| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | З.Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 171/2014/0050/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0039 |
| Огноо | 2014-01-27 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0039
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0050/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд,
улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн 201309000771 дугаартай хэргийг 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** регистрийн *** дугаартай, ***аймагт төрсөн, *** настай, ***, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***тоотод оршин суух, урьд:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ***дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1, 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 4 сар баривчлах ялаар,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар 8 жил 9 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.
*** оны ***дүгээр сарын ***-ний өдөр ялын хугацаа дуусч, суллагдсан болно.
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллагдагчаар татах тогтоолд дурьдсанаар/
2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн үед Дархан сумын *** дугаар багийн нутаг, ***тоот хашаанд гараашийн газар ухаж байхдаа ***нь согтуугаар иргэн Д***той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний толгойн тус газарт хүрзээр цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шийтгэх тогтоол 2014.doc
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 11 сарын 07 өдөр Тосгоны эцсийн буудал дээр Хохирогч ***той уулзаад *** нэг шил архи авсан байсан , А***ныг дуудаад хувааж уусан, би тэр өдөр урьд нь ажиллаж байсан газраас цалингаа авах гэж байсан, Т***гэдэг ах ирсэн , Т. *** ах ирээд ах нь мөнгө муутай байна, ахын дүү нар манайд очоод гражийн нүх ухаад өг гэсэн ,тэр үед нь би хүнээс цалин авах гэж байгаа гэсэн Д***цуг яваад ирье гэсэн , тэгээд бид 3 машинд нь суугаад замаасаа нэг шил архи авсан, очоод газрын цуг ухаж байгаад архиа хувааж уусан , сүүлд нь архи дуусаад ирсэн ***ажлаа дуусгачих ах нь дахиад нэг шил архи аваад өгье гэсэн , тэр үед *** бид 2 маргалдсан чи ухаач гээд Д.Гантогтох намайг хөшиглөөд бариад хоёр гурван удаа тонгорсон , *** ах ирээд бид 2- ыг салгасан тэр үед би ажил хийж байсан хүрзээ шүүрээд ***ын толгой руу цохисон, толгойноос нь цус гарсан байсан” гэв.
Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 11 сарын 07-ны өдөр Тосгоны эцсийн буудал дээр дэлгүүрийн гадаа *** бид хоёр 0,33 тай архи хувааж уух гэж байсан *** тай таараад хувааж уусан, тэгээд таньдаг *** ах таараад ширээ нуруунд ажил хийгээд өг гэсэн бид нар тэгэхээр нь мөнгөтэй болчих юм байна бас архи авч өгөх юм байна гээд дагаад явсан, уул нь *** явахгүй гэж байсан, ***одоо цалингаа хүлээж байна гэсэн бид нар цуг явчаад ирье гэсэн тэгээд очоод 0,75 архи гурвуулаа хувааж уугаад маргаад ийм юм болсон тэр айлын ах гэрлүүгээ дагуулж ороод цус тогтоож өгсөн тэгээд гэмтлийн эмнэлэгрүү явсан, хэсгийн цагдаа дээр бас очсон тэгээд гэртээ 3 хоног хэвтэж эмчлүүлсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт :
Хохирогч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг /хэргийн 13-15 дугаар тал/,
Гэрч Т. ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг /хэргийн 17-18 дугаар тал/,
Гэрч Х***ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг /хэргийн 16 дугаар тал/,
Шинжээчийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1196 дугаартай дүгнэлт /хэргийн 20 дугаар тал/,
Шүүгдэгч *** гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 34 дүгээр тал/, *** сумын *** дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 30 дугаар тал/,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** 208 дугаартай шийтгэх тогтоол, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** 299 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар /хэргийн 38-44 дүгээр тал/,
Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг буцаан хэрэглэх тухай” шүүгчийн захирамжийн хуулбар, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1861 тоот тогтоол, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт, ***ийн зан байдал засарч хүмүүжлийн тодорхойлолт /хэргийн 58-61 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *** нь согтуугаар иргэн ***той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний толгойн тус газарт хүрзээр цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 10 цагийн үед байх Тосгоны хуучин эцсийн буудал дээр байдаг дэлгүүрээс тамхи авах гээд очиход ***, *** хоёр гадаа нь тамхи татаад зогсож байсан юм. Би бага зэрэг халамцуу байсан бөгөөд бид гурав мөнгөө нийлээд 1 шил 0,33 гр-ын архи аваад дэлгүүрийн ард гарч уусан юм. Тэр үед бид гурав ажил олж хийгээд ганц шил архины мөнгө олчихвол гээд яриад зогсож байхад нэг цагаан өнгийн Портертой ах ирээд гараашийн газар ухаад өг гэхээр нь бид гурав тэгье гээд машинд нь суугаад Ширээ нуруунд байдаг тэр айлд очсон ба замд жолооч ах дэлгүүрээс нэг шил архи авсан юм. Тэгээд гэрт нь очоод гражийн газар ухаж байхдаа авсан архиа хувааж ууцгаасан юм. Намайг газар ухаж байхад Отгонзаяа, чи пиздаа наад газраа хурдан ухаач гэхээр нь би ухаж байна, чи өөрөө газраа ухахгүй юу гэсэн чинь чи муу ухаач гэснээ над руу хүрч ирээд барьцалдаж аваад бид хоёр газарт ноцолдож унасан. Би тэр үед нэлээн согтсон байсан юм. Тэгээд босож ирээд салаад зогсож байтал Отгонзаяа хажуудаа байсан хүрзийг аваад шууд миний толгой руу цохиод авсан юм. Миний толгойноос цус гараад би газарт унасан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч ***ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... нэг харсан чинь *** чи газар ухах юу байхав гялалзуулчихна гэсэн чинь яалаа, хурдан газраа ухаач гэсэн чинь Ганаа би хийж л байна ш дээ, чи өөрөө ухахгүй юу гээд пиздэ нохой болоод хэрэлдээд явчихсан юм. Тэгснээ барьцалдаж аваад дээр доороо ороод ноцолдож газарт унасан. Энэ үед Залуухүү ах, бид хоёр салгаж болиулсан. Тэгээд салгаж холдуулаад би буруу хараад газар ухаж байтал түс гээд дуу гарахаар нь эргээд харахад Ганаагийн толгойноос цус гарсан, Отгонзаяа гартаа барьсан хүрзээ газарт шидсэн юм. Тэгээд би Отгонзаяаг хүрзээр цохьчихлоо гэж мэдсэн” гэсэн мэдүүлэг,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... нэг харсан чинь Заяа нөгөө танихгүй залуутай барьцалдаж аваад ноцолдоод байсан ба би тэр хоёрыг найзууд тоглож байгаа юм байх гэж бодсон. ...Гэтэл нөгөө залуу Заяаг тонгорч унагаад цээж нь дээр нь дэвсэхээр нь би очиж салгаад холдуулсан юм. Тэгээд *** босож ирээд газар хэвтэж байсан хүрзийг аваад тэр залуугийн толгой руу нь цохьсон. Тэгэхэд хүрзний модны иш нь хугараад унасан, нөгөө залуу толгойгоо бариад газар суусан, толгойноос нь цус гарч эхэлсэн юм” гэсэн мэдүүлэг,
Шинжээчийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1196 дугаартай дүгнэлтэнд: “***ын биед тархи доргилт, хуйхны шарх, цус хуралт тогтоогдлоо.
Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *** энэхүү үйлдэл нь “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч *** нь “эмчилгээний зардалд 50,000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч ***г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч *** нь урьд шүүхээр ял шийтгүүлж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасан ялгүй болох хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг хэргийн хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан ял оногдуулав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ***г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч ***д хөдөлмөр хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 960,000 /192,000*5=есөн зуун жаран мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3, 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг шүүгдэгч ***д анхааруулсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 90 см урттай, хугархай модон иштэй, улаан өнгийн хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэн ***д буцаан олгохыг шүүгчийн туслах ***д даалгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар ***д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА