Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0040

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0037/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гоомарал, 
Улсын яллагч Г.Яндаг,
Хохирогч *** , 
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл, 
Шүүгдэгч *** ийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, 
Шүүгдэгч *** ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, 
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар, *** д холбогдуулан мөн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201309000775 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, ***өдөр төрсөн, *** настай, ***, дээд боловсролтой, сэтгүүлч, улс төрч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “*** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй

2.Монгол Улсын иргэн, ***  өдөр төрсөн, *** настай, *** , дээд боловсролтой, компьютерийн программ хангамж мэргэжилтэй, ***  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, 

    Шүүгдэгч *** нь 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 30-нд шилжих шөнө согтуугаар Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг Дархан-2, үйлдвэрийн гурван замын үйлдвэрийн орчим *** улсын дугаартай  Тоёото  Гранд   маркийн   автомашиныг   жолоодож  явахдаа  Монгол  Улсын


D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Dawaasuren, Batgerel nar 215.3, 222.2.doc
Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.3, 2 дугаар бүлгийн 2.7.а-д заасныг тус тус зөрчсний улмаас иргэн ***ийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт, 
Шүүгдэгч *** нь 2013 оны 11 дүгээр сарын 29-нөөс 2013 оны 11 дүгээр сарын 30-нд шилжих шөнө согтуугаар Дархан сумын Малчин баг Дархан-2 үйлдвэрийн гурван замын уулзварын орчим ***  улсын дугаартай “Тоёото Гранд” маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а, 2.7.б-д заасныг тус тус зөрчиж, *** д жолоогоо шилжүүлснээс *** зам тээврийн осол гарган, иргэн *** ийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
  
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
  -Шүүгдэгч *** ээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би хөдлөх гэж байгаа юм чинь хорхойгоо дараад Дарханы наад зах хүртэл машиныг чинь унаж болох уу?, ойрд машин бариагүй гэж асуухад ***  “тэг тэг” гэж зөвшөөрсөн. Ингээд явж байтал гэнэт машины цонх хагарсан Жавхаа хүн  дайраад алчихлаа гэж орилсон. Би суудал дээрээ суусан хэвээр байсан бөгөөд маш их айгаад хөдөлж чадахгүй байсан” гэх мэдүүлэг,

-Шүүгдэгч ***ээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…***н бие засах гээд буухаар нь би суудал дээр нь очиж суугаад асгасан пивоо арчиж байтал Даваасүрэн жолоочийн суудал дээр орж ирээд суусан.  ***н хөдлөх гэж байгаа юм чинь би хорхойгоо дараад Дарханы наад зах хүртэл машиныг чинь унаж болох уу ойрд машин бариагүй хорхой хүрээд байна гэхээр нь би за гэсэн. Ингээд бид төмөр хүний тэндээс Дархан руу хөдөлсөн. ***гийн согтолт бага байсан, ийм үйл явдал болсонд маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

-Хохирогч *** йн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “
…Тэгээд манай охин цагдаагийн газар эрүүлжүүлэхээс талийгаач аавыгаа асуухад тийм хүн ороогүй гэж хэлсэн. 1 дэхь өдөр боллоо, гэртээ ирсэнгүй, бүр гайхаад хамаатны дүү рүүгээ ярьж Дархан орсон. 
….би гайхаж сандараад цагдаа орсон чинь 2 давхарт гарч мөрдөн байцаагчтай уулз гэхээр нь 2 давхарт гартал манай өвгөний гутал мөрдөн байцаагчийн өрөөний үүдэнд байсан. Тэгээд ортол ийм юм болсон байсан. Тухайн үед тамхи татдаг байсан. Халааснаас нь утас, тамхи нь гараагүй. Дархан 2-н зам бол манай гэр бүлийн амьдралын зам 2 охин минь тэр л замаар гүйж сургуульдаа явдаг байсан” гэх мэдүүлэг,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн  3-8 дахь тал/
-“Тоёото Гранд маркийн *** улсын дугаартай автомашины жолооч *** 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог  байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.3 Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. А согтууруулах ундаа, мансууруулах бодис ,сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн  хөдөлгөөний  аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн, Тоёото гранд маркийн автомашины үндсэн жолооч *** нь МУ-ын ЗХД-ийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. А согтууруулах ундаа, мансууруулах бодис ,сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн  хөдөлгөөний  аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн Б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу  түүнчлэн   согтууруулах   ундаа,   мансууруулах,   бодис,   сэтгэцэд   нөлөөлөх  эм, 
бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж ослын дүгнэлтийг гаргав.” гэх зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон дүгнэлт, зам тээврийн ослын бүдүүвч /хэргийн 9-11 дэх тал/, 

-Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 12 дахь тал/,
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Батка ах асгарсан  пиво арчиж байхад  Даваасүрэн машинд суух гэснээ Батка ахыг хойно суусан байхыг хараад тэгвэл би урд суучих уу гээд урд жолоочийн суудал дээр суусан. Тэгээд ***  жолоочийн суудал дээр суугаад нөгөө пивоноос жоохон үлдсэн байсныг  *** ах *** бид 2-т аягалж өгч пивоо дуусгаад явах болсон. Тэгсэн *** би машиныг чинь төв ортол баръя би хорхойгоо дараатахая гэж хэлсэн. Тэгсэн Батка ах чи чадах юм уу гэсэн чинь ***  чаднаа чадалгүй дээ гээд Д*** машиныг асаагаад хөдөлсөн. Тэгээд төмөр хүний хажуунаас хөдлөөд Дарханы төврүү явсан. Тэгээд Дархан 2 буюу үйлдвэрийн уулзвар өнгөрөөд явж байтал гэнэт л машины цонх тан гээд дуугарсан тэгсэн ***  орилоод тормосоо гишгээд зогссон. Тэгээд Д*** машинаас бууж чадахгүй айгаад шоконд ороод *** ах бид 2 машинаас буугаад харсан чинь машины ард зам дээр хүний өрөөсөн гутал малгай байсан. Тэгээд хүнийг  нь хайсан чинь замын хажуу талын жалганд доошоо харчихсан хэвтэж байсан. *** ах түргэн рүү цагдаа руу залга гэж хэлсэн. *** бас түргэн рүү залгаад байсан. Түргэн ирээд тэр хүнийг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 24-25 дахь тал/
-“Гавал, тархины ил гэмтэл, тархины суурь, уртавтар тархи, духны зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, дух яс болон баруун хацар, ухархай, хамар ясны хугарал, нүүрний шарх, зулгаралт. Талийгаачийн биед дээрхи үндсэн оношид бичигдсэн гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, амь насанд шууд аюултай, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2, 3.1.3-т зааснаар хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй. Талийгаачийн цусанд 2,9 промиль этилийн спирт илэрсэн нь хүнд зэргийн согтолттой байсныг харуулна.” гэх шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 106 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 36-40 дэх тал/,    
-“Осол үйлдэгдэх үед автомашины тормосны системийн эд анги бүрэн ажиллагаатай байсан байна. Тоёото Гранд марк-2 маркийн ***  дугаарийн  тээврийн хэрэгсэл нь текникийн хувьд эвдрэл гэмтэлгүй, осол гарахад текникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй байна. Осол үйлдэгдсэн шалтгаан нь текникийн бүрэн бус байдлаас шалтгаалаагүй байна. Тухайн үеийн хурдыг тогтоох боломжгүй байна.” гэх 60 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн  54-55 дахь тал/,
    -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 81, 86 дахь тал/,
-Драйгер үлээлгэсэн тайлбар /хэргийн 93-94 дэхь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 30-нд шилжих шөнө согтуугаар Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг Дархан-2 үйлдвэрийн гурван замын үйлдвэрийн орчим *** улсын дугаартай Тоёото Гранд маркийн автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.3-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 2 дугаар бүлгийн 2.7.а-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчин иргэн Б.Батцоожийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт,  
Шүүгдэгч *** нь 2013 оны 11 дүгээр сарын 29-нөөс 2013 оны 11 дүгээр сарын 30-нд шилжих шөнө согтуугаар Дархан сумын Малчин баг Дархан-2 үйлдвэрийн гурван замын уулзварын орчим *** улсын дугаартай “Тоёото Гранд” маркийн автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 2.7.б-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэсэн заалтуудыг зөрчиж, ***д жолоогоо шилжүүлснээс *** зам тээврийн осол гарган, иргэн ***ийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас тэдгээрийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн  зүйл, хэсэг зөв байна.
    
    Иймд шүүгдэгч ***г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам, замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.3, 2 дугаар бүлгийн 2.7.а дугаар заалтуудыг зөрчсөний улмаас иргэн ***ийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 
Шүүгдэгч *** ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам, замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а, 2.7.б дугаар заалтуудыг зөрчиж ***д жолоогоо шилжүүлснээс *** зам тээврийн осол гарган, иргэн ***ийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
    
    Хохирогч *** нь хохирол төлбөрт нийт 10111400 төгрөг нэхэмжилж холбогдох нотлох баримтаа ирүүлжээ.
    Хавтаст хэргийн 116 дахь талын ард авагдсан 882400 төгрөгийн гэх нотлох баримт нь 678400 төгрөг буюу 204000 төгрөгөөр илүү, мөн хэргийн 117 дахь талд авагдсан 519300 төгрөгийн гэх нотлох баримт нь 136800 төгрөг буюу 382500 төгрөгөөр илүү бичигдсэн байх тул иргэний нэхэмжлэлээс илүү бичигдсэн 586500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
    Мөн хэргийн 117 дахь талын ард авагдсан буяны машины жолооч нар гар цайлгаж өгсөн 300000 төгрөг, гэртээ болон газарт мал авчирч ном уншуулсан гэх 450000 төгрөг, мод түлээ авсан гэх 135000 төгрөг, нийт 885000 төгрөгийн нотлох баримт нь шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
    Нийт 10111400 төгрөг нэхэмжилсэн нотлох баримтуудаас хэрэгсэхгүй болгосон 586500 төгрөг, хэлэлцэхгүй орхисон 885000 төгрөгийг хасч тооцоход нийт 8639900 төгрөгийг хохирогч нэхэмжлэх эрхтэй байна.
    Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч *** нь 6977000 төгрөг, шүүгдэгч *** нь 2125000 төгрөг, нийт 9102000 төгрөгийг төлсөн байх тул нотлох баримтын хэмжээнд хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна гэж үзлээ.

    Шүүгдэгч *** ийн унаж явсан *** улсын дугаартай “Тоёото Гранд” маркийн автомашин нь иргэний нэхэмжлэгч “Транскапитал” ББСБ-ийн эзэмшилд байгаа бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Транскапитал” ББСБ-ийн Дархан-Уул аймгийн салбарын эрхлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүх хуралдаанд суух шаардлагагүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар өгснийг дурьдаж байна. 

    Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 100.000 төгрөгийн үнэтэй Anycall маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагч Н.Марал-Эрдэнийн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1342 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийн хамт шүүхэд ирсэн ***ийн *** дугаартай, ***ийн *** дугаартай жолоочийн үнэмлэхийг замын цагдаагийн газарт шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн автомашины их гэрэл болон гуперны хагарсан 16 ширхэг хэсгүүдийг устгах нь зүйтэй байна.

    Шүүгдэгч ***, *** нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 81, 86 дахь талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

    Шүүгдэгч *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хохирогч *** ийн “заавал шорон оронд явуулна гэх хүсэл алга. Харин цаашид миний хүүхдүүдийг сургуулиа төгстөл харж хандаж явахыг хүсье” гэх тайлбарыг үндэслэн тэдгээрт оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

    Шүүгдэгч *** нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болохыг дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***г тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэний улмаас ***ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 
Шүүгдэгч ***ийг бусдад жолоогоо шилжүүлсэний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар *** д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрвөн/ жил хорих ял, 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар ***д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил хасч, 2 жил /хоёр жил/ хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ***д оногдуулсан 4 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, ***д оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.1.1, 292.1.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар оршуулгын зардалд шүүгдэгч *** нь 6977000 төгрөг, шүүгдэгч *** нь 2125000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, иргэний нэхэмжлэлээс 586500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 885000 төгрөгтэй холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар мөрдөн байцаалтын шатанд ***ийн эзэмшлийн 100.000 төгрөгийн үнэтэй Anycall маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагч Н.Марал-Эрдэнийн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1342 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн автомашины их гэрэл болон гуперны хагарсан 16 ширхэг хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ***д оногдуулсан 4 /дөрвөн/ жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жил, ***д оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай. 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар *** хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн хэсэгт, С.Батгэрэлд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт тус тус хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *** нарт мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар *** д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, С.Батгэрэлд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурьдаж, *** ийн ***  дугаартай жолоочийн үнэмлэх, ***ийн *** дугаартай жолоочийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлсүгэй. 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
            
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *** нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
      
        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Я.ТУУЛ