| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2012/0155/Э/ |
| Дугаар | 180 |
| Огноо | 2012-09-18 |
| Зүйл хэсэг | 098.1., 254.1., |
| Улсын яллагч | У.Солонго |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0155/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар
улсын яллагч хяналтын прокурор У.Солонго,
шүүгдэгч П.П.М- түүний өмгөөлөгч И.Атарбямба,
шүүгдэгч Я.Я.Б- түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл нарыг оролцуулан тусшүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зїйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт - -гийн П.М-, мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан гэмт хэрэгт - -ын Я.Б- нарт холбогдуулан яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 201209000317 дугаартай хэргийг 2012 оны 8 дугаар сарын 29-ний єдєр хїлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, - -гийн П.М- /РД: / 1972 оны 10 дугаар сарын 14-нд Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ******** туслах ажилтанаар ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт *********** тоотод оршин суух хаягтай, урьд
1. Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхээр 1999 оны 6 дугаар сарын 14-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 1 жил хорих ял,
2. 2000 оны 9 дүгээр сарын 12-нд мөн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэгдэн, 2002 оны 10 дугаар сарын 31-нд 4 сар 07 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
3. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр 2007 оны 01 дүгээр сарын 30-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгэгдэн, 2009 оны 11 дүгээр сарын 13-нд 01 жил 06 сар 10 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай.
Монгол улсын иргэн, --ын Я.Б- /-/ 1964 оны 9 дүгээр сарын 02-нд Говь-Алтай аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт ********** тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч П.П.М- нь 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өөрийн гэртээ эхнэр Я.Я.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хоолны сав төмөр сандал, тэлээ, хутга зэргийг ашиглан зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт гэмт хэрэгт,
шүүгдэгч Я.Я.Б- нь 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Сум дундын шүүхийн шүүх хуралдаан дээр худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
П.М-, Я.Б-р нар шийтгэх тогтоол 180
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.П.М- шүүхийн хэлэлцүүлэгт “2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр би архи уусан байхдаа Я.Б-тай хувийн таарамжгүй харьцаанаас болж зодсон нь үнэн. Улаан паалантай түмпэн, сандал зэргийг авч шидсэн байсан. Тэр үед эхнэрийн маань гар хугарсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.
Шүүгдэгч Я.Я.Б- шүүхийн хэлэлцүүлэгт “Нөхөр П.М- орой согтуу байсан. 2-уулаа цуг гараад найзтайгаа дахин 1 шил архи уусан. Гараад нилээн байж байгаад буцаад гэртээ ороход П.М- сандал, коструль шидээд нилээн зодсон. П.М- миний гарыг хугалаагүй. Би өмнөх шүүх хуралдаанд үнэнгээ хэлсэн. Би өөрөө гарч яваад босгон дээрээ унаад гар хугарсан юм. Би ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа“ гэв.
Я.Я.Б-гийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хэргийн 12-13 дугаар тал/,
Гэрч Ш.Ш.Б-ийн “2011 оны 12 сарын эхээр ээжтэйгээ уулзахад нүүр нь хавдаад хөхөрсөн байсан. Би ээжээс “Юу болсон юм” гэсэн чинь “М- ах нь зодсон” гэхээр нь би цагдаад барьж өгье гэсэн чинь “Яах юм бэ, одоо ингээд бид хоёр салсан, цагдаад өгөөд хэрэггүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад хэлээгүй. Тэгээд хамгийн сүүлд 2012 оны 05 дугаар сарын 12-ны өдөр уулзахад ээж надад бүх үнэнээ хэлээд би өөрөө асуухад 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдөр П.М- намайг зодоод ээжийнх нь гарыг хугартал зодсон гэж хэлсэн. Тэгээд би цагдаад хандахаар шийдсэн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 14 дүгээр тал/,
Гэрч Ц.Ц.Н-гийн “2011 оны 2 сард байхаа би сайн санахгүй байна, намайг утсаар дуудаад би гэрт нь ороход П.М- Я.Б- хоёр жаахан халамцуу сууж байсан. Надад хоол хийж өгөөд сууж байхад П.М- гарч яваад цаг гарны дараа нэлээн согтуу орж ирээд Я.Б-г хэвтэж байхад нь данхтай цай өшиглөөд бос гээд барьж аваад цохиод нүдийг нь улаан хөх болтол нь зодсон. Тэгэхээр нь би айгаад хүүхэдтэй нь Я.Б-г аваад гэртээ авчихаад манайд хоносон. 2012 оны 05 дугаар сарын эхээр шөнө гэрийнхээ хувцастай манайд орж ирээд П.М- уучихсан байна, найз нь танайд хоноё гээд орж ирсэн. Тэгээд өглөө нь очоод зодуулсан гэж ярьж байсан. Би зоддог гэдгийг нь мэднэ, над дээр ирээд П.М- согтуу ирээд намайг зоддог, аймаг агсан зантай юм аа гэж ярьдаг юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 21 дүгээр тал/,
Гэрч П.П.М-ийн “Манай ах архи уухаараа л догшин авир гаргадаг эрүүл байхдаа бол хүнтэй ч дуугарахгүй, үг дуу цөөнтэй даруухан ааштай хүн, Намар нэг Сэлэнгэд эмчилгээнд яваад ерөөсөө архи уугаагүй байж байгаад 2012 оны 05 дугаар сарын 12-ны өдөр уусан юм шиг байна лээ. Өвөл над дээр Я.Б-гийн охин Ш.Б- ирээд танай ах чинь манай ээжийг зодоод байх юм аа энэ хоёрыг салгамаар байна гэж хэлэхээр нь би Өдий 40 гарсан хүмүүс өөрсдөө учраа олно биз гэж хэлээд явуулсан. Тэгэхэд нэг зодсон байсан. Я.Б-гийн хөцар нь хөхөрсөн байсан”гэсэн мэдүүлэг /хэргийн 22 дугаар тал/,
Гэрч Г.Г.Ц-ын “Манай хажуу талд 2011 оны 09 дүгээр сард нүүж ирсэн. Ер нь ирсэн цагаасаа хойш байнга л хэрүүл, зодоон нүдээн хийж байдаг. Нөхөр нь эхнэрээ үргэлж л зодож байгаа сонсогддог. Хамгийн сүүлд сая 5 сарын дундуур нэг гараа хугалсан гадаа нь нэг залуухан охни ирчихсэн үнэнээ хэлчих гээд байсан санагдаж байна. Би бодохдоо нөхөр нь гэрээсээ хөөж байгаа л сонсогддог, тэгээд М- хайраа М- хайраа л гээд зодуулдаг юм. Би эмэгтэй хүний хувьд өрөвддөг юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дүгээр тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 451 тоот дүгнэлт /хэргийн 29 дүгээр тал/,
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 8-12, 68 дугаар тал/,
П.П.М- - оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 54 дүгээр тал/,
Я.Я.Б- - оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 55 дугаар тал/,
шүүгдэгч нарын иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 57 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 58, 111 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.
эхнэр Я.Я.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хоолны сав төмөр сандал, тэлээ, хутга зэргийг ашиглан зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдсэн болох нь
шүүгдэгч П.П.М-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Я.Я.Б-гийн хохирогчоор өгсөн мэдүүлэг “Манай нөхөр П.М- бид хоёр 2010 оноос хойш хамтран амьдарч байна. Манай нөхөр согтуу ирэх болгондоо танай хүүхдүүд чинь намайг дарамталдаг, бидний амьдралд орлоо гэх мэт зүйлээр шалтаглан зодож дарамталдаг. Би тэр болгонд нь тэвчдэг байсан. 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдөр согтуу ирээд “Танай хүү чинь надад хэлэлгүй баярт явлаа, яахаараа надад хэлдэггүй юм” гээд намайг хаалгаа түгжээд гэрлээ унтрааж байгаад манайд байдаг модон тавцантай төмөр хөлтэй сандлаар зодоод эхэлсэн. Тэгээд бас ширмэн саваар нэг бариулаас нь барьж байгаад зодсон. Би яг хаанаа хэдэн удаа цохиулсанаа мэдэхгүй байна. Ойролцоогоор гучаад минут тасралтгүй зодсон. Тэгээд гал тогооны өрөөнөөс улаан иштэй хутга авчраад үзүүрээр нь миний баруун хөлний өвдөгний доод талд үзүүрээр нь хатгасан. Тэгээд гэнэт сэргэсэн үү яасан зодохоо болиод 00-н өрөөнд орж бөөлжиж байгаад орон дээр очоод намайг араараа хэвтүүлээд унтаад өгсөн. Өглөө босоход миний гар нэг л сонин болчихсон байсан. Тэгээд П.М- гар барьж үзээд хугарсан байна гээд мод барьж боож өгөөд бид хоёр эмнэлэгт очоод үзүүлэхэд миний зүүн гарны шуу хугарсан байсан. Тэгэхээр нь шохойдуулаад 20 хоногийн дараа очоод үзүүлэхэд буруу шохойдсон байсан. Тэгэхээр нь шохойгоо авахуулаад хадуулсан. Тэрнээс хойш сар гаран архи уухгүй байж байгаад 2012 оны 05 дугаар сарын 12-ны өдөр архи ууж орж ирээд агсам тавиад эхлэхээр нь тэр үед манай ус тасарсан байсан болохоор би хүү Т-ийгээ дагуулаад гадаа жорлон ороод ирье гэж гараад найз Ц.Н-гийндаа хоночихоод өглөө архи нь гарсан байх гээд гэртээ ортол согтуу хэвтэж байсан. Бид хоёрыг орж ирэхийг сонсоод сэрээд суусан. Тэгээд “Би зүгээр байхад айл руу хүүхдээ авч зугатаалаа чи” гээд тэлээгээ гаргаж ирээд миний хүүг нэг цохиод намайг 4-5 удаа тэлээгээр цохисон. Гараараа нүүр лүү 3 удаа цохисон, тэгээд утас нь дуугарахаар нь би хүүгээ аваад зугатаасан гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13 дугаар тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 451 тоот дүгнэлтэнд: 1. Я.Я.Б-гийн биед зүүн гарын шууны ясны битүү хугарал, баруун хөлийн шилбэний дээд 1/3-ын сорви тогтоогдлоо. 2. Дээрхи зүүн гарын шуу ясны битүү хугарал нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно гэжээ. /хэргийн 29 дүгээр тал/,
Насанд хүрээгүй хохирогч Ц.Т-ийн мэдүүлэг /хэргийн 15 дугаар тал/,
Гэрч Ш.Ш.Б-, Ц.Ц.Н-, П.П.М-, Г.Г.Ц- нарын мэдүүлгүүд /хэргийн 14, 21, 22, 24 дүгээр тал/ болон хэрэгт авагдсан бусад баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар,
шүүхийн шүүх хуралдаан дээр худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч Я.Я.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч -гийн П.М-ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд, мөн шүүгдэгч -ын Я.Б-г шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг тус тус хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлсэн.
дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэгдэж, /хэргийн 60 дугаар тал/ 2002 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хорих ял эдлэж дуусах хугацаанаас 04 сар 07 хоногийн өмнө тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзахаар сулласан. Энэ тэнсэж хянан харгалзсан хугацаа 2003 оны 2 сард дууссан хэдий ч ялтай байдал нь тоологдох ёстой.
Гэхдээ 1986 оны Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн е-д зааснаар түүний ялтай байдал нь 2006 онд дууссан байна.
3. Шүүгдэгч П.П.М- 3 дахь удаагаа буюу 2007 оны 01 дүгээр сарын 30-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгэгджээ. Энэ үед шүүгдэгч П.П.М- нь 1986 оны Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн е-д зааснаар ял шийтгэлгүй болсон байна. Шүүгдэгч нь 2007 оны 40 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 01 жил 06 сар 10 хоногийн өмнө тэнсэж хянан харгалзахаар 2009 онд суллагдсан байна.
Шүүгдэгч нь ийнхүү 3 удаа шийтгүүлэхдээ 2006, 2009 онуудад батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй болох нь түүний хувийн байдлын талаар шалгасан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
П.П.М- шүүхээс тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй боловч ялтай байдал нь 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-д заасан хугацаанд тоологдох ёстой. Түүний ялгүйд тооцох хугацааг 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Дээрхи үндэслэлээр шүүгдэгч П.П.М-ын ялтай байдлын хугацаа хэрэгсэхгүй болсноор шүүгдэгч нь энэ удаа шийтгүүлэхдээ удаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээс гадна, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзаж байна.
Шүүгдэгч Я.Я.Б- нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. - -гийн П.М-ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
--ын Я.Б-г шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зїйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч -гийн П.М-д 3 /гурав/ жил хорих ял,
мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар шүүгдэгч -ын Я.Б-д 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч -гийн П.М-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч -ын Я.Б-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дугаар зүйлийн 59.1-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч -гийн П.М-ын 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 24 /хорин дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч -ын Я.Б- энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар гэмт хэргийг улмаас бусдад учируулсан хохирол арилсан болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан шүүгдэгч -гийн П.М-д оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялыг тэнсэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч -ын Я.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд Цагдаагийн байгууллага хяналт тавихыг даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгч П.П.М-, Я.Я.Б- нарт анхааруулсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч -гийн П.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн улаан өнгийн хоолны сав, төмөр хөлтэй модон тавцантай сандал, шар өнгийн суран бүс, дотроо 5 ширхэг ком улаан иштэй, ажлын хэсэг нь цагаан саарал өнгийн металлаар хийгдсэн ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг нарийн бичгийн даргад даалгасугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.П.М-, Я.Я.Б- нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр байлгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР