Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0043

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0049/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Хохирогч *** , 
         Шүүгдэгч ***  /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201409000018 дугаартай хэргийг 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, *** өдөр *** суманд төрсөн, эрэгтэй, *** настай, дээд боловсролтой, *** тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй

Шүүгдэгч *** нь 2013 оны 12 дугаар сарын 31-нээс 2014 оны 1 дүгээр сарын 1-нд шилжих шөнө 00 цагийн үед *** тоотод байх өөрийн гэртээ эхнэр ***тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд халдаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***ээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би найз нөхөдтэйгээ хааяа архи уух үе гардаг. Эхнэртэйгээ хааяа хэрэлдэж маргах үе гардаг байсан.  Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв. 

Хохирогч ***с шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 12 сарын 31-ний шөнө шампанск уугаад зориг ороод “Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд юм бодсон уу?”  гэж хэлсэн  чинь  манай  нөхөр  уурласан. Би  үг  хэлж  болохгүй,  яахаараа  дандаа 

D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Dawaasuren 99.1.docx
уурладаг юм гэж хэлсэн чинь тавчикаа аваад над руу шидсэн. Ер нь манай нөхөр огцом ууртай, уурлана гэж бодоогүй байж байтал гарт тааралдсан юмаа аваад шидчихдэг. Шүдээ угааж байгаад хүртэл шүднийхээ сойзыг аваад шидчихдэг. Найз нөхөдтэйгээ ууж идэх сонирхолтой. Энэ асуудлаас болж байнга хэрүүл гардаг. Нөхөр маань уучлал гуйсан. Би хоёр хүүхдээ бодоод сүүлчийн удаа хараад амьдарч үзэх бодолтой байгаа. Одоохондоо охиноо аавд нь өгч явуулах хүсэлтэй байна. Эмчилгээний зардал авсан. Эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.    

Шүүгдэгч ***нь 2013 оны 12 дугаар сарын 31-нээс 2014 оны 1 дүгээр сарын 1-нд шилжих шөнө 00 цагийн үед *** тоотод гэртээ ***тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд халдаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

-Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд юм бодсон уу? гэж хэлсэн чинь манай нөхөр уурласан. Би үг хэлж болохгүй, яахаараа дандаа уурладаг юм гэж хэлсэн чинь тавчикаа аваад над руу шидсэн” гэх мэдүүлэг, 

-Хохирогч ***ийн биед үзлэг хийж гаргасан: ***ийн биед тархи доргилт, нүүр, их бие, чихний зөөлөн эдийн цус хуралт, шархны гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үссгэгдэх боломжтой гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх 2014 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 78 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 18 дахь тал/,  
    
-Гэрч Б. ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай охин ***нь *** гэдэг залуутайхамт амьдраад 4 жил болж байгаа. Одоо гэр бүлээ батлуулаагүй байгаа юм. Энэ 2 хамтран амьдраад охин, хүүтэй болсон. Том нь 1 нас 7 сартай, бага нь 5 сартай юм. Энэ 2 суугаад эхний 2 жил *** бол гайгүй л байсан. Сүүлийн 2 жил 2 хүүхэдтэй болсноос хойш ааш раншин нь нь сонин болоод манай охин ***ийг зодож, гар хүрдэг болсон байна лээ. Эхний үед манай охин *** бид нараас их нуудаг байсан байна лээ. Би 2013 оны 11 сарын эхээр хүргэн *** нь манай охиныг зодож, гар хүрээд байдаг гэдгийг нь ээж ***аас нь сонссон. Тэгээд байж байтал 2013 оны 12 дугаар сарын дундуур Батцэцэгийг ***зодож гар хүрсэн байна гэхээр нь эхнэр Бурмаа бид 2 гэрт нь явж очсон. Очиход ***ийг зодож бие нь энд тэндгүй хөх няц болсон байсан. Тэгээд би тэр үед нь цагдаа дуудсан. Цагдаа ирээгүй, Би хүргэн ***д уур хүрч нэг цохиод авсан. ***нь ааваа уучлаарай би дахиж тэгэхгүй, ярилцъя гээд байсан. Эхнэр бид хоёр охиныхоо 2 хүүхдийг нь хүргэн Даваасүрэнд үлдээгээд яваад өгсөн. Тэрнээс хойш би хүргэн ***г дахин ингэхгүй гэсэн баталгаа гаргаж өг гэж хэлсэн. Тэгсэн хүргэн *** нь намайг ирэх сургаар гэрээсээ гараад зугтаагаад яваад өгчихдөг байсан. Тэрнээс хойш уулзалдахгүй байсаар сая 2013-2014 он солигдох мөчид гэртээ байхдаа охин Батцэцэгийг минь зодож биед нь гэмтэл учруулсан байна лээ. 2013 оны 12 дугаар сард ***нь ***г 3 удаа зодож биед нь гэмтэл учруулсан байсан. *** эрүүл, согтуу ямар ч үед хэрүүл хийж, хэрэлдэж, маргаж, зодолддог юм шиг байна лээ.” гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/  
    
    -Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай охин *** нь ***тэй хамтран амьдраад 4 жил болж байгаа. Одоо гэр бүлээ батлуулаагүй байгаа. Энэ хоёр хамт амьдраад охин, хүүтэй болсон. Том нь 1 нас 7 сартай, бага нь 5 сартай. Энэ хоёр суугаад эхний 2 жил *** бол гайгүй л байсан. Харин сүүлийн 2 жил 2 хүүхэдтэй болсоноос хойш ааш раншин нь сонин болоод манай охин ***ийг зодож гар хүрдэг болсон байна лээ. 2012 оны 7 сард хөгшин бид хоёр Улаанбаатар хотод байхад ***ийг төрөөд нялх биетэй байхад нь гар хүрч зодсон байна лээ. Тухайн үед цагдад дуудлага өгөхөд цагдаа ирэхээс өмнө гарч зугтаасан байсан гэсэн. Манай хүргэн *** нь манай охин Батцэцэгийг хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжилж байдаг. Бид нарын дэргэд хүртэл охиныг минь хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжилж байсан. 2013 оны 12 сарын дундуур манай хүргэн ***архи ууж ирчихээд агсам тавьж хэрүүл шуугиан тарьж, гэрийнхээ зуух яндан, будаа агшаагчийг өшиглөж манай охины тархи толгой руу цохихоор нь би дундуур нь орж хамгаалсан биш хэд хэдэн удаа цохиулаад авсан. Тэгээд маргааш нь ***надаас уучлалт гуйж дахиж ингэхгүй гэж уучлалт гуйхаар нь би цагдаад өргөдөл өгөөгүй юм. Үүнээс хойш 10-аад хоногийн дараа манай охин дуудахаар нь нөхөр бид хоёр ***нд очиход ***г урьд өдөр нь цохиж зодсон байсан. Тэгэхээр нь манай нөхөр ***г “чи яасан их хүн зодож, дээрэлхдэг хүн бэ?” гээд ***г цохиод авсан чинь *** “ааваа би дахиж тэгэхгүй, намайг уучил, ярилцъя” гээд гуйгаад байсан. Тэгээд бид нар 2 хүүхдийг нь ***д орхиод охин ***г аваад гэртээ харьсан. Тэгсэн *** зогсоо зайгүй утасдаад мессеж бичээд “2 хүүхэд уйлаад байна, гээд бас бага хүүхэд нь хөхөөрөө хооллодог болохоор олон хоног очихгүй байж болоогүй. Тэгээд Батцэцэг 3 хоноод гэртээ буцаж очсон. *** нь удаа дараа Батцэцэгт гар хүрч зодож байгаа хүн. Бие нь энд тэндээ хөх няц болчихсон байдаг байсан. Цагдаад хандах гэхээр “дахиж тэгэхгүй, уучлаарай” гэж хэлээд байдаг. Тэгэхээр нь өрөвдөөд дахиж охиныг минь зодож нүдэхгүй байх гэж бодоод өдий хүрсэн юм” гэх мэдүүлэг /хэргийн 14 дэх тал/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь хохирогч ***тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан  болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

    Иймд шүүгдэгч ***г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ***нь хохирогч ***ийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь хохирогч Ч.Батцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож  байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.

    Шүүгдэгч ***гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 31 дэх тал/, хохирогч ***ээс “нөхөр маань уучлал гуйсан. Би хоёр хүүхдээ бодоод сүүлчийн удаа хамт амьдарч үзэх бодолтой байгаа учир хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байх тул шүүгдэгч *** нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасныг баримтлан ***д холбогдох 201409000018 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, ***г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
    Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид батлан даалтад өгөхаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэснийг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч ***г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч ***д холбогдох 201409000018 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

    3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т заасныг баримтлан *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ