| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | З.Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 171/2014/0044/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0032 |
| Огноо | 2014-01-20 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0044/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ
улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000816 дугаартай хэргийг 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн *** төрсөн, *** настай, ***, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:
*** нь согтуугаар 2013 оны 12 дугаар сарын 08-наас 09-ний шилжих 00 цагийн орчим Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Гранд зочид буудалд *** ыг гэртээ харих гэлээ гэж маргалдан улмаар эрүүн тус газар гараараа цохиж биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2013 оны 12 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчим *** надруу залгаад хотоос ирж байна гэсэн. Тэгээд байж байтал *** залгаад бид 2 *** дээр очсон. *** гээд найз охинтойгоо ирсэн байсан. Зөөврийн компьютер тавьж Гранд зочид буудалд орсон. Ороод 0.75 граммтай 2 шил архи авсан байсан, нэгийг нь ууцгаасан. *** бараг эрүүл байсан. *** харилаа гэхэд нь би таксины мөнгө байхгүй, бас иймээ тиймээ асуудал болчихвий дээ гээд явуулахгүй гэсэн. Унтаад явчих гэхэд үгэнд орохгүй байхаар нь найз юм байж найзынхаа үгэнд орохгүй юм гээд эрүүнд нь 2 удаа цохисон. 00 орчихоод гараад ирэхэд Азжаргал явчихсан байсан” гэв.
Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ажлаас тараад гэртээ байхад намайг утасдаж дуудсан. Төрсөн өдөр болж байна гэсэн. Улаанбаатар гэдэг
Шийтгэх тогтоол 2014.М.Доржням 98.1doc
архи аваад очсон. *** ах нэг найзтайгаа ирсэн байсан. Буудалд орохоор болоод зөөврийн компьютерээ тавиад буудалд орсон. 0.75 архиа уучихаад явлаа гэхэд цохиж аваад явуулахгүй байсан. Би сайн ярьж чадахгүй байна. Намайг коридорт нэг цохисон. Буудлын өрөөнд ороод 1 цохисон. Одоо эмчилгээ хийлгэж байгаа, физик эмчилгээ хийлгэ гэсэн. Ам сайн ангайхгүй байгаа. Эмчилгээний зардалд 660.000 төгрөг авсан, гомдолгүй. Цаашид гарах эмчилгээний зардалаа нэхэмжилнэ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт :
Хохирогч *** ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 6-7 дугаар тал/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 8-9 дүгээр тал/,
Гэрч *** н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 10 дугаар тал/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 11 дүгээр тал/,
Гэрч *** ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 12-14 дүгээр тал/,
Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт /хэргийн 16 дугаар тал/,
Шүүгдэгч *** сэжигтнээр, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хэргийн 22-25 дугаар тал/
Шүүгдэгчийн *** иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 26-28 дугаар тал/,
Хохирогч ***ын гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаархи баримт /хэргийн 29-36 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *** нь согтуугаар 2013 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Гранд зочид буудалд ***ыг гэртээ харих гэлээ гэж маргалдан улмаар эрүүн тус газар гараараа цохиж, ***ын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:
Хохирогч ***ын “Ажлаас тараад гэртээ байхад намайг утасдаж дуудсан. Төрсөн өдөр болж байна гэсэн. Улаанбаатар гэдэг архи аваад очсон. Алтаншагай ах нэг найзтайгаа ирсэн байсан. Буудалд орохоор болоод зөөврийн компьютерээ тавиад буудалд орсон. 0.75 архиа уучихаад явлаа гэхэд цохиж мохиод явуулахгүй байсан. Би сайн ярьж чадахгүй байна. Намайг коридорт нэг цохисон. Буудлын өрөөнд ороод 1 цохисон. Одоо эмчилгээ хийлгэж байгаа, физик эмчилгээ хийлгэ гэсэн. Ам сайн ангайхгүй байгаа. Эмчилгээний зардалд 660.000 төгрөг авсан, гомдолгүй. Цаашид гарах эмчилгээний зардалаа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг,
Гэрч М.Энхмөнхийн “...Тэгсэн *** хамт ирсэн залуу согтчихсон гэрлүүгээ явна гээд байсан. тэгсэн Доржням мөнгөгүй байна гадаа хүйтэн байна, чи согтуу байна, алхана гэж байхгүй явуулахгүй гээд орлуу аваачих гээд нөгөө залуу нь явна гээд зууралдаад барилцаад байсан. Тэгээд Доржням нөгөө залууг орон дээр дарж хэвтээд ноцолдоод *** дээрээс нь дараад байхаар нь болиоч ээ наадах чинь янз бүр болчихно гэж хэлсэн чинь *** энийг явуулж болохгүй гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 8 дугаар тал/,
Гэрч Р.Хүрэлбаатарын “...тэр орой 00 цаг өнгөрч байхад танихгүй утсаар над руу яриад *** миний эрүү сонин болчихлоо тан намайг ирээд аваатахаач гээд өөрөө нэг сонин яриад байсан. тэгэхэд нь яагаад эрүү чинь сонин болчихсон юм бэ гэсэн чинь хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. ...өөрийн машинаар очоод ***г эмнэлэг ороод үзүүлсэн чинь рентген зурганад харуулсан чинь эрүү нь хугарсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 11 дүгээр тал/,
Гэрч Б.Эрдэнэтогтохын “...тэр залуу өрөөндөө ороод нээх удаагүй кароаке тойрчихсон гүйж явахаар нь яах гэж байгаа гэсэн чинь сандарчихсан юм шиг байдалтай гарах хаалга хайж байна гэхээр нь хаалгаар гаргаж өгсөн. ...нээрээ эхлээд тэр хоёр жижиг залуу коридорт явна явахгүй гэж зогсож байснаа манайд үлдэж хоносон залуу гарч явсан залууг 2-3 удаа гараараа цохиод байх шиг байсан ба тэгээд гайгүй юм шиг байхаар нээх тоогоогүй, тэгээд тэр хоёр буцаад өрөөндөө орсноо, нөгөө залуу гараад гүйчихсэн, өрөөнд юу болсон талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 13 дугаар тал/,
Шинжээчийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтэнд: “ *** биед доод эрүүний зүүн булангийн хугарал, тархи доргилт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно” /хэргийн 16 дугаар тал/,
Шүүгдэгч *** “2013 оны 12 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчим Алтаншагай надруу залгаад хотоос ирж байна гэсэн. Тэгээд байж байтал *** залгаад бид 2 Алтаншагай дээр очсон. Алтаншагай Энхмөнх гээд найз охинтойгоо ирсэн байсан. Зөөврийн компьютер тавьж Гранд зочид буудалд орсон. Ороод 0.75 граммтай 2 шил архи авсан байсан, нэгийг нь ууцгаасан. Энхмөнх бараг эрүүл байсан. Азжаргал харилаа гэхэд нь би таксины мөнгө байхгүй, бас иймээ тиймээ асуудал болчихвий дээ гээд явуулахгүй гэсэн. Унтаад явчих гэхэд үгэнд орохгүй байхаар нь найз юм байж найзынхаа үгэнд орохгүй юм гээд эрүүнд нь 2 удаа цохисон. 00 орчихоод гараад ирэхэд Азжаргал явчихсан байсан” гэсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *** энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр, эмчилгээний зардалд нийт 488,200 төгрөгийн баримтыг /хэргийн 29-36 дугаар тал/ хэрэгт өгсөн бөгөөд шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт хохирогчид 660,000 төгрөг өгсөн болох нь хохирогч шүүгдэгч нарын тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгч ***г энэ хэрэгт төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин хохирогч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт “ надад ***д гомдол санал байхгүй, харин цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ” гэсэн тайлбарыг гаргасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар “хохирол төлбөрийн талаарх асуудал нь шүүгдэгчийн гэм бурууг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй учир эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо хохирогч *** нь иргэний журмаар шийдвэрлүүлэх” нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ***нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ.
Иймд шүүгдэгч ***нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, энэ хэрэгт бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *** г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Тайжууд овогт ***д1 жил /нэг жил/ хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-т зааснаар хохирогч *** нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдэж, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч *** энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг тэнсэгдсэн ялтан ***д анхааруулж мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор дээд шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА