| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2013/0020/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0027 |
| Огноо | 2013-12-23 |
| Зүйл хэсэг | 254.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0020/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасан гэмт хэрэгт *** т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000751 дугаартай хэргийг 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** , *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** төрсөн, ***настай, *** , дээд боловсролтой, *** ажил эрхэлдэг, *** тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч *** нь 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн эрүүгийн шүүх хуралдаанд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг *** ХХК-ны ажилчдыг мэргэжлийн сургалтанд хамруулж тестийн шалгалт авсан материалыг хуурамчаар бүрдүүлж шүүхэд гарган, улмаар хуурамч мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд болсон *** нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанд “*** ” ХХК-ны ажилчдыг мэргэжлийн сургалтанд хамруулж тестийн шалгалт авсан материалыг хуурамчаар бүрдүүлж шүүхэд гаргасан нь үнэн гэхдээ би “***” ХХК-ны ажилчдад аюулгүй ажиллагааны талаарх зааварчилгаа өгч мөн мэргэжлийн шалгалт авч байсан нь үнэн. Гэхдээ Дархан дахь салбарын ажилчдаас авч байгаагүй. Манай захирал *** ыг надаас Дархан дахь салбарын ажилчдаас шалгалт авч байсан тестийн материалаа эмхэлж цэгцлээд манай өмгөөлөгчид өг гэж хэлэхэд нь би өгсөн. Тухайн үед “*** ” ХХК-ны Дархан дахь салбарын эрхлэгч *** тус салбарын ажилчдаас 2011, 2012 онд тестийн салгалт авч байсан материалыг би
үзээд зарим материалд нь шалгалтанд хамрагдаж байсан хүмүүсийн нэр, хаяг, он, сар байхгүй байсныг би нөхөж бичээд өгсөн. Ингэж бичихдээ бүгдийнх нь нэрийг солиод бичсэн байсан. Би хуурамч баримт бичиг үйлдэж байна гэж огт бодож байгаагүй, мөн дараа нь гарах хариуцлагыг мэдэхгүй байдлаасаа болж ийм гэмт хэрэгт холбогдлоо хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч *** нь 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн эрүүгийн шүүх хуралдаанд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “*** ” ХХК-ны ажилчдыг мэргэжлийн сургалтанд хамруулж тестийн шалгалт авсан материалыг хуурамчаар бүрдүүлж шүүхэд гарган, улмаар шүүх хуралдаанд хуурамч мэдүүлэг өгсөн болох нь:
Гэрч *** ийн:…”2010 оны 8 дугаар сарын 12, 2010 оны 4 дүгээр сарын 11, 2011 оны 3 дугаар сарын 21, 2010 оны 11 дүгээр сарын 28 гэсэн он сар, өдөртэй тестүүдийг би сайн харлаа. Энэ дөрвөн удаагийн шалгалт авсан гэх тестийн материал минийх биш бөгөөд миний өгсөн шалгалтын тестүүд байхгүй байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 5 дахь тал/,
Гэрч *** ын:…”Би аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдаж шалгалт өгч байгаагүй. Харин зааварчилгааг алдаг оног авдаг байсан. Харин 2012 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр амралтын өдөр байсан тул зааварчилгаа аваагүй юм. Түүнээс хойш 2012 онд сар, өдрийг нь санахгүй байна, тухайн үед хоёр удаа Улаанбаатар хотоос хүмүүс ирж сургалт ороход би хамрагдаж байсан. тухайн үед тестээр шалгалт авч байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дахь тал/,
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...”Би 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд болсон *** нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанд “*** ” ХХК-ны ажилчдыг мэргэжлийн сургалтанд хамруулж тестийн шалгалт авсан материалыг хуурамчаар бүрдүүлж шүүхэд гаргасан нь үнэн гэхдээ би “*** ” ХХК-ны ажилчдад аюулгүй ажиллагааны талаарх зааварчилгаа өгч мөн мэргэжлийн шалгалт авч байсан нь үнэн. Гэхдээ Дархан дахь салбарын ажилчдаас авч байгаагүй. Манай захирал *** ыг надаас Дархан дахь салбарын ажилчдаас шалгалт авч байсан тестийн материалаа эмхэлж цэгцлээд манай өмгөөлөгчид өг гэж хэлэхэд нь би өгсөн. Тухайн үед “*** ” ХХК-ны Дархан дахь салбарын эрхлэгч *** тус салбарын ажилчдаас 2011, 2012 онд тестийн салгалт авч байсан материалыг би үзээд зарим материалд нь шалгалтанд хамрагдаж байсан хүмүүсийн нэр, хаяг, он, сар байхгүй байсныг би нөхөж бичээд өгсөн. Ингэж бичихдээ бүгдийнх нь нэрийг солиод бичсэн байсан. Би хуурамч баримт бичиг үйлдэж байна гэж огт бодож байгаагүй, мөн дараа нь гарах хариуцлагыг мэдэхгүй байдлаасаа болж ийм гэмт хэрэгт холбогдлоо хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн *** нарт холбогдох шүүх хуралдааны тэмдэглэл хэргийн 41 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд *** ийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн эрүүгийн шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө хуурамч нотлох баримт бүрдүүлэн, зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дугаар зүйлийн 254.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуулийн үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй бөгөөд шүүгдэгч *** урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 15 дахь тал/
Шүүгдэгч *** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эд мөрийн баримтаар ирүүлсэн 107 хуудас бүхий шалгалтын тестийн материалыг хэрэгт хавсаргахаар тогтоолд дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *** ийг гэрчийн мэдүүлэг өгөхдөө хуурамч нотлох баримт бүрдүүлэн шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-т зааснаар *** т 2 /хоёр/ жил 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар *** т оногдуулсан 2 жил 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 107 хуудас бүхий шалгалтын тестийн материалыг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-т зааснаар оногдуулсан 2 жил 10 хоног хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан *** т хяналт тавихыг Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *** т мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***т авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР