| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2012/0205/Э/ |
| Дугаар | 196 |
| Огноо | 2012-10-29 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0205/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч О.Доржмаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт - овогт ******* Б.Г-д холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201209000492 дугаартай хэргийг 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн - овогт ******* Б.Г- /РД: /, 1986 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, *********** шороо зөөгч ажил хийдэг, ам бүл 3, ах, эгч нарын хамт ****** тоотод оршин суудаг, урьд нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 4 сарын 17-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
мөн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 2 сарын 22-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар эд хөрөнгө хурааж, 3 жил 4 сар 5 хоног хорих ялаар шийтгүүлж 2012 оны 4 сарын 12-ны өдрийн 58 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ял эдлэх хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байжээ.
Шүүгдэгч Б.Б.Г- нь 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Ариг" гэх нэртэй баарны урд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ж.Ж.Б-атай маргалдаж улмаар түүний хүзүүн тус газар нь архины шилээр цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”2012 оны 8 дугаар сарын 22-ны єдєр хамт ажилладаг Г-, Ж.Б-а нарын хамт “Ариг” гэх нэртэй буудлын урд байрлах грашийн хажууд архи уугаад сууж байсан юм. Тэгтэл Ж.Б-атай ажлаас болж маргалдахад Ж.Б-а миний зүүн шанаа руу цохисон юм. Тэгээд бид хоёр барьцалдаад би уурандаа түүнийг архины шилээр цохисон. Тухайн үед Ж.Б-а миний зүүн хацар руу баруун гараараа нэг удаа цохсоноос болж миний хацар бага зэрэг хавдсан байсан.
C:\Users\DD\Desktop\Б.Гантөр 99.1.doc
Тухайн үед Ж.Б-ын хүзүү орчмоос цус гарч байсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв
Шүүгдэгч Б.Б.Г- нь 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Ариг" гэх нэртэй баарны урд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ж.Ж.Б-атай маргалдаж улмаар түүний хүзүүн тус газар нь архины шилээр цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:
хохирогч Ж.Ж.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2012 оны 8 сарын 20-ны өдөр ажлаасаа тараад үдээс хойш хамт ажилладаг Г-той хамт Дархан орж ирсэн. Бид хоёр МСҮТөвийн хажууд явж байхад Б.Г- нь бид хоёр дээр ирсэн. Хамтдаа бирж орж тэндээ нэг шил архи авч хувааж уусан. Захын урд байрлах павилоноос дахин нэг шил 0,75 граммын архи авч түүнийгээ Шугуй баар орчим хувааж уусан. Хамт архи ууж байгаад Б.Г-д ахархаж “Чи тоосго ачихад яагаад ачилцаагүй юм бэ?” гээд түүнийг цохиод автал Б.Г- ууж байсан архины шилээ хагалаад миний зүүн шанаа орчим руу цохихоор нь би түүнтэй зууралдаад бид хоёр газарт ноцолдсон” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21 дэх тал/,
гэрч Д.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: ”бид гурав юм яриад сууж байтал Ж.Б-а Б.Г-д хандаж “Чи өчигдөр тоосго ач гээд байхад томроод, намайг хэлэхэд тоохгүй байсан байж, даргыг хэлэнгүүт ачаад байсан” гэсэн чинь Б.Г- нэг юм хэлээд тэр хоёр маргалдаж босож ирээд барилцаад авсан. Тэгээд газар дээр доороо оролцоод бие биенээ цохиж аваад байсан. Тухайн үед хэн нь хэдэн удаа хаана нь цохьсныг мэдэхгүй. Тэгээд нэг харсан чинь Б.Г-ийн гарт архины шилний хагархай хоолой барьчихсан байхаар нь булааж авсан. Тэгээд Б.Г-ийг салгаж аваад байтал Ж.Б-а босоод ирсэн бөгөөд түүнийг хартал зүүн талынх нь шанаа чих орчмоос мөн хүзүү хоолойноос нь хар хүрэн цус урсаад гараад ирчихсэн байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дэх тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 737 тоот актын
1. “Ж.Ж.Б-ын биед хүзүү хоолойны зүүн хажуу хэсэг, зүүн чихний дэлбэн, зүүн тохойн дахь шархнууд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл хурц ир, үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 30 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Иймд шүүгдэгч - овогт ******* Б.Г-ийг ялтай байх хугацаандаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Б.Г- нь хохирогч Ж.Ж.Б-ын нэхэмжилсэн 88.500 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан байх бөгөөд энэхүү тогтоолоор шүүгдэгчээс нэмж гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б.Г- нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 4 сарын 17-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж уг ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 2 сарын 22-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар эд хөрөнгийг хурааж, 3 жил 4 сар 5 хоног хорих ялаар шийтгүүлж 2012 оны 4 сарын 12-ны өдрийн 58 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ял эдлэх хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан.
Үүнээс үзвэл тэрээр ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3-т заасныг журамлан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй болно.
Шүүгдэгч Б.Б.Г- нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан ял оногдуулав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. - овогт ******* Б.Г-ийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ******* Б.Г-д 1 /нэг/ сар баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан Б.Б.Г-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 сар баривчлах ялд, өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 жил 4 сар 5 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 /арав/ сар 14 /арван дөрөв/ хоног хорих ялын зарим болох 20 /хорь/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч ******* Б.Г-ийн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ сар 20 /хорь/ хоног баривчлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар Б.Б.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б.Г-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ёстой ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зїйлийн 306.1-д зааснаар энэхїї шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргїїцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг тїдгэлзїїлж, Б.Б.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелїїлэх хїртэл хэвээр їргэлжлїїлсїгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ё.РИНЗААН