Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 84

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч Б.Долгион

хохирогч О.Асел

шүүгдэгч Б.Нурболат, түүний өмгөөлөгч Б.Бадраа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 23-нд Баян-Өлгий аймагт төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, Герман орон судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхоны 45А-127 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:БЭ86042315/ Секел овогт Бахытжаны Нурболатад холбогдох 201626022967 дугаартай эрүүгийн 1 хавтаст хэргийг 2017 оын 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.Нурболат 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо 45а байрны 127 тоот өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эхнэр О.Аселийн бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Нурболат шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би гэртээ эхнэр Аселийн хамт цайгаа уугаад байж байтал миний гар утас руу таньдаг эгч залгаад “мөнгө зээлээч” гэсэн юм. Тэгтэл эхнэр Асел “юун эмэгтэй хүн чам руу залгаад байгаа юм бэ” гэснээс болж эхнэр бид хоёр маргалдсан. Тэгээд би гэрээс гарах гэтэл эхнэр Асел намайг гаргахгүй гэхээр нь би түүний нүүр лүү нэг удаа алгадчихаад гараад явчихсан юм. Удалгүй араас эхнэр Асел миний утас руу залгахаар нь автал “хамраас цус гараад тогтохгүй байна” гэхээр нь очтол хамарнаас нь цус гарч байсан. Эхнэр Аселийн биед хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Асел бид хоёр хааяа муудалцдаг байсан нь үнэн. Энэ явдлаас хойш бид хоёр хоорондоо маргалдахаа больсон. Эхнэр Асел бид хоёр сэтгэл судлаачаас зөвлөгөө авч байгаа. Би гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна гэв.

 

Хохирогч О.Асел шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нөхөр Нурболат бид хоёр гэртээ байж байтал түүний гар утас руу нэг эмэгтэй залгаснаас болж нөхөр бид хоёр маргалдсан. Нөхөр Нурболат гэрээсээ гараад явах гэхээр нь би гаргахгүй гэсэн чинь Нурболат миний нүүр лүү нэг удаа алгадсанаас болж миний хамрын яс гэмтсэн. Би эмнэлэгт үзүүлж 3 удаа  хамар луугаа тариа хийлгээд хамрын ясаа тэгшлүүлсэн. Одоо биеийн байдал зүгээр болсон. Нурболат бид хоёр дундаасаа 1 ой 7 сартай, 4 настай хоёр хүүхэдтэй бөгөөд би гэртээ хүүхдүүдээ хардаг. Хэрэгт хураагдсан 2 ширхэг томографи зургаа би авах хүсэлтэй байна. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Нурболатын оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38/, ял шалгах хуудас /хх-ийн 42/, Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох 2013 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 264 дугаартай прокурорын тогтоолын хуулбар /хх-ийн 60/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 63-64/ болон бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Нурболат 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо 45а байрны 127 тоот өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эхнэр О.Аселийн бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчоор О.Аселийн... Би Нурболаттай 2008 онд утсаар ярьж мессеж бичиж танилцаж байсан, Нурболат тухайн үед Баян-Өлгий аймагт байсан ба би Эрдэнэтэд байдаг байсан бид хоёр нэг жил гаруй мессежээр харилцаж байгаад 2009 онд уулзсан. Түүнээс хойш бид хоёр Улаанбаатар хотод тусдаа амьдарч байсан, Нурболат Казахстан улсруу ажлаар яваад 2010 онд ирсэн, тэгээд Нурболат намайг сууя гэсэн санал тавьсан би  тэр үед нь зөвшөөрсөн Нурболат аавын хамт ирээд намайг албан ёсоор гуйж авч явсан. Тэгээд 2010 оны 9 сард Баян-Өлгий яваад тэндээ хуримаа хийгээд Баян-Өлгий аймагтаа гэр бүлээ батлуулсан. Тэгээд тэнд байж байхад Нурболат Казахстан улс руу ажлаар явахдаа чи эндээ байж бай гэж хэлсэн тэгэхээр нь би байж чадахгүй гэж хэлээд Эрдэнэт явсан. Тэгээд 3 сарын дараа Нурболат Улаанбаатар  хотод ирсэн, би тэр үед Улаанбаатар хотод ирсэн байсан. Тэгээд нэг хэсэг Нурболат бид хоёр хамт Улаанбаатар хотод амьдарч байгаад Эрдэнэт явсан. Тэгээд Эрдэнэтэд байхад нөхөр Нурболатын дүү нь Жаболат машин авсан байсан тэр машиныг хүн унаж яваад осолд ороод эвдсэн байна машиныг Баян-Өлгий аймаг руу авч явах хэрэгтэй байна гэж хэлээд дуудсан байсан. Тэгээд Нурболат яваад өгсөн би тэр үед анхны хүүхдээ гаргах гээд жирэмсэн байсан, гэтэл Нурболат цаашаа Казахстан улсруу яваад өгсөн. Тэгээд 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдөр анхны охин төрсөн. Тэгээд охин  сартай байхад Нурболат ирээд охин бид хоёрыг аваад Улаанбаатар хотод ирсэн тэр цагаас хойш хамт амьдарч байгаа юм. Нурболат бид хоёр охин хүү хоёртой. Нурболат анх ирчихээд Казахтанаас ирсэн казак хүнд машин зардаг байсан. Тэр үедээ Казахтанаас ирсэн залуучуудтай нийлж эмэгтэй хүмүүстэй шоудаж янз бүрийн хүүхнүүдтэй холбогдож байсан гэж бодож байсан энэ болгоноос маргаан үүсдэг байсан. Тэгээд  2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хотхоны 45а-127 тоот гэртээ ой 7 сартай бага хүү Ернар болон нөхөр Нурболат нарын хамт байж байхад Нурболатын утасруу нэг эмэгтэй залгаад мөнгө нэхсэн тэгэхээр нь би хэн юм бэ гэж асуухад Нурболат надад чи дандаа ингэж хардаж сэрдэж байдаг гэж хэлэхээр нь би уурлаад Нурболатад хэдэн үг хэлсэн тэгээд би тэр эмэгтэйгийн утсыг авах гэтэл татварт ажилладаг хөгшин хүн байгаа юм би тэр хүнээс ажил хийлгэсэн мөнгө өгөх ёстой юмаа гэж хэлээд  тэр эмэгтэйгийн утсыг өгөөгүй, тэгэхэд Нурболат явлаа гээд үүдэнд зогсож байсан тэгээд би яваад очсон чинь миний хамар луу нэг удаа цохьсон тэгээд би хамар луу цохьсон цус гарч байгаад тогтсон тэгээд байж байтал дахин цус гарсан тэгээд цус тогтохгүй байсан тэр үед миний толгой эргээд бие сонин болсон тэгээд Нурболат 103 луу залгаж түргэн дуудсан тэр үед өөрөө том охиноо цэцэрлэгээс аваад ирж байсан тэгээд түргэн ирээд үзсэн намайг гэмтэл рүү авч явсан. Тэгээд гэмтэл дээр очсон чинь томографийн зураг авахуулаад ирээ, гавлын ясанд гэмтэл алга гэж хэлээд явуулсан. Тэгээд гэртээ ороод байж байтал дахин хамраас цус гарсан тогтохгүй байсан дахин түргэн дуудсан. Тэгээд түргэн ирж үзээд хамарт хөвөн хийж өгөөд гэмтэл рүү яв гэж хэлээд явсан. Би тэр үед Нурболатын хамаатны ах Аспериат, эгч Бенараа нарыг дуудуулсан. Тэгээд эгч Бенараа ирээд манай хоёр хүүхдийг хараад үлдсэн би тэр үед өөрийн утсаа гэртээ цэнэглээд үлдээсэн. Тэгээд ах Аспериат, Нурболат бид 3 Мөнгөнгүүр эмнэлэг дээр очиж томографийн зураг авахуулсан, тэр үед манай аав ээж Эрдэнэтээс миний утас руу залгаад эгч Бернараатай утсаар ярьсан байсан тэгээд намайг нөхөр Нурболатад зодуулсан гэдгийг мэдсэн. Мөнгөн гүүр эмнэлэгт томографийн зураг авахуулаад гэмтэл дээр очоод зургаа харуулсан тэгээд хамраас цус гараад тогтохгүй байсан учир гэмтлийн эмчээр цус тогтоох тариа хийлгүүлээд гэртээ харьсан. Тэгээд би маргааш нь Нурболат гэмтэл орж үзүүлээд эмчилгээ бичүүлж авсан. Тэгээд намайг эмнэлэгт хэвт гэж хэлсэн боловч би нялх хүүхэдтэй учир эмнэлэгт хэвтээгүй гэрээрээ эмчилгээ гэрээрээ хийлгэсэн. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Эрдэнэтээс аав Олимпед, ээж Кульсихан хоёр манайд ирсэн. Тэгээд юу болсон талаар хэлсэн. Тэгээд аав ээж хоёр Нурболаттай ярилцаад та хоёрыг салаад энэ хоёр хүүхдийг өнчрүүлээдэх гэж хэлсэн биш, эмчилгээг хийлгээд зөв амьдар, хэрүүл маргаанаа боль гэж хэлсэн. Тэгээд ээж, аав хоёр миний хажууд 7 хоног хамт байсан тэгээд  Нурболат найзуудтайгаа Замын үүд явна гэж явсан тэгээд 2 хоногийн дараа ирсэн тэр үед аав, ээж хоёр Эрдэнэт яваад 1 хонож байсан. Тэгээд манай хамаатны охин нөхөр 2 хүүхдийн хамт Эрдэнэтээс ирсэн байсан, хүүхдээ чихний хагалгаанд оруулахаар ирсэн байсан. Тэгээд л цай уугаад сууж байхдаа Нурболат ээж аав чинь явсан юм гэж асуусан тэгээд Нурболат өвөө нь бие тааруу Улаанбаатар хотод байхад биеийг нь асуухгүй явчихаж байгаа юмуу гэж хэлсэн, тэгээд үүнээс болоод бас бид хоёр маргалдсан. Тэгээд хамаатны хүүхдүүдийн хажууд маргалдаад бас манайх танайх гээд хэрүүл болсон, тэр үед нөхөр Нурболат манай хамаатны охин Айгүлийн нүдэн дээр энэ надаас салахгүй ингээд 5 жил зууралдаад байгаа юм гэж хэлэхээр нь би хажууд байсан хүүхдийн сандалыг авч Нурболат руу шидсэн, гэтэл Нурболат босож ирээд миний баруун чих рүү гараа атгаад цохьсон юм. Тэгээд би тэр өдөр цагдаад дуудлага өгсөн тэгээд цагдаа ирсэн. Тэгээд нөхөр бид хоёрыг цагдаагийн газар авчираад би цагдаад өргөдөл бичиж өгсөн юм. Өмнө Нурболат бид хоёр маргалдаж бие биенээ цохих тийм асуудал байсан... Би шинжээч эмчийн дүгнэлтийг уншиж танилцсан холбогдуулан хэлж ярих санал хүсэлт байхгүй, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтлүүдийг миний нөхөр Нурболат миний биед учруулсан...2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр  нөхөр Нурболат руу нэг хүн залгаад мөнгө асуугаад байх шиг байсан тэгээд бид хоёр хэн юм бэ гэж ярьж байгаад гэр бүлийн маргаанаас болж хэрүүл хийсэн тэгээд Нурболат тэр өдөр зодож миний хамар луу цохиж, бас алгадаж миний бие д хүндэвтэр гэмтэл учруулсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн түүний дараа түргэн дуудаад түргэний эмч ирж үзээд машинтай гэмтэл явж үзүүлсэн. Тэгээд орой Нурболатын хамаатны ах эхнэрийнхээ хамт ирээд намайг Мөнгөн гүүр эмнэлэг авч очиж үзүүлээд томографийн зураг авахуулахад миний хамар хугарсан, мөн баруун талын гайморын хөндийн дотор ханын хугаралтай байна гэж эмч хэлсэн. Түүнээс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би нөхөр Нурболаттай хэрүүл хйисэн тэр өдөр намайг цохиж зодсон зүйл байхгүй миний биед учирсан хүндэвтэр зэргийн гэмтлийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр учруулсан. Би эмчилгээ хийлгэсэн надад эмчилгээний баримт байхгүй, одоо миний биеийн байдал зүгээр сайн болсон./хх-ийн 8-10/

 

гэрч П.Аспирантын...”2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нурболатын ээж Март утсаар манай эхнэр Венера руу утсаар яриад манай бэрийн хамарнаас цус гараад тогтохгүй байна. та нар нэг очоод уулзаадахаач гэж хэлсэн. Би эхнэрийн хамт Нурболатын гэр рүү явсан. Гэрт нь очиход Нурболатын эхнэр Асел хамрандаа цус тогтоохоор хөвөн хийсэн байсан. ..би Нурболатын хамт эхнэр Аселыг аваад Мөнгөн Гүүр эмнэлэг рүү явсан. ...тэгээд хамраас хөвөнг авсан чинь цус тогтоогүй гойжиж байхаар нь би эмчид ямар нэг эмчилгээ хийж цус тогтоох арга хэмжээ аваач гэж хэлсэн. /хх-ийн 13/

 

гэрч Х.Венерагийн...”Асел, Нурболат хоёр хэрүүл хийсэн гэх шинж тэмдэг байгаагүй тэгээд яагаад хамраас цус гарсан юм бэ та хоёр яасан гэж асуухад Нурболат миний гар санамсаргүй Аселын хамарт хүрсэн гэж хэлсэн. Тэр үед Асел ямар нэг зүйл үгүйсгэж яриагүй дуугүй сууж байсан. Асел хамартаа хөвөн чихсэн байсан...хэд хоногийн дараа би ажлаа тараад гэртээ ирэхэд Асел утсаар яриад Эрдэнэтээс аав ээж ирсэн Нурболат тэд нар хэрүүл хийгээд байна гэж хэлсэн мөн цаана нь хүмүүс чанга чанга яриад хэрүүл хийгээд байх шиг байсан. /хх-ийн 14/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 15370 дугаартай шинжээчийн...О.Аселын биед зүүн чамархайн эдийн доторхи цусан хураа, хамрын ясны хугарал, баруун чихний дэлбэнгийн цус хуралт, баруун талын гайморын хөндийн дотор ханын хугарал гэмтэл тогтоогдлоо.Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 17/ гэсэн дүгнэлт,   шинжээч эмчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 19/, томографийн оношлогооны хуулбар /хх-ийн 20/, Б.Нурболатын гэрт хийсэн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 47/, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох  үнэлгээний маягтын хуулбар /хх-ийн 51-56/, Б.Нурболатын сэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-26/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Нурболатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасан “...шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор...”хэлэлцээд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Секел овогт Бахытжаны Нурболатыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Нурболатад ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Асел “одоо биеийн байдал зүгээр болсон, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан гэж шүүх дүгнэсэн бөгөөд шүүгдэгч Б.Нурболатыг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

 

Мөрдөн байцаалтын явцад хэрэгт хураагдсан хохирогч О.Аселийн 2 ширхэг томографи зургыг өөрийнх нь хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт буцаан өгсөн болохыг дурьдаж байна.