| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | З.Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 171/2014/0046/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0033 |
| Огноо | 2014-01-23 |
| Зүйл хэсэг | 099.2., 101.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0046/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** нарт холбогдох эрүүгийн 201309000795 дугаартай хэргийг 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, *** 10-58 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
2. Монгол Улсын иргэн, *** төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
3. Монгол Улсын иргэн, *** дугаартай, *** төрсөн, *** настай, ***, бүрэн дунд боловсролтой, *** тоотод оршин суух хаягтай, *** урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч ***нар нь 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Эзэнт гүрэн” рестораны гадаа иргэн *** хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар үйлдлээрээ нэгдэн бүлэглэж *** ын эрх чөлөөнд халдан зодож, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
Шийтгэх тогтоол 2014.Л.Бямбаа нар 99.2.doc
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “... 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Макс” караокед орсон. Хөгжилийн бэрхшээлтэй *** руу залгаад намайг Эзэнт гүрний гадаа 2 залуу дээрэлхээд байна гээд дуудсан. *** бид 2 цагаа дуусгаад араас нь гарч очоод хөгжилийн бэрхшээлтэй хүнийг яаж байгаа юм бэ, зүгээр найзыгаа аваад явчихъя гэхэд хохирогч *** дүү нар яах гээд ахыгаа хоргоогоод байгаа юм, чи ямар овоо бацаан бэ, хоёулаа эр хүн шиг уулзаадхъя гээд БСБ-гийн тийшээ дагуулж очоод заамдаад авсан. Тавь гэтэл тавихгүй болохоор нь би гар луу цохитол намайг цохиод барьцалдаад тавихгүй болохоор нь энэ 2 ирж гар луу нь цохиж тавиулсан. Бид 3 дундаасаа хохиролын мөнгө гэж 300.000 төгрөг өгсөн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***г мэдүүлэхдээ: “... Намайг гарч очиход муудалцаж байгаа шинж байгаагүй. Маргасан шинж байхгүй байсан. Надруу дээрэлхээд байна гэж утсаар ярьсан болохоор би очингуутаа яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүн дээрэлхээд байгаа юм гэж хэлсэн. Цаанаас нь хохирогч *** гарч ирсэн. Тэд нар бүр аймар согтолттой байсан. Ойролцоогоор 15 минутын дараа *** 2 араас гарч ирсэн. Хохирогч *** жоохон маргалдаж байснаа би танай *** чинь уулзаадхъя гэсэн. Бид нараас хол БСБ-гийн тэнд уулзаад зогсож байсан. Нэг хартал газар уначихсан ноцолдож байсан. Очоод салгах гэтэл салахгүй болохоор нь хохирогч ***ыг 2-3 удаа цохиж салгасан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** : “... 2013 оны 11 сарын 15-ны өдөр “Макс” караокед орсон. Хөгжилийн бэрхшээлтэй *** руу залгаад намайг дээрэлхээд байна гэхээр нь *** гарсан. *** бид 2 цагаа дуусгачихаад араас нь гарсан. *** та нар яаж байгаа юм, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дээрэлхэж болохгүй ш дээ гэсэн. Хохирогч ******тай уулзаадхъя гээд БСБ-ийн тийшээ аваад явсан. Нэг хартал ***г цохиж байхаар нь очоод салгах гэтэл салахгүй байхаар нь хохирогчийг 1-2 удаа өшиглөсөн, өөр зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч *** нар нь 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар үйлдлээрээ нэгдэн бүлэглэж ***ын эрх чөлөөнд халдан, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч *** рын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Нэг мэдсэн чинь хэдэн залуучууд ирчихсэн *** *** гэх 2 найзтай маргалдаад байсан. Тэгээд би юу болсон гээд очтол хар үстэй юм шиг цамцтай залуу над дээр ирээд Анхаа ахаа та найз нарыгаа аваад яваа гэхээр нь би та нар манай найз нарыг зодчихсон байхад би яалаа гэж явхав дээ гэж хэлсэн. Тэгээд тэнд байсан *** гээд дуудаад байсан найз нь над руу дайраад чи яах юм бэ гээд дайраад байсан. Тэгээд байхаар нь би чи яагаад над руу дайраад байгаа юм бэ хоёулаа эвтэйхэн шиг уулзаадхъя гэсэн чинь *** нь надтай барьцалдаж аваад бид 2 зодолдсон. Тэгээд би ***ийн дээр нь гарчихсан ноцолдож байсан чинь хажуунаас 2 хүн ирээд миний нүүрэн тус газар луу өшиглөх шиг болсон. Тэгээд хөлөөрөө нуруу, хөл, гарын булчин хэсэг рүү цохицгоож байсан. Хэн нь яаж миний биеийн аль хэсэг рүү цохиж байсныг хэлж мэдэхгүй байна. Тэгээд би ноцолдож байхдаа нэгнийх нь гутлыг аваад үлдчихсэн байсан. Тэгээд би БСБ электрон барааны дэлгүүрийн өнцөгт сууж байсан чинь *** 2 залуутай ирээд надаас гутлыг нь булааж аваад явсан” гэх мэдүүлэг /хэргийн 15-17 дахь тал/,
Гэрч Ц.Бямбацогийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Оройн 21 цаг 30 минутын орчим тамхи татах гээд гартал хэсэг залуучууд зодолдож байсан. Салгахаар очтол 4-5 залуучууд, бас 2-3 ахимаг насны залуучууд тэнд маргалдчихсан бас зодолдчихсон байж байсан. Нэг залуугийнх нь хөмсөг сэтэрсэн юм шиг цус гарчихсан байсан. Тэгтэл тэр зодуулсан залуу намайг энэ хэдэн залуучууд зодчихлоо шүү дээ гээд орилоод байсан” гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/,
Гэрч Ш.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Пивоны баяр дууссаны дараа Эзэнт гүрний гадаа тааралдаад дахиад над дээр ирээд чи надад пиво аваад өг гээд бас гарч ирээд дээрэлхээд байхаар нь би найз Шижирээ рүү залгаад энд намайг хүн дээрэлхээд байна гэж хэлтэл Шижирээ удалгүй хүрч ирээд чи яагаад өвчтэй хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ гээд тэгээд намайг авч явах гэж байсан юм. Анхбаяр гэх залуу Бямбаа гэх манай найз руу дайраад маргалдах гээд цаашаагаа аваад явсан. Тэгээд Шижирээ Бямбаа хоёртой хамт явж байсан Ундрахсүх, Цэдэвсүрэн 2 араас нь очиж салгасан” гэх мэдүүлэг /хэргийн 19-20 дахь тал/,
Гэрч Я.Цэдэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэгтэл 3 согтуу залуугийн нэг нь манай найзууд руу дайраад байхаар нь салгах гээд бид нар одоо болъё энэ тэр гэсэн чинь нэг ах нь Бямбаатай чинь юм ярья гээд байсан юм. Тэгээд ***г дагуулаад БСБ электрон барааны дэлгүүрийн зүг явсан. Тэгээд нэг мэдсэн чинь ***г цохичихсон байна гээд манай найзууд бид хэд яваад очсон юм. Тэгээд очтол тэр ах *** ийн хамар руу мөргөчихсөн байсан юм байна лээ. Тэгтэл *** 2 тэр 2 дээр очсон. Би салгах гэж очоогүй наана нь байж байсан. Бямбааг мөргөсөн гэх ах нь Бямбаагийн хувцаснаас нь зулгаачихаад тавихгүй, тэгээд гутлыг нь тайлаад үлдчихсэн юм байна лээ. Тэгэхээр нь би очоод гутлыг нь тэр ахаас салгаж аваад *** д өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэхь тал/,
Гэрч Д.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...***ыг хэдүүлээ зодсон гэдгийн нь хэлж мэдэхгүй байна. Сүүлд нэрийг нь сонсоход *** гээд байх шиг байсан залуутай *** маргалдаад цаашаа явсан. Тэгээд тэр 2 зодолдсон юм шиг байна лээ. Араас нь нөгөө 2 найз нь гүйгээд яваад өгсөн. Би яг сайн хараагүй, намайг очиход хөмсөг нь сэтэрчихсэн цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 23-24 дэхь тал/,
2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1226 дугаартай Шинжээчийн дүгнэлт
“1. Л.Бямбаагийн биед хамрын ясны цөмрөлт, таславчны мурийлт, нүүрний эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” /хэргийн 28 дахь тал/,
2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Дархан-Уул аймаг Нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт /хэргийн 32 дахь тал/,
2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ***г хохирогчоор тогтоосон тогтоол /хэргийн 81 дэхь тал/,
2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ***г яллагдагчаар татах тогтоол /хэргийн 86 дахь тал/,
2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ***гийн Дархан-Уул аймгийн Прокурорын газарт гаргасан:
“... Одоо *** гэх залуутайгаа эвлэрэн учир зүйгээ олсон тул тэр залууд гомдол санал байхгүй” гэх тодорхойлолт /хэргийн 93 дахь тал/,
2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаартай Зарим яллагдагчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол /хэргийн 94 дэхь тал/,
Шүүгдэгч Л*** нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *** нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид 300.000 төгрөг өгсөн хэмээн мэдүүлэх боловч үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүйг дурьдах нь зүйтэй байна.
Мөн хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд хохирогч *** нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хэргийн 17 дахь тал/ гэж мэдүүлсэн, 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад “Яллагдагч *** нар нь бусдад төлөх төлбөргүй” гэснийг тус тус үндэслээд шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 49, 63, 73 дахь тал/-аар тогтоогджээ.
Шүүгдэгч *** нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаагийн дээр гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, мөн гэмт хэрэг гарахад хохирогчийн гэм буруутай үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгч нар нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, одоогийн байдлаар ажил хөдөлмөр эрхэлдэггүй, Их, дээд сургуульд суралцдаг зэрэг хэргийн болон шүүгдэгч нарын хувийн нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар тус тус албадан ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *** нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч *** нарт тус бүр 251 цаг /хоёр зуун тавин нэгэн цаг/ албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг шүүгдэгч *** нарт мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч *** нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор дээд шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *** нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
АРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА