Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0035

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0039/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг, 
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг,
Шүүгдэгч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв. 

 Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000818 дугаартай хэргийг 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ. 
    
    Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
    1.Монгол Улсын иргэн, ***  төрсөн, ***, *** настай, бүрэн дунд боловсролтой, дулааны зуухны оператор мэргэжилтэй, *** тоотод оршин суух, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй,

2.Монгол Улсын иргэн, *** төрсөн, ***, *** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** тоотод оршин суух, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй,
 
    Шүүгдэгч *** *** нар нь бүлэглэн, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян-Идэр” худалдааны төвийн 2 давхарт байрлах иргэн Б.Туулын гоёл чимэглэлийн 3 дугаар павилоны 9 дүгээр лангуунаас энергийн зүүлт, кулон зэрэг нийт 300.000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /хэргийн 9 дэх тал/,
-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 16 дахь тал/,
    -Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…харин тэр өдөр Сувдаа гэх хүний утсаар Нарантуяа эгч над руу залгаад “чиний лангуун дээрээс энергийн хүзүүний зүүлт, кулон чинь алга болчихсон байна гэж хэлсэн.


...хүзүүний зүүлтийг нь 200000 төгрөгөөр, кулоныг нь нэг бүрийг нь 50000 төгрөгөөр, нийтдээ 300000 төгрөгөөр худалдаж авсан.
...яг авсан үнээр нь зарж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 19 дэх тал/,
    -Гэрч М.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Туул гэж гоёл чимэглэлийн эдлэл зардаг миний лангууны хажууд лангуу түрээслэн ажиллуулдаг эмэгтэй Дорнод аймаг руу явчихсан байсан юм. Тэгээд надад өөрийн лангуугаа захиж үлдээгээд би лангуун дээрх эд зүйлүүдийг нь зарж өгч байсан юм. Тэгтэл 28-ны өдөр би 15 цагийн үед Туулын лангуун дээрээс 200 төгрөгийн үнэтэй 3 ширхэг үсний хавчаар авъя гэхээр нь авч өгөх гээд лангуу руу нь харсан чинь лангуун дотор нь байсан энергийн зүүлт алга болчихсон байсан. Тухайн үед би болон миний хажуу талын лангуу түрээслэн ажиллуулдаг хүмүүс нийлээд 1 номерын лангуу руу явж юм үзэх гээд явчихсан байсан. Тэгээд мэдсэнийхээ дараа энд байсан энергийн зүүлт алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь дэлгүүрийнхээ камер шүүж үзье гээд маргааш нь шүүж үзсэн чинь Туулын лангууны араар орж лангуун дотор нь байсан энергийн зүүлтийг 2 эмэгтэй хүн авч байгаа нь гарсан бичлэг байсан юм гэх мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,
-Гэрч Д.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажил дээрээ 15 цагийн үед байж байтал манай лангууны өөдөөс харсан бэлэг дурсгалын лангууны худалдагч Нарантуяа хэлэхдээ “Туулын лангуун дотроос энергийн зүүлт алга болсон байна” гэж байсан юм. 
...бид нар лангуугаа эзгүй орхичихсон байсан юм. Тэр хооронд хоёр эмэгтэй орж ирэн Туулын лангуун дотроос хос энергийн зүүлт аваад явж байхыг дэлгүүрийн камерийн бичлэгийг шүүж үзэн мэдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 21-22 дахь тал/,
-Гэрч Э.Сувдгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр өдөр 15 цагийн үед лангуун дээрээ зогсож байтал хажуу лангууны Нарантуяа эгч хэлэхдээ “Туулын лангуун дотор байсан энергийн зүүлтийг харсан хүн байна уу? энд байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд бид нар ойр орчмын хүмүүсээс асуугаад бас эзэн Туулаас нь асуусан чинь аваагүй гэж байсан юм. 
...тэгээд манай дэлгүүр камертай болохоор тэр өдрөө шүүж үзэх гэсэн чинь захирал ирэхгүй байхаар нь маргааш нь үзэхээр болцгоосон юм. Тэгээд маргааш нь шүүж үзсэн чинь хоёр эмэгтэй хүн орж ирээд эд зүйлийг нь аваад явсан нь бичлэгт бичигдсэн байсан.
...хүзүүний зүүлт нь 200000 төгрөг, нөгөө хоёр кулоны тус бүрийн үнэ нь 50000 төгрөгийн үнэтэй зарагдаж байсан.”гэх мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/,
-Гэрч Д.Отгонбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр өдөр хоёр хүүхэн орж ирээд надад “Франц улсаас ирсэн энергийн зүүлт, кулон ирсэн юм аа, та авах уу?” гээд надад зарсан.
...нэг энергийн хүзүүний зүүлт, нэг кулоны хамт нийлүүлээд 150000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 24 дэх тал/,
-Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “…Тэгээд хартал нэг энергийн зүүлт 2 ширхэг соронзтой кулон байсан. Тэгээд эргэн тойронд хүн байхгүй байхаар нь би эгч рүүгээ хараад “авчих уу?” гээд асуусан чинь эгч “Хүн нь байхгүй юм чинь авчихгүй юу” гэж хэлэхээр нь би хүн харж байгаад лангууных нь араар ороод хайрцагтай кулон, хүзүүний зүүлт зэргийг аваад эргээд явахдаа эгчийнхээ цүнхэнд хийгээд бид хоёр гараад явсан. Тэгээд тэр хулгайлсан зүйлээ авч яваад хуучин зах, шинэ зах хоёрын голд байдаг алт, мөнгө авдаг ченж нар дээр очоод цэнхэр дэлгүүртэй нэг эгч дээр ороод хүзүүний зүүлт, нэг кулоныг хамтад нь 150000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 41 дэх тал/,

-Шүүгдэгч Э***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ”… Тэгтэл манай дүү Болор “Эгч ээ! энэ лангууны хүмүүс нь байхгүй байгаа юм чинь энэ зүүлтийг авчих уу? гэхээр нь “за за, тэг тэг” гэж хэлсэн. Тэгээд дүү Болор лангууных нь араар орж авчихаад эргээд гараад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 43 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нар нь бүлэглэн, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дархан сумын   дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*** ” худалдааны төвийн  давхарт байрлах иргэн ***ын гоёл чимэглэлийн 3 дугаар павилоны *** дүгээр лангуунаас энергийн зүүлт, кулон зэргийг хулгайлж, нийт 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас тэдний үйлдлийг  зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч *** нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.

Шүүгдэгч *** нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 29, 34 дэх тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

    Гэмт хэргийн улмаас хохирогч Б*** 300000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч *** нь хохирол төлбөрт 170.000 төгрөгийг төлсөн бөгөөд 130000 төгрөгийг төлөөгүй болох нь шүүгдэгч *** /хэргийн 41 дэх тал/, шүүгдэгч *** /хэргийн 42 дахь тал/, хохирогч *** /хэргийн 45 дахь тал/ нарын мэдүүлэгээр нотлогдож байх тул шүүгдэгч ***оос 130.000 төгрөгийг гаргуулан хохирогч ***д олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдэх үедээ жирэмсэн байсан бөгөөд төрөөд 4 хонож байгаа нярай хүүхэдтэй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч” дэвтрээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй байна. 

Мөн шүүгдэгч нарын ар гэрийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүй байх нь зүйтэй гэж үзлээ.
    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн *** дугаартай камерийн бичлэг бүхий 1 ширхэг СД-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч *** нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Боржигон овогт Эрдэнэбатын *** нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 3 жил /гурван жил/ хорих ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар, ***нарт оногдуулсан 3 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***оос 130000 /нэг зуун гучин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 16 дугаар байр 35 тоотод оршин суух ***д олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй си ди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

    7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч *** оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил /гурван жил/ хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

    8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар шүүгдэгч ***д эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

    9. Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 61 дїгээр зїйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ***т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хїлээвэл цагдаагийн байгууллагын саналыг їндэслэн хорих ялыг биечлэн эдлїїлэхийг Э.Болорт   мэдэгдсїгэй.

    10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс  зайлсхийвэл шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***д мэдэгдсїгэй.

    11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Болор, Э.Солонго нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

    13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *** нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Я.ТУУЛ