МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
хохирогч Б.*******,
шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогт гийн *******д холбогдох эрүүгийн 2307000000282 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт *******, ,од оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
овогт гийн ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цагийн үед ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвийн төлбөр төлөх кассын дэргэд Э.*******тай тухайн үед үүссэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний баруун бугалга, цээж, нүүр хэсэгт нь цохиж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цагийн үед ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвийн төлбөр төлөх кассын дэргэд Э.*******тай тухайн үед үүссэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний баруун бугалга, цээж, нүүр хэсэгт нь цохиж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хохирогч Э.*******гаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол (хавтаст хэргийн 04 дэх тал),
- Хохирогч Э.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цагийн үед нд байрлах “” худалдааны төвийн супермаркет руу орж, талх, өндөг аваад кассан дээр очиж дугаарлаад зогссон. Миний урд талд уг ******* гэх залуу зогсож байсан. ******* ундаа, өөр нэг юмтай аваад тэрийгээ бичүүлээд карт уншуулаад худалдан авалтаа хийгээд дуусчихсан тэндээ утсаараа оролдоод зогсоод байсан. Тэгээд явахгүй болохоор нь би “холдоод өгөөч би бичүүлмээр байна” гээд хэлсэн чинь өөдөөс уурлаад “би ч гэсэн адилхан үйлчлүүлж байна гичий минь” гэсэн. Би “олон нийтийн газар биеэ яаж авч яваад байгаа юм, юу гэж хүн хараагаад байгаа юм” гээд хэлсэн чинь шууд миний баруун гарын булчин хэсэгт гараа атгаж байгаад хоёр удаа, зүүн шанаа руу унатал цохисон. Тэгээд би ухаан алдчихсан учраас юу болсныг санахгүй байгаа, эмнэлэг дээр ир ээд ухаан орсон. Тэр залуу эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),
- Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр хүмүүс их үйлчлүүлж байсан бөгөөд өндөр, бор царайтай, томдуу биетэй, улаан цагаан өнгө хосолсон хувцастай залуу /П.******* гэх залуу/ кассан дээр ундаа бичүүлэх гээд зогсож байтал араас нь богино цагаан хувцастай эмэгтэй, нэлээн бараа тэвэрчихсэн байдалтай ирээд тэр залуугийн ойролцоо буюу ард нь очирлож зогссон. Нөгөө эмэгтэй тэр залууг урагшлаад өгчих бараа тавих зайгүй байна, хурдан яваачээ ард чинь хүн байна гэж хэлтэл нөгөө залуу эмэгтэйтэй маргалдаж эхэлсэн. Гэнэт нөгөө залуу эмэгтэйн гар руу цохиод тэр хоёр дахин маргалдахаар нь би “та хоёр боль” гэж шаардлага тавьсан. ******* гэх залуу нөгөө эмэгтэй цээж рүү их хүчтэй цохисон. Эмэгтэй толгой руу хүчтэй цохиод унагаасан. Эмэгтэй унахдаа бараа өрсөн төмөр сараалжин төмрийг хүчтэй мөргөөд уначихсан. Ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглээгүй хоёулаа л эрүүл байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
- Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 332 дугаартай “Э.*******гийн биед дагз ясны шугаман хугарал, баруун талын духны дэлбэнгийн дунд зэргийн няцрал, зүүн талын хоншоор ясны хугарал, тархи доргилт, зүүн доод зовхи, зүүн хацар, баруун бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн алганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Дагз ясны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад баруун талын духны дэлбэнгийн дунд зэргийн няцрал, зүүн талын хоншоор ясны хугарал, тархи доргилт, зүүн доод зовхи, зүүн хацар, баруун бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн алганд цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэсэн шинжээч эмчийн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал),
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч П.*******гийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч П.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Э.*******гийн биед хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь үзлэг эмчилгээний зардалд 3,423,700 төгрөг, баримтаар 2,073,700 төгрөг, цаашид хийгдэх хагалгааны төлбөрт 4,500,000 төгрөг, нийт 7,923,700 төгрөгийг нэхэмжилснээс П.******* 5,500,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “5,500,000 төгрөгийг хүлээж авсан, цаашид гарах хагалгааны зардлыг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн болно.
Иргэний нэхэмжлэгч Налайх дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Ж. нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох Э.*******гийн тусламж үйлчилгээний зардалд 1,202,000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч П.******* нь 1,202,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн дугаартай дансанд төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******г 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч П.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- овогт гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******г 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******д оногдуулсан 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 минут 18 секундийн бичлэг бүхий цагаан өнгийн “Дэлгүүрийн бичлэг” гэсэн бичиглэлтэй 1 (нэг) ширхэг сиди /CD/-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
- Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ