| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2014/0027/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0031 |
| Огноо | 2013-12-31 |
| Зүйл хэсэг | 151.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0027/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Хохирогч *** ,
Шүүгдэгч *** /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201309000622 дугаартай хэргийг 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** өдөр төрсөн, *** настай, ***, дээд боловсролтой, эдийн засагч-нягтлан бодогч мэргэжилтэй, “*** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй,
Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсолын *** *** сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа цалингийн шатлалыг зориуд нэмэгдүүлэн бодож, 703653 төгрөгийн цалин илүү авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч *** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би анх 2009 онд ажилд орохдоо ТҮ 8.1-ээр цалинждаг байсан. Тэгээд цалингаа нэг шатлал буулгачих гэсэн болохоор би 7.1.4-өөр цалинжих юм байна гэж л ойлгож байсан.” гэх мэдүүлэг.
-Хохирогч *** ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “***г ажлаас халах шалтгаан бол хүний жирэмсний амралтын мөнгө буруу бодсон, цайны газрын түрээсийг өөрийнхөө дансанд хийлгэсэн, мөн давхар суутгал хийсэн байсан. Манай сургуульд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Авьяас” хөтөлбөр гэж байгаа. Тэр хөтөлбөрт багшилж байгаа багш нарын цалинг цаанаасаа суутгал хийгээд ороод ирсэн байхад *** давхар суутгал хийсэн байсан. Дээрх асуудлуудын хохирол төлбөрийг барагдуулсан байгаа, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг.
-“Цалинг шинэчлэн тогтоох тухай” Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 12 жилийн *** сургуулийн захирлын тушаал /хэргийн 4 дэх тал/,
D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Zaya 150.1.doc
-Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод жишиг /хэргийн 5 дахь тал/,
-2012-2013 оны хичээлийн жилийн цалин тогтоолт /хэргийн 6-7 дахь тал/,
-4 дүгээр сургуулийн ажилчдын 2012 оны 5-12 дугаар сарын цалингийн хүснэгт /хэргийн 12-19 дэх тал/,
-4 дүгээр сургуулийн багш, ажилчдын амралтын цалин /хэргийн 20 дахь тал/,
-Засгийн газрын 54 дүгээр тогтоолоор олгох мөнгөн урамшуулал /хэргийн 22 дахь тал/,
-4 дүгээр сургуулийн ажилчдын 2013 оны 1-8 дугаар сарын цалингийн хүснэгт /хэргийн 26-33 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 42 дахь тал/,
-Гэрч Д.Ренчинмядагын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...төрийн сантай зөвшилцсөний үндсэн дээр *** сургуулийн ерөнхий нягтлан бодогчоор авч ажиллуулсан. Тэгэхдээ ТҮ-8-1 гэсэн шатлалаар цалинжуулах тушаал гаргасан. Тэгээд 1 жилийн дараа ТҮ-7-1-р цалинжуулсан. Яагаад гэвэл ТҮ-8-1-р цалинжуулах гэхээр манай сургуулийн статуст тохирохгүй байсан. Тэгээд ч мэргэшсэн нягтлан бодогч биш, сургааль анх төгсөөд ирсэн болохоор нь ТҮ-7-1-р цалинжуулсан юм.
...өөрөө дур мэдэн шатлал өөрчлөн бодох эрх байхгүй, зөвхөн захирлын тушаалаар бодох ёстой.
... *** ТҮ-7-1-р цалинжих тушаал гаргасан байгаа. Түүнээс ТҮ-7-4-р цалинжих тушаал хавсралт гаргаагүй. ***тай ТҮ-7-4-р цалинж гэж зөвшилцсөн асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 62-64 дэх тал/,
-Эдийн засгийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 68-72 дахь тал/,
-Дархан-Уул аймгийн *** сургуулийн Төрийн сан дахь *** тоот дансанд 703500 төгрөг, 153 төгрөг шилжүүлсэн баримт /хэргийн 94-95 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ***г Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсолын *** сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа цалингийн шатлалыг зориуд нэмэгдүүлэн бодож, 703653 төгрөгийн цалин илүү авч завшсан гэмт хэрэгт холбогдуулан аймгийн прокурорын газраас яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын *** сургуулийн захирлын 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 26 дугаар тушаалын хавсралтанд заасны дагуу ТҮ-7-1 гэсэн шатлалаар цалинжих ёстой байсан байна. /хэргийн 4-6 дахь тал/
Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод жишиг тогтоосон Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтанд зааснаар ТҮ-7-1 гэсэн шатлалын үндсэн цалин 465466 төгрөг байхад нягтлан бодогчоор ажиллаж байсан *** нь өөрийн цалинг ТҮ-7-1-4 буюу 502457 төгрөг гэж өөрийн дураар нэмэгдүүлэн бодож, 703653 төгрөгийн цалин илүү авч завшсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч *** г байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан үедээ завшиж, үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч *** нь 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 703500 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 153 төгрөг, нийт 703653 төгрөгийг Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын *** сургуулийн Төрийн сангийн *** тоот дансанд тушааж, баримтыг ирүүлсэн /хэргийн 94-95 дахь тал/ байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.
Шүүгдэгч ***ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 42 дахь тал/ байх тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хохирогч *** “Хохирлоо авсан, энэ хүнд заавал ял шийтгэл оногдуулах сонирхол алга, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тайлбар шүүх хуралдаанд гаргаж байх бөгөөд шүүгдэгч *** нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогч,
шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасныг баримтлан *** д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, ***г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэснийг дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***г байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан үедээ завшиж, үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч ***д холбогдох 201309000622 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, ***г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т заасныг баримтлан *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ