| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2012/0103/Э/ |
| Дугаар | 95 |
| Огноо | 2012-05-10 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0103/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,
улсын яллагч хяналтын прокурор Г.Яндаг,
шүүгдэгч Б.Б гийн өмгөөлөгч З.Энхтуяа /0-1353/
шүүгдэгч Э.Д ын өмгөөлөгч Ө.Өлзиймаа /0-1238/,
шүүгдэгч З.А гын өмгөөлөгч Д.Оюунчимэг /0-1396/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт Б овогт Б. Б , Б овогт З. А , Б Э.н Д нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000030 дугаартай хэргийг 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Б овогт Б. Б , 19.. оны .. дугаар сарын ..-нд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, ам бүл 4, ээж, эгч, дүүгийн хамт Дархан-Уул аймаг Дархан сумын .. оршин суудаг, /РД:Т../, хэрэг хариуцах чадвартай,
2. Монгол улсын иргэн Б овогт Э.н Д 19.. оны .. дүгээр сарын ..-нд Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, халх, боловсрол мэргэжилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг .. дугаар гарамд амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, /РД:Т./, хэрэг хариуцах чадвартай,
- 2006 оны 7 дугаар сарын 26-нд Дархан-Уул аймагт Сум дундын шүүхийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сараар хорих ялаар шийтгүүлж 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулиар оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн.
. D:\ØÈÉÒÃÝÕ ÒÎÃÒÎÎË 2012\Áàòõ¿¿ íàðò ¹95.doc
3. Монгол улсын иргэн Б овогт З. А 19.. оны .. дугаар сарын ..-нд Баянхонгор аймаг Баянцагаан суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, бага боловсролтой, ам бүл 3, аав, эгчийн хамт Дархан-Уул аймаг Дархан сумын.. дугаар баг ... байр .. тоотод оршин суудаг, Улаанбаатар хотод “..” уул уурхайн компанид өрмийн туслах ажилтнаар ажиллаж байсан, хэрэг хариуцах чадвартай. /РД: .../,
Шүүгдэгч Б.Б , З.А , Э.Д нар нь бүлэглэн 2012 оны 1 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын . дүгээр баг . дугаар байрны подволийн хаалгыг шөнийн 3 цагт хууль бусаар нэвтрэн орж иргэн Г.Э-ын эзэмшлийн 3 ширхэг обудыг хулгайлж 240.000 төгрөгийн хохирол учируулсан,
-Дархан сумын .. дугаар баг .. дүгээр ёотонгийн хажууд дахь грашид хууль бусаар нэвтрэн орж иргэн Н.Г-ийн 160.000 төгрөгийн үнэ бүхий улаан өнгийн унадаг дугуйг, иргэн М.Н- эзэмшлийн үхрийн шир 1 ширхэг хонины нэхий 3 ширхэг, ямааны арьс 5 ширхэг, үхрийн 1 гуя, 70 метр кабель утсыг хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... ”Хулгайн хэргээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д холбогдсон. Хулгай бол хийгээгүй. А той таараад би таксины мөнгө гуйсан. Шуудайтай зүйл авч яваад спирт зардаг айлд 15.000 төгрөгөөр зараад 1 шил архи авсан. Би явах гэсэн чинь хамт байж бай гэхээр нь үгүй гэж хэлээд гэрлүүгээ явсан. Д надтай таарахаараа танайхныг хорлон гэдэг байсан. Өмнө жаахан өс хонзонтой байсан. Гэрчлээд байгаа О ч гэсэн надтай өс хонзонтой байдаг. Би ажилруугаа Шарын гол явсан. Би хулгай хийгээгүй үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Э.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:…” 2012 оны 1 дүгээр сарын 4-ний шөнө Б бид 2 А той таараад 1 шил архи хувааж уусан. Тэгээд А бид 2 ёотон орж хулгай хийсэн зүйлээ төмөр замын 16 дугаар сургуулийн хашаа дотор оруулж тавьсан. 5 цаг болж байхад ёотонгийн 1 дүгээр байрны 3 дугаар грашинд хулгай хийхээр орсон. Тэндээс ямааны арьс 5 ширхэг, хонины арьс 3 ширхэг, үхрийн шир 1 ширхгийг авсан. Бирж ороход хамгаалагч орилоод байхаар нь зарим зүйлээ хаяад, 7 ширхэг арьс, унадаг дугуйтай ачаад явсан.” гэж мэдүүлсний дараа:
Үнэн зөвөөр мэдүүлэг өгье. Б орж ирээд намайг гаръя гэхэд нь би цуг дагаад явсан. Миний анхны мэдүүлэг үнэн гэв. Б гээс айгаад байсан болохоор худал хэлсэн. Хийсэн зүйлдээ харамсаж байна. Ялыг минь өмгөөлөгчөөр авна уу” гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч З.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...” Б тэй 2012 оны 1 дүгээр сарын 1-нд 1 шил архи хувааж уучаад вокзал орсон. Д бид 2 Вокзалаас шөнө 3 цаг болж байхад явсан. Тэгээд 16 дугаар байрны ард талын хаалгыг нь лапаткаар хөшиж онгойлгосон. Тэндээсээ гараад ёотонгийн 1 дүгээр байрны цаанаасаа 3 дахь грашийн хаалгыг эвдэж, ороод унадаг дугуй, үхрийн арьс 1 ширхэг, үхрийн гуя, хонины арьс 3 ширхэг, ямааны арьс 5 ширхэг авсан. Д тай хамт авсан. Өглөө 6 цаг өнгөрч байхад шинэ бирж дээр очсон. Хашааны гадна явж байхад хамгаалагч нар нь орилоод байхаар нь үхэр, хонины арьсыг нь хаяад бусдыг нь аваад манай гэрлүү явсан. Тэгээд бид 2, 3 ширхэг ямааны арьсыг нь зарсан. Тэгээд 1 шуудай нүүрс авч манайд тавичаад 1 шил архи авсан. Тэгээд үлдсэн 4 ширхэг арьсаа хуучин биржийн наана Зоригоо гэдэг хүний скаладанд задалж байгаад баригдсан. Хийсэн хэрэгтэй харамсаж байна.” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Г.Э-ын мэдүүлэг:…”Дархан-Уул аймгийн Дархан сум .. дүгээр баг .. .. дугаар байрны .. дугаар орцны подволийг эзэмшдэг ба тухайн подвольд 5-ны өдөр 19 цагийн үед подволоос автомашины кроп авах гээд хаалганы цоожийг таттал хаалга онгорхой, цоожийг нь зүгээр л өлгөсөн байсан. Тэгээд онгойлгоод хартал З ширхэг пажеро маркийн авто машины хайлшин обуд байсан алга болсон байсан. Би ажилтай байсан тул өөр эд зүйл алдсан эсэхийг тодорхой сайн харалгүй, хаалганых нь цоожийг солиод цагаан өнгийн никел цоож хийсэн. Манай подвольд Нармандах гэдэг хүний гэрийн эд зүйл хураалттай байгаа. Тэдний эд зүйлд юу байсныг би сайн мэдэхгүй байна” гэх / хэргийн 12 дах тал/,
Хохирогч Н.Г-ийн мэдүүлэг:...” 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Н- ах над руу утасдаад гражид хулгай ороод чиний дугуйг хулгайлсан байна гэж хэлсэн. Тэрнээс хойш хэд хоногийн дараа цагдаа нар миний дугуйг олж өгсөн. Би өөрийн эзэмшлийн улаан өнгийн унадаг дугуйг Микрийн 1 дүгээр ёотонгийн хажуугийн 3 тоот авто гражид 2011 оны 09 дүгээр сард хийж орхисон юм. ” гэх /хэргийн 113 дах тал/,
Хохирогч М.Н-гийн мэдүүлэг:...” 2012 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр өглөө 8 цагийн үед өөрийн түрээслэдэг микрийн 1 дүгээр ёотон байрны баруун талаас З номерын авто гражаас өөрийн эзэмшлийн .... ДАХ улсын дугаартай пронтер машинаа асаахаар ирээд хаалгыг нь онгойлгох гэтэл онгорхой байсан. Гражийн хаалганы дээд, доод 2 цоож нь алга болсон байсан. Би граж дотор ороод хартал хонины З ширхэг нэхий, ямааны 5 ширхэг нэхий, үхрийн 1 ширхэг шир, үхрийн 1 гуя, 1 ширхэг улаан өнгийн унадаг дугуй, 30 метр кабель зэрэг эд зүйл алдагдсан байсан. Ингээд дараа нь түүхий эд авдаг Ганзориг гэдэг хүнээс 4 ширхэг 2 ямаа, 2 хонины арьсаа олж авсан. 2 ямааны арьс, З хонины арьс, унадаг дугуй, үхрийн гуя, кабель зэргийг буцааж авсан ба одоо үхрийн 1 ширхэг шир, ямааны арьс З ширхэг олдоогүй байна. Ганзориг ярихдаа Ногооноо /Д /, Сандагаа /А / нар нэг залуугийн хамт гурвуулаа дээрх арьснуудыг өгсөн гэсэн.” гэх /хэргийн 18 дах тал/,
Гэрч Г.Г-ын мэдүүлэг:… “Намайг бирж дээр байж байхад Сандаг /А /, Дондог 2 ирээд архи ууя гээд биржийн доод талын дэлгүүрээс Сандаг өөрөөсөө 3000 төгрөг гаргаад 1 шил 0.75 литрийн архи аваад А гын гэрт нь очиход Д , А гын эхнэр 2 байсан. Тэгээд бид нар архиа хувааж ууж дуусгаад А , Д 2 орон доороос хонины нэхий, 2 ямааны арьс гаргаж ирээд Д гараад явсан. Удалгүй машинтай ирээд ченжид нөгөө арьсыг өгсөн ” гэх /хэргийн 23 дах тал/,
Гэрч П.Г-ийн мэдүүлэг:...” 2012 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр өглөө хохирогч Н- ах нь арьсаа алдчихсан байна гээд утасныхаа дугаарыг үлдээгээд явсан. Удалгүй Д ирээд арьсны ханш асуусан. Надаас худалдаж авах уу гэж асуухад нь би угаасаа хулгайн юм байна гэж бодоод, хамт дагаж явсан. Тэгээд арьс байгаа газар очсон. Д хамт яваа залуутайгаа орж 2 ямаа, З хонины арьс гаргаж өгөөд машины ачаан дээр тавьсан. Тэгээд тооцоогоо хийчих гэхээр нь складанд очоод мөнгө ав гээд дагуулж явсан. Тэгээд Н- рүү яриад таны арьс мөн юм шиг байна ирээд ав гэж хэлсэн. Тэгтэл нөгөө З зугтаагаад алга болсон. Н- ирээд арьс нь мөн байна гэж хэлсэн.Тэгээд цагдаагийн машин ирэхэд нь хашаагын зааж өгсөн” гэх /хэргийн 24 дэх тал/,
Гэрч М.Б-гийн мэдүүлэг:...” 2012 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 5 цагаас 6 цагийн хооронд З дугаар постын харуул “Монгол сагс” компанийн хашаа давуулж юм шидээд байна гэж хэлсэн. Би станцаар юун хүмүүс юм бэ? наадуулаа бариад ав гэж хэлсэн. Тэгээд байж байтал нэг үхрийн гуя, хонины нэхий орхиод явчихлаа гээд З дугаар постон дээр тавьчихсан байсан. Тэгээд би өөрийн постон дээр аваачиж тавьсан. Өглөө албаны дарга үзүүлж захын цагдаа Дашбалбарт хүлээлгэж өгсөн” гэх /хэргийн 26 дах тал/,
Гэрч Р.А-ы мэдүүлэг:...” 2012 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 17 цаг 30 минутын үед Ганхүү ахаас мөнгө зээлэх гээд 16 дугаар сургуулийн хажуугаар яваад Хаш төв орох гээд явж байтал Э.Д , Б.Б , Г гурав 16 дугаар сургуулийн траншейнаас гарч ирээд З ширхэг автомашины обуд, ягаан өнгийн кабель, 3 дөрвөн автомашины 19, 20, 17-н түлхүүрүүд барьчихсан гарч ирсэн. Тэгэхээр нь би А хаана байгаа юм бэ? гэж асуухад сая улаан дугуй унаад яваад өгсөн гэж Б.Б хэлсэн. Би та нар хаачих гэж байгаа юм бэ? гэж асуухад Э.Д , Б.Б , Г нар нь авч явсан З обудаа зарах гэж явж байна гэж хэлсэн. Тэгээд бид 4 алтны уулзвар дээр явж байхад цагдаа ирээд бид 4-ийг эрүүлжүүлсэн” гэх /хэргийн 28 дах тал/,
Эд хөрөнгийн зах зээлийн судалгаа /хэргийн 5-6 дах тал/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хэргийн 105, 107 дах тал/,
Шүүгдэгч Б.Б гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 70 дугаар тал/,
Шүүгдэгч Э.Д ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 76 дугаар тал/,
Шүүгдэгч З.А гын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 89 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Б.Б , З.А , Э.Д нар нь бүлэглэн 2012 оны 1 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг . .. дугаар байрны подволийн хаалгыг шөнийн 3 цагт хууль бусаар нэвтрэн орж иргэн Г.Э-ын эзэмшлийн 3 ширхэг обудыг хулгайлж 240.000 төгрөгийн хохирол учируулсан,
-Дархан сумын .. дугаар баг .. дүгээр .. хажууд дахь грашид хууль бусаар нэвтрэн орж иргэн Н.Г-ийн 160.000 төгрөгийн үнэ бүхий улаан өнгийн унадаг дугуйг, иргэн М.Н- эзэмшлийн үхрийн шир 1 ширхэг хонины нэхий 3 ширхэг, ямааны арьс 5 ширхэг, үхрийн 1 гуя, 70 метр кабель утсыг хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүгдэгч З.А , Э.Д нар үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б дээрх гэмт хэрэгт оролцоогүй. 2012 оны 1 дүгээр сарын 04-ны орой Э.Д , З.А хоёрыг хулгай хийхээс нь өмнө нэг удаа уулзсан түүнээс хойш дахиж уулзаагүй гэж гэх боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д дээрх гэмт хэрэгт Б.Б оролцсон гэж мэдүүлсэн мэдүүлгийг баталж
гэрч Г.Г- … “Намайг бирж дээр байж байхад Сандаг /А /, Б.Б 2 ирээд архи ууя гээд биржийн доод талын дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн архи аваад А гын гэрт нь очсон.Архи ууж байх үед А , Д 2 орон доороос хонины нэхий, 2 ямааны арьс гаргаж ирээд ченжид зарсан ” гэх /хэргийн 23 дах тал/,
Гэрч М.Баясгалангийн мэдүүлэг:...” 2012 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 5 цагаас 6 цагийн хооронд З дугаар постын харуул Б. “. компанийн хашаа давуулж юм шидээд байна гэж хэлсэн. Би станцаар юун хүмүүс юм. Бариад аваад ир гэж хэлсэн. Тэгээд байж байтал нэг үхрийн гуя, хонины нэхий харуул Баатар авч ирсэн. Нөгөө хүмүүс зугтаасан гэж хэлсэн. Захын цагдаа Д.т үхрийн гуя, хонины нэхийг хүлээлгэж өгсөн” гэх /хэргийн 26 дах тал/,
Гэрч Р.А-ы мэдүүлэг:...” 2012 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 17 цагийн үед барилгын Хаш дэлгүүр орох гээд явж байтал Э.Д , Б.Б , Г гурав 16 дугаар сургуулийн траншейнаас гарч ирээд З ширхэг автомашины обуд, ягаан өнгийн кабель, 3 дөрвөн автомашины 19, 20, 17-н түлхүүрүүд барьчихсан гарч ирсэн. Би А г асуухад сая улаан дугуй унаад явсан гэж Б.Б хэлсэн. Тэд нар авч явсан З обудаа зарах гэж байна гэж хэлсэн. Б авто машины лапатик төмөр барьсан явж байсан. Тэгээд бид 4-г Монгол Алт компани байрны хажууд явж байхад цагдаа ирээд бид 4-ийг аваад явсан” гэх /хэргийн 28 дах тал/ гэжээ.
Шүүгдэгч нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүй сэм аргаар грашийн хаалгыг эвдэж орж хулгайлсан үйлдэлдээ Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2- д зааснаар яллагдах болно.
Шүүгдэгч Б.Б Э.Д нар нь урьд 3 удаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлж байсан,
Шүүгдэгч З.А урьд 2 удаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлж байсан боловч засрал хүмүүжил авалгүйгээр дахин бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хүндэрүүлэх нөхцөл байдалд тооцохоос гадна шүүгдэгч Э.Д үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хэргийн талаар үнэн зөв мэдүүлж байгаа хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учируулсан хохирлыг арилгасан байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б , Э.Д , З.А нар нь бүлэглэн бусдын агуулах саванд нэвтэрч эд хөрөнгийг давтан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Б овогт Б. Б гийн эзэмшлийн Шарп маркийн гар утсыг хурааж 3 /гурван/ жил 6 /зургаан/ сар хорих ял,
Шүүгдэгч Б овогт З. А гын эзэмшлийн Нокиа маркийн гар утсыг хурааж, 3 /гурван/ жил хорих ял,
Шүүгдэгч Б овогт Э.н Д ыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дугаар зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Б гийн цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг,
шүүгдэгч Э.Д ын цагдан хоригдсон 94 /ерэн дөрөв/ хоногийг,
шүүгдэгч З.А цагдан хоригдсон 109 /нэг зуун ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч нар хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Б.Б гийн Шарп маркийн гар утсыг, шүүгдэгч З.А гын Нокиа маркийн гар утсыг тус тус битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх 150, 151 дугаартай тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нарт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.4-д зааснаар Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Д , З.А нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Б гийн урьд авсан бусдын батлан даалтад байлгах арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР