| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Өлзийгийн Хажидмаа |
| Хэргийн индекс | 123/2018/0012/З |
| Дугаар | 123/ШШ2018/0032 |
| Огноо | 2018-11-06 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 123/ШШ2018/0032
| ТӨВ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР |
| 2018 оны 11 сарын 06 өдөр Дугаар Төв аймаг 123/ШШ2018/0032 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Хажидмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: “А” ХК Хариуцагч: Төв аймгийн А сумын Засаг даргад холбогдох Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн А сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/262 дугаартай захирамжийг хүчингүй болгож, “А” ХК-ийн эзэмшлийн “Шувуун даваа”-ны "Дээд бууц", "Дунд бууц", "Доод бууц"-ны гурван өвөлжөөг эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, уг газрыг эзэмших эрхийг сунгаж өгөхийг даалгах” тухай нэхэмжпэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “А” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хонгорзул ирсэн боловч шүүх хуралдааны дэг зөрчсөн тул танхимаас гаргасан, хариуцагч Төв аймгийн А сумын Засаг даргын итгэмжпэгдсэн төлөөлөгч О.Эрдэнэчулуун, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Жаргалсайхан, гэрч Д.Дугар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжпэгч “А” ХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хонгорзул нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: "А" Хувьцаат компани нь 1995 оноос Төв аймгийн А сумын нутаг "Шувуун даваа"-ны "Дээд бууц", "Дунд бууц", "Доод бууц" зэрэг гурван өвөлжөөг тус сумын Засаг даргын Тамгын газартай албан ёсоор тохиролцон тус бүрд нь 2 пүнз, 500 бог малын багтаамжтай саравчтай хашаа, өвсний хашаа, суурин усан сан онгоцны хамт, зөөврийн 1,5 тонн усан сан бүхий өвөлжөө барин ашиглаж компанийн 3 суурь мал нутаглаж байсан. Манай компани 2000 онд сумын Засаг даргын захирамжаар дээрхи 3 өвөлжөөг 15 жилээр эзэмших гэрчилгээг авч, тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу татвар хураамж төлж зохих ёсоор ашиглаж байв. Манай эзэмшлийн малын тоо цөөрсөн тул 2013 онд "Доод бууц"-ыг хашаа, усан сангийн хамт үнэгүйгээр суманд буцаан өгч “Дээд” болон “Дунд” бууцын өвөлжөөг үргэлжлүүлэн ашиглахаар 2013 онд мэдэгдэж байсан болно. Мөн манай компани “Дээд” болон “Дунд" бууцын өвөлжөөний гэрчилгээний хугацаа дуусах дөхөж байсан тул 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1\59 тоотоор гэрээний хугацааг сунгаж өгөхийг хүссэн албан бичгийг сумын Засаг даргын Тамгын газарт явуулсан боловч одоог хүртэл хариу ирүүлээгүй. Иймд захирал Л.Сүмбанд миний бие газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах |
| 080161 |
| тухай 2015 оны 04 дүгээр сарын 05-нд 1/59 тоот албан бичгийг авч очиж сумын Засаг дарга С.Сэргэлэнтэй уулзаж хүсэлт гаргаад буцсан юм. Гэвч манай компанийн хувьцаа эзэмшигчдийн үл хөдлөх хөрөнгө бүхий /дээд, дунд/ 2 өвөлжөөг эзэмших эрхийн хугацааг сунгаж өгнө гэсэн тул “Доод" өвөлжөөг суманд нь буцааж өгсөн боловч ч газар эзэмших гэрчилгээг тухайн үед сунгаж өгөөгүй ба үүнээс 2016 оны 06 дугаар сарын 03- ны өдрийн А/262 тоот захирамжаар Я.Пүрэвхүүд эзэмшүүлэхээр 000609147 тоот гэрчилгээг шинээр олгосон байдаг. Харин "Дунд бууц"-ны 180200064 тоот гэрчилгээний дугаартай өвөлжөөний гэрчилгээг сунгах асуудал бидэнд тодорхойгүй байна. Нэр бүхий албан тушаалтан сумын хуучин газрын даамал З.Вангүрээс тодруулахад 180200064 тоот гэрчилгээний дугаартай газрыг тус өвөлжөөн дээр одоо байгаа манай малчинд өгсөн гэсэн. Одоо ажиллаж байгаа газрын даамал О.Эрдэнэчулуун нь 180200064 тоот гэрчилгээний дугаартай газрыг иргэнд эзэмшүүлээгүй байгаа гэсэн хариуг өгсөн болно. Манай гэрчилгээний хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 15-нд дуусахаар байтал түүнээс 5 жилийн өмнө гарсан Багийн иргэдийн Нийтийн Хурлын 2010 оны 04 дүгээр сарын 28- ны өдрийн 05 тогтоолыг үндэслэн Я.Пүрэвхүүд газар эзэмшүүлсэн нь илт хууль бус гэдэг нь тогтоогдож байна. Газрын төлбөрийн тухайд Я.Пүрэвхүү болон охин П.Тунгалаг нараар дамжуулан газрын төлбөр тооцоог хийдэг байсан. Өргөдөл өгөхөөс өмнө манай захирал Л.Сүмбандтай хэд хэд уулзсан гэрчилгээг сунгуулах талаар л ярилцсан байдаг. А сумын Засаг дарга С.Сэргэлэн захирал Л.Сүмбандад гэрчилгээний чинь хугацааг сунгах асуудлыг мэдэж байгаа та нарт сунгаж өгнө гэсэн атлаа манай малчин Я.Пүрэвхүүд хууль зөрчин бидний эд хөрөнгийг, газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь бидний мал хашаа саравч эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан. Газрын гэрчилгээ сунгуулах хүсэлтээ 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн байдаг. Манай бог мал одоог хүртэл Я.Пүрэвхүү дээр байгаа, мөн хашаа саравчинд өвөлжиж, хаваржсаар байгаа болно. Я.Пүрэвхүү тэтгэвэрт гарах болсон тул бид үргэлжлүүлэн түүний охин П.Тунгалагийн нэр дээр нийгмийн даатгал шимтгэлийн хураамжийг төлөн цалинжуулж байсан. 2016 оны 6-р сарын 3-ны өдрийн А/262 захирамжаар манай малчин Я.Пүрэвхүүд 000609147 дугаартай газар эзэмших гэрчилгээг олгосон нь Газрын тухай хууль зөрчиж манай газрыг давхцуулж өгсөн гэж үзэж байна. 2017 оны 11 дүгээр сарын үед өвөл идэшээ хийхээр очиход өөрсдөө байхгүй байсан тул бид А сум дээр очиж Засаг дарга болон газрын даамал Эрдэнэчулуун нартай уулзаж манай 2 газрын гэрчилгээний хугацааг сунгах юу болсон бэ гэж асуутал танай 180200066 гэрчилгээний дугаартай газрыг Я.Пүрэвхүү гуайд эзэмшүүлэхээр захирамж гарсан. Танайх нөгөө газрынхаа 180200064 дугаартай гэрчилгээний хугацаагаа сунгуулж авч болно шүү гэж хэлсэний дагуу бид Аймгийн Засаг дарга болон Төв аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан болно. Газрын тухай хуулийн 31.3 зүйлийг зөрчсөн мөн 40.2-д заасан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, Захиргааны ерөнхий хууль 27 дугаар зүйлийг зөрчсөн. Иймээс Төв аймгийн А сумын Засаг даргын гаргасан 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/262 тоот захирамжийг хүчингүй болгож, А сумын “А” ХК-ийн эзэмшлийн “Шувуун даваа"-ны "Дээд бууц", "Дунд бууц", "Доод бууц"-ны гурван өвөлжөөг эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, уг газрыг эзэмших эрхийг сунгаж өгөхийг сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ. Хариуцагч А сумын Засаг дарга Б.Батжаргал, түүний итгэмжпэгдсэн төлөөлөгч О.Эрдэнэчулуун нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: |
| “А” ХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа Төв аймгийн А сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн а/262 дугаар захирамжийг хүчингүй болгож, “А" ХК-ийн эзэмшлийн 180200064 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж өгөхийг даалгах тухай шаардлага гаргасан байна. “А” ХК-ийн 180200066 дугаар бүхий газар эзэмших эрхийн 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрчилгээ сумын Засаг даргын захирамжгүй, хувийн хэрэггүй, мал сүрэг суманд нутагладаггүй, төлбөр төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил түүнээс дээш өвөлжөөгүй, малын А дансгүй тус тус зөрчил байгаа тул уг өвөлжөөнд амьдарч байгаа 2000 оноос малын А данс бүртгэлтэй сумын мянгат малчин Я.Пүрэвхүүд эзэмшүүлж өгөхөөр шийдвэр гарсан. Дээрх өвөлжөөнд өвөлждөг Хөшөөт 2 дугаар багийн малчин Я.Пүрэвхүүд Хөшөөт багийн Иргэдийн нийтийн хурлын 2010 оны 04 дүгээр сарын 28-ны 05 дугаар тогтоолоор эзэмшүүлснийг үндэслэж сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн а/262 дугаар захирамжаар Ядамсүрэн овогтой Пүрэвхүүд “Шувуун даваа”-ны эхний бууцыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн. “А” ХК- ийн 180200064 дугаар бүхий “Шувуун даваа”-ны “Дунд бууц”-ны өвөлжөө хувийн хэрэггүй, Засаг даргын захирамжгүй, кадастрын зураг хийгдээгүй, гэрчилгээг шинэчлээгүй, “А” ХК-ийн мал манай сумын нутаг дэвсгэр дээр нутагладаггүй, газрын төлбөр төлөөгүй, газар эзэмшлийн гэрээ байгуулаагүй, 2 жил түүнээс дээш жил өвөлжөөгүй тул сунгах боломжгүй байна. “А” ХК-ийн дээрх 2 өвөлжөө хувийн хэрэггүй, кадастрын зураглал хийлгүүлээгүй, Засаг даргын захирамжгүй тул хүчингүй гэрчилгээ болно. “А” ХК-ийн хашаа хороо, саравч, өвсний хашаа, усан сан онгоц, зөөврийн усан сан байгаа бол өөрийн өмчөө татан авч сум өвөлжөөний газар эзэмших эрхийг орон нутгийн харъяат мал бүхий иргэндээ эзэмшүүлсэн. Эхнийх нь “Дээд” бууц гэж ярьж байгаа энэ нь хуулийн дагуу олгогдсон шалтгаан нь “А” ХК-ийн хувийн хэрэг материал манай хувийн хэрэг материалаас олдохгүй байсан учраас газрыг өөр хүнд өгсөн байгаа. “Дунд” бууцны хувьд манайхаас 2008 онд Цэнд гэдэг хүн дээр шийдвэр гаргаж олгосон ба Цэнд нь тэр газартаа 2010 оноос хойш байхаа больсон учраас хувийн хэрэг, материалыг нь шүүгээд хүчингүй болгосон байгаа. Тэр бууцанд Дугар, Энхтуул, Аюуш гэдэг хүмүүс өвөлжиж байсан. Тэр газрын “А” ХК-н манайх гээд байгаа. “Доод” бууц манайх гээд байгаа. Тэр газар нь одоо хүнд өгөөгүй хоосон байгаа. Амартүвшин гэдэг хүн хүсэлтээ өгсөн байгаа. Багийн Засаг даргад хүсэлт ирээд Аймгийн Засаг дарга өвөлжөөний газар өгдөг байгаа. “Доод” бууц гэдэг газар байхгүй тэдний нэршил нь угалзат гэдэг газар байгаа гэв. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Пүрэвхүү 1998 оноос хойш тус өвөлжөө буюу 262 дугаар захирамжаар гарсан бууцанд 20 гаран жил өвөлжиж байна. Өмнө нь “А” ХК-ийн хэдэн мал байсан юм байна. 2016 оны 6 дугаар сард захирамж гаргуулж энэ өвөлжөөг эзэмшиж эхэлсэн. Яагаад захирамж гаргуулсан бэ гэхээр 2010 он хүртэл энэ газар нь хэн эзэмшиж байгаа нь мэдэгдэхгүй татвар төлбөрөө төлөөгүй байсан. Тэгээд 2016 онд багийн нийтийн хурлаар ороод 2016 оны 6 дугаар сард захирамж гарсан байдаг. Хамгийн гол нь эзэмших гэрчилгээг аваад татвар мөнгийг нь тасралтгүй төлөөд явж байгаа. Харин нэхэмжпэгч тал энэ газрын 2000 оноос хойш хайхраагүй, сумын газрын албатай очиж уулзаагүй байдаг. Орон нутагт сумандаа малаа маллаж байгаа хүмүүст газар олгох журам байгаа юм шиг байгаа. Тэр дагуу авсан гэж ойлгож байгаа гэв. |
| ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч “А” ХК-иас шүүхэд хандан “Төв аймгийн А сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/262 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Засаг даргын эс үйлдэхүйг тогтоох, "А” ХК-ийн эзэмшлийн 180200064 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж өгөх”-ийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлж А сумын Хөшөөт багийн “Шувуун даваа”-ны "Дээд бууц", "Дунд бууц", "Доод бууц" 3 өвөлжөөний газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, уг газрыг эзэмших эрхийг сунгаж өгөхийг даалгах”-ыг хүсчээ. Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч “А” ХК нь Төв аймгийн А сумын Хөшөөт багийн "Шувуун даваа"-ны "Дээд бууц", "Дунд бууц", "Доод бууц" зэрэг 3 өвөлжөөг 1995 оноос эзэмшиж ирсэн, 2015 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулахаар өгөхөд сунгаж өгөөгүй, улмаар 2016 онд Дээд бууцны газрыг манай малчин байсан Я.Пүрэвхүүд өгсөн байна, манай газар эзэмших эрх хүчинтэй байхад хүнд давхцуулж өгсөн, мөн 3 бууцны газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж өгөхгүй байгаа нь хууль бус гэж маргажээ. Хариуцагч А сумын Засаг дарга “А” ХК нь Хөшөөт багийн "Дээд бууц", "Дунд бууц"-ыг эзэмших эрхийн гэрчилгээг 2000 онд авсан, “Доод” бууцыг эзэмших гэрчилгээ байхгүй өөрсдөө өвөлжөөний газартаа амьдардаггүй, газар эзэмших эрхийн хувийн хэрэг материал байдаггүй, газрын төлбөрөө төлөөгүй, манай суманд мал тоологддоггүй тул бид мал бүхий иргэддээ өвөлжөө, хаваржааны газрыг олгож “Дээд бууц”-ны газрыг иргэн Я.Пүрэвхүүд багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг үндэслэж олгосон, “Дунд”, “Доод” бууцыг эзэмшихийг хүссэн иргэд байгаа боловч олгоогүй байгаа, “А” ХК нь манай суманд малгүй, үйл ажиллагаа явуулдаггүй, эзэмших эрхийн хугацаа дууссан тул сунгах боломжгүй гэжээ. Шүүх маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг авч үзвэл: Хариуцагч Төв аймгийн А сумын Засаг дарга нь нэхэмжпэгч “А” ХК-нд тус сумын Хөшөөт багийн “Шувуун даваа”-ны “Дээд бууц” нэртэй өвөлжөөний газрыг 180200066 дугаартай, “Дунд бууц” нэртэй өвөлжөөний газрыг 180200064 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээг 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус тус олгосон байх бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өгсөн “А” ХК нь маргаан бүхий газарт өвөлжөө барьсан, малаа Я.Пүрэвхүүгээр маллуулж байсан гэж нутгийн хүмүүс хэлдэг” гэсэн, гуравдагч этгээд Я.Пүрэвхүүгийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн өгсөн “манай аав уг “Дээд” бууцны өвөлжөөнд 1998 оноос амьдарсан, “А” ХК-ийн малыг маллаж байсан нь үнэн” гэсэн тайлбарууд, хэрэгт авагдсан гэрч З.Вангүрийн тайлбар1, дээрх эрхийн гэрчилгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар “А” ХК-ийг Төв |
| 1 хавтаст хэргийн 103-105 дугаар тал |
| аймгийн А сумын Хөшөөт багийн ‘‘Шувуун даваа”-ны “Дээд” “Дунд” бууцны газруудыг эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг ...зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ." гэж заасантай нийцэж байна. Харин нэхэмжпэгч нь хуучин Засаг даргыг “Дээд”, “Дунд” бууц-ны газрын эзэмших эрхийг сунгаж өгнө гэхээр нь “Доод” бууцны газрын эзэмших эрхийн гэрчилгээг сумандаа буцааж өгсөн гэж тайлбарлах боловч энэ бууцны газар эзэмших эрхийн гэрчилгээ болон бусад эзэмших эрхтэй холбоотой нотлох баримт байхгүй байна. Мөн хариуцагчаас өгсөн дээрх 180200066, 180200064 дугаартай газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа атлаа нэхэмжлэгчид нэгж талбарын хувийн хэрэг байхгүй, нэхэмжлэгч нь газрын төлбөрөө төлөөгүй, манай суманд малгүй, эзэмших эрхийн хугацаа дууссан тул газар эзэмших эрхгүй гэсэн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-д “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”, 23.4.3-д “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 23.4.4-д “газрын мэдээллийн санг эрхлэх”, 23.4.5-д газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж хураах” гэж газрын даамлын эрх, үүргийг тус тус тодорхой заасан байхад газар эзэмшигчийн нэгж талбарын хувийн хэргийн бүрдэл хангах, мэдээллийн санд оруулах, газрын төлбөрийг ногдуулж төлүүлэх, газар эзэмшүүлэх гэрээ байгуулах, дүгнэх зэргээр хуульд заасан бусад эрх үүргээ биелүүлээгүй, төрийн захиргааны байгууллагын албан хэрэг хөтлөлтийн журам зөрчиж газар эзэмших эрхтэй холбоотой баримт бичгийг бий болгож, зохих ёсоор бүрдүүлж, хадгалаагүй зэрэг хариуцагчын буруутай үйл ажиллагаа нь талуудын тайлбар, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Мөн “А” ХК нь 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/59 тоот албан бичгээр сумын Засаг даргад хандан маргаан бүхий “Дээд” бууцны газар эзэмших 1802000662, “Дунд” бууцны 1802000643 дугаартай гэрчилгээний хугацааг сунгуулахаар 2 гэрчилгээний хуулбарыг хавсарган хүргүүлсэн байх бөгөөд Засаг дарга нь уг хүсэлтийг хүлээн аваад газрын даамал Эрдэнэчулуунд “А” ХК-ны эзэмшил газрыг хэрхэх талаар заагаагүй атлаа малыг нь маллаж байсан одоо уг өвөлжөөнд амьдарч буй сумын иргэн Я.Пүрэвхүүд шилжүүлж өгье гэсэн цохолт хийж өгч, улмаар “А” ХК-ий эзэмших эрх хүчин төгөлдөр байх нөхцөл байдал, газрын давхцалтай эсэх талаар шалган, судалж үзэхгүйгээр 1 жилийн дараа Засагдаргын 2016 оны 06 дугаар сарын 03- ны өдрийн А/262 дугаар захирамжаар4 иргэн Я.Пүрэвхүүд “А” ХК-ийн эзэмшил бүхий газрыг давхцуулан Хөшөөт багийн “Шувуун даваа”-ны эхний өвөлжөө хаваржааны зориулалтаар 0.07 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, нэгж талбарын дугааргүй, харин 000609147 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. |
| 2 хавтаст хэргийн 27 дугаар тал |
| 3 хавтаст хэргийн 28 дугаар тал |
| 4 хавтаст хэргийн 25 дугаар тал |
| № Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасныг зөрчиж иргэн Я.Пүрэвхүүд газар олгосон нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байх тул дээрх сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/262 дугаар захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагч нь хэдийгээр “А” ХК-ийг өөрсдөө өвөлжөөний газартаа амьдардаггүй, газар эзэмших эрхийн хувийн хэрэг материал байхгүй, газрын төлбөрөө төлөөгүй, манай суманд малгүй тул газар эзэмших эрхийг сунгахгүй гэж тайлбарлах боловч үүгээр “А” ХК-ийг газар эзэмших эрхгүй гэж үзэх боломжгүй, энэ үндэслэлээр эзэмших эрхийг нь дуусгавар болгоогүй, улмаар иргэн Я.Пүрэвхүүд газар эзэмшүүлсэн захиргааны актын үндэслэл болгоогүй байх тул шүүх энэ тайлбарт дүгнэлт хийх шаардлагап/й гэж үзлээ. Мөн хариуцагч нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д . . Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал , аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж заасныг зөрчиж “А” ХК-ийн дээрх газар эзэмших эрх сунгуулахыг хүссэн албан бичгийг хүлээн аваад судалж, шалгаж үзээгүй, сунгах, эсхүл татгалзах талаар шийдвэрлээгүй, улмаар иргэн Я.Пүрэвхүүд мөн газрыг олгох талаар “А” ХК- д ямар нэг байдлаар мэдэгдээгүй болохоо шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн төдийгүй хэрэгт авагдсан дээрх цохолт бүхий 1/59 тоот албан бичиг, гэрчийн мэдүүлэг болон шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байх тул “А” ХК-ийн маргаан бүхий “Дээд”, “Доод” бууц-ны газар эзэмших эрхийг нь сунгахгүй байгаа Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин нэхэмжпэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгг авагдсан шүүхийн үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлгээр “А” ХК нь маргаан бүхий “Доод” бууцын өвөлжөөний газрыг эзэмших эрхтэй болох нь тогтоогдохгүй байх тул уг газрын эзэмших эрхийг сунгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Мөн захиргааны байгууллага нь иргэн Я.Пүрэвхүүд газар эзэмшүүлэхдээ бусдын газартай давхцуулж олгосон, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сунгахыг үндэслэлгүйгээр татгалзсан байх бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар “А” ХК-нд зохих журмаар мэдэгдэж, сонсгоогүй, оролцуулаагүй, эрхээ хамгаалах боломжийг олгоогүй зэргээр хууль зөрчсөн байна. Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “Төв аймгийн А сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03- ны өдрийн А/262 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Хөшөөт багийн “Шувуун даваа”-ны “Дээд бууц” нэртэй өвөлжөөний 180200066 дугаартай, “Дунд бууц” нэртэй өвөлжөөний 180200064 дугаартай газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох |
| “Доод бууц” нэртэй өвөлжөөний газрыг эзэмших эрхийн хугацааг сунгах”-ыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Цаашид хариуцагч захиргааны байгуулага нь төрийн захиргааны байгууллагын албан хэрэг хөтлөлт, газар эзэмшигчийн нэгж талбарын хувийн хэргийг хуулийн шаардлагад нийцүүлэх, Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны акт гаргах үйл явцтай холбоотой хуулийн шаардлагыг биелүүлэхийг тэмдэглэх нь зүйтэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн
ТОГТООХ нь:
2.3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн
З.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. |
|
|
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЖИДМАА