Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 178

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Хэргийн индекс: 171/2012/0192/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Н.Идэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 99 дїгээр зїйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт - -ын Ш.Ж-д холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирїїлсэн эрїїгийн 201209000482 дугаартай хэргийг 2012 оны 9 дїгээр сарын 06-ны єдєр хїлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн --ын Ш.Ж- /РД: /, 1967 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Дархан-Уул аймгийн ******* тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 118 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 474 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 205 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил 11 сар 8 хоног хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 423 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

Шүүгдэгч Ш.Ш.Ж- нь 2012 оны 7 дугаар сарын 31-ний єдєр 17 цагийн орчимд ***********тоотод иргэн З.З.Т-г зодож улмаар тїїний бие махбодид нь хєнгєн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 

       D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\Ш.Жаргалсайхан-99.1-178.doc

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Ш.Ш.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 7 дугаар сарын 31-ний єдєр би Ц- ахын хамтаар Ю- ахын гэрт нь очиход Б- ах, Ю- ах, З.Т- эгч гурав архи уугаад сууж байсан юм. Тэгтэл З.Т- эгч архиныхаа халуунд Ю- ахыг Л-тай явалдсан гээд маргаад эхлэхэд нь би гадаа гараад шатан дээр зогсож байтал З.Т- эгч миний араас ирэхэд нь би түүнд хандан “та яагаад манай эгчийг доромжлоод байгаа юм бэ” гэж хэлээд З.Т- эгчийн хамран тус газар нь цохисон юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүгдэгч Ш.Ш.Ж- нь 2012 оны 7 дугаар сарын 31-ний єдєр 17 цагийн орчимд ***********тоотод иргэн З.З.Т-г зодож улмаар тїїний бие махбодид нь хєнгєн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

хохирогч З.З.Т-гийн:...”2012 оны 7 дугаар сарын 31-ний өглөө 09 цагийн үед нөхрийн талын хамаатан Ш.Ж- гэрт орж ирээд нөхөр Ю-, Б-, бид гуравтай архи уусан юм....Тэгээд би өдрийн 17 цагийн орчимд тэд нарт хандан “одоо болно амармаар байна” гэж хэлээд гэрт архи ууж байсан хүмүүсийг явуулах гэтэл Ш.Ж- миний урдаас хэрүүл өдөөд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би хөөж гаргахын тулд Ш.Ж-ы толгойн тус газар гараараа нэг удаа цохисон юм. Тэгтэл Ш.Ж- гэрээс гарахгүй болохоор нь Б- Ш.Ж-ыг гэрээс түлхэж гаргаад хаалга хаачхаад ороод ирсэн. Би гараад хашааны хаалга түгжихгүй бол ахиад ороод ирнэ гэж бодоод гарахад Ш.Ж- миний урдаас амбаарын хаалган дээр зогсож байгаад хамар орчимд минь гараараа нэг удаа цохисон. Тухайн үед миний хамраас цус гарахад Ш.Ж- гараад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 8 дахь тал/,

гэрч Д.Ю-гийн:...”2012 оны 7 дугаар сарын 31-ний  өдөр гэртээ эхнэр З.Т-, найз Ц-, Ш.Ж-, Б-жав нарын хамт хоёр шил архи хувааж уусан юм. Тэгээд манай эхнэр Ш.Ж-ыг гэртээ очиж амар гэхэд Ш.Ж- энд унтана гээд тэр хоёр маргалдсан. Манай эхнэр З.Т- Ш.Ж-ыг гэрээс хөөгөөд гаргасан. Тэгээд эхнэр араас нь хашааны хаалга түгжинэ гээд гарсан удалгүй З.Т-гийн хамраас цус гарчихсан танай дүү Ш.Ж- цохьчихлоо гэж хэлээд гэрт орж ирсэн. Би З.Т-тай зөрөөд гарахад Ш.Ж- гэр рүүгээ явчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 10 дахь тал/,

гэрч Д.Ц-ийн:…”Ш.Ж-ыг дагуулаад Ю-гийн гэрт ороход Ю-, З.Т-, Б- нар нэлээд согтуу архи ууж байсан. Тэгээд Ш.Ж- бид хоёр тэр гуравтай нийлээд дахин хоёр шил архи хувааж уусан юм. Тэгээд архи уугаад сууж байхад З.Т- Ш.Ж- руу дайраад хэрүүл хийх гээд хэл амаар доромжлоод байсан. Би Ш.Ж-ыг чи гэртээ очоод жаахан амарч байгаад ир гэхэд явж өгөхгүй байсан. Тэгээд З.Т- Ш.Ж-ыг гэрээс түлхэж гаргаад явсан. Би Ю-, Б- нар гэрт үлдсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа З.Т- Ш.Ж- намайг зодчихлоо гэж хэлэхэд нь Б- түрүүлээд гэрээс гарсан...Намайг харахад З.Т-гийн хамраас цус гарсан орж ирсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 705 тоот актын

1. “З.З.Т-гийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, нүүрний зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 13 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Иймд шүүгдэгч --ын Ш.Ж-ыг ялтай байх хугацаандаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч З.З.Т- нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Ш.Ш.Ж-аас гаргуулах хохирол төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Ш.Ш.Ж- нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 118 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 474 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 205 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил 11 сар 8 хоног хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 423 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан байна.

Үүнээс үзвэл тэрээр ялтай байх хугацаандаа бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна.

 

            Шүүгдэгч Ш.Ш.Ж- нь бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан ял оногдуулав.

 

     Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. --ын Ш.Ж-ыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар -ын Ш.Ж-д 1 /нэг/ сар 10 /арав/ хоног баривчлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар Ш.Ш.Ж- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Ш.Ж-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ёстой ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зїйлийн 306.1-д зааснаар энэхїї шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргїїцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг тїдгэлзїїлж, Ш.Ш.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелїїлэх хїртэл хэвээр їргэлжлїїлсїгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                                            ШҮҮГЧ                                             Ё.РИНЗААН