Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 74

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч, хохирогч Д.Отгонжаргал, шүүгдэгч Д.Цэцэгмаа тэдний өмгөөлөгчөөр улсын өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүгдэгч, хохирогч С.Цэрэндаш, шүүгдэгч Ч.Ганбат нар Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Отгонжаргал, Д.Цэцэгмаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д  гэмт хэрэгт,

Ч.Ганбат, С.Цэрэндаш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626020886 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Нарангийн 3-64 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй /РД: ЧЕ85112365/ Боржигон овогт Доржхандын Отгонжаргал

2.Монгол улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 13-нд Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой  ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Нарангийн 5-107 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй /РД: ЦВ85031304/ Дашням овогт  Дэмбэрэлдоржийн Цэцэгмаа.

3.Монгол улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Чаприко”ХХК-д борлуулалтын жолооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Нарангийн 4-93 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас  авсан гавьяа шагналгүй /РД:УП88061933/ Боржигон овогт Чулуунбаатарын Ганбат.

4.Монгол улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерийн оператор мэргэжилтэй, “Санзай” хотхонд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 17-р гудамжны 66 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй /РД:УП89091999/ Монгол овогт Сайжрахын Цэрэндаш.

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

Шүүгдэгч Д.Отгонжаргал нь Д.Цэцэгмаатай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 13-ны орой Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянбүрд” хүнсний дэлгүүрийн урд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан иргэн С.Цэрэндашийн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан,

шүүгдэгч Д.Цэцэгмаа нь Д.Отгонжаргалтай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 13-ны орой Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянбүрд” хүнсний дэлгүүрийн урд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан иргэн С.Цэрэндашийн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан,

шүүгдэгч Ч.Ганбат нь 2016 оны 3 дугаар сарын 13-ны орой Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянбүрд” хүнсний дэлгүүрийн урд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Л.Галбаатар, Т.Тэгштөр нарын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан,

шүүгдэгч С.Цэрэндаш нь 2016 оны 3 дугаар сарын 13-ны орой Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянбүрд” хүнсний дэлгүүрийн урд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Д.Отгонжаргалыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Отгонжаргал:  2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр манай найз Цэцэгмаагийн төрсөн өдөр болоод манай гэрт  найз Цэцэгмаа, Ганхайч хоёр 1 шил архи, 1 ундаатай ирсэн. Тэдний авчирсан архийг манай нөхөр Тэгштөр, Цэцэгмаа бид гурав хувааж уусан. Тэгээд бид нар 6 дугаар бичил хороололд байдаг “Эрхэс” нэртэй караокед Галбаатарын хамт ороод нэг, нэг пиво авч ууж 1 цаг дуулцгаасан. Тэндээсээ гараад бид нар Тэгштөрийн найз Цэрэнбүдийг дуудаж машинд нь суугаад Энхбаярын замаар дээш явж Баянбүрд хүнсний дэлгүүрийн гадаа очиж зогсоод машинд Галбаатар, Цэцэгмаа, Ганхайч нар үлдээд,  Тэгштөр, Цэрэнбүд бид гурав дэлгүүр орохоор буусан. Гэтэл уг дэлгүүрийн гадаа зогсож байсан цагаан машин дотроос Цэрэндаш яг юу гэж хэлснийг мэдэхгүй байна нэг үг хэлэхэд Цэрэнбүд машин руу тонгойгоод Цэрэндашийг “юу гэнээ” гэсэн. Ингээд Цэрэнбүд, Цэрэндаштай маргалдахаар нь би салгах гээд “боль, боль” гэхэд Галбаатар, Цэцэгмаа нар машинаас бууж ирээд Цэцэгмаа, Цэрэндаштай маргалдсан. Тэгтэл Цэрэндаш, Цэцэгмаагийн нүүр лүү нь мангасдаад газар унагасан. Тэгэхээр нь Цэцэгмаа бид хоёр нийлээд Цэрэндашийн нүүрийг маажиж хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

хохирогчоор Д.Отгонжаргал: Цэрэндашид  гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Д.Цэцэгмаа:Отгонжаргал болсон үйл явдлыг үнэн зөв ярьж байна. Баянбүрд дэлгүүрийн гадаа очоод Ганхайч, Галбаатар бид гурав машинд үлдээд Цэцэгмаа, Тэгштөр, Цэрэнбүд нар дэлгүүр орохоор бууцгаасан. Тэгтэл гадаа хүмүүс маргалдаад байхаар нь машинаас Галбаатар бид хоёр буугаад очтол Цэрэнбүд, Отгонжаргал, Цэрэндаш нар хоорондоо маргалдаж байхаар нь би очоод тэднийг “боль” гэхэд намайг Цэрэндаш мангасдаад газар унагасан. Тэгэхээр нь Отгонжаргал бид хоёр нийлээд Цэрэндашийн нүүрийг маажсан нь үнэн.  Гэмшиж байна гэв.

Шүүгдэгч С.Цэрэндаш: 2016 оны 3 дугаар сарын 13-ны орой гэртээ найз Ганбаттай пиво уусан. Бид хоёр пиво ууж дуусчихаад  пиво авахаар  дэлгүүр явсан. Баянбүрд дэлгүүрийн гадаа очоод Ганбат пиво авах гээд машинаас буусан. Би дэлгүүрийн үүдэнд машин дотор жолоочтой юм яриад сууж байсан юм. Тэгтэл өөрсдийнх нь талаар ярьж байна гэж буруу ойлгосон юм шиг байна лээ Тэгштөр ирээд “үхсэнээ хараад, заагаад байгаа юм бэ” гэхээр нь би Тэгштөртэй ойлголцох гээд байж байтал Отгонжаргал, Цэцэгмаа нар дундуур орж ирээд л маргаан гарсан.  Отгонжаргалын биед гэмтэл учруулснаа би хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

хохирогчоор С.Цэрэндаш: Отгонжаргал, Цэцэгмаа нарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч Ч.Ганбат: Тэр өдөр би найз Цэрэндашийнд очиж бид хоёр хамт пиво уусан.  Тэгээд пиво нэмж авахаар дэлгүүр лүү Цэрэндаштай хамт яваад Цэрэндаш машинд үлдээд  би дэлгүүр орсон. Тэгээд би дэлгүүр орчихоод гараад иртэл найз Цэрэндаштай Тэгштөр маргалдаад байж байхаар нь би очоод “болиоч” гэсэн. Тэгтэл цаанаас Цэцэгмаа, Отгонжаргал, Галбаатар нар гарч ирээд Цэцэгмаа, Отгонжаргал нар Цэрэндашийг зуураад байхаар нь би болиулах гэтэл Отгонжаргал намайг 1 удаа алгадсан. Цэрэндаштай Цэцэгмаа, Отгонжаргал, Галбаатар, Тэгштөр нар бүгд зууралдаад байхаар нь би болиулах гэсэн. Галбаатар, Тэгштөр нарын биед  гэмтэл учруулснаа би хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор

          Д.Отгонжаргалын: иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1хх-ийн 114/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 116/, хорооны Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 117/,

          Д.Цэцэгмаагийн: иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1хх-ийн 241/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /1хх-ийн 131/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 132/, хорооны Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 133/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 134/,

С.Цэрэндашийн: иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1хх-ийн 103/, хорооны Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 105/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /1хх-ийн 102/, мэргэжлийн боловсролын үнэмлэхний хуулбар /1хх-ийн 106/, хувийн хэрэг /1хх-ийн 108-113/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 113/

Ч.Ганбатын:  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 136/ иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1хх-ийн 244/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

          2016 оны 3 дугаар сарын 13-ны орой Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянбүрд” хүнсний дэлгүүрийн гадаа

            - шүүгдэгч Д.Отгонжаргал, Д.Цэцэгмаа нар бүлэглэн согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин С.Цэрэндашийн бие махбодид  хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг,

- шүүгдэгч С.Цэрэндаш согтуугаар бусдыг  илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Д.Отгонжаргалын бие  махбодид  хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг, 

- шүүгдэгч Ч.Ганбат согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Л.Галбаатар, Т.Тэгштөр нарын бие махбодид  хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:  

           Хохирогч С.Цэрэндашийн...2016 оны 3 дугаар сарын 13-ны орой найзтайгаа гэртээ пиво ууж байгаад дэлгүүр орж дахиж пиво  авах гээд гарсан юм. Ганбат дэлгүүр рүү ороод би гадаа таньдаг хүний машинд суугаад хүлээж байтал тэнд байсан Тэгшээ гэх хүн нь үхсэнээ харсан юм пизда минь гээд хүрээд ирсэн. Гэтэл ... манай найз Ганбат дэлгүүрээс гарч ирж таараад Тэгшээтэй хамт явж байсан согтуу эмэгтэйчүүд нь муудалцаж байна гэж ойлгоод алгадаад, маажаад, шүлсээ хаяад дайраад байсан тэгэхээр нь хойшоо зугатаад дугуй засварын өмнө баригдаад хэн нь мэдэгдэхгүй дээрээс овоороод цохиод маажаад байсан...миний нүүрийг битүү маажсан. Намайг хэн нэг нь цохисон зүйл байхгүй...намайг Тэгшээтэй хамт явж байсан эмэгтэйчүүд маажсан хэн гэдгийг нь мэдэхгүй байна. Нэг жирэмсэн эмэгтэй байсан тэр эмэгтэй над руу ойртоогүй, үлдсэн хоёр нь маажсан...тухайн үед намайг газар унасан байхад миний дээрээс Отгонжаргал, Цэцэгмаа нар нийлээд миний нүүр хэсэгт зөндөө олон удаа маажсан. Миний нүүрэнд 40 гаран хумсны сорви үлдсэн. /1хх-ийн 30-31, 178/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3619 дугаартай дүгнэлт: Цэрэндашийн биед баруун чамархай, баруун чихний дэлбэн, нүүр, хүзүү, нурууны олон тооны зулгаралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ба мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 48/,

        Хохирогч Д.Отгонжаргалын...2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр манай найз Цэцэгмаагийн төрсөн өдөр болоод...манай гэр рүү явах замд байдаг “Баянбүрд” гээд хүнсний дэлгүүрийн гадаа зогсоод Тэгштөр, Цэрэнбүд бид 3 дэлгүүр орох гээд машинаас буусан юм. Тэгтэл нэг хүн Тэгштөрийг дуудаад юм асуусан Тэгштөр доошоо тонгойгоод “юу гэнээ” гэтэл цаанаас нь машиныхаа хаалгыг хүчтэй онгойлгоод хаалгаараа Тэгштөрийг цохиод буугаад ирсэн. Бие биетэйгээ тулж зогсчихоод муудалцах гээд байсан тэр үед машинаас Ганхайч, Галбаатар, Цэцэгмаа гурав бууж ирээд Цэцэгмаа “боль юу болоод байгаа юм, яах гээд байгаа юм, боль” гэтэл машинаас бууж ирсэн залуу Цэцэгмааг мангасдаад унагаасан...Цэцэгмаа тэр Цэрэндаш гэх залуутай  зууралдаад зогсож байсан. Би дундуур нь ороод Цэцэгмааг аваад нөгөө залууг цааш нь түлхтэл тэр Цэрэндаш  гэх залуу миний хамар руу цохиод авсан тэгээд миний хамарнаас цус гараад доошоо суутал тэр залуу үснээс зулгаачихаад тавихгүй байсан. Цаанаас Тэгштөр гүйж ирээд намайг салгаж аваад намайг босгох гэтэл Ганбаа гэх залуу нь Тэгштөрийн нүд рүү өшиглөсөн...ямар нэг маргалдах шалтгаан болоогүй...Цэрэндаш гэх хүн хамарлуу нэг удаа гараараа цохисон. Мөн би хамраа дараад сууж байхад үснээс татаад урагшаа угзраад байсан. Хамар их хөндүүртэй, цус их гараад тогтохггүй, нүдний эргэн тойронд хөхрөлт үүссэн байсан... тухайн үед Цэрэндаш миний хамар руу гараараа нэг удаа цохисон ... гомдол, саналгүй. /1хх-ийн 26-27, 182/,

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3703 дугаартай дүгнэлт:  Д.Отгонжаргалын биед хамарт зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 2, 4-р хуруунд зулгаралт, баруун зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /1хх-ийн 46/,

        Хохирогч Т.Тэгштөрийн...2016 оны 3 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчим караоке орчихоод явж байтал Цэрэндаш гэх хүн Ганбаа гэх хүнтэй хамт согтуу машинтай байсан. Тэгээд Цэрэндаш нь Цэцэгмааг эхлээд цохиод авсан. Дараа нь манай эхнэрийг Цэрэндаш бас цохиод манай эхнэр Отгонжаргалын хамарнаас цус гарсан юм. Манай эхнэр уначихаар нь би босгох гээд тонгойтол Ганбаа гэх хүн нь намайг өшиглөсөн... Надад учирсан гэмтлийг Ганбат учруулсан. Тухайн үед манай эхнэрийг Цэрэндаш цохисон. Тэр үед манай эхнэр Отгонжаргал газар хажуу талаараа унасан. Би эхнэрээ босгох  гээд тонгойтол Ганбат хөлөөрөө миний нүд рүү 1 удаа өшиглөсөн. ...Гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй. /1хх-ийн 20, 180/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  №3705 дугаартай дүгнэлт: Т.Тэгштөрийн биед баруун нүдний зовхинд зулгаралт, цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. / 1хх-ийн 56/ гэсэн дүгнэлт,

        Хохирогч Л.Галбаатарын... 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр би гэртээ байж байсан юм. Манай эхнэр Ганхайч “манай найзын төрсөн өдөр болж байна би гарчихаад ирэх үү гэхээр нь би тэг тэг” гэсэн юм. Тэгээд төд удалгүй 2-3 цагийн дараа найзууд чинь дуудаад байнаа “хамт караоке орох уу” гэхээр нь .... бид нар гараад бичил хорооллын караокед ороод  нэг нэг пиво уугаад цаг дуусаад гарцгаасан юм. Тэгээд Тэгштөрийн гэр рүү явах замдаа гүүрний тэнд зогсоод дэлгүүр орно гээд Тэгштөр, Отгонжаргал хоёр гараад явсан. Машинд Ганхайч, Цэцэгмаа, бид гурав үлдээд байж байсан чинь гадаа дуу чимээ гарахаар нь манай хүн намайг гараад хараадах гээд би гарахад Тэгштөр намхан цагаан цамцтай залуутай маргалдаж байсан. Би Тэгштөрийг аваад машинд суух гээд явтал “Тэгштөрийг нэг нь араас нь цохичихлоо” гээд надад хэлсэн. Тэгэхэд Отгонжаргал “Чи манай нөхрийг” гээд өндөр залуутай маргалдаад барьцалдаад зогсож байсан. Би очоод салгах гээд очсон чинь тэр цагаан цамцтай намхан залуу миний нүд рүү өшиглөөд авсан. Тэгээд би эргэж очоод хашааны буланд сууж байтал Тэгштөр намхан цагаан цамцтай залуутай маргалдаад зогсож байсан...Би Тэгштөрийг аваад машинд орох гэтэл цагаан цамцтай намхан залуу намайг цохиод авсан...намхан цагаан цамцтай залуу миний зүүн нүд рүү 2 удаа өшиглөсөн...Ганбат тухайн үед миний нүд рүү цохисон ... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.. /1хх-ийн 23-24, 176/,

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3704 дугаартай дүгнэлт: Л.Галбаатарын биед зүүн нүдний зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /1хх-ийн 53/,

       Гэрч С.Ганхайчийн... 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Цэцэгмаагийн төрсөн өдрийг тэмдэглэх гээд...Энхбаярын замаар дээш өгсөөд гүүрний цаана байдаг дэлгүүрийн гадаа зогсоод Тэгштөр, Отгонжаргал хоёр дэлгүүр орно гээд буусан... эргээд хартал Цэцэгмаа, Отгонжаргал хоёр Цэрэндаш гэх залуутай муудалцаад барьцалдаад зогсож байсан...тэгээд манай нөхөр Отгонжаргалыг босгох гээд тонгойтол Цэрэндаштай хамт явж байсан залуу манай нөхөр Л.Галбаатарыг зүүн нүднийх нь доор өшиглөөд зугатаачихсан. Д.Цэцэгмаа, С.Цэрэндаштай дахиад барьцалдаад зогсож байсан тэгээд Т.Тэгштөр очоод салгах гээд зогсож байтал С.Цэрэндаштай хамт явж байсан залуу Т.Тэгштөрийн баруун талын нүдийг цохичихсон. Удалгүй С.Цэрэндаш гэх хүний эхнэр ирээд тад нарын хоорондын маргаан дууссан...Цэцэгмаа, Отгонжаргал хоёр Цэрэндаш гэх залуутай маргалдаж байсан. Цэрэндаш Цэцэгмааг мангасдаад унагаасан, Отгонжаргалын хамар руу нь цохиод хамрынх нь цусыг гоожуулчихсан...Отгонжаргалыг Цэрэндаш үсдээд бүгдээрээ газар шургаад унасан байсан тэгэхдээ нэг нь маажсан байх. /хх-ийн 35/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан энэ хэрэгт хамааралтай  мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар  нотлогдож тогтоогдсон байна.

       Эдгээр нотлох баримтуудаар, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэггүй” Д.Отгонжаргал, Д.Цэцэгмаа, С.Цэрэндаш, Ч.Ганбат нарын  шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь давхар батлагдаж нотлогдсон тул яллагдах үндэслэл болно.           

       Прокуророос нэр бүхий шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хийгдвэл  зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж шүүх дүгнэлээ.         

       Иймд шүүгдэгч Д.Отгонжаргал, Д.Цэцэгмаа нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин С.Цэрэндашийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар ял оногдуулах,

Шүүгдэгч С.Цэрэндашийг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Д.Отгонжаргалын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял оногдуулах, 

Шүүгдэгч Ч.Ганбатыг  бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Л.Галбаатар, Т.Тэгштөр нарын бие махбодид  хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял оногдуулах хуулийн үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч  Д.Отгонжаргал, Д.Цэцэгмаа, С.Цэрэндаш, Ч.Ганбат нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзэж, тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулав.

Шүүгдэгч Д.Отгонжаргал, С.Цэрэндаш нар харилцан шүүгдэгч, хохирогч байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж,

Хохирогч Л.Галбаатар, Т.Тэгштөр нар мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ч.Ганбатад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж,

Шүүгдэгч Д.Цэцэгмаад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор С.Цэрэндаш мэдүүлж байх тул нэр бүхий шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.    

Шүүгдэгч Д.Отгонжаргал, Д.Цэцэгмаа, С.Цэрэндаш, Ч.Ганбат нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

                                                                                                         ТОГТООХ нь:                                                              

Шүүгдэгч Боржигон овогт Доржхандын Отгонжаргал, Дашням овогт  Дэмбэрэлдоржийн Цэцэгмаа нарыг бүлэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн,                                                                                              

         - шүүгдэгч Монгол овогт Сайжрахын Цэрэндаш, Боржигон овогт Чулуунбаатарын Ганбат нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч Д.Отгонжаргал, Д.Цэцэгмаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,

         - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч С.Цэрэндашийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар,  шүүгдэгч Ч.Ганбатыг 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Ганбатад, С.Цэрэндаш нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Д.Отгонжаргал, Д.Цэцэгмаа нарт оногдуулсан  хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус  дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан Д.Отгонжаргал, Д.Цэцэгмаа нарт оногдуулсан 3 жил 2 сар хорих ялыг, С.Цэрэндашид оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг Ч.Ганбатад оногдуулсан 3 жил 3 сарын хорих ялыг тус тус  тэнсэж  тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсүүдэд тус тус даалгасугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шйитгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.Ганбат, С.Цэрэндаш, Д.Отгонжаргал, Д.Цэцэгмаа нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

эгч Д.Отгонжаргал, Д.Цэцэгмаа, С.Цэрэндаш, Ч.Ганбат нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

                                                                                                         ТОГТООХ нь:                                                              

Шүүгдэгч Боржигон овогт Доржхандын Отгонжаргал, Дашням овогт  Дэмбэрэлдоржийн Цэцэгмаа нарыг бүлэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн,                                                                                              

         - шүүгдэгч Монгол овогт Сайжрахын Цэрэндаш, Боржигон овогт Чулуунбаатарын Ганбат нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч Д.Отгонжаргал, Д.Цэцэгмаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,

         - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч С.Цэрэндашийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар,  шүүгдэгч Ч.Ганбатыг 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Ганбатад, С.Цэрэндаш нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Д.Отгонжаргал, Д.Цэцэгмаа нарт оногдуулсан  хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус  дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан Д.Отгонжаргал, Д.Цэцэгмаа нарт оногдуулсан 3 жил 2 сар хорих ялыг, С.Цэрэндашид оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг Ч.Ганбатад оногдуулсан 3 жил 3 сарын хорих ялыг тус тус  тэнсэж  тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсүүдэд тус тус даалгасугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шйитгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.Ганбат, С.Цэрэндаш, Д.Отгонжаргал, Д.Цэцэгмаа нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.ДАЙРИЙЖАВ

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.ДАЙРИЙЖАВ