Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 199

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Хэргийн индекс: 171/2012/0211/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Б.Сүрмандах,

шүүгдэгч Л.Л.Б-ийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,

шүүгдэгч Ц.Ц.Ө-ийн өмгөөлөгч Д.Цагаандарь нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт ******Ц.Ө-, ******** ********ийн Л.Б- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000088 дугаартай хэргийг 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн ******Ц.Ө- /РД: /, 1968 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт ********* тоотод оршин суудаг, урьд 2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил 6 сар хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 408 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6.245.000 төгрөгөөр торгох ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 жил хорих ялаар тус тус шийтгүүлж 2008 он 4 дүгээр сарын 07-ны өдрийн хуулийн тэгшитгэлээр суллагдаж байсан.

2. Монгол Улсын иргэн ********ийн Л.Б- /РД: /, 1973 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 1, ганцаараа ******* гэх газар оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 382 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил 6 сар хорих ял,

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 334 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хорих ял эдлэх хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан.

                           

 

        D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\Ц.Өлзийхутаг нар-145.2-199.docx

Шүүгдэгч Ц.Ц.Ө- нь машин механизм ашиглаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин сууж байсан иргэн Х.Х.М-ийн улаан халзан зүсмийн бярууг шунахайн сэдэлтээр хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Ц.Ц.Ө-, Л.Л.Б- нар нь бүлэглэн 2012 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний өдөр шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Номгон сумын Хавцлын хошуу гэх газраас иргэн Ц.Ц.Х-, Ц.Ц.С- нарын адуунаас 3 тооны адууг шунахайн сэдэлтээр хулгайлан авч 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Ц.Ц.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би 2012 оны 12  дугаар сарын 30-ны өдөр мод ачих гээд Хавцал гэх газар руу машинтай ганцаараа явсан юм. Тэгээд тэнд очиход мөсөн дээр аарцаг нь задарсан улаан халзан бяруу байхад нь ойр байдаг айлд аваачин тэнд нь янзалсан. Харин дараагийн үйлдэл нь 2012 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр би найз Л.Б-ийнхөө гэрт Э- гэх жижиг машинтай залууг хөлслөн очсон юм. Тэгээд бид нар тэндээ архи ууцгааж хоносон юм. Тухайн үед Л.Б- надад хандан ганц хоёр адуу зарж өгөөч дүү жолооны курст сууж байгаа болохоор мөнгөний хэрэг гараад байна” гэж хэлэхэд нь маргааш нь буюу 4 дүгээр сарын 08-ны өдөр Л.Б- хашаатай байсан адуун дотроосоо халиун, хүрэн, хээр зүсмийн 3 тооны гүүг барьж өгсөн юм. Тэгээд би тэр шөнөдөө хээр гүүг нь унаж нөгөө хоёрыг нь хөтөлж явж байгаад халиун гүүг нь замдаа алдчихсан юм. Тэгээд үлдсэн хоёр гүүг нь Ширээ нуруунд байдаг гэртээ аваачаад удаагүй байхад цагдаагаас нэг хүн залгаад надад хандан “чи хүний адуу хулгайлсан байна, хурдан буцааж өг” гэж хэлэхэд нь би хулгайн адуу байсныг нь мэдсэн юм. Тухайн үед би айсандаа тэр хоёр гүүг тавиад явуулчихсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

            Шүүгдэгч Л.Л.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр намайг гэртээ байж байхад гаднаас Ц.Ө- хоёр хүнтэй орж ирсэн юм. Тэгээд бид нар тэр өдөр архидаж манайд хоносон юм. Тухайн үед архи ууж байхдаа Ц-гийн зараад өгөөч гэсэн халиун гүүг нь би Ц.Ө-т хэлж заруулах гэж байсан юм. Тэгээд л энэ хэрэг гарлаа. Уг нь би адуу хулгайлна гэж бодоогүй зүгээр л хүний зараад өг гэсэн адууг Ц.Ө-аар дамжуулж зарж өгөх гэж байсан юм. Дахиж хүний зөвшөөрөлгүй адуу мал зарахгүй” гэв.

 

            Шүүгдэгч Ц.Ц.Ө- нь 2012 оны 12  дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин сууж байсан иргэн Х.Х.М-ийн улаан халзан зүсмийн бярууг шунахайн сэдэлтээр хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Хохирогч Х.Х.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...”Манай үхэр алга болдог өдөр 16 цагаас 17 цагийн орчимд намайг Хавцлын Мэлхий толгой буюу Орхон голын цаад талд хонио хариулаад явж байтал тэр хавьд нь манай үхрүүд бэлжиж байсан юм. Тэгтэл үхэр бэлчиж байсан бэлчээр дээрээс цагаан өнгийн жижиг машин хөдлөөд манай хойд талд байдаг Ц-, З- гэдэг нэртэй ах дүү хоёрын гэрийн гадна ирж зогссон. Тэгээд Д- надад хандан “чи очиж машины мөрийг нь хараач, тэд нар хулгай хийж байгаа юм биш үү” гэж хэлэхэд нь би нөгөө цагаан машин хөдөлсөн газар буюу өөрийнхөө үхрүүд бэлчиж байсан газар дээр очиж машины мөрийг хартал уг машины мөр манай үхрүүдийн голоор сүлжээд явсан байсан. Тэгээд би тэр машиныг Ц-гийн гадна байхад нь очиж харахад 40 гаран насны монхор хамартай, өндөр нуруутай, туранхай, цагаан шаргал цараатай хүн тэнд байсан. Харин жолооч нь намхан бор цараатай 26 настай болов уу гэмээр залуу байсан. Тэдгээр хүмүүс өглөө нь 11 цагаас 12 цагийн хооронд Ц-гийнд ирсэн. Тэгээд өдөржин байж байгаад үдээс хойш нь 16 цагаас 17 цагийн орчимд бургасан дотроос манай үхэр бэлчиж байсан газраас гарч ирээд дахин Ц-гийн гадна зогсож байгаад нэг мэдэхэд яваад өгсөн байсан. Би эдгээр хүмүүсийг сэжиглэж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-37 дахь тал/,

            гэрч Д.Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...”2011 оны 12 дугаар сарын 20-ны үеэр байх цаг хугацааг нь санахгүй байна. Нэг өглөө 10 цагийн үед Ц.Ө- эхнэр А-тайгаа хамт өөрийнхөө цагаан өнгийн “Эксель” маркийн машинтайгаа ирсэн юм. Ирэхдээ улаан халзан зүсмийн шүдлэн үхрийн махтай ирсэн. Тухайн үед мах, арьс, шир, гэдэс, толгой, шийртэй нь хамт авчраад надад гэдэс дотрыг нь 15.000 төгрөгөөр зарчхаад махаа өөрөө авч явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 46-47 дахь тал/,

            2012 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Х.Х.М-ээр хүн таньж олуулсан тухай тэмдэглэл /хэргийн 3-4 дахь тал/,

            2012 оны 2 дугаар сарын 06-ны өдөр авто машинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, фото зураг /хэргийн 4-8 дахь тал/,

эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 60-61 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Ц.Ц.Ө-, Л.Л.Б- нар нь бүлэглэн 2012 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний өдөр шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Номгон сумын Хавцлын хошуу гэх газраас иргэн Ц.Ц.Х-, Ц.Ц.С- нарын адуунаас 3 тооны адууг шунахайн сэдэлтээр хулгайлан авч 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ц.Ц.Х-гийн мөрдөн байцаалтад өгсөн:...”2012 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний өдөр шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Номгон сумын Хавцлын хошуу гэх газарт байсан бэлчээрээс халиун зүсмийн хээлтэй гүү, мөн хээр зүсмийн хээлтэй гүүнүүдээ би хулгайд алдсан юм. Тэгтэл уг гүүнүүдийг /**********/ хочтой Л.Б- нь /Ц-/ хочтой Ц.Ө-т гаргаж өгсөн байсан. Тухайн үед манай хүү гүүнүүдээ алдсан талаар мэдээд араас нь явсан бөгөөд Ц.Ө- манай хүүг араас нь ирж байгааг мэдээд халиун зүсмийн гүүг нь толгойд нь ногт зүүгээд тэр чигээр тавьж явуулсан байсан. Тухайн үед манай хоёр гүү алга болох үед Ц.С-гийн сартай хонгор гүү нь бас алга болсон ба эдгээр гүүнүүд нь нэг адуунд байсан юм. Манай халиун гүү буцаж ирэх үедээ толгойдоо ногттой ирсэн, уг ногт нь Л.Б-ийн гэрт байдаг ногт байна гэж манай хүү хараад таньсан юм. Харин сүүлд нь манай хээр зүсмийн гүү адуундаа буцаад гүйж ирсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 169-170 дахь тал/,

хохирогч Ц.Ц.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн:...”2012 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний өдөр шилжих шөнө бэлчээрт байсан адуунаас сартай хонгор зүсмийн гүүгээ алдсан юм. Ц.Х-гийн хүү М- надад хэлэхдээ “Ц- буюу Ц.Ө-ийг хулгай хийсэн” гэж ярьсан. Манай гүүг Ц.Ө- хулгайлахад нь цагдаагаас шалгах үед буцаагаад тавьчихсан байсан. Тэгээд манай гүү өөрөө гүйгээд ирсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 162-165 дахь тал/,

гэрч Х.Х.М-ын мөрдөн байцаалтад өгсөн:...”Манай эцэг Ц.Х-гийн халиун, хээр зүсмийн гүүнүүд Ц.С- гэдэг хүний адуунд байсан юм. Гэтэл 2012 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний өдөр шилжих шөнө Ц.С-гийн гүүний хамт манай хоёр гүү цуг алдагдахад би араас нь явахад хоёр гүү алга болохын урд шөнө нь Л.Б-ийнд Ц.Ө- гэдэг залуу архидаж байгаад явсан байсан. Тэгээд би Ц.Ө-ийг олж уулзахад “халиун гүүг чинь тавиад явуулчихсан харин хээр гүүг нь янзалчихсан би мөнгийг нь төлнө” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 198 дахь тал/,

эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 190, 195-196 дахь талууд/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд ******Ц.Ө-, Боржигон овогт ********ийн Л.Б- нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, уг гэмт хэргийг Ц.Ө- нь давтан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ц.С-, Х.Х.М-, Ц.Ц.Х- нар нь “Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Ц.Ц.Ө-, Л.Л.Б- нараас гаргуулах хохирол төлбөргүй болно.

Шүүгдэгч Ц.Ц.Ө- нь урьд 2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил 6 сар хорих ял, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 408 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6.245.000 төгрөгөөр торгох ял, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 жил хорих ялаар тус тус шийтгүүлж 2008 он 4 дүгээр сарын 07-ны өдрийн хуулийн тэгшитгэлээр суллагдаж байсан,

Шүүгдэгч Л.Л.Б- нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 382 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил 6 сар хорих ял, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 334 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хорих ял эдлэх хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байжээ.

Үүнээс үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Ц.Ө-, Л.Л.Б- нар нь тус тус ялгүй болсон байна.

 

Шүүгдэгч Ц.Ц.Ө-, Л.Л.Б- нар нь хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ял оногдуулав.

 

Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн хөх өнгийн олсоор хийсэн ногт /1 ширхэг/, сураар хийсэн ногт /1 ширхэг/ зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Л.Б-өд олгохоор тогтоолд заав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******Ц.Ө-, Боржигон овогт ********ийн Л.Б- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Ц.Ө-ийг дээрх гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Ц.Ө-т хувьд ноогдох эд хөрөнгөөс 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял,

********ийн Л.Б-өд хувьд ноогдох эд хөрөнгөөс 50.000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 /гурав/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ц.Ц.Ө-, Л.Л.Б- нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Ц.Ц.Ө-ийн энэ хэрэгт 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 101 /зуун нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3 298 дүгээр зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Л.Л.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч Ц.Ц.Ө-, Л.Л.Б- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хөх өнгийн олсоор хийсэн ногт /1 ширхэг/, сураар хийсэн ногт /1 ширхэг/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Л.Б-өд буцааж олгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Ц.Ц.Ө-ийн эзэмшлийн **** ДАА улсын дугаартай “Х.Эксель” маркийн авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 124 дугаар тогтоолыг, “Водапонь” маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 123 дугаартай тогтоолыг,

Л.Л.Б-ийн эзэмшлийн 5 хантай Монгол гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 529 дугаар тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Ц.Ц.Ө-т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан хувьд ноогдох эд хөрөнгөөс 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар,

Л.Л.Б-өд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан хувьд ноогдох эд хөрөнгөөс 50.000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Ц.Ц.Ө- хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт, Л.Л.Б-өд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт тус тус хариуцуулж хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Ц.Ц.Ө-, Л.Л.Б- нарт мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ц.Ө-, Л.Л.Б- нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Ц.Ө-, Л.Л.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          

    

 

   ДАРГАЛАГЧ

   ШҮҮГЧ                                            Ё.РИНЗААН