Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 183

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 171/2012/0195/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж, шүүгч А.Алтанхуяг, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Ц.Цэндсүрэн, С.Банди, Д.Ганболд,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Б.Сүрмандах,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,

хохирогч Ж.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт - - Л.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000432 дугаартай хэргийг 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, - - Л.Б- /РД:-/, 1963  оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү, хүүхдийн хамт *********** тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт 3 жил хорих ялаар шийтгүүлж уг ялыг 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өршөөн хэлтрүүлж байсан.

 

Шүүгдэгч Л.Л.Б- нь 2012 оны 7 дугаар сарын 05-ны єдєр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах авто машины засварын газарт иргэн Ж.Ж.Б-ийг їл ялих зїйлээр шалтаглан улмаар тїїний гуян тус газарт нь хутгалж, бие махбодид нь хєнгєн зэргийн гэмтэл учруулан зэвсэг хэрэглэж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Л.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр найз С-той хамт таньдаг хүнийхээ засварын газар очиж автомат суулгахаар очсон юм. Тэгтэл миний таньдаг хүн засварын газартаа байхгүй болохоор нь манай найз С- Ж.Б- гэх зүс таних залуугаас хаачсан талаар асуухад Б- уурлаад манай найзыг дээрэлхээд байгаа юм шиг харагдсан. Тэгэхэд нь би найзыгаа өмөөрч Б-тэй маргалдаад эхэлсэн юм. Тэгтэл Б- надаас өндөр том биетэй болохоор нь би айсандаа болоод засварын газрын ширээн дээр байсан хутгыг аваад Б-ийг айлгах зорилгоор чичсэн чинь гуян тус газар нь хутгалсан байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.

 

                                                                                    D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\Л.Батхуяг-181.3-183.doc

Хохирогч Ж.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 7 дугаар сарын 05-ны өглөө нь би ажилдаа ирээд гадаа сууж байхад энэ хоёр ирсэн. Тэгээд надаас хүн асуухад нь тэр хооронд би уурандаа жоохон хорон үгээр идсэн байх. Тэгтэл энэ залуу надад хандан “чи манай найзыг юу гээд байгаа юм бэ” гэхэд нь л би урдаас нь маргалдаад эхэлсэн юм. Тэгтэл энэ залуу ширээн дээр байсан хутгыг аваад миний гуя руу хатгасан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Л.Л.Б- нь 2012 оны 7 дугаар сарын 05-ны єдєр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах авто машины засварын газарт иргэн Ж.Ж.Б-ийг їл ялих зїйлээр шалтаглан улмаар тїїний гуян тус газарт нь хутгалж, бие махбодид нь хєнгєн зэргийн гэмтэл учруулан зэвсэг хэрэглэж танхайрсан болох нь:

хохирогч Ж.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2012 оны 7 дугаар сарын 05-ны өглөө нь би ажилдаа ирээд гадаа сууж байхад энэ хоёр ирсэн. Тэгээд надаас хүн асуухад нь тэр хооронд би уурандаа жоохон хорон үгээр идсэн байх. Тэгтэл энэ залуу надад хандан “чи манай найзыг юу гээд байгаа юм бэ” гэхэд нь л би урдаас нь маргалдаад эхэлсэн юм. Тэгтэл энэ залуу ширээн дээр байсан хутгыг аваад миний гуя руу хатгасан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч Л.Л.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр найз С-той хамт таньдаг хүнийхээ засварын газар очиж автомат суулгахаар очсон юм. Тэгтэл миний таньдаг хүн засварын газартаа байхгүй болохоор нь манай найз С- Ж.Б- гэх зүс таних залуугаас хаачсан талаар асуухад Б- уурлаад манай найзыг дээрэлхээд байгаа юм шиг харагдсан. Тэгэхэд нь би найзыгаа өмөөрч Б-тэй маргалдаад эхэлсэн юм. Тэгтэл Б- надаас өндөр том биетэй болохоор нь би айсандаа болоод засварын газрын ширээн дээр байсан хутгыг аваад Б-ийг айлгах зорилгоор чичсэн чинь гуян тус газар нь хутгалсан байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг,

гэрч Ч.Ч.Д-ын:...”Би тухайн үед хэрүүл дунд байгаад яах юм бэ гэж бодоод өрөөнөөс гараад явсан. Тэгтэл миний ард ширээ, сандал унах чимээ гарахаар нь эргээд тэд нарын байгаа өрөөнд орсон юм. Тэгэхэд Б- ах надад хандан “эд нар намайг хутгалчихдаг байна шүү дээ” гэж хэлээд өмдөндөө баасан хүн шиг зогсож байсан юм. Тэгтэл Б- ахын өмднөөс нь доошоо цус гарч байсныг би харсан. Яг хутгалуулж байгааг нь хараагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,

гэрч М.М.А-ын:...”Дуудлага аваад яваад очиход авто засварын хашааны гадна хоёроос гурван хүн зогсож байсан юм. Тэгтэл хашаан дотроос нэг хүн гарч ирээд”наад хүн чинь сая хүн хутгалчихлаа” гэж хэлээд нэг залууг зааж өгсөн. Тэр залуу надад өөрийгөө Хуягаа гэж хэлсэн бөгөөд амнаас нь архи үнэртэж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 14 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 636 тоот акт.

  1. “Ж.Б-ийн биед зүүн гуян дахь шархны гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 24 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд - - Л.Б-ийг бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэргийг зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

     

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Б- нь “Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч Л.Л.Б-аас гаргуулах хохирол төлбөргүй болно.

 

 

Шүүгдэгч Л.Л.Б- нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт 3 жил хорих ялаар шийтгүүлж байжээ.

Үүнээс үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар тэрээр ялгүй болсон байна.

 

Шүүгдэгч Л.Л.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлуудыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж эдлэх ёстой ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой юм гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтоолд заав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. - - Л.Б-ийг бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэргийг зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар - Л.Б-т 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Л.Л.Б-т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Л.Л.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар Л.Л.Б-т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                                   Ё.РИНЗААН

                                   

      ШҮҮГЧИД                                                А.АЛТАНХУЯГ

                                                                         

   Б.МАНЛАЙБААТАР