Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 68

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Л.Соёмбо

            шүүгдэгч Х.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2-т  заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

           Монгол улсын иргэн, 1979 оны 9 дүгээр сарын 06-нд Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 2-62-2 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:ШГ79090670/ Их Тайчид овогт Хөхөөгийн  Өлзийбаярт холбогдох 201626022396 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Х.Өлзийбаяр 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өнөр хорооллын 54/1 байрны 2 дугаар орцны подволийн хаалганы цоожийг эвдлэн хохирогч Ш.Батжаргалын эзэмшлийн агуулах саванд хууль бусаар нэвтэрч 3 ширхэг хивс, 2 ширхэг автомашины дугуй, 2 ширхэг модон сандал, угаалгын нунтаг, хуучин хувцас зэрэг эд зүйлсийг хулгайлан бусдад нийт 1.160.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүгдэгч Х.Өлзийбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өглөө нь архи уучихаад  Өнөр хорооллын 54/1 байрны орцонд орж жаахан унтаж амарсан. Уг байрны 2 дугаар орцны подволийн хаалганы цоож угаасаа эвдэрчихсэн байсан, би эвдэж ороогүй. Тэнд ороод 2 ширхэг сандал, 2 ширхэг дугуй авсан нь үнэн.  Хуучин хувцас, угаалгын нунтаг, хивс бол аваагүй. Архи ууж бусдын эд зүйл хулгайлж авсандаа харамсаж байна. Ажил хийж байгаад хохиролоос үлдсэн 560000 төгрөгийг төлнө гэв.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/, Ражив гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын политехник коллежийн тодорхойлолт /хх-ийн 59/, Ус хангамжийн ашиглалтын албаны тодорхойлолт /хх-ийн 60/, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 61/, оршин суугаа газрын тоорхойлолт /хх-ийн 62/, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-ийн63-64/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 65/, иргэний үнэмлэхийн хуулбар/хх-ийн 66/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68/,

 

гэрч Х.Өлзийбатын...Х.Өлзийбаяр нь миний төрсөн дүү. Х.Өлзийбаяр нь 2008 оноос эхлэн архи ууж эхэлсэн. Ус сувгийн удирдах газарт ажиллаж байхдаа архи уугаад өрөнд орсныг бид ах дүүгээрээ нийлж төлөөд ажилтай нь үлдээсэн ч дахин архи уугаад ажлаасаа халагдсан. Удаа ч үгүй эхнэрээсээ салаад, ээж бид 3 хамт амьдрах болсон ч би эхнэр аваад тусдаа амьдрах болсон юм. Ямар шалтгааны улмаас яагаад архи уух болсонг нь мэдэхгүй...Эрүүлжүүлэхэд хонолоо гэж дуудагдаж байсан болохоос биш хулгай хийжээ гэж дуудагдаж байгаагүй. Тийм зүйл огт ярьж байгааүй.../хх-ийн47/ гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Шүүгдэгч Х.Өлзийбаяр 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах агуулах саванд хууль бусаар нэвтэрч хохирогч Ш.Батжаргалын эзэмшлийн эд зүйлсийг хулгайлж нийт 1.160.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

хохирогч Ш.Батжаргалын2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн үдээс хойш манай эхнэр Оюунчимэг өөрийнхөө 99848568 гэсэн дугаарын утаснаас над руу залгаад “манай сандалыг хүн зөөж байнаа чи хурдан ирээчээ” гэж  хэлсэн. Тэгэхэд нь би “за удахгүй очлоо” гэж хэлээд хорооллын эцсээс такси бариад очсон юм. Ирэхэд цагдаагийн ажилтнууд ирчихсэн хулгайчийг барьчихсан байсан ба тухайн үед манай эд зүйлийг хулгайлсан гэх хулгайч нь хоёр сандал хоёр дугуйг 51 дүгээр байрны гадна гаргачихсан байсан. Ингээд подволь руу орж үзэхэд подволийн модон хаалганы цоожийг эвдчихсэн зарим эд зүйлсийг нь хараахан зөөж амжаагүй доторх эд зүйлс нь эмх замбараагүй байдалтай байсан бөгөөд яг манай гэрийн агуулах болгож ашигладаг байсан подволь байгаа юм. Манай подвольноос хоёр жижиг улаан өнгийн хивс, том нь шар өнгийн хивс байсан нэг жижиг нь шулуун судалтай нөгөө жижиг нь улаан уламжлалт хээтэй, мөн бүгдийг нь нийлүүлээд 600.000-700.000 төгрөгөөр худалдаж авч байсан, тус бүрийнх нь үнэ нь гэвэл том хивс нь 350.000 төгрөг жижиг хивс нь тус бүрдээ 150.000 төгрөгний үнэтэй хивс алдагдсан мөн дөрвөн улирлын хоёр ширхэг шинэ дугуй байсан ба тэрийг хулгайлах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байсан.  Тэр хоёр дугуй нь тус бүр  150.000 төгрөгний үнэтэй, нэхий дотортой танкийн хар гэж нэрлэдэг куртик 150.000 төгрөгний үнэтэй, герман улсад үйлдвэрлэгдсэн усны гутал нэг нь 50.000 төгрөгний үнэтэй, 5 кг-н савалгаатай угаалгын нунтаг 3 ширхэг тус бүр нь 30.000 төгрөгний үнэтэй эд зүйлс алдагдсан байсан. Хэрэг гарахаас 3 хоногийн өмнө агуулахаа үзсэн бөгөөд тэгэхэд манай подвольд байх агуулахын хаалга цоож ямар нэг эвдрэл гэмтэлгүй бүрэн бүтэн байсан. Манай гэр бүлийн хүмүүсээс өөр уг  подволь дахь агуулахад эд зүйл хадгалдаг эсэх талаар мэдэх хүн байхгүй. Жижүүр байхгүй СӨХ нь хараахан байгуулагдаагүй байгаа. Алдагдсан хивснүүдийг олж өгнө үү. Хулгайлсан эд зүйлсийг зарсан буюу бусдад дамжуулсан байх гэж бодож байна тэдгээрийг яаралтай олж өгнө үү.  /хх-ийн 20/ , 

ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний хэлтсийн №5486 дугаартай... Хэргийн газраас ирүүлж бэхжүүлж авсан 1, 2 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангана. Шинжилгээнд 3, 4 гэж дугаарлан ирүүлсэн гарын мөрүүдийн ерөнхий  болон хувийн онцлог шинж тэмдэг болох папилляр шугамын эхлэл, төгсгөл, нийлэлт, салаалалт зэрэг шинж тэмдгүүд нь тод дүрслэгдээгүй, тооны хувьд шууд дүгнэлт өгөхөд хангалтгүй байх тул адилтгалын шинжилгээний шаардлага хангахгүй. Хөхөө овогтой Өлзийбаярын гарын хээний дардас Гарын хээний нэгдсэн санд MN000120001144, MN000110018623 гэсэн бүртгэлийн дугааруудаар бүртгэгдсэн байна. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр гарын хээний нэгдсэн санд   MN000120001144, MN000110018623, MN0000БГД02097 гэсэн бүртгэлийн дугааруудаар бүртгэгдсэн Хөхөө овогтой Өлзийбаярын зүүн гарын алганы хээтэй тохирч байна. /хх-ийн 22-23/ гэсэн дүгнэлт,

гэрч  Н.Оюунчимэгийн... Би төрөөд удаагүй нялх хүүхдээ хараад гэртээ байдаг юм. 2016.09.03-нд 19 цагийн орчимд цонхоор хартал манай гэрийн 2 ширхэг модон сандал гадаа байж байгаа харагдахаар нь буугаад орцны гадаа яваад очтол нөгөө хулгай хийсэн хүн нь орцноос автомашины 2 дугуй түрээд гарч ирж таарсан юм. Ингээд цагдаа дуудаад доош орц руу буугаад агуулахаа хартал хаалга нь хаалттай хэрнээ доторх гэрэл нь асаалттай, хаалганд зүүсэн цоожны зүүдэг хэсэг нь цүүндээ зүүлттэй үлдсэн харагдсан. Дотогш харахад наана байсан эд зүйлс алга болоод цаана нь хураасан байсан дугуйнаас зөөгөөд гарч ирж байсан юм билээ. Тэр хүнээс гадна манай сандлын орчимд 2 эрэгтэй хүн байсан ба энэ манай сандал байна, юу болж байна гэж асуухад сая нэг ах хог дээрээс олсон юм. 10000 төгрөгөөр зарна гэхээр нь үзэж байгаад гайгүй юм байна гэж бодоод худалдаад авчихлаа гэсэн. Тэр чинь хаа байна гэхэд өө тэр гараад ирлээ гэхээр нь харахад орцноос дугуй түрээд гараад ирсэн юм. Шатны уруудсан хөндийг наагуур нь хаалга хийгээд агуулах болгож ашигласан, зай багатай, дугуйнуудаа цаад талаар нь наагур нь хивс, хайрцагтай хувцас зэргээ тавьсан юм. Гэтэл тэр хулгайч наанаас нь нь эхэлж зөөж дуусгаад цааш дугуй руу орж зөөж байсан юм шиг байсан. Нийт 8 ширхэг дугуй байснаас эхний 2-ыг түрж гарч ирээд баригдсан. Угаалгын нунтаг дуусаад гэнэт агуулахад байсан угаалгын нунтагаа алдсанаа мэдсэн юм...5 кг-н Tide байсан юм. Би тэр хүнийг ерөөс урьд өмнө нь харж байгаагүй. Манай байрны гадуур хүүхдээ салхилуулж байгаа ээж, аавууд байсан ч манай эд зүйлсийг хэзээд хэн хэрхэн яаж зөөж авч явсан талаар анзаарч хараагүй байсан. Би тэд нараас асууж сурагласан ба хувцасаа авах санаатай Хархорин захаар нилээн явсан ч олоогүй. Харин маргааш танай юмыг хулгайлсан хүн энд сааданд архи уугаад явж байна лээ гэж манай байрныхан надад хэлсэн юм. /хх-ийн 44 /,

гэрч Х.Батбаярын... 2016.09.02-нд миний төрсөн өдөр байсан юм. Маргааш нь танил нь найз Лхагваа таараад төрсөн өдөр чинь байсан юм уу гээд пиво авахаар дэлгүүр орсон хойгуур сааданд хүлээж байх зуураа 19  цагийн орчимд хог түүдэг байх гэмээр эрэгтэй хүнтэй таарсан. Хог дээрээс оллоо үүнийг худалдаж авах уу гэж асуусан, тэгэхээр нь би энэ хавийнхан яасан баян хүмүүс байдаг юм бэ, гайгүй сандал байна шүү дээ, хэдээр зарах юм бэ гэхэд 10000 төгрөгөөр зарна гэхээр нь хэрэв чи олсон юм бол 5000 төгрөгөөр зарчих гэхэд тэг тэг гэхээр нь худалдаж авсан. Ингээд пивоо уугаад саадандаа байж байтал хүүхдээ тэвэрсэн 1 эмэгтэй хүрч ирээд яагаад манай гэрийн сандал энд байж байгаа юм бэ гэж асуухад нь хулгайн сандал байжээ гэдгийг мэдсэн. Намайг сандал худалдаж аваад 20 гаран минут болсны дараа тэр эмэгтэй гарч ирсэн ба тэр хойгуур  нөгөө надад сандал зардаг эрэгтэй Хархорин чигтэй явах шиг болсон. 2 сандал авч явснаа надад зарсан. Өөр юм авч яваагүй байсан. Надад 2 сандал зарахдаа өөр зүйлс барьж үүрч яваагүй байсан. Би өөр бусад зүйлийг анзаараагүй. Тэр орчмоор л яваад хэлэхээр сандал зарсан хүнээ хайтал тэр хавьд явж таарсан юм. Би тухайн үед согтуу байсан ч учиргүй ухаанаа алдсан байгаагүй. Би 24,72 цагаар ажилладаг  ба ажлын бус цагаар Хархорин зах дээр гар утас худалдаж авах ажлыг 10 жил хийж байна. Гар утаснаас өөр эд зүйлс худалдаж авдаггүй. Би мэдээгүй, баян айлууд тэр байтугай сандалаа гаргаад хаячихдаг юм билээ. Надад сандалнаас өөр эд зүйл зараагүй. Өөр эд зүйл надад авчирч зарах гээд байсан ч зүйлгүй. Би өөр эд зүйл авчирахыг нь хүлээгээд байсан ч зүйлгүй. Найз маань пиво авахаар дэлгүүр явсан хойгуур сандал худалдаж аваад байж байсан ба эзэн эмэгтэйг ирэхэд би пиво уугаад байж таарсан юм.  Эрүүл согтуу ямар байдалтай байсанг анзаараагүй. Би тэр этгээдийг урьд өмнө нь харж байгаагүй, танихгүй хүн байсан. Би сандал худалдаж авсан 5000 төгрөгөө буцаан авч чадаагүй, тэр хулгайч тэрүүгээр явж байхдаа үрэн таран хийсэн байх. /хх-ийн 45/,

гэрч Б.Энх-Амгалангийн ... Хэлтсийн жижүүрээс 20 цагт хулгайн хэргийн талаар дуудлага хүлээн аваад офицер, ахмад Ц.Хадбаатарын хамт БГД-ийн 20 дугаар хороо 54/1 дүгээр байранд очиход 2 сандал худалдаж авсан гээд 2 эрэгтэй хүн, хулгай хийсэн гээд 2 дугуй барьсан нүдний шил зүүсэн бункер ухдаг эрэгтэй, хохирогч эмэгтэй нар байсан. Болсон хэргийн талаар асууж тодруулахад хохирогч эмэгтэй нь энэ хүн манай агуулахын цоожийг эвдлэн орж сандал, хивс дугуй зэрэг зүйлс хулгайлсан байна гэж ярьж байсан. Хулгай хийгээд баригдсан эрэгтэй нь нилээн согтолттой, хаалгыг нь лоом билүү төмрөөр хөшиж эвдэж орсон гэж ярьж байсан. Сандал худалдаж авсан гээд байгаа 2 залуугаас  асууж тодруулахад найзындаа ороод гарахдаа хулгай хийсэн хүнтэй таараад сандалыг нь худалдаж авсан гэж ярьж байсан ба бичиг баримтыг нь үзэж шалгахад нэг нь Орбитын Онцгой байдалд ажилладаг, Хишигдоржийн Батбаяр /98110369/ гэсэн албаны үнэмлэх үзүүлсэн, бас согтуу байсан тул эхнэрийг дуудаж хүлээлгэн өгч, жижүүрийн бүрэлдэхүүнд мэдэгдэж байсан юм. Хэн нэг хүнтэй хамтарч хулгай хийсэн гэж яриагүй. Эзэн эмэгтэй нь хивс бас бус зүйлс хулгайлагдсан гэж хэлж байсан ч хулгай хийсэн этгээдээс тэдгээр зүйлс гарч ирээгүй, хаа нуусан талаараа ч юм хэлээгүй. Аваагүй л гээд байсан юм. Сандал зарж олсон мөнгө нь гарч ирсэн ба түүнийг худалдаж авсан хүнд нь буцааж өгч байсан. /хх-ийн46/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 69/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судласан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

            Эдгээр нотлох баримтуудаар Х.Өлзийбаярын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн яллагдагчаар Х.Өлзийбаярын: ... Он сарын санахгүй байна. Тэр өдөр би өглөөнөөс эхлээд 5 шараас эхлээд Саппоро хүртэл бүх бункерийг шалгаж явсан. Одоо миний санаж байгаагаар энэ оны 8 дугаар сарын сүүлээр болов уу даа би лааз шилээ түүгээд Номингийн урд талын бункерээр явж байгаад орой болчихоор нь /23 цагийн орчим/ унтахаар байрны граж руу орох гэтэл гражнаас наад талд бас нэг өөр хаалга байхаар нь тийш орсон. Орцны кодыг мэдэхгүй болохоор хүмүүс гарахад хөлөө хавчуулж байгаад явж орсон. Тэгээд доош граж руу явсан. Ингээд наад талд байх өрөө рүү нь ортол дотор нь түшлэгтэй  модон сандал, хайлшан обудтай 1 ширхэг япон дугуй байхаар нь дугуйг нь нэг гартаа, 2 сандлыг нийлүүлээд 1 гартаа өргөж бариад  орцны хаалгаар гадагш гарч яваад эзэнтэй нь таарсан. Тэр хүүе энэ манай сандалтай адилхан юм гээд барьж авсан. Тэгээд цагдаа дуудаад баригдаж ирсэн. Тэр үедээ байцаалт өгөөд явсан. Байцааж байсан байцаагч маань дараа дахин ирээрэй гэж хэлсэн. Гэсэн ч би нэгэнт авсан юмнуудаа буцаагаад өгсөн юм чинь гэж бодоод дахин ирэхгүй байсан юм. Байцаасан байцаагч маань 2 хоногийн дараа 10-нд ирээрэй гээд явуулсан юм. Тэгсэн ч дахин ирээгүй. Сав, шилээ түүгээд зөнгөртөөд явчихгүй юу даа. /хх-ийн 55-56, 58/ гэж  үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь давхар батлагдаж нотлогдсон тул яллагдах үндэслэлтэй болно.     

Иймд шүүгдэгч Их Тайчид овогт Хөхөөгийн Өлзийбаярыг бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдэж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Х.Өлзийбаярт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д зааснаар ял  хөнгөрүүлэх,  согтуугаар гэмт  хэрэг үйлдснийг мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзав.

 

Шүүх, Х.Өлзийбаярын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан баривчлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Х.Өлзийбаяр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогч С.Батжаргалд нийт 1.160.000 төгрөгний хохирол учруулснаас үйлдэл дээрээ баригдаж нийт 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий дугуй 2 ширхэг,  модон сандал 2 ширхэг биет байдлаараа буцаан төлөгдсөн байна. ( 1.160.000-300.000 =860.000 )

 

Үүнээс шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр “хохирогч С.Батжаргалд хохиролын мөнгө өгөх гэсэн боловч холбогдож чадаагүй учир төрийн сангийн дансанд 300000 төгрөг шилжүүлсэн” гэж тайлбарлаж мөнгөн шилжүүлгийн баримт нэг хуудсыг гаргаж хэрэгт хавсаргуулсныг шүүгдэгчийн хохирогчид төлөх үлдэгдэл 860.000 төгрөгийн төлбөрөөс хасаж тооцов.  (860.000-300.000 =560.000)

 

Харин хохирогч С.Батжаргал Төрийн сангийн 100900005407 дугаар бүхий данснаас хохиролын 300000 /гурван зуун мянга/ төгрөгийг зохих журмын дагуу авах эрхтэйг дурьдаж байна.