Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0044

 

      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


  Хэргийн индекс: 171/2014/0047/Э/

    Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Хохирогч *** ,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цуурай,
Шүүгдэгч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000797 дугаартай хэргийг 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
1.Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, ***, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ***тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, 

2.Монгол Улсын иргэн, ***  өдөр ***төрсөн, ***  настай, ***, дээд боловсролтой, ***, ***  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй

Шүүгдэгч *** нар нь бүлэглэн, 2013 оны 11 дүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд *** найз ***ийг буудлын өрөөнд оруулж, гаднаас нь цоожилсон гэх асуудлаас хохирогч ***тай маргалдаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***с шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би ***ын шанаа хэсэг рүү цохисон. Хохирогчийн нэхсэн төлбөрийг зөвшөөрөхгүй байна.” гэв.   

Шүүгдэгч ***с шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...***  зочид 

D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Sambuu Munk-Orgil  nar 99.2.doc
буудлын дээшээ гарч байхад *** хоёр маргалдаж байсан. Хохирогч шатаар бууж байхдаа надтай тааралдахад нилээн согтуу, том, том алхаж байсан. Би зодсон зүйл байхгүй харин цуг байсан нь үнэн. Хохиролд 100.000 төгрөг өгсөн.” гэв.

Хохирогч ***с шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...*** бие засах гээд надаас түлхүүр аваад өрөө рүү орсон. Орсоныхоо дараа хаалгаа онгойлгож чадахгүй байсан. Эд нар гарч ирээд намайг хаалгыг нь цоожилчихлоо гэсэн. *** хамгийн эхлээд надтай хэрэлдсэн. Хажуу талаас нь *** гарч ирээд “Чи яаж байгаа юм бэ?” гээд татаад байснаа дараа нь намайг мөргөсөн. Хойшоогоо ухраад “Цагдаа дуудна” гэж хэлэхэд дахиад над руу дайрахад нь би доошоогоо зугтаасан. Бууж байхад шатан дээр араас нэг хүн цохих шиг болсон. Би тэр хүнийг ***г гэж бодсон. Шатнаас өнхөрч унаад хэсэг ухаан балартаж сэргээд доош тонгойгоод утас руугаа гараа сунгасан. Цагдаа дуудна гэхэд “Дууд, харъя чамайг” гээд дахиад намайг өшиглөсөн. Хоёр, гурван шат алгасаж бууж байсан минь үнэн. Би зодуулах гээд сандраад бууж байсан. Эргүүлийн цагдаа ирэх үед би гомдолтой байгаагаа хэлсэн. Миний нүүр хавдсан байсан. Хүний үнэгүй шүд цохисон юм шиг яриад байна. Би сайн шүд хийлгэнэ гэж бодож байна. Байцаагч маань намайг энэ хоёр хүнтэйгээ эвлэрчих гэж хэлж байсан. Гараад уулзахаар эгч нь намайг хоригдлоор минь дуудаж доромжилсон. Миний ял эдэлж байсан нь энэ хэрэгт огт хамаагүй гэж бодож байна. Би энэ тал дээр гомдолтой байгаа, эмчилгээний төлбөрөө гаргуулж авмаар байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ““...Би ***ын шанаа хэсэг рүү цохисон.” гэх мэдүүлэг ,
-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...***  зочид буудлын дээшээ гарч байхад *** хоёр маргалдаж байсан. Хохирогч шатаар бууж байхдаа надтай тааралдахад нилээн согтуу, том, том алхаж байсан. Би зодсон зүйл байхгүй, харин цуг байсан нь үнэн.” гэх мэдүүлэг ,
-Хохирогч *** ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “*** хамгийн эхлээд надтай хэрэлдсэн. Хажуу талаас нь *** гарч ирээд “Чи яаж байгаа юм бэ?” гээд татаад байсан. Тэгээд дараа нь намайг мөргөсөн. Хойшоогоо ухраад “Цагдаа дуудна” гэж хэлэхэд дахиад надруу дайрахад нь би доошоогоо зугтаасан. Бууж байхад шатан дээр араас нэг хүн цохих шиг болсон. Би тэр хүнийг *** г гэж бодсон. Цагдаа дуудна гэхэд “Дууд, харъя чамайг” гээд дахиад намайг өшиглөсөн.” гэх мэдүүлэг ,
-Гэрч ***н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд “Дархан” буудал дээр очоод 2 өрөө аваад, тооцоог нь хийчихээд дээшээ өрөөндөө орох гээд гарсан чинь дээр өрөөний үүдэнд бөөн хэрүүл маргаан болчихсон байсан. Золбаяр, Самбуу хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 17-18 дахь тал/,
-Гэрч *** н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэр орой буудалд зодоон болж байхад 4 залуу байсан. Хоорондоо түлхэлцээд яг хэн нь хэнтэй маргалдаад байгааг би ойлгоогүй. Шүүгдэгч, хохирогч нарыг хараад би таньж байна. Энэ залуучууд байсан. Дөрвүүлээ маргалдаж байгаад *** дээр үлдсэн. ***нь Золбаярын араас доошоо буусан. Араас нь бууж ирэхэд *** гарч зугтаасан, ***нь буудлын 1 давхарт байсан. *** зодуулаад цус болчихсон байсан. Тэгээд миний станцаар шуурхай дуудсан. Цагдаа нар ирээд энэ хүмүүсийг бүгдийг нь аваад явсан.” гэх мэдүүлэг, 

-Гэрч Б***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би зодоон болж байх үед 1 давхарт байсан. Тэгээд хамгаалагч, туслах үүдний жижүүр хоёрыг явуулсан. Энэ хүмүүсийн авсан өрөө яг камерны доор байдаг тул харагддаггүй юм. Би зодоон болж байх үед дээшээ гараагүй, Тэр өдөр манайх зочин ихтэй байсан. 3 давхарын шатан дээр хоёр хоёроороо зодолдож байсан. 2 давхарын вистүлд намхан залуу, өндөр залуу хоёр зодолдож байсан. Зүс царайг нь мэдэхгүй байна. Өндөр, намыг нь бол санаж байна. Намхан нь газар уначихаад, өндөр нь эрүү, толгой руу нь өшиглөж байсан. Би сүүлдээ цагдаа дуудсан. Дээрээс ямар хүн бууж ирсэнийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан дээрээс бууж ирсэн хүн хамгаалагчийн станцаар өөрөө шуурхай дуудсан. Нүүр амаа бариад ёолоод байсан. Харин цус гараагүй байсан байх.  Өрөө авсан хүмүүсээс хоёр эмэгтэй байсан.”  гэх мэдүүлэг,
-Хохирогч ***ын биед үзлэг хийж гаргасан “***ын биед тархи доргилт, нэг шүдний хугарал, нэг шүдний хазах хэсгийн эмтрэл, гэмтлийн гаралтай буйлны үрэвсэл, нүүр, хуйхны цус хуралт, дээд уруулын язарсан шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5 хувиар алдагдуулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1, 2.4.2-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1207 тоот дүгнэлт /хэргийн 27 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нар нь бүлэглэн, 2013 оны 11 дүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудалд хамт явж байсан найз ***ийг буудлын өрөөнд оруулж, гаднаас нь цоожилсон гэх асуудлаас хохирогч ***тай маргалдаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна. 

Шүүгдэгч ***  “би ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурайгаас “***гэмт хэрэг үйлдээгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцэж байгаа боловч энэ нь гэрч ***ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “***, ***, бас нэг залуу нийт дөрвүүлээ хоорондоо барьцалдаж аваад байсан. Тэгээд *** шат руу гүйгээд, араас нь *** гүйж очоод барилцаж аваад шат руу давхралдаад унасан. Тэгээд доошоо бууж ирэхэд *** ын амнаас нь цус гарчихсан байсан”, гэрч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “би камераар харж байсан болохоор царайг нь сайн ялгаж хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 2 давхарын шатан дээр зодолдож байсан 2 залуугийн өндөр залуу нь намхан залуугаа өшиглөөд зодож байсан” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Иймд шүүгдэгч *** нарыг бүлэглэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэлээ.
     Шүүгдэгч *** нар нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 47, 50 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
    Хохирогч *** нь эмчилгээний зардалд 2723000 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтаа ирүүлжээ. 
    Одоогоор *** нь ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй байгаа бөгөөд “Сара дент” шүдний эмнэлэгт үзүүлсэн 25000 төгрөг, замын зардал 10100 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байх бөгөөд шүүгдэгч нар нь хохирогч ***т 200000 төгрөг хүлээлгэн өгсөн байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд  хохирлыг төлсөн байна гэж үзэх нь зүйтэй.
    Харин “***” ХХК-ны гаргаж ирүүлсэн тодорхойлолт нь он, сар, өдрийн хувьд зөрүүтэй, уг эмчилгээг хохирогч ***  бодитоор хийлгээгүй байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна. Иймд хохирогч ***  нь эмчилгээ, сувилгаа хийлгэсэнтэй холбоотой зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ. 

    Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд сайн дураар нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.
    Энэ хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч ***  нарыг бүлэглэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч ***  нарт  тус бүр 300 /гурван зуун/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч ***  нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч нар нь хохиролд 200000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, хохирогч *** ын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
    
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч ***  нь эмчилгээ, сувилгаа хийлгэсэнтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
    
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоног баривчлах ялаар тооцож солихыг *** нарт анхааруулсугай.
    
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *** нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
    
8. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    
    
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Я.ТУУЛ