Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 138/ШШ2020/00834

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын дугаар баг, ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.тэй 2010 онд танилцаж хамт амьдарсан бөгөөд 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд бид 3 хүүхдийн эцэг эх болсон. 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр охин , 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр охин , 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр охин нар төрсөн. Биднийг хамтран амьдарч байх хугацаанд Х. нь архидан согтуурч, гэр бүлийн таагүй уур амьсгал бүрдүүлж, гар хүрч, бусадтай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, хэрэг төвөгт орооцолдож их хэмжээний мөнгөн төлбөрт унагадаг байсан. Бага охиноо төрөөд 4 сартай байхад өөр хүнтэй хамтран амьдарснаас бид тусдаа амьдрах болсон. Бид 3 жилийн хугацаанд тусдаа амьдарсан тул гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргасан. Энэ хугацаанд 3 хүүхэд маань миний асрамжид байсан. Х. нь одоогоор хүүхдүүдийн тэтгэлгийг төлөх боломжгүй байгаа учир хүүхдийн тэтгэлгийг жилийн дараа төлж эхлэхээр бид хоорондоо ярилцаж тохиролцсон юм. Тиймээс энэ шүүх хурлаар тэтгэлгийн асуудлыг шийдвэрлүүлэхгүйгээр, гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамжийн асуудлыг шийдүүлэх хүсэлтэй байна. Иймд бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин , , нарыг миний асрамжид үлдээж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Х. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ж.*******тэй 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд бид 3 хүүхдийн эцэг эх болсон бөгөөд 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр охин , 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр охин , 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр охин нар төрсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охин , , нарыг эхийнх нь асрамжид үлдээнэ. Бид хүүхдийн тэтгэлгийн талаар хоорондоо ярилцаж тохиролцсон. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Х.д холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авах саналыг гаргасан болно.

Ж.*******, Х. нар нь гэрлэлтээ 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 52 дугаарт бүртгүүлж, 2012 оноос 201 он хүртэлх хугацаанд хамт амьдарсан байх бөгөөд 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр охин , 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр охин , 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр охин нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 000003288, 2101000936, 2101000532 дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, 0129128 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ж.******* нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Талуудын хэн аль нь эргээд хамт амьдрах боломжгүй... гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Гэрлэгчид нь сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс 201 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн сэнэлыг гаргаж байх тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ж.******* нь 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин , 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин , 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин нарыг өөрийн асрамжид авах санал гаргасныг хариуцагч Х. хүлээн зөвшөөрч байх тул охин , , нарыг эх Ж.*******ын асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар овогт ын , ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин , 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин , 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин нарыг эх Ж.*******ын асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч Ж.******* нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг татан авсан болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1, .1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 209 39 төгрөгөөс 140 400 төгрөгийг төсвийн орлогод үлдээн, хариуцагч Х.гээс улсын тэмдэгтийн хураамжид 140 400 /0200+0200/ төгрөг, төсвийн орлогоос 68 99 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.*******т олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ