Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 123/ШШ2018/0031

 

ТӨВ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2018 оны 10 сарын 24 өдөр            Дугаар                                                          Төваймаг

123/ШШ2018/0031

г                                                       -                           ~I

МОНГОЛ УЛСЫН НЭРИИН өмнөөс

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн

Хариуцагч: Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “С сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/64 тоот захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Х” ХХК-ийн 50 га газар эзэмших эрхийг сэргээхийг даалгуулах” тухай нэхэмжпэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Оюунням, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч М.Аззаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунням нар шүүхэд ирүүлсэн нэхэмжпэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК” нь С сумын Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/11 тоот захирамжаар тус сумын нутаг дэвсгэр Хөшигийн хөндийд 50 га газрыг эрхийн гэрчилгээгээр 15 жилийн хугацаагаар үйлчилгээний зориулалтаар эзэмшсэн. Манай компани Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасан үүргээ биелүүлж 2016 оны газрын төлбөрт 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 4.000.000 төгрөг, 2017 оны газрын төлбөрт 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 4.000.000 төгрөгийг тус тус төлсөн, уг газарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн төсөл боловсруулан ажиллаж байгаа. 2018 оны 2 сараас газар эзэмших гэрээгээ сунгуулъя гээд газрын даамал дээр очсон боловч газрын даамал өвчтэй, хүүхэд өвдсөн, чөлөөтэй гэсэн шалтгаануудаас болоод газрын гэрчилгээ сунгах асуудлыг хүлээж аваагүй. 2018 оны 3 дугаар сарын 21-ны өдөр С сумын Газрын даамал М.Аззаяатай уулзаж газар эзэмших гэрээгээ сунгуулах бичиг өгөхөд аваагүй. 2017 оны 3 дугаар сарын 9-ны өдөр А/64 тоот захирамжаар “Х ХХК"-ийн газар эзэмших гэрчилгээ хүчингүй болсон учраас гэрчилгээг хураан авлаа гээд, хурааж авсан бичиг хийж өгсөн. С сумын Засаг дарга, газрын даамал аль аль нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасны дагуу газар эзэмших гэрчилгээ хүчингүй болсон талаар мэдэгдээгүй. Мөн Захиргааны хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй. Тухайн газрыг ямар үндэслэлээр яагаад цуцлах гэж байгаа талаар мэдэгдээгүй 2017 оны 3 дугаар сарын 9- ны өдөр гэрчилгээг хүчингүй болгочихоод 2018 оны 3 дугаар сарын 21-ны өдөр хүртэл мэдэгдээгүй байсан. Манай компани Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2,

 

080404

 

32.3-д заасны дагуу баримтуудаа бүрдүүлээд сумын газрын даамалд өгсөн байтал шүүхийн үзлэгээр тухайн бичиг баримтууд байгаагүй, газрын хувийн хэрэг хадгалахаа С сумын Засаг дарга, газрын даамал нар биелүүлээгүй. Тухайн үед гэрээ байгуулаагүй гээд яриад байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх гэрээг М.Аззаяа өөрөө сунгасан, сунгаснаас хойш 1 сарын дараа газрын эрхийг нь хүчингүй болгосон байгаа. “Х” ХХК-ийн газар эзэмших гэрчилгээг хууль бусаар хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 заасан үндэслэлүүдийн аль нь ч байгаагүй ба өөр үндэслэлээр хүчингүй болгосон. С сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/64 тоот захирамжийн "Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Даалгах нэхэмжпэлийн хувьд тухайн газар нь Улсын тусгай хэрэгцээнд авагдсан газар хамаарч байгаа юм байна. 2017 оны 3 дугаар сарын 9-ны өдөр газрын гэрчилгээг үндэслэлгүй хүчингүй болгосон. Улсын тусгай хэрэгцээнд 2017 оны 3 сарын 14-ны өдөр авсан байгаа. Энэ цаг хугацааг харахад тусгай хэрэгцээнд авахын өмнө хүчингүй болгосон харагдаж байгаа. Тэгэхээр тусгай хэрэгцээнд авагдахаас өмнө хүчингүй болгосон учраас газар эзэмших эрхийг сэргээхгүй байгаа үйлдлийг эс үйлдэхүй гэж үзээд байгаа. Газрын тухай хуулийн дагуу газар олгосон гэдгийг тухайн үед газар олгосон Засаг дарга шүүхэд тайлбарлаад өгсөн. Өөр газарт 50 га газар шилжүүлэн эзэмшүүлэх боломжтой. “Х ХХК”-ийн 50 га газар эзэмших эрхийг сэргээхийг С сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч С сумын Засаг дарга Э.Энхбаяр, түүний итгэмжпэгдсэн төлөөлөгч М.Аззаяа нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжпэлийн шаардлагыг хангаж чадахгүй болно. Тус сумын нутаг Хөшигийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудлын 12084,9 га газрыг Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоол, 2016 оны 154 дүгээр тогтоолоор тус тус улсын тусгай хэрэгцээнд авсан газарт сумын Засаг даргын 2016 оны А/11 дугаар захирамжаар “Х” ХХК-д 50 га газрыг давхцуулан эзэмшүүлсэн. Мөн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг үндэслэсэн нь төрийн байгууллагад зайлшгүй хэрэгцээгээр олгох заалт, газар эзэмших хүсэлтээ өгөөгүй, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зарлагдаагүй тул Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1,.2, 33.4 дэх заалтыг үндэслэн хүчингүй болгосон. Мөн ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 дугаар тушаалын 1-р хавсралтын 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтыг зөрчин гэрчилгээ бичсэн. ...Гэрээ байгуулаад газрын төлбөр төлсөн гэж байна. 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр газрын даамлаас гэрээ байгуулсан талаар асуухад гэрээ байгуулаагүй гээд мэдүүлэг өгсөн. Хэрэв үнэхээр гэрчилгээ бичсэн бол газрын даамал хувийн хэрэг үүсгэх ёстой. Үүний тухай бүртгэл манайд байхгүй. “Х” ХХК 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр албан тоот явуулаад 1 хоногийн дараа буюу 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Засаг дарга газар эзэмшүүлж шийдвэрлэсэн байгаа. Үүнийг үндэслээд эзэмших эрхийг хуульд зааснаар авсан гээд байгаа. Гэтэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд 0.07 га газар үнэ төлбөргүй эзэмшүүлнэ, түүнээс дээших газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зарлаж байж авах ёстой, тухайн жилийн газар төлөвлөгөөнд тухайн газар туссан байх ёстой гэж заасан. Газрын тухай хууль зөрчсөн. Тухайн үед ажиллаж байсан аймгийн газрын албаны дарга гэрчилгээ бичсэн байгаа. Гэрчилгээг газрын даамал бичих ёстой. Газрын даамалтай уулзаагүй, газрын захирамж гарсан талаар мэдээгүй байх үед аймгийн газрын албанд ирээд төлөвлөгөөт зуслангийн

 

газартай хамт давхардуулсан зураг хийлгээд мэдээллийн санд бүртгүүлсэн, кадастрын зураг хийлгэсэн байгаа нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Манай сумын 2016 оны 4-5 сар хүртэл газрын бүх материалыг мэдээллийн санд бүртгэх эрх авсан байгууллага аваад явсан байсан, гэрээ сунгах үед тэр материалуудтай явсан байна гэж ойлгож гэрээг дүгнэж сунгасан. Төсөл сонгон шалгаруулалт зарлагдсан зүйл байхгүй, захирамжаас харахад хүсэлт өгсөн гэдгээр гарсан байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар мэдэгдээгүй, шийдвэр гаргахаас өмнө сонсох ажиллагаа явагдаагүй. Аймгийн газрын албанаас шалгалт ирээд төсөл сонгон шалгаруулалтад ороогүй байна гээд газар эзэмшүүлсэн захирамжийг цуцалсан болохоос төлбөр мөнгө цаг хугацаанд төлдөггүй гэсэн асуудлаар хүчингүй болгоогүй. Захирамж гарсны дараа газрын төлбөрийн баримтаа авч ирсэн, газрын төлбөрт төлсөн мөнгийг буцааж өгөх боломжтой байх. Нэхэмжпэлийн шаардлагыг хангах боломжгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжпэгч “Х” ХХК“ нь С сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/64 тоот захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Х” ХХК-ийн 50 га газар эзэмших эрхийг сэргээхийг даалгуулах” тухай нэхэмжпэлийн шаардлагын үндэслэлээ “С сумын Засаг даргын 2016 оны А/11 тоот захирамжаар тус сумын нутаг дэвсгэрт 50 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон, 2016, 2017 онуудын газрын төлбөрт 8.000.000 төгрөг төлсөн, уг газарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн төсөл боловсруулан ажиллаж байгаа, сумын Засаг дарга, газрын даамал газар нар Газрын тухай хуульд зааснаар бидэнд мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа хийгээгүй, ... тухайн газар нь 2017 оны 3 сарын 14-ний өдөр улсын тусгай хэрэгцээнд авагдсан газарт хамаарч байгаа, өөр газарт 50 га газар шилжүүлэн эзэмшүүлэх боломжтой..." хэмээн тайлбарласан байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. С сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/64 тоот захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжпэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий захиргааны акт болох С сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/64 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан ...Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн

  1. 33.4 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр 13 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн С сумын Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “Х” ХХК-д газар эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/13 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ1.

С сумын Засаг дарга 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/11 /А/13/ дүгээр захирамжаар “Хөшигийн хөндий” нэртэй газарт байршилтай 50 га газрыг “Х” ХХК-д үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.2

 

' Хавтас хэргийн 22 дахь тал

 

2 Хавтас хэргийн 17 дахь тал

 

0)%

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр, эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 33.4 дэх хэсэгт “...газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан. Мөн Монгол улсын Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт “ Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 10.1 дэх хэсэгт “дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр” гэж, 7 дугаар хавсралт “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”-ын 1 дэх хэсэгт “...хот, суурин газрын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдуулан томоохон барилга байгууламж барихад зориулан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах..", 4.1 дэх хэсэгт “энэ журмын 1-д заасан зориулалтаар газар эзэмшүүлэх төсөл шалгаруулах тухай Засаг даргын шийдвэр” ...гэж тус тус заасан3 байна.

Хэрэгт цугларсан С сумын 2015, 2016 онуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнүүдээс үйлдвэр үйлчилгээний зориулалтаар төлөвлөсөн байдлыг авч үзвэл:

-С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 26- ны өдрийн 7/08 дугаартай тогтоолоор баталсан сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний “1.Барилга, байгууламжийн дэвсгэр газрын төлөвлөлт” хэсэгт улсын тусгай хамгаалалттай 12000 га газрын баруун залгаа байршилд үйлдвэрлэлийн зориулалтаар 10 га газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр төлөвлөснөөс гадна 4-р зөрлөг, 7-р зөрлөг, Баясгалант уулын баруун талд, Булгын адаг, Дэрстийн хоолой, Хавтгай улаан, Ац уулын энгэр зэрэг газруудад үйлдвэр үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 5-50 га газруудыг төсөл шалгаруулах, дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн4,

-С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18- ны өдрийн 10/25 дугаар тогтоолоор баталсан сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний “1.Барилга, байгууламжийн дэвсгэр газрын төлөвлөлт” хэсэгт 7-р зөрлөгт үйлдвэрлэлийн зориулалтаар 20 га газрыг төсөл шалгаруулж, 4-р зөрлөгт үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 20 га газрыг дуудлага худалдаагаар, Баясгалант уулын зүүн талд үйлдвэр үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 10 га газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн5, үүнээс өөр газарт, тодруулбал Хөшигийн Хөндий нэртэй газарт үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 50 га газрыгтөсөл шалгаруулж эзэмшүүлэхээр тус тус төлөвлөөгүй байна.

С сумын 2015, 2016 онуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус сумын нутаг дэвсгэр Хөшигийн хөндий нэртэй газарт үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 50 га газар эзэмшүүлэхээр төлөвлөөгүй байхад С сумын Засаг дарга 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/11 дүгээр захирамжаар тухайн газарт

 

3

Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаар тогтоолыг 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор хүчингүй болгож, 10 дугаар тогтоолыг 2016 оны 04 сарын 08-ны өдөр Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 13 дугаарт нийтэлсэн.

 

4          Хавтас хэргийн 85-92 дахь тал

 

5 Хавтас хэргийн 93-100 дахь тал

 

байршилтай 50 га газрыг “Х” ХХК-д үйлдвэр үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтуудыг тус тус зөрчжээ. Иймээс нэхэмжпэгч “Х” ХХК-ийг маргаан бүхий 50 га газрыг эзэмших эрх бүхий этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. “Х" ХХК-д газар эзэмшүүлсэн С сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн захирамж А/11, А13 гэсэн 2 дугаартай байгаа боловч талууд энэ талаар маргаагүйг дурьдаж байна.

Үүнээс гадна С сумын газрын даамлаар ажиллаж байсан Б.Ууганцэцэг нь газар эзэмшигчид тухайн газрын эргэлтийн цэгүүдийг тэмдэглэж, хэмжин хүлээлгэж өгөөгүй, газрыг кадастрын мэдээллийн санд бүртгээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй, Х” ХХК-д газар эзэмших хувийн хэрэг нээгээгүй нь тус сумын газрын даамлын бичиг баримтад шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлд “...Х ХХК-ийн хувийн хэрэг хадгалагдаагүй...” гэсэн, гэрч Б.Ууганцэцэгийн “...Засаг даргын захирамж гарсан байсан, мэдээллийн санд шүүж үзэхэд манай төлөвлөгөөний зуслангийн зориулалттай газартай давхцаж байсан учир олгох боломжгүй гэж хэлээд явуулсан, аймгийн Газрын албанд бүртгүүлсэн байсан, маргаантай байсан учир гэрчилгээ бичиж өгөөгүй, хувийн хэрэг үүсгээгүй...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Мөн С сумын газрын даамал Б.Аззаяагийн “Х” ХХК-иас хураан авсан гэх газар эзэмших эрхийн 000316588 дугаартай гэрчилгээнд Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга М.Хүрэлбаатарын гарын үсэг зурагдаж, тус байгууллагын тамга дарагдсан, мөн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн “Х” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зурагт Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн А.Гантуяагийн гарын үсэг зурагдсан, байгууллагын тэмдэг дарагдсан байна. Үүнээс гадна 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 2 дугаар хуудасны гэрээ байгуулсан гэсэн хэсэгт сумын газрын даамал Б.Ууганцэцэгийн гарын үсэг зурагдаж, тэмдэг дарагдсан, “Х” ХХК-ийн захирлын гарын үсэг зурагдаж, компаний тамга дарагдсан байгаа боловч тухайн гэрээний 1 дүгээр хуудасны гараар бичих хэсгүүдэд 2 өөр өнгийн балаар 2 өөр хүн бичилт хийсэн байх бөгөөд газрын даамал Б.Ууганцэцэг “...гэрээний эхний хэсэгт бичигдсэн он.сар, өдөр компаний нэр, 50 га гэсэн бичилтүүд миний бичиг биш, ...хөдөө зурганд явах үедээ Засаг даргад гэрээний баланк дээр гарын үсгээ зурж үлдээдэг, ...маргаантай байсан болохоор “Х” ХХК-тай гэрээ хийгээгүй” хэмээн тайлбарласан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад холбогдох байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсэн талаарх нотлох баримт гаргаж ирүүлээгүй байна. Эдгээрээс үзвэл “Х” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, түүний эзэмшлийн газрыг газрын мэдээллийн санд бүртгэх зэрэг үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.2 дахь хэсэгт “Сумын газрын даамал...засаг даргын шийдвэрийг үндэслэн ...газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”, 23.4.3 дахь хэсэгт “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж...кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх... эрх хэмжээтэй”, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдвэр үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний ....улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасантай нийцээгүй байх тул нэхэмжлэгчийг газар эзэмшүүлэх гэрээ, эрхийн гэрчилгээгээр газраа эзэмшиж байсан гэж дүгнэх боломжгүй байна. Иймд

 

нэхэмжлэгчийн “газрын хувийн хэрэг хадгалах үүргээ С сумын Засаг дарга, газрын даамал нар биелүүлээгүй” гэх тайлбарыг хүлээн авах шаардлагагүй болно.

Дээрх нөхцөл байдлуудаар С сумын Засаг дарга 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/11 дүгээр захирамжаар “Х” ХХК-д 50 га газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийг зөрчсөн болох нь тогтоогдож байх бөгөөд С сумын Засаг дарга өөрийн гаргасан захирамжаа “Газрын тухай хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр 2017 оны 03 сарын 09-ний өдрийн А/64 тоот захирамжийн холбогдох заалтаар “Х” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж...зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан...уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож...” гэж заасантай нийцэж байна гэж шүүх дүгнэлээ.

  1. Х” ХХК-ийн 50 га газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

С сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/11 дүгээр захирамжаар “Х” ХХК-д эзэмшүүлсэн 50 га газар нь Монгол улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаж буй нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 07/515 тоот “Шинжээчийн дүгнэлт”-ээр тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт “...Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна” гэж заажээ.

Нэхэмжпэгч нь маргаан бүхий 50 га газрын хууль ёсны эзэмшигч биш байх тул Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт зааснаар улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаж буй 50 га газрыг сольж олгох буюу нэхэмжлэгчийн 50 га газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.

  1. Нэхэмжпэгчийн “...сумын Засаг дарга, газрын даамал газар нар Газрын тухай хуульд зааснаар бидэнд мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа хийгээгүй” гэсэн тайлбарын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6 дахь хэсгүүдэд “Захиргааны үйл ажиллагаанд ...бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах ...үндсэн зарчим үйлчилнэ”, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт...батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тустус заажээ.

Нэхэмжлэгч нь 2016, 2017 онуудын газрын төлбөрийг төлсөн боловч газар эзэмшүүлэх тухай шийдвэр гарсан 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд өөрийн эзэмшиж буй газартаа ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд тухайн газарт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн төсөл төлөвлөгөөг нотлох баримтаар шүүхэд гаргаж ирүүлээп/й байна. Хариуцагчийн төлөөлөгч шүүх

 

хуралдаанд “захирамж гарсны дараа газрын төлбөрийн баримтаа авч ирсэн, газрын төлбөрт төлсөн мөнгийг буцааж өгөх боломжтой байх” хэмэн тайлбарласныг дурьдаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар маргаан бүхий газрыг эзэмших эрх нэхэмжпэгчид хуульд заасан журмаар олгогдоогүйгээс гадна нэхэмжпэгч уг газрыг эзэмшиж ашиглаап/й нь тогтоогдож байх тул тухайн газартай холбогдуулан захиргааны байгууллагаас шийдвэр гаргахад нэхэмжпэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдал бий болохгүйгээс гадна түүнээс тайлбар, санал авах шаардлагагүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.2 дэх хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ. Мөн хариуцагч маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлээгүй байх тул түүнийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “...Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж...эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан... этгээдэд мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх хууль зүйн үндэслэлүүдээр С сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/64 дүгээр захирамж нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжпэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1,
  1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК- ийн “С сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/64 тоот захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Х” ХХК-ийн 50 га газар эзэмших эрхийг сэргээхийг даалгуулах” тухай нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсп/үдэд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан хариуцагчаас эх хувиар ирүүлсэн С сумын 2015, 2016 онуудын "Өргөдөл, гомдол бүртгэх дэвтэр” хаягтай 2 ширхэг бүртгэлийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хариуцагчид буцаан өгч, уг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг хавтаст хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах /Г.Шаравдорж/-д даалгасугай.
 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ч.ОДСҮРЭН