Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 68

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Д.Чинзориг,

улсын яллагч З.Энхжаргал,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Эрдэнэболор /№0248/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Хөхөөгийн Энхбаатар, Боржигон овогт Дашдоржийн Ганбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625032361 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.          

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, салхивч нимгэн төмөрчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүннарангийн 16 дугаар гудамж 52 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн 1-19 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Хөхөөгийн Энхбаатар /РД- ЧО71121714/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн 1-19 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

  1. оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
  2. оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар1 жил хорих ялаар шийтгэгдсэн,

1996 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн шүүхийн144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2, 211дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 cap хорих ял шийтгэгдсэн, уг ялыгэдэлж байгаад 1997 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эдлээгүй үлдсэн 6 cap 20хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан,

2006 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2010 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Дашдоржийн Ганбаатар /РД- ХН73040211/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч Д.Ганбаатар, Х.Энхбаатар нар бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн задгай тоотод байрлах хохирогч Ц.Бямбасүрэнгийн байшингийн вакум цонхны салхивчаар нэвтрэн орж 10 хайрцаг паркетан шал хулгайлж бусдад 350.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Энхбаатар мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 26-нд Ганбаатар эхнэр хүүхэдтэйгээ цуг салхинд гарахаар Жигжидэд ирсэн. Манайд тэр 13 цагийн үед ирээд бид нэг шил 0.75 литрийн “Хараа” гэдэг архи хувааж уусан. Орой нь дахин 0.75 литрийн “Стандарт” гэдэг хувааж уусан. Тэгээд 22 цагийн үед Ганбаатар “гадагшаа гаръя” гэхээр нь би цуг явж байхдаа тэр айлын цонхыг онгойлгоод 10 хайрцаг паркетан шал авсан. Тэдгээр шалаа машинд нь ачаад маргааш өдөр нь 100 айл дээр аваачиж зарсан. 1 хайрцаг паркетан шалыг нь би авч явж хүнд үзүүлж байгаад явуулын хүнд нийт 100.000 төгрөгөөр уг паркетан шалуудыг зарсан. Тэр мөнгөө бид хоёр 50.000, 50.000 төгрөгөөр хувааж авсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ганбаатар мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр би охиноо аваад салхинд гарахаар Жигжид рүү явсан. Энхбаатарын захисан ёсоор 1 шил архи авч очсоноо бид хувааж уугаад, хоол хийж идээд оройн 22 цаг болсон. Тэгээд би Энхбаатарыг дагуулаад архины мөнгө хүнээс зээлэх санаатай айлд очихоор явж байсан. Замд нэг айл байхаар нь цонхоор нь гэрэл тусгаад үзэхэд хайрцагтай зүйл байхаар ньЭнхбаатарыг оруулаад үзүүлэхэд паркетан шал байсан. Тэгэхээр нь би гадна зогсоод Энхбаатараар уг шалуудыг зөөлгөж гаргуулсан. Тэгээд маргааш нь тэдгээр шалыг 100 айл дээр аваачиж зарсан. Энхбаатар нэг хайрцгийг нь задалж хүнд үзүүлж явж байгаад нийт 100.000 төгрөгөөр зарсан. Тэр мөнгөө бид хоёр хувааж авсан гэв.

 

Хохирогч Ц.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай зуслангийн манаач утсаар танай байшингийн зүүн талын цонх онгорхой байна шүү гэж хэлсэн. ... ирээд үзэхэд байшингийн зүүн талын цонхны салхивч онгорхой байсан. .. байшинд баруун талын өрөөнөөс дотор засалд хэрэглэхээр авсан байсан хайрцагтай паркетан шалнууд алдагдсан байсан. Тухайн үед тэр цонхоор модон материал зөөсөн шинжтэй үртэс нь унасан байсан....Тэгээд цагдаа нар хайж байгаад хулгай хийсэн хүмүүсийг олоход 10 хайрцаг паркетал шал авсан гэж хэлсэн байсан....Тухайн паркетан шалыг би өөрөө аваагүй учир нэр төрлийг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26х/

 

Гэрч П.Батчулууны мөрдөн байцаалтад өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би өөрийн хардаг байшингуудаа эргээд явж байхад миний хардаг Бямбаа гэдэг хүний байшингийн зүүн талын цонх нь онгорхой байсан. Тэгээд гадна талаас нь байшинг нь харчихаад зуслангийн цагдаагийн хэсэгт хэлсэн. Тэгээд байшингийн эзэнг дуудсан. Тэгээд би ойртож үзэлгүй холоос харсан. Тэгээд байшингийн эзэн ирэхэд нь хамт очиход байшингийн эзэн паркетал шал алдагдсан байна гэж хэлсэн....Явж байгаад л хашааны дэргэд нь очоод харахад цонх нь онгорхой байсан. Цонх хааж тавьсан блок нь өрөөстэй, салхивч нь онгорхой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27х/

 

Шүүгдэгч Д.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “…Би дэлгүүр хаахаас өмнө нэг шил архи авчихъя гэж бодоод Энхбаатарын гэрээс Энхбаатарын хамтаар гарсан. Тэгээд урд талд байдаг Зиг Заг ХХК-ний зуслангийн манаач Цэнгэлийн гэрт очоод архины мөнгө зээлчихье гэж бодоод байшингууд дундуур алхсан. ...баруун урд зүгт алхаж байхад нэг байшингийн хашаа нурчихсан байхаар нь хашаан дундуур нь ороод явж байхад зүүн талын цонхыг нь жижиг жижиг блок өрөөд хаачихсан байсан. Тэгээд нэг блок уначихаар нь цонхны салхивчийг гараараа хүчтэй түлхсэн чинь онгойчихсон. хааж өрсөн блокуудыг нь буулгаж байгаад салхивчийг асаагуурын гэрэл тусгаад харахад наад өрөөнд шат харагдсан. Цаашаа тусгасан чинь хайрцагтай зүйлс харагдсан. Тэгээд Энхбаатарыг очоод харчих гээд цонхоор нь оруулсан. Энхбаатар орж үзээд хайрцагтай паркетан шал байна гэж хэлсэн. Тэгэхээр нь авчихъя гээд Энхбаатар дотроос зөөж өгөөд би гаднаас нь тосож авсан. Хашааны гадна зөөж тавихад 10 хайрцаг шал гарч ирсэн. Тэгээд цонхыг нь блокоор нь хааж өрсөн. Миний машин Энхбаатарын хашааны гадаа байсан учир машинруугаа явганаар хоёулаа зөөсөн. Тэгээд үүнийг яах уу гэхэд Энхбаатар маргааш өглөө 100 айл ороод зарчихъя гэсэн. шууд Энхбаатарын гэрт ороод унтсан....Маргааш өглөө нь 100 айл дээр ирээд Энхбаатар нэг хайрцагыг нь задлаад нэг ширхэг шал аваад машинаас гарсан... явж байгаад 40 орчим насны эрэгтэйн хамтаар буцаад ирсэн. Тэгээд энэ хүнд 100.000 төгрөгөөр өгөхөөр болчихлоо гэсэн...Тэгээд бид хоёр мөнгөө хувааж авчихаад Энхбаатарын гэр рүү явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39х/

Шүүгдэгч Х.Энхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “ … 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн орчимд хадам дүү Ганбаатар манай гэрт эхнэр хүүхдийн хамтаар ирсэн. Тэгээд Ганбаатар, Гантөмөр бид гурав 0.75 литрийн Хараа архи хувааж уусан....Гантөмөрийг тасраад унахаар нь Ганбаатар бид хоёр манай гэрээс баруун тийшээ яваад нэг давхар будаггүй, шавран байшингийн гадаа очсон. Намхан модон хашааг нь даваад орсон. Тэр байшингийн зүүн талын цонхны салхивчийг Ганбаатар түлхээд онгойлгосон. Тэгээд Ганбаатар ороод араас нь би орсон. асаагуурын гэрэл асаагаад харахад баруун талын өрөөнд нь хайрцагтай паркетан шал хураасан байсан, паркетан шалыг цонхоор нэг нэгээр нь зөөсөн. Байшингийн гадна талд Ганбаатар зогсоод би дотроос нь зөөж өгсөн... байшингийн гадаа шалаа тавьчихаад Ганбаатар машин руу нэг нэг хайрцагаар нь өргөөд зөөсөн. Тэр байшин болон манай гэр хүртэл 20 орчим метр зайтай байсан. ...Маргааш нь 100 айл дээр очиход онгоогоогүй байсан, нэг явуулын эрэгтэй хүнтэй тааралдсан. 10 хайрцаг паркетан шал байна хямдхан авчихаач гэхэд нөгөө эрэгтэй хэд юм гэхээр нь 100.000 төгрөг гэж хэлсэн чинь тэгье гээд 100.000 төгрөг авсан. Тэгээд машинтайгаа Жоби төвийн урд талбайд буулгаж өгчихөөд мөнгөө аваад явсан. Мөнгөө Ганбаатартай хувааж авсан....Ганбаатар бид хоёрын хулгайлж авсан шал цаасан хайрцагтай, шаргал өнгөтэй паркетан шал байсан. Хайрцаг дотроо 24 ширхэгтэй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41х/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9 х/,Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-ийн 15-18х/, Хохирол төлсөн баримт /хх-ийн 21-24х/,Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28х/

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн46, 72х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Ганбаатар, Х.Энхбаатар нар бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн задгай тоотод байрлах хохирогч Ц.Бямбасүрэнгийн байшингийн вакум цонхны салхивчаар нэвтрэн орж 10 хайрцаг паркетан шал хулгайлж бусдад 350.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 38-39х/, /хх-ийн 40-41х/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26х/, гэрч П.Батчулууны мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 27х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9х/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-ийн 15-18х/, хохирол төлсөн баримт /хх-ийн 21-24х/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Х.Энхбаатар, Д.Ганбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Ганбаатарын урьд  2010 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр суллагдсан, Эрүүгийн хэргийн ялгүй болох хугацааны үлдсэн хугацаа нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хамаарч байх тул хэрэгсэхгүй болгож, Түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ц.Бямбасүрэн нь: “хэргийн материалтай танилцлаа. Учирсан хохирлыг бүрэн барагдуулж авсан, санал хүсэлт, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 80х/ зэргийг үндэслэн Х.Энхбаатар, Д.Ганбаатар нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Х.Энхбаатар, Д.Ганбаатар нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан мөн анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад төлөх төлбөргүй тул шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж ялыг тэнсэж, хянан харгалзав.

 

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.1, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх заалтуудыг тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Хөхөөгийн Энхбаатар, Боржигон овогт Дашдоржийн Ганбаатар нарыг бүлэглэн бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Х.Энхбаатарт эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Д.Ганбаатарт эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Х.Энхбаатар, Д.Ганбаатар нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Х.Энхбаатар, Д.Ганбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт Д.Ганбаатарын эзэмшлийн 01242567 тээврийн хэрэгслийн гэрчилгээний дугаартай КМНVF21JPRU026727 арлын дугаартай “HYUNDAI” Accent маркийн 72-90 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Х.Энхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст, Д.Ганбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, хорих ялыг тэнсэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус хариуцуулсугай.

 

7.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Энхбаатар, Д.Ганбаатар нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.БАТГЭРЭЛ