| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2014/0060/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0045 |
| Огноо | 2014-02-13 |
| Зүйл хэсэг | 152.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0060/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201409000049 дугаартай хэргийг 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, ***, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ***тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй,
Шүүгдэгч *** нь 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “***-ийн 9.000.000 төгрөгийг завшиж, хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***с шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би ийм юм болно гэж бодоогүй, Удахгүй эргүүлээд өгчихнө л гэж бодож байсан. Үлдэгдэл 9.000.000 төгрөгийг өгсөн.” гэх мэдүүлэг,
-Хохирогч *** н хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Манай “***” ХХК-ийн төлөөлөгч *** Дарханд ажилтай байсан. Тэгээд Дарханаас бараа материал авахаар болоод ***т мөнгө шилжүүлэх болсон. Тэр үед би өөрөө байгаагүй. ***р өөрөө дансгүй болохоор Дарханд байдаг *** гэдэг
D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Hurelchuluun 152.1.doc
хүний дансаар дамжуулж мөнгө авахаар болсон байсан. Тэгээд 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “***” ХХК-ийн зүгээс ***ны *** гэсэн ХААН банкны данс руу 15.6 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр орой нь *** 600.000 төгрөг данснаасаа авч ***т өгсөн байсан. 5 хоногийн дараа ***г хайж олоод 6 сая төгрөг авсан. Үлдсэн 9 сая төгрөгийг удахгүй өгнө гэж хэлээд одоог хүртэл өгөөгүй байна.” гэх мэдүүлэг, /хэргийн 16 дахь тал/,
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би “***” ХХК-ийн Дархан дахь ажил хариуцаж байсан. Тэгээд Улаанбаатараас Дархан руу 15.6 сая төгрөг шилжүүлж авах хэрэгтэй болсон. Би өөрийн данс байхгүй учир *** ы дансаар дамжуулж мөнгө авахаар болсон. 2013 оны 8 дугаар сарын 24-ны Бямба гаригт өдөр 14 цаг 16 минутад Улаанбаатар Хүрэлчулууны данс руу 15.6 сая төгрөг шилжүүлсэн. Тэр орой Хүрэлчулуунаас 600.000 төгрөг авсан. *** АТМ-ээс гаргаж өгсөн. Түүнээс хойш үлдсэн 9 сая төгрөгийг удахгүй гаргаж өгнө гэж хэлээд одоог хүртэл өгөөгүй байна. Иймд Хүрэлчулуунаас 9 сая төгрөгийг гаргуулж өгөхийг хүсч байна. Энэ ямар учиртай мөнгө гэхээр манай албаны мөнгө юм. Дарханаас бараа материал худалдаж авах ёстой мөнгө байсан юм. Албаны мөнгө Хүрэлчулуунаас авч чадахгүй байгаа учир би 3 сар цалиангаа авч чадахгүй байгаа” гэх мэдүүлэг, /хэргийн 18 дахь тал/,
-Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 5, 22-23 дахь тал/
-*** сы бичгээр гаргаж өгсөн тодорхойлолт /хэргийн 6 дахь тал/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 40 дахь тал/, болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *** г 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “*** ” ХХК-ийн 9.000.000 төгрөгийг завшиж, хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан аймгийн прокурорын газраас яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд тэрээр “*** ” ХХК-иас өөрийнх нь ХААН банкны *** тоот дансанд 2013 оны 8 дугаар сарын 24-ны өдөр шилжүүлсэн 15660000 төгрөгийн 9000000 төгрөгийг өгөлгүйгээр хувьдаа завшсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч *** г бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч *** урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 40 дахь тал/ байх тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хохирогч *** , шүүгдэгч *** нар нь тус шүүхэд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасан хэргийн яллагдагч *** нь энэ хэргийн хохирогч “4Z” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** т учруулсан хохирлыг бүрэн төлж, гэм хорыг арилгасан бөгөөд сайн дураараа эвлэрэх санал тавьсан тул хохирогч *** миний бие ***тай сайн дураар эвлэрч байгаагаа баталгаажуулж эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хохирогч *** нь цаашид энэ хэрэгт холбогдуулан ямар нэгэн санал хүсэлт, гомдол, эд хөрөнгийн нэхэмжлэл байхгүй болохыг баталж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж эвлэрлийн гэрээ байгуулж хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасныг баримтлан *** д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, ***г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэснийг дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** ыг бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч ***д холбогдох 201409000049 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, *** ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т заасныг баримтлан *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** д гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ