Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 0022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1993 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, *тоотод оршин суух, /*, утас:*/ Дархан овогт Алтансүхийн Аийн нэхэмжлэлтэй

 

    Хариуцагч: 1992 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, *тоотод оршин суух, /*, утас:*, */ Оорцог овогт Ганбатын Хд холбогдох

 

Хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Төртулах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ариунзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Г.Х бид хоёр 2010 онд ЕБС-ийн 10 жилийн сурагч байхдаа танилцан үерхэж эхэлсэн. Улмаар бидний дундаас 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр охин Х.Гл төрсөн. Хүүхдээ төрсөнөөс хойш аавындаа хамт амьдарч байсан боловч нөхөр Ганбатын Х нь 2015 оноос Сэлэнгэ аймгийн Ерөө сумын /Дулаанхан/ УБТЗ-ын байгууллагад замчин хийж байгаад үе үе ирдэг байсан боловч бид хоёр тусдаа байдаг байсан тул үл ойлголцол гарах болсон. Улмаар бид хоёр 2017 оноос хойш харилцахаа больсон. Г.Х нь үр хүүхдэдээ хайр халамжгүй, элдвийн араншинтай, тогтвор суурьшилгүй, санхүүгийн ямар ч дэмжлэг үзүүлдэггүй. Цаашид хамтран амьдрах шаардлагагүй болсон тул 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр төрсөн охин Х.Глг миний асрамжинд үлдээн, хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: … Нэхэмжлэгч А.Ариунзаяа, Г.Х нар нь 2010 онд ЕБС-ийн 10 жилийн сурагч байхдаа танилцан үерхэж эхэлсэн байдаг. Улмаар тэдний дундаас 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр охин Х.Гл төрсөн. Хүүхдээ төрсөнөөс хойш нэхэмжлэгч, хариуцагч нар нь А.Аийн аавын гэрт хамт амьдарч байсан боловч Г.Х нь 2015 оноос Сэлэнгэ аймгийн Ерөө сумын /Дулаанхан/ УБТЗ-ын байгууллагад замчнаар ажиллах болсон үеэс эхлэн үл ойлголцол гарах болсон байдаг. Одоо нэгэнт хамт амьдрахгүй тус тусдаа өөр өөрсдийн ажил төрлөө хийж байгаа тул 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр төрсөн охин Х.Глгийн эцгээр Г.Хыг тогтоож, хуулийн дагуу түүнээс тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Х шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь А.Ариунзаяатай 2010 онд ЕБС-ийн 10 жилийн сурагч байхдаа танилцан үерхэж эхэлсэн. Улмаар бидний дундаас 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр охин Х.Гл төрсөн. Х.Гл бол миний хүүхэд мөн. Хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ариунзаяа, хариуцагч Г.Хд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч А.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд хариуцагч Г.Х нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүүхдийн эцэг тогтоолгох болон тэтгэлэгийн талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч А.Ариунзаяа, хариуцагч Г.Х нар 2010 онд танилцан, 2017 оныг хүртэл хамтдаа амьдарч, хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр охин Х.Гл төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эмчийн тодорхойлолт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр төрсөн охин Х.Глгийн эцэг нь Г.Х мөн болохыг тогтоож, гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг Г.Хаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Х.Глг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр төрсөн охин Х.Глгийн эцгээр Оорцог овогт Ганбатын Х мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр төрсөн охин Х.Глг 11 нас хүртэл тухайн бүс нутагт болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан охин Х.Глг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Хаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

  3. Зохигч эд хөрөнгийн талаар маргаан байхгүйг дурьдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч А.Ариунзаяа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж,  хариуцагч Г.Хаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ариунзаяад олгосугай.

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Г.Хаас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 100130400953 тоот дансанд оруулсугай. 

6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                            

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.ЭРДЭНЭБАТ.