| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2012/0210/Э/ |
| Дугаар | 194 |
| Огноо | 2012-10-22 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0210/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,
улсын яллагч хяналтын прокурор Г.Яндаг,
хохирогч Х.Х.М-,
шүүгдэгч С.С.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт *********С.Б-д холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201209000530 дугаартай хэргийг 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *********С.Б- /РД: / 1978 оны 3 дугаар сарын 14-нд Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, групптэй хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтай, ам бүл 1 гэх ** тоотод оршин суух хаягтай, урьд Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгэгдэн, Монгол Улсын 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хассан, Баянзүрх дүүргийн 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 191 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 22 хоног хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч С.С.Б- нь 2012 оны 9 дүгээр сарын 13 ны өдөр ** тоотод архидан согтуурсны улмаас хүргэн ах Х.Х.М-гийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.С.Б- хэргээ хүлээн шүүхийн хэлэлцүүлэгт “Би 2012 оны 9 дүгээр сарын 13-нд архи уучихаад хїргэн ахынхаа гэрт очсон. Хэвтэж байхад нь гараараа 2-3 удаа нїїр рїї нь цохьсон. Хүргэн ахыгаа өөрийн авгайтайгаа хардсанаас болж ийм юм болсон. Манай авгай салахдаа надад танай ах чинь намайг татаад байдаг байсан гэсэн юм. Тэгээд нєгєєхийг нь бодож яваад хүргэн ахыгаа зодсон. Тэгсэн хүргэн ах нь юу гэж тэгэх юм бэ гэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.
С.С.Б- 99.1 шийтгэх тогтоол №194
Хохирогч С.Х.М- шүүхийн хэлэлцүүлэгт “2012 оны 9 дүгээр сарын 13-ны єдєр гэртээ эхнэр хїїхэдтэйгээ амарч байхад С.С.Б- согтуу орж ирээд намайг цохьсон. Чи яаж байгаа юм манай авгайг оролддог гээд байсан. Миний 2 нїд хєхрєєд уруул сэтэрч хєнгєн гэмтэл учирсан. Орон дээр хэвтэж байгаад цохиулаад юу болсонг мэдээгїй. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгїй“ гэв.
Хохирогч С.Х.М-гийн мэдүүлэг /хэргийн 7 дугаар тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 808 дугаартай дүгнэлт /хэргийн 15 дугаар тал/,
Гэрч Б.Б.Т-, Б.Б.Д- нарын мэдүүлгүүд /хэргийн 11, 12 дугаар талууд/,
С.С.Б- нь ******* дугаар багт түр оршин суудаг болно гэсэн Багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 31 дүгээр тал/,
шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 35 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 33 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.
аймгийн *******тоотод архидан согтуурсны улмаас хүргэн ах Х.Х.М-гийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
хохирогч С.Х.М-гийн “...би 2012 оны 9 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн орчим гэртээ эхнэр хүүхдийн хамт амарч байхад эхнэрийн төрсөн дүү гаднаас согтуу ороод ирсэн гэсэн. Хашаан дотор эхлээд эхнэрийг маань гэтэл, дахиад цохихоор нь би ухаан алдсан байсан. Би С.С.Б-г гаднаас согтуу орж ирэхийг мэдээгүй гэртээ унтаж байсан. Тэгээд дахиад ухаан алдаад сэргэтэл С.С.Б- миний хажууд сууж байсан. Тэгээд С.С.Б- чи миний эхнэртэй унтсан байна гээд дахин нүүрэн тус газар гараараа цохиход би ухаан алдаад унасан. Намайг сэрэхэд цагдаа, эмнэлэг ирсэн байсан “ гэсэн мэдүүлэг /хэргийн 7 дугаар тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 808 дугаартай дүгнэлтэд С.Х.М-гийн биед тархи доргилт, чих, нүүрний зөөлөн эдийн цус хуралт, шарх, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно гэжээ. /хэргийн 15 дугаар тал/,
гэрч Б.Б.Т-гийн “би 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гэрийнхээ хашаан дотор нөхрийн хамт машинаа угаагаад байж байхад хашааны хаалга хүн нүдээд байсан. Би явж очоод хашааны хаалга онгойлготол үл таних бүдүүн эмэгтэй сандарсан байдалтай зогсож байсан. Тэгээд надаас манай нөхрийг хүн зодоод алах гээд байна. Та гялс цагдаа дуудаарай гэж хэлээд өөрөө буцаад явсан“ гэсэн мэдүүлэг /хэргийн 11 дүгээр тал/,
гэрч Б.Б.Д-ийн “...тухайн өдөр Тосгоны чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Цагдаагийн газрын ерөнхий жижүүрээс ******* тоотод хүн агсан тавиад байна гэсэн дуудлагын дагуу хаягаар очсон. Гэр рүү нь яваад ороход манай дүү С.Б- согтуу орж ирээд манай нөхрийг унтаж байхад зодсон гэж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 12 дугаар тал/ болон хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.С.Б- нь иргэн С.Х.М-г “өөрийн найз эмэгтэйтэй унтлаа” гэдгээр шалтаглан түүний эрх, эрх чөлөөнд нь халдаж, хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлдээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.С.Б-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг гарах болсон шалтгаан, шүүгдэгч нь хөдөлмөрийн чадвар 70 % алдсан /нэг хөлөө тайруулсан/, хохирогч С.Х.М- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан үзэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь хэдийгээр хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн боловч урьд эрүүгийн хариуцлага хүлээж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-д заасан хугацаа өнгөрөөгүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй юм.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *********С.Б-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч -С.Б-д 2 /хоёр/ сар баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч -С.Б-д урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
4. Шүүгдэгч -С.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл мөн хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, -С.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь байлгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР