Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 188

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хэргийн индекс: 171/2012/0203/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Г.Яндаг,

хохирогч Б.Б.Э-,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зїйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт -- Г-т холбогдуулан яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 201209000497 дугаартай хэргийг 2012 оны 9 дїгээр сарын 27-ны єдєр хїлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, -- Г- /РД: /, 1968 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн - тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч Ї.Г- нь 2012 оны 8 дугаар сарын 20-ны єдєр Дархан-Уул аймгийн -тоотод иргэн Б.Б.Э-тай таарамжгїй харьцааны улмаас маргалдан улмаар тїїнийг зодож бие махбодид нь хїндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ї.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 8 дугаар сарын 20-ны єдєр би Б.Э-ыд очиход Б.Э- эхнэртэйгээ маргалдаж байсан юм. Тэгэхэд би түүний эхнэрийг нь өмөөрөөд Б.Э-д хандан боль гэж хэлэхэд Б.Э- миний толгой руу нэг удаа цохиход нь би зөрүүлээд түүнийг нэг удаа цохиод доошоо хараад суухаар нь дахин нэг удаа өшиглөсөн юм. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Б.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 8 дугаар сарын 20-ны єдєр би өөрийн гэртээ эхнэртэйгээ муудалцаад сууж байхад гаднаас Г- орж ирсэн юм. Тэгээд Г- эхнэр бид хоёрын хэрүүл дунд орохоор нь уурласнаас болж зодоон болсон. Тухайн үед би Г-ын толгойн тус газар нь нэг удаа цохиход Г- миний нүр рүү нэг удаа цохиод намайг газар сууж байхад хавирга руу өшиглөсөн юм. Бид хоёр 7 жил нэг айлын хүргэн болж байна. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

                                                                                                                                        

 

                                                                                                                       D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\Ү.Ганбаатар-98.1-188.doc

 

Шүүгдэгч Ї.Г- нь 2012 оны 8 дугаар сарын 20-ны єдєр Дархан-Уул аймгийн -тоотод иргэн Б.Б.Э-тай таарамжгїй харьцааны улмаас маргалдан улмаар тїїнийг зодож бие махбодид нь хїндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.Б.Э-ы шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн:...”2012 оны 8 дугаар сарын 20-ны єдєр би өөрийн гэртээ эхнэртэйгээ муудалцаад сууж байхад гаднаас Г- орж ирсэн юм. Тэгээд Г- эхнэр бид хоёрын хэрүүл дунд орохоор нь уурласнаас болж зодоон болсон. Тухайн үед би Г-ын толгойн тус газар нь нэг удаа цохиход Г- миний нүр рүү нэг удаа цохиод намайг газар сууж байхад хавирга руу өшиглөсөн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-8 дахь тал/,

гэрч Д.С-гийн:...”2012 оны 8 дугаар сарын 21-ний өөрийн нөхөр Г-ыг Б.Э-тай маргаж зодолдсоны улмаас Б.Э- Дарханы эмнэлэг рүү явсан гэдгийг мэдсэн юм. Тэгээд би сандраад Б.Э-тай уулзахаар Дарханы эмнэлэг рүү очиж түүнтэй уулзахад Б.Э- надад хандан миний гурван хавирга хугарсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/,

шүүгдэгч Ү.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2012 оны 8 дугаар сарын 20-ны єдєр би Б.Э-ыд очиход Б.Э- эхнэртэйгээ маргалдаж байсан юм. Тэгэхэд би түүний эхнэрийг нь өмөөрөөд Б.Э-д хандан боль гэж хэлэхэд Б.Э- миний толгой руу нэг удаа цохиход нь би зөрүүлээд түүнийг нэг удаа цохиод доошоо хараад суухаар нь дахин нэг удаа өшиглөсөн юм. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 732 тоот актын

1. “Б.Б.Э-ы биед 3 хавирганы хугарал, их бие, нүдний салстын цус харвалт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 14 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Иймд -- Г-ыг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б.Э- нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Ү.Г-аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ү.Г- урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 25 дахь тал/.

 

Шүүгдэгч Ү.Г- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. -- Г-ыг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар - Г-т 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ү.Г-т оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Ү.Г-т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Ү.Г-т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Ү.Г-т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Ү.Г-т мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ү.Г-т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр байлгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ү.Г-т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                           Ё.РИНЗААН