| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2019/00325/И |
| Дугаар | 00025 |
| Огноо | 2020-01-14 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 00025
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1978 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, *тоотод оршин суух, /*, утас:*, */ Хотгойд овогт Галбадрахын Уын хүсэлттэй
Хүүхдийн эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мэндбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.У шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: … Миний бие нь У.Бтэй 2005 оноос 2009 оны хооронд хамтран амьдарсан. Хамтын амьдралтай байх хугацаанд бидний дундаас 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүү Уб төрсөн. У.Убыг 3 настай байхад эх У.Б нь хүүгээ надад орхиод салж явсан. Түүнээс хойш би хүүтэйгээ хамт амьдарсаар 10 жил болж байна. Ээж У.Б нь өөр хүнтэй гэр бүл болж 2 хүүхэд төрүүлэн амьдарч байгаа ба хүү Убыг эргэж тойрч ирдэггүй. Ямар нэг дэмжлэг туслалцаа үзүүлдэггүй. 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн 13 настай хүү Уб нь миний хүү мөн. Төрүүлсэн цагаас эхлэн одоог хүртэл Г.У миний асрамжинд өсч хүмүүжиж байгаа учраас 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Убын эцгээр Г.У намайг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Г.Уын хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Г.У, У.Б нар нь 2005 оноос 2009 оны хооронд хамтран амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүү Уб төрсөн ба Г.У, У.Б нар нь гэр бүлийн харьцаатай, хамтын амьдралтай байсан болох нь хүсэлт гаргагч Г.Уын тайлбар, У.Бгийн “... миний бие нь Г.Уын хүсэлттэй танилцлаа. Г.У бид хоёр 2005 оноос 2009 оны хооронд хамтран амьдарсан нь үнэн. Бидний дундаас 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүү Уб төрсөн. Уб нь Г.Уын төрсөн хүү мөн. Иймд Г.Уын хүсэлттэй Убын төрсөн эцгээр Г.Уыг тогтоолгохыг зөвшөөрч байна...” гэх тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Убын эцэг Г.У мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,мөн хуулийн 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Убын эцэг Хотгойд овогт Галбадрахын У мөн болохыг тогтоосугай.
2. Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.