Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 00351

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1995 онд төрсөн, 25 настай, эмэгтэй, *тоотод оршин суух, /РД:* утас:*/ Боржигон овогт Болдын Бгийн нэхэмжлэлтэй

 

    Хариуцагч: 1997 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, *тоотод оршин суух хаягтай, /РД:*, утас:99550244/ Өндөрийхөн овогт Бат-Эрдэнийн Сад холбогдох

 

Хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:..Миний бие нь Б.Стай 2015 оноос 2016 оны хооронд дотно харилцаатай байсан. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр охин Эийг төрүүлсэн. Б.С нь 2016 оны 06 дугаар сарын 12-нд миний хэвлийд байсан хүүхдийг миний хүүхэд биш гэж, харилцаа холбоогоо тасалсан. Түүнээс хойш хүүхэдтэйгээ уулзаагүй, эргэж тойрч байгаагүй. Одоо би Сэлэнгэ аймгийн Баянгол суманд ээжийндээ тогтвортой бус орлоготой амьдарч байна. Иймд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр охин Эийн эцэг Б.С мөн болохыг тогтоож, тэтгэлэгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...Миний бие нь Бтай үерхэж байсан үнэн. Гэхдээ Эийг миний охин гэдэгт итгэхгүй байна. Эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэнэ...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Сад холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.С нар 2015 оноос хойш дотно харилцаатай байсан ба тэдний дундаас 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр охин Э төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эмчийн тодорхойлолт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 06-нд 3183 дугаартай ДНХ-ийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Эийн эцэг нь Б.С мөн болохыг тогтоож, гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг Б.Саас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Эийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад 2020 оны 02 дугаар сарын 03-нд шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн 2020 оны 02 дугаар сарын 10-нд хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүрэгтэйг сануулсан, эрх, үүргийг нь дэлгэрэнгүйлэн тайлбарлан өгсөн байна. Мөн шүүх хуралдааны товыг /ээж Бадамгаравт 99886964 утсаар/ мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хариуцагч ирээгүй.

Иймд ИХШХШТХуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхойгүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул шүүх нэхэмжлэгч болон хариуцагчаас гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Эийн эцгээр Б.С мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Б.Эийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Б.Эийг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Саас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

  3. Зохигч эд хөрөнгийн талаар маргаан байхгүйг дурьдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж,  хариуцагч Б.Саас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Б.Саас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 100130400941 тоот дансанд оруулсугай. 

6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                            

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.ЭРДЭНЭБАТ.