх /хэргийн 10 дах тал/, Тухайн үед цагдаагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Цагдаагийн Ахлах, ахлагч Э.Б-э болон гэрч  Манлайгийн мэдүүлэг, Эд зүйлс үнэлэх комиссын шийдвэр, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн хохирогчид учирсан гэмтлийн талаар хийсэн дүгнэлт /хэргийн 17 дах тал/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор нүүр лүү нь цохиж хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт үйлдэл нь Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан амь насанд аюултайгаар хүч хэрэглэж довтолсон шинжийг агуулж байна гэж үзэж байна.

 

Шүүгдэгч Б.Ч  ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад эрүүгийн хэргийн картын санд ороогүй байх тул /хэргийн 32 дугаар тал/ анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхийн зэрэгцээгээр, хохирогч гомдол саналгүй /хэргийн 37 дах тал/ гэснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тодорхой хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч  овогт Б. Ч ыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж дээрмийн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зїйлийн 147.1-д зааснаар шүүгдэгч Б. Ч ыг 3 /гурван/ жил 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б. Ч т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Ч т Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар оногдуулсан 3 /гурван/ жил 10 /арав/ хоног хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар тэнсэгдсэн ялтанд Цагдаагийн байгууллага хяналт тавихыг даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг ялтан Б.Ч т анхааруулсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Ч  нь хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Ч  нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нарт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол

гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 297 дугаар зүйлийн  297.1.4-д зааснаар Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ч т урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

                

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР