Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0030

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0019/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга, 
Улсын яллагч Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгч ***  /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000015 дугаартай хэргийг 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, ***  настай, *** , тусгай дунд боловсролтой, механик жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ***  задгайд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй 

    Шүүгдэгч *** нь 2014 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Турк сургуулийн урд замд *** улсын дугаартай Хюьндэй портер маркын автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5в, 2.7а, 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2-т заасныг зөрчин иргэн ***  жолоодож явсан тоёота карина маркийн *** улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргаж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
 
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч *** ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр өвс ачиж Дарханд орж ирсэн. Өвсөө буулгачихаад 11 цагийн үед бирж дээр ирсэн. *** нартай хоолонд орох гээд “Кроун” гээд кафед ороод хүний 2 пиво уусан. Гараад би машинаа аваад очиход ***  халтирч унасан гээд хамраас нь цус гарсан байсан. Цагдаа ирээд машинаа холдуул гээд би Турк сургуулийн урд замаар уруудаад явж байгаад машин мөргөсөн. Тооромз нь хатуураад өөрөө ямар ч үйлчлэл үзүүлж чадалгүй мөргөсөн. Гэм буруугаа ойлгож байгаа, хохирол төлбөрт 2.300.000 төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг,


D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Naranbaatar 216.2.doc
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-5 дахь тал/,
-Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал /хэргийн 6-9 дэх тал/,
-Хохирогч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 17 цагийн орчим би өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай  карина маркын автомашинтай хуучин “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ны хажууд байрлах граж руугаа орохоор явж байгаад “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК руу салсан уулзвар дээр эргэх дохиогоо өгөөд орж байтал араас нэг машин мөргөчихсөн. 
...машиныхаа эвдрэл, гэмтлийг бүрэн гүйцэд төлүүлж авмаар байна.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14 дэх тал/,

-Гэрч Э. ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ингээд Энхбаяр*** гэх жолоочийн бичиг баримт зэргийг нь шалгаад зогсож байтал нэг залуу гүйж ирээд миний машиныг ***  улсын дугаартай портер мөргөчихөөд зугтаачихлаа, мөн хажуу талд бас нэг өөр портер нэг жижиг тэрэг мөргөчихөөд зугтаачихлаа гээд хэлж ирсэн. 
... *** улсын дугаартай автомашин нь олдоогүй бөгөөд Сэлэнгэ аймаг Хушаат суманд гэр нь байдаг гэсэн тул гэрийнх нь хаягаар би явсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 19-20 дахь тал/,

-Гэрч Н*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 1 дүгээр сарын 4-ны өдөр 16 цаг өнгөрч байхад би өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай верна маркын автомашинаар төмөр замын буудал орохоор Турк сургуулийн урд талын замаар төмөр замын өртөө тал руу  явж байтал миний явж байсан замын хажуу талд нэг цагаан өнгийн жижиг тэрэг мөргүүлээд замын уулзвар луу ороод зогссон байсан” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/,

-Ослын улмаас учирсан хохирлыг үнэлсэн тухай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 23-25 дахь тал/,

-Шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 33-35 дахь тал/, 
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 48 дахь тал/,
-Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хэргийн 49 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2014 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Турк сургуулийн урд замд замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5в-д “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, 2.7а-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9 дүгээр бүлгийн 9.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

    Иймд шүүгдэгч *** ыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

    Гэмт хэргийн улмаас хохирогч ***т 2310000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Капитал зууч” ХХК-ны гаргасан үнэлгээний тайлангаар /хэргийн 23-25 дахь тал/ нотлогдож байх бөгөөд энэ талаар хохирогч ***  “надад нийт 2310000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 2300000 төгрөг хүлээн авсан, одоо миний хувьд гомдол санал байхгүй болно” гэсэн тайлбар бичгээр ирүүлсэн /хэргийн 15 дахь тал/, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хохирлоо авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хариу өгсөн тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.

    Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *** улсын дугаартай хюьндэй портер маркын автомашин битүүмжилсэн мөрдөгч байцаагч Б.Мөнхбатын 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 57 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийн хамт шүүхэд ирсэн 00544371 дугаартай *** улсын дугаартай хюьндэй портер маркын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ***  дугаартай жолоочийн үнэмлэхийг ***т буцаан олгох нь зүйтэй байна.

    Шүүгдэгч *** ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 48 дахь талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

    Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

    Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** ыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч ***т 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т заасныг баримтлан *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дугаар зүйлийн 134.10-т заасныг баримтлан *** улсын дугаартай хюьндэй портер маркын автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагч Б.Мөнхбатын 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 57 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, *** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, *** дугаартай жолоочийн үнэмлэхийг ***т буцаан олгосугай.

    6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ***т оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

    7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***т хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***т мэдэгдсүгэй.

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ