| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2012/0101/Э |
| Дугаар | 89 |
| Огноо | 2012-04-30 |
| Зүйл хэсэг | 094.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0101/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,
улсын яллагч Хяналтын прокурор Г.Яндаг,
хохирогч А.Х ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг /0-1396/
шүүгдэгч З.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан гэмт хэрэгт Ш овогт З. М д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000137 дугаартай хэргийг 2012 оны 04 дугаар сарын 17-ны єдєр хїлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-нд Дархан-Уул аймаг Шарын голд төрсөн, казак үндэстэн, эмэгтэй, 33 настай, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Шарын гол сумын .. баг Тосгоны .. дугаар байр .тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:....
Шүүгдэгч З.М нь 2012 оны 2 дугаар сарын 25-ны өдөр өөрийн төрсөн хүү Х овогтой Т-гийн амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “ 2012 оны 2 сарын 24-ны өдөр хүү Х. Т- хөдөөнөөс ирсэн. Маргааш нь Х. Т-ын баас нь хатчаад гаргаж чадахгүй уйлаад байхаар нь савантай бүлээн усаар клизм тавъя гэж бодоод бэлтгэсэн боловч ус нь сайн хөөсрөхгүй байсан. Урьд нь савантай усаар клизм тавьж болдог гэж сонсож байсан. Ус сайн хөөсрөхгүй байсан тул аяга таваг угаадаг Пери уусмалаас нэг дуслыг хийсэн чинь сайн хөөсрөхөөр нь хүүдээ клизм тавьсан.
D:\Ìàíëàéáààòàð\ØÈÉÒÃÝÕ ÒÎÃÒÎÎË 2012\Ìàðèçà-94.1 .doc
Тэгээд хүү маань өтгөнөө 3 удаа гаргасан. Дараа нь зүгээр л тоглоод явж байсан. Өдөр 1-2 цагийн үед хүү унтсан. Унтаж байх үед нь харсан чинь нүүр нь хөхөрсөн ухаан алдсан юм шиг байхаар нь эмнэлэгт очсон.
Орой 20 цагийн үед У эмч үзээд онош тодрохгүй байна Дархан яв гэхээр нь хадам ахын унаагаар явсан. Дархан явах замдаа хүү маань нас барсан. Би маш их харамсаж байна.” гэв
Хохирогч А.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт:…” Би 5 хүүхэдтэй. 2 сарын 24-ны орой мах чанаж идсэн. Маргааш өглөө хүү бааж чадахгүй байна гээд байсан. Би тэр үед түр эзгүй байсан. Намайг орж гарах хооронд авгай хүүхдэдээ клизм тавьсан байсан. 12 цагийн үед авгай хоол хийж, хүү маань 1-2 цагийн үед унтсан. Унтаад босохдоо хүү маань нэг сонин болчихоор нь 18 цагт ахынхаа машиныг асаагаад эмнэлэг явсан..” гэх /хэргийн 10 дах тал/,
Гэрч Ц.Б-ын мэдүүлэг:…” Би Шарын гол сумын 5 дугаар хэсгийн өрхийн эмнэлгийн их эмч ажилтай. Манай өрхийн эмнэлэг Дархан багийг хариуцдаг.
Энэ айл Дархан багийн Тосгоны ..дугаар байр .. тоотод оршин суудаг. Х ийнх бага насны 5 хүүхэдтэй. Ер нь бол эдний хүүхдүүд эрүүл бойжиж байгаа.
Хүүхдэд тавих анхаарал халамж сайн хүмүүс. Х.Т- нь эрүүл бойжиж байсан. Бүх витаминжуулалт вакцинд бүрэн хамрагдсан. Янз бүрийн суурь өвчин байгаагүй.
2012 оны 2 дугаар сарын 5-нд М хүү Т-ийн өтгөн нь хатлаа гээд Перигээр клизм тавьсан гэсэн. Ямар байдалтай эмнэлэгт ирж, ямар оношоор эмчлүүлж байсан талаар би тодорхой мэдэхгүй. Тухайн үед хүүхдийн эмч Ц.У жижүүртэй байж тэр хүүхдэд эмчилгээ хийсэн гэсэн.” гэх /хэргийн 12 дах тал/,
Гэрч Т.С-гийн мэдүүлэг:…” 2012 оны 2 дугаар сарын 25-ны орой 21 цаг өнгөрч байхад Ц.У эмч хүнд хүүхэд ирлээ Дархан авч яв гэж хэлүүлсэн.
Тэгээд би эмнэлэг дээр ирэхэд жижүүрийн эмч У Х.Т- гэдэг 3 настай хүүхэд ухаангүй, бүх бие нь хөхөрч амьсгалын дутагдалд орсон байдалтай ирээд эмчилгээ хийж байна. Яаралтай Дархан авч явах шаардлагатай гэсэн. Ингээд 24 цагийн орчимд тэр хүүхдийг гэрийнхэнтэй хамт Дархан руу явсан. Хүүхэд замдаа ухаантай асуусан асуултад хариулж байсан. Замд бөөлжөөгүй, бааж шээгээгүй.
Дархан орохоос 20-30 минутын өмнө Хүү “Ааваа” гээд өндийж ирээд таталт өгсөн. Тэр үед нь би кордамин гэдэг зүрх судас дэмжих тариа хийсэн. Тэгээд л хүүхэд нас барсан юм.” гэх /хэргийн 15 дах тал/,
Гэрч Ц.У гийн мэдүүлэг:…” 2012 оны 2 дугаар сарын 25-ны өдөр намайг жижүүртэй байхад 19 цагт Х.Т- гэдэг 3 настай хүүхэд маш хүнд ухаангүй орчны харьцаагүй, зүрхний хэм алдагдсан, захын судасны лугшилт мэдэгдэхгүй амьсгал зүрх судас тархины дутагшилтайгаар ирсэн. Энэ хүүхдэд үзлэг хийж зүрх судас дэмжих, амьсгал дэмжих хүчилтөрөгчийн эмчилгээ хийсэн. Эмчилгээ хийснийг дараа хүүхэд ухаан орсон. Тэр хүүхдэд хордлогын шинж илэрсэн тул хордлого тайлах эмчилгээ хийсэн. 19 цаг 40 минутад мэс заслын эмч О ыг дуудаж үзүүлсэн.
Эмчилгээ хийж байх үед аав ээжээс нь Хүүхэд яасан, юунаас болсон, бие нь хэзээ муудсан талаар асуухад ээж нь хүүхдийн өтгөн хатсан тул өглөө 10 цаг орчим Пери гэдэг уусмалаар клизм тавьсан гэж хэлсэн.
Хүүхдэд гэдэсний түгжрэлийн шинж тэмдэгүүд илэрч байсан тул түгжрэлийн эсрэг эмчилгээ хийхэд үр дүн өгөхгүй байсан тул Дархан-Уул аймгийн эмнэлэгт онош тодруулж нарийн мэргэжлийн эмчийн эмчилгээ хийлгүүлэхээр шийдвэрлэсэн.” гэх /хэргийн 16 дах тал /,
Гэрч З.Ц-ийн мэдүүлэг:…” Би энэ өдөр Улаанбаатар явсан байсан. 26-ны өглөө ирэхэд Х , М нар хүүгээ алдчихлаа гэсэн. Яав юу болов гэхэд М Пери гэдэг уусмалаар клизм тавьсан. Тэгээд бие нь муудчихлаа гэж байсан.
Их л хэцүү асуудал боллоо доо.Х ийнх 5 хүүхэдтэй. Эд нар хүүхдээ маш сайн асарч ханддаг байсан. М ажилгүй хүүхдээ сайн хардаг. Их цэвэрч нямбай хүн. М гийн сэтгэл хэцүү байна бид ч хэлэх үггүй хэцүү байна.” гэх /хэргийн 17 дах тал/,
Гэрч А.Х мэдүүлэг:…” 2012 оны 2 сарын 25-ны орой манай дүү Х над руу утасдаад хүү Т-ийн бие муудаад байна эмнэлэгт хүргэх хэрэгтэй байна машинаа өгчих гэсэн. Тэгээд би тэдний хашааны гадаа портер машинаа хүргэж өгсөн. Би өөрөө ажилтай яарч явсан болохоор гэрт ороогүй.
Дараа нь Х руу залгаад хүүг нь асуухад муу байна Дархан яв гэсэн гэхээр нь бид ярилцаад хүргэн ахын машинаар явах болоод дугуйг нь солиулаад 24 цагийн орчимд талийгаачийг эмч Т. С-гийн хамт Дархан-Уул аймаг руу авч явсан. Талийгаач замд хааяа юм ярьж байсан. Ухаантай гайгүй байх шиг байсан
Тэгээд Дархан орохийн өмнө “Ааваа” гэж хэлээд таталт өгсөн. Эмч тариа хийсэн боловч өнгөрчихсөн. ” гэх /хэргийн 18 дах тал/,
Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хэргийн 19 дэх тал/,
Хүлээн авсан жижүүр эмчийн тэмдэглэл /хэргийн 20 дах тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 4-5 дэх талууд/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6 дах тал/,
Шинжилгээ хийлгэх тогтоол /хэргийн 21, дэх тал/,
шүүх эмнэлгийн 27 дугаартай дүгнэлт:…”
М д шинжилгээ хийлгэх тогтоол /хэргийн 24 дэх тал/,
Шүүх сэтгэц гэм судлалын магадалгаа 27/2012 дугаар дүгнэлт :…”
Урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 36 дах тал/,
З.М гын Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багт оршин суудаг болохыг тодорхойлсон Засаг даргын тодорхойлолт /хэргийн 37 дах тал/,
Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 39-40 дэх талууд/,
Хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх /хэргийн 41-48 дах талууд/ зэрэг нотлох баримтууд болно.
өөрийн төрсөн хүү болох 3 настай Х овогтой Т-ийн өтгөн хатсан гэдэг шалтгаанаар аяга тавга угаадаг “Пери” уусмалаар клизм тавьсны улмаас Х.Т- химийн бодист хордож нас барсан болох нь
шүүгдэгч хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч А.Х ийн мэдүүлэг гэрч Ц.У гийн мэдүүлэг:…” 2012 оны 2 дугаар сарын 25-ны өдөр намайг жижүүртэй байхад 19 цагт Х.Т- гэдэг 3 настай хүүхэд маш хүнд ухаангүй орчны харьцаагүй зүрхний хэм алдагдсан захын судасны лугшилт мэдэгдэхгүй амьсгал зүрх судас тархины дутагшилтайгаар ирсэн.
Хүүхдийн ээж өглөө 10 цаг орчимд Пери гэдэг уусмалаар клизм тавьсан гэж хэлсэн. Хүүхэд химийн бодисд хордсон хордлогын байдалтай, гэдэсний түгжрэлийн шинж тэмдэгүүд илэрч байсан тул хордлого тайлах болон түгжирэлийн эсрэг эмчилгээ хийхэд үр дүн өгөхгүй байхаар нь шатлал ахиулж Дархан-Уул аймгийн эмнэлэгт онош тодруулж нарийн мэргэжлийн эмчийн тусламж, эмчилгээ авахуулахаар шийдвэрлэсэн.” гэх /хэргийн 16 дах тал /,
Гэрч Т.С-гийн мэдүүлэг /хэргийн 15 дах тал/, Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хэргийн 19 дэх тал/,Хүлээн авсан жижүүр эмчийн тэмдэглэл /хэргийн 20 дах тал/,Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 4-5 дэх талууд/,Гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6 дах тал/,Шинжилгээ хийлгэх тогтоол /хэргийн 21, дэх тал/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч З.М нь хүүхдийн өтгөн хатахад савангийн хөөстэй уусмалаар клизм тавьж болдог гэсэн ойлголттой байжээ.
2012 оны 2 сарын 25-ны өдөр хүү Х.Т-ийн өтгөн хатсан тул дээрх ойлголтоор савантай бүлээн усаар клизм тавих гэсэн боловч ус сайн хөөсрөхгүй байсан тул аяга таваг угаадаг “Пери” уусмалаас хийж хөөсрүүлсэний дараа хүү Х.Т- клизм тавьжээ.
Шүүгдэгч клизмийг “Пери” уусмалаар хийдэггүй гэдгийг мэддэг хэдий ч “Пери” уусмалаар найруулсан клизм хүүхдийнх нь амь насанд хүрэх хэмжээний хор уршиг үүсэхгүй гэж хөнгөмсөгөөр найдсан нь байдал нь Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлд заасан шинжийг агуулж байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч З.М гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад эрүүгийн хэргийн картын санд ороогүй байх тул /хэргийн 36 дугаар тал/ анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоос гадна шүүгдэгч З.М нь 2011 оны 1 дүгээр сарын 30-нд төрсөн 1 нас 3 сартай Х.М охинтой болох нь төрсний гэрчилгээний хуулбараар /хэргийн 39 дүгээр тал/ нотлогдож байгаа байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэж байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ширчин овогт З.М бусдыг болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зїйлийн 94.1-д зааснаар шүүгдэгч Ш овогт З.М г 3 /гурван/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч З.М г оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг журамлан шүүгдэгч З.М д эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар 3 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд шүүгдэгч З.М д Цагдаагийн байгууллага хяналт тавихыг даалгасугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч З.М цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нарт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.М д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь байлгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР