| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2012/0054/Э/ |
| Дугаар | 191 |
| Огноо | 2012-10-12 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0054/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч О.Доржмаа,
шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Лхамсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт - овогт - Д.М-, -овогт - Ц.М-, --ы Э.Э- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000481 дугаартай хэргийг 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн - овогт - Д.М- /РД: /, 1983 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, *********** уурхайд жолоочоор ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ********* тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
2. Монгол Улсын иргэн - - Ц.М- /РД:/, 1972 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, Дархан - жолоочоор ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ********* тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан.
3. Монгол Улсын иргэн --ы Э.Э- /РД: /, 1987 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ****** оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан.
Шүүгдэгч Д.Д.М-, Ц.Ц.М-, Э.Э.Э- нар нь бүлэглэн 2012 оны 8 дугаар сарын 04-ны өдрөөс 05-ны өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт байрлах Төмөрлөгийн Үйлдвэрийн Төмөр толгойн уурхайн эзэмшлийн 345 экскаватрын банкнаас 500 литр дизль түлш болон Хово маркийн авто машины турбин зэрэг эд зүйлийг шунахай сэдэлтээр хулгайлан авч нийт 1.295.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
D:\My D\My office files\Шийтгэх тогтоол\Д.Мөнхболд нар-145.2-191.docx
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Д.М-, Ц.Ц.М-, Э.Э.Э- нар нь бүлэглэн 2012 оны 8 дугаар сарын 04-ны өдрөөс 05-ны өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт байрлах Төмөрлөгийн Үйлдвэрийн Төмөр толгойн уурхайн эзэмшлийн 345 экскаватрын банкнаас 500 литр дизль түлш болон Хово маркийн авто машины турбин зэрэг эд зүйлийг шунахай сэдэлтээр хулгайлан авч нийт 1.295.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Д.Д.Ж-ы …ингээд би урд шөнө буюу 2012 оны 8 дугаар сарын 07-ны орой ажлаасаа буугаад шөнө шалгалтаар явж байсан чинь өглөөний 4 цаг өнгөрч байхад ***ДАХ улсын дугаартай цэнхэр өнгийн портер машин манай уурхайн төв замаар урд гэрлээ унтраачихсан харанхуй явж байхаар нь зогсоогоод саатуулаад тэвшийг нь шалгасан чинь ачаан дээр нь 20 ширхэг 25 литрийн савтай бүгд дүүрэн түлш аччихсан, мөн Хово маркийн автомашины 1 ширхэг турбин аччихсан. 6 ширхэг хоосон 25 литрийн савж байж байсан гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13 дахь тал/,
гэрч Ч.А- …ингээд 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн орой үзэхэд түлш хэвээрээ даачиг нь голоосоо дээгүүр зураасан дээр байсан ба 2012 оны 8 дугаар сарын 05-ны өглөө үзэхэд түлшгүй болчихсон байсан болохоор нь гайхаад банкаа үзэхэд банкийг цоожилсон цоожны түгжээг нь эвдлээд дотор нь байсан түлшийг хулгайлаад авчихсан байхаар нь засварын мастер - болон харуулын ахлах Д.Ж-д хэлсэн юм гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/
автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-5 дахь тал/
эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 6 дахь тал/ нотлох баримтуудаар болон шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Иймд - овогт - Д.М-, -овогт - Ц.М-, --ы Э.Э- нарыг бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Д.М- нь урьд ял шийтгүүлж байгаагүй, Ц.Ц.М- нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар, шүүгдэгч Э.Э.Э- нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолуудын хуулбаруудаар тогтоогджээ. /хэргийн 47-74 дэх тал/
Иймд Ц.Ц.М-, Э.Э.Э- нар Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1, 78.2.3-т зааснаар ялгүй болжээ.
Гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлын хувьд хохирогч Дархан Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК төлөөлөгч хохирогч Д.Д.Ж- нь Шүүгдэгч нараас хохирлоо бүрэн гаргуулсан учир гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурьдаж байна.
Дээр дурьдсан нөхцөл байдлуудыг харгалзан Д.Д.М- анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,, Ц.Ц.М-, Э.Э.Э- нар нь урьд ял шийтгүүлж байсан боловч ялгүй болсон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг төлж бусдад төлөх хохирол төлбөргүй болсон, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж, тэдэнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нар нь шууд санаатайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхэд Э.Э.Э- нь өөрийн өмчлөлийн 51 08 ДАХ улсын дугаартай портер маркийн автомашиныг ашигласан тул Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. - овогт - Д.М-, -овогт - Ц.М-, --ы Э.Э- нарыг бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар - Д.М-ын хувьд ноогдох эд хөрөнгөөс 40.000 /дөчин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял,
- Ц.М-т хувьд ноогдох эд хөрөнгөөс 80.000 /наян мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял,
-ы Э.Э-т хувьд ноогдох эд хөрөнгөөс 70.000 /далан мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 /гурав/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Д.М-, Ц.Ц.М-, Э.Э.Э- нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар мөрдөн байцаалтын шатанд битүүмжилсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **** ДАХ улсын дугаартай Портер маркийн авто машиныг хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж улсын орлого болгосугай.
5. Д.Д.М-, Ц.Ц.М-, Э.Э.Э- нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Ц.Ц.М-ын эзэмшлийн Нокиа 27 30 маркийн гар утсыг битүүмжилсэн 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг,
Э.Э.Э-ын эзэмшлийн Нокиа Х1, маркийн гар утсыг битүүмжилсэн 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг,
Д.Д.М-ын эзэмшлийн Нокиа маркийн гар утсыг битүүмжилсэн 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, дээрх эд хөрөнгүүдийг шүүгдэгч нарын нэмэгдэл ялд тооцуулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Д.Д.М-од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар,
Ц.Ц.М-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар,
Э.Э.Э-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 /гурав/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Д.Д.М-, Ц.Ц.М-, Э.Э.Э- нарт анхааруулж мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Д.М-, Ц.Ц.М-, Э.Э.Э- нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр байлгасугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Д.М-, Ц.Ц.М-, Э.Э.Э- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН