Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 181

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Хэргийн индекс: 171/2012/0193/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Б.Сүрмандах,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт -- С.Э-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000245 дугаартай хэргийг 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн -- С.Э- /РД:/, 1991 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт ************ тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шїїхийн 2009 оны 6 дугаар сарын 19-ний єдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.1-д зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шїїхийн 2010 оны 5 дугаар сарын 25-ны єдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шїїхийн 2011 оны 1 дүгээр сарын 20-ны єдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан. 

 

Шүүгдэгч С.С.Э- нь хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаандаа шунахайн сэдэлтээр 2012 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан захын гадна иргэн Д.Д.А-ийн хойноос даган явж түүний гартаа барьж явсан гар цүнхний цахилгааныг онгойлгож дотор нь байсан түрийвчийг нь авч, бэлэн 460.000 төгрөг, 12 ам.доллар, 25 Сингапур доллар зэргийг хулгайлж нийт 501.425 төгрөгийн хохирол хулгайн гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч С.С.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би тухайн үед буюу энэ хэргийг гарах үед нь Дарханд байгаагүй. Дархан захын цагдаа нэг өдөр намайг

            

 

            D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\С.Эрдэнэбаатар-145.2-181.doc

хүний түрийвч хулгайлсан байна гээд Е- гэдэг ахлах дэслэгч байцаагчтай уулзуулж энэ хэргийг үйлдсэн болгосон. Би хүний цүнхнээс хулгай хийгээгүй” гэв.

 

Шүүгдэгч С.С.Э- нь хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаандаа шунахайн сэдэлтээр 2012 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан захын гадна иргэн Д.Д.А-ийн хойноос даган явж түүний гартаа барьж явсан гар цүнхний цахилгааныг онгойлгож дотор нь байсан түрийвчийг нь авч, бэлэн 460.000 төгрөг, 12 ам.доллар, 25 Сингапур доллар зэргийг хулгайлж нийт 501.425 төгрөгийн хохирол хулгайн гэмт хэргийг давтан үйлдсэн болох нь:

хохирогч Д.Д.А-ийн:...”2012 оны  4 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн орчимд би өөрийн бэр болох Д.А-ийн хамт Дархан Захын гадаа узелийн хажууд байдаг цайны газар орсон юм. Тэгээд тэндээс гараад явж байтал миний цүнх хөдлөх шиг болохоор нь цүнх рүүгээ харсан чинь цүнхний цахилгаан онгойчихсон болохоор нь цүнхээ нээгээд үзсэн чинь миний хэтэвч байхгүй байсан. Тэгээд ойр хавьдаа харсан чинь мотоцикл зарж байгаа хоёр хүн байсан. Хэн нь миний түрийвчийг авсныг нь мэдэх боломжгүй болохоор нь цагдаад ирээд тэмдэглүүлсэн юм. Хүрэн өнгийн хэтэвч дотор 440.000 төгрөг бас тусдаа өөр тасалгаанд 20.000 төгрөг, 12 ам.доллар, 25 Сингапур доллар, жижиг нэгээс хоёр граммын жинтэй цэвэр алт гэх мэт зүйлүүд байсан....Миний хулгайд алдсан эд зүйлийг олж өгч тусална уу. Хохирлыг маань төлж чадахгүй бол гэм буруутай этгээдэд зохих ёсны хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24 дахь тал/,

гэрч П.Д.А-ийн:...”2012 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр би Сэлэнгэ аймгийн Хөтөл сумаас ирээд Дархан зах дээр явж байгаад 13 цагийн орчимд өөрийн хадам ээж Д.А-ийн хамт Дархан захын гадаа байдаг цайны узелийн хажууд байдаг цайны газар орсон. Тэгээд тэндээс гараад явж байтал ээжийн цүнхний цахилгаан онгойчихсон байсан. Тэгээд хадам ээж болох Д.А-ийн цүнхийг уудалж түрийвчээ үзсэн  чинь байхгүй болохоор нь бид хоёр түрийвчээ хулгайд алдсан гэж цагдаад тэмдэглүүлсэн. Тухайн үед би эргээд харсан чинь мотоцикл зарж байсан хоёр залуу зогсож байсан. Тэр хоёрын хажууд туранхай жижиг залуу бид хоёрын өөдөөс хараад зогсож байхаар нь би сайн анзаараагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 8 дахь тал/,

гэрч Ш.Ш.М-ын:...”2012 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн орчим манай найз Мөнхбат мотоцикл зараад Дархан захын гадаа узелийн дэргэд зогсож байхад нь би очсон юм. Бид хоёр юм яриад зогсож байтал шар өмдтэй туранхай хар царайтай 20 орчим насны залуу зогсож байсан. Тэгээд би тамхи авах гээд явсан. Буцаад ирсэн чинь манай найз Мөнхөө ярихдаа сая бид хоёрын хажууд зогсож байсан залуу хоёр хүүхний цүнхнээс түрийвчийг нь хулгайлаад аваад явчихлаа гэж ярьж байсан. Тэгээд би тэр залуу руу харсан чинь нөгөө залуу цаашаа яваад өөр нэг залуутай нийлээд яваад өгсөн. Бид хоёр бариад авъя гээд хайгаад олоогүй. Тэр залуу 20 орчим насны 172-175 см орчим өндөр нуруутай, туранхай хар царайтай, нарийхан хууз сахалтай, үсээ спорт маягаар засуулсан, шар өмдтэй, хар пүүзэн гуталтай залуу байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 29 дэх тал/,

гэрч Э.Э.Б-ийн:...“2012 оны 4 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна, би Арбатын гудамжинд байрлах “Арбат” гэдэг нэртэй хоолны газрын гадаа мод хөрөөдөөд байж байтал захын халаасны хулгайч - /С.Э-/ нэг эмэгтэйг мөрдчихсөн, мөн хажууд нь хоёр залуутай хамт дөрвүүлээ халамцуу бололтой дуулдсан. Сүүлд сонсоход тэр - гэх залуу зах дээр хүний мөнгө хулгай хийсэн бололтой дуулдсан. Түүнээс хойш захын цагдаа нар хулгайн хэрэг дээр -г хайж байгааг мэдсэн. Сонгуулийн өдөр хуучин хорооллын 14 дүгээр байрны тэнд явж байхыг хараад цагдаа нарт утсаар хэлж бариулсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 30 дахь тал/,

гэрч Б.Б.Ц-ын:...”Би тэр ахыг дагуулж цагдаагийн өрөөндөө орж ирээд саяны хулгай хийсэн хүний зураг эдгээр зурган дотор байна уу гээд захын халаасны хулгайч нарын зурагтай судалгааг үзүүлэхэд тэр ах зураг нууд үзэж байгаад энэ залуу мөн байна, сая яг энэ залуу чинь саяны эмэгтэйн цүнхнээс түрийвчтэй мөнгийг нь хулгайлсан гэж хэлээд зааж өгсөн. Тэр заасан зураг нь ---Буюу С.Э-ын зураг байсан. Намайг хулгай хийсэн хүний талаар сураглаж явахад -г 2012 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Дархан суманд тэр дундаа Дархан зах дээр явж байсан гэдгийг олон хүн гэрчилж байсан. Захын наймаачид -г бүгд таньдаг, Зах дээр хулгай хийдэг гэдгийг нь мэддэг” гэсэн мэдүүлэг /хэргийн 32 дахь тал/,

хүн таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хэргийн 44-49 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Иймд -- С.Э-ыг давтан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Д.Д.А-ийн түрийвчтэй бэлэн 460.000 төгрөг, 12 ам.доллар, 25 Сингапур доллар нийт 501.425 төгрөгийг гэм буруутай этгээд болох С.С.Э-аас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.С.Э- нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шїїхийн 2009 оны 6 дугаар сарын 19-ний єдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.1-д зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шїїхийн 2010 оны 5 дугаар сарын 25-ны єдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шїїхийн 2011 оны 1 дүгээр сарын 20-ны єдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан байна.

Үүнээс үзвэл тэрээр ялтай байх хугацаандаа хулгайн гэмт хэргийг давтан үйлдсэн нь нотлогдож байна.

 

Шүүгдэгч С.С.Э- нь ялтай байх хугацаандаа тухайн төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн зэрэг хэргийн болон хувийн бусад байдлыг харгалзан ял шийтгэлийг оногдуулав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. -- С.Э-ыг давтан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар - С.Э-т эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2-т зааснаар С.С.Э-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 жил хорих ялд, өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын шїїхийн 2011 оны 1 дүгээр сарын 20-ны єдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 хоног хорих ялыг сэргээж уг ялын зарим болох 1 /нэг/ жил хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч - С.Э-ын биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил хорих ялаар тогтоосугай.

 

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар С.С.Э-т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар С.С.Э-ын энэ хэрэгт 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 81 /наян нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.С.Э-аас 501.425 /таван зуун нэг мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж хохирогч - тоотод оршин суух *** Д.А- /РД: /-д олгосугай.

 

     7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол С.С.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.С.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                 

                          ДАРГАЛАГЧ

                                    ШҮҮГЧ                                                Ё.РИНЗААН