| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2023/0170/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/178 |
| Огноо | 2023-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ, |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
хохирогч И.*******,
шинжээч Б.******* /цахимаар/,
шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2307000000270 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *******тай, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, ээж, 3 хүүхдийн хамт *******,,, тоотод орших суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт *******ын ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 01 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй амралтын газрын байшинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “эхнэртэйгээ маргалдаж байхад дундуур орлоо, танд хамаагүй” гэх шалтгаанаар И.*******ийн нүүр, хөл хэсэгт нь цохиж, өшиглөж, биед нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хэсэг найзуудтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж тухайн өдөр маргаан гарах буюу хэрүүлийн чанартай зүйл болоогүй. Хүүхдээ унтаж байхад нь найзууддаа хүүгээ харуулах зорилгоор өмссөн хувцастай нь авч гарах гэж байхад манай эхнэр гаргахгүй байсан. Ийнхүү үүдэнд эхнэртэйгээ хүүхдээ булаацалдаж байх хооронд И.******* эгч ирж салгахад санамсаргүй нэг удаа тохойгоороо цохисноо санаж байна. Үүнийг , нар харсан учир гэрчилж чадна гэж бодож байна. Би И.******* эгчийг цохиогүй, өшиглөөгүй нэг л удаа санамсаргүй тохойгоороо цохисон, дахиж би биед нь хүрээгүй үүнийг гэрчүүд нотолно. Гэрч нараас энэ талаар асуугаагүй яагаад мөрдөн байцаагч тодруулаагүй юм. Цагдаагийн байгууллага үнэн бодит байдлыг тодруулаагүй” гэв.
Хохирогч И.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Д.ийн хүүхдийг нь 3 сарын хугацаанд төлбөртэй харж байсан. Б.тай хамт түүний амралтын газар луу хүүхдүүдтэй нь хамт агаар салхинд гарахаар явсан. Тэр орой тийм зүйл болсноос хойш сандраад одоо хүртэл сайн ярьж чадахгүй байна. Б., Д.******* хоёр хүүхдээ гадагшаа авч гаргах, гаргахгүй тал дээр булаацалдаад байсан болохоор хүүхдийг нь бодож очсон юм. Үүний дараа хүүхдийг нь авах гэтэл Д.******* тохойгоороо цохиход миний уур хүрч түүний нүүрэн тус газарт самардчхаад Б.д явъя гэж хэлээд хүүхдүүдийг нь аваад хот руу хамт явцгаасан. Өшиглөсний хувьд согтуу байсан болохоор над руу хий өшиглөснийг хэлж байгаа, энэ нь санаатай биш байсан гээд Д.******* надаас уучлалт хүссэн юм. Д.******* эмчилгээний зардал хэдэн төгрөг гарч байна гэж асуусан. Эмчилгээний төлбөр 500.000 төгрөг гарсан. Хохирлыг Д.******* төлж барагдуулсан. Б., Д.******* хоёр өмнө хэрүүл маргаан хийж байгаагүй болохоор тухайн үед Б. бид хоёр их цочирдсон. Тэр үед “намайг ажилгүй болгочихлоо, нүүр авах юмгүй болчихлоо” гэж хэлж байсан, ийм л зүйл болсон юм” гэв.
Шинжээч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед хамрын хугарлыг нарийвчлалтай харуулдаг эмнэлгийн компьютер томографын шинжилгээгээр харсан. Энэхүү компьютер томографын шинжилгээнд үндэслэж дүгнэлтээ бичсэн. Хамар, хөмсгөн тус газарт цохиход мохоо зүйлийн буюу гараар нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Тухайн яс хугарч байна гэдэг нь хавагнах, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт тархах боломжтой. Урьд нэг цохисон газартаа олон удаа цохихыг үгүйсгэхгүй. Дүгнэлт дээр дурдсаны дагуу хохирогчийг үзсэн байх ёстой, хөл болон гарт гэмтэл байсан бол тэмдэглэлдээ тусгана” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 01 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй амралтын газрын байшинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “эхнэртэйгээ маргалдаж байхад дундуур орлоо, танд хамаагүй” гэх шалтгаанаар И.*******ийн нүүр, хөл хэсэгт нь цохиж, өшиглөж, биед нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Д.******* нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүх хуралдаан дээр илэрхийлсэн тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Д.ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч И.*******ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч Д.ийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь “эхнэртэйгээ маргалдаж байхад дундуур орлоо, танд хамаагүй” гэх шалтгаанаар И.*******ийн нүүр хэсэгт гараараа цохисны улмаас биед нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би И.******* эгчийг санаатай цохиогүй, эхнэртэйгээ хүүхдээ булаацалдаж байхдаа тохойгоороо нүүр лүү нь санаандгүй тохойлдсон, би хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулаагүй” гэж маргасныг, хохирогч И.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “Б.******* намайг тохойгоороо цохисон, анх мөрдөгчид мэдүүлэг өгөхдөө сандраад буруу зөрүү ярьсан байсан” гэж мэдүүлснийг шүүх хянаж үзлээ.
Хохирогч И.*******ийн биед учирсан “хамар ясны хугарал, таславчийн муруйлт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт” гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу гараар цохих үед үүсэх боломжтой байх ба хохирогч нь 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр буюу тухайн үйл явдал болсноос хойш 2 хоногийн дараа цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан “******* 2 настай хүүхдээ тэвэрсэн байсан, би босож ирээд юу болоод байна гээд хоёр давхар шаттай байшингийн шатан дээр зогсоод асуусан чинь та юу вэ гээд намайг түлхсэн, би түлхэнгүүд нь гараараа сарвайж нүүрийг нь хальт маажсан, тэгээд Д.******* эхнэр ыгаа зодож хамраас нь цус гоожуулаад, над дээр ирж миний нүүр лүү цохиж унагасан, ... ахиад намайг өшиглөж би зугтаж хоёр давхарт гарсан, ... би эхнэр тай нь хамт 2 хүүхдийг аваад шөнө дунд хот руу ирсэн” гэх болсон үйл баримтыг дурдан бичсэн өргөдөл, мөн И.*******ийн анх мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй, агуулгын хувьд ижил байх тул шүүгдэгч Д.ийг санаандгүйгээр тохойлдож, хохирогчийн биед хөнгөн хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч И.*******ийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “эмчилгээний зардалд 500,000 төгрөг өгсөн, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Д.ийг хохирогчид төлөх төлбөргүйд тооцов.
Иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргал нь “Хохирогч И.*******д эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ үзүүлсэн буюу 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Гэмтэл согог судлын үндэсний төвийн яаралтай тусламж 160,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт амбулаторийн үзлэг 30,000 төгрөг, нийт 190.000 төгрөгийн зардлыг гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1. гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч И.*******ийн биед бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 190,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байх тул хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Д.*******эс уг зардлыг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч, хохирогч нар санал, тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгч Д.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргаан үүсгэж бусдын биед гэмтэл учруулсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 500,000 төгрөгийг төлсөн, хохирогч гомдолгүй гэх), хувийн байдал (анх удаа гэмт хэрэгт холбогдсон, эрхэлсэн тодорхой ажилтай) зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр (1 нэгж=1.000 төгрөг) торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ