| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2014/0054/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0046 |
| Огноо | 2014-02-07 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0046
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0054/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гоомарал,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Иргэний нэхэмжлэгч *** ,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201309000651 дугаартай хэргийг 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** өдөр төрсөн, *** настай, ***, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,
-2007 оны 5 дугаар сарын 1-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан
-2007 оны 10 дугаар сарын 29-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2008 оны Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдан хорих ялаас чөлөөлөгдсөн,
-2012 оны 2 дугаар сарын 2-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан.
Шүүгдэгч *** нь ялтай байх хугацаандаа 2013 оны 9 дүгээр сарын 25-наас 2013 оны 10 дугаар сарын 2-ны хооронд *** тоотод оршин суух ***ийн гэрээс монетон ээмэг, бөгж, гинж, кулон зэргийг хулгайлж, бусдад 1165000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
-Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын төмөр замын байранд нэг айлд *** эгчтэй хамт
D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Amgalan 145.2.doc.docx
будаг хийж өгсөн. Айлын эгчээс үсээ угааж болох уу? гэж асуугаад гэрт нь ороод угаасан. Тэр үед өрөөнөөс нь 2 бөгж, 2 ээмэг, 2 гинж кулонтой нь аваад “***” ХХК-ны ломбарданд 2 бөгж, 2 ээмэг, 1 гинж кулонтой нь тавьсан, нөгөө нэг гинжийг нь өөр ломбарданд тавьсан. Хохирол төлбөр төлөх мөнгө байхгүй, боломжтой болохоороо төлж барагдуулна.” гэх мэдүүлэг,
-Иргэний нэхэмжлэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 10 дугаар сарын 1-ний өдөр *** гэх энэ эмэгтэй манай ломбарданд 2 хос ээмэг, 2 хос бөгж, 1 гинж тавьж хүүгийн хамт 530.000 төгрөгийн хохирол учруулсан. Ингээд цагдаа нар ирээд тавьсан эд зүйлийг хураагаад аваад явсан. Иймд манайд учирсан 530.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хэргийн 11 дэх тал/,
-“***” ХХК-ны барьцаат зээлийн гэрээ ¹0011490, ¹0011426, ¹0011455 /хэргийн 12 дахь тал/,
-Хохирогч *** д эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 13 дахь тал/,
-Хураагдсан монетон эдлэлүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 14-15 дахь тал/,
-“Өсөх” ломбардны ажилтан *** ийн хөтөлдөг гар бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсралт /хэргийн 16-17 дахь тал/,
-Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Нямаа ажлаа дуусгаад орж ирээд цай уугаад тэр хоёр хамт гараад явсан. Маргааш өглөө нь унжлагатай цацаг хэлбэртэй монетон ээмэг, кулонтой гинж хослолоороо, силкон шигтгээтэй мөнгөн дэгээтэй төмөр ээмэг зэрэг эд зүйлс алга болсон байсан. Тухайн үедээ хүүхдүүд энд тэнд тараагаад хаясан болов уу? гээд нэг их тоогоогүй. Шавар, замаскаа хатаана гээд хэд хоноод 2013 оны 10 дугаар сарын 1-ны өдөр *** хоёр *** гэдэг эмэгтэйтэй хамт ирж будагны ажил хийсэн. Энэ өдөр Амгалан “үсээ угаагаадахая, эгч ээ” гээд гуйгаад манай гэрт орж ирэн үсээ угаасан.
...маргааш нь гэртээ 12 цагийн үед ирээд юмаа үзтэл Солонгосын монетон ээмэг, нарийн орос гинж, хурмын эрэгтэй, эмэгтэй хос бөгж алга болсон байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 30 дахь тал/,
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...би эхнэр ***аа унжлагатай монетон ээмэг, кулонтой монетон гинж /солонгосын/ хослолоор нь 2013 оны 8 сард 600000 төгрөгөөр худалдан авч өгсөн. Цэцгэн хэлбэртэй монетон ээмгийг Солонгосоос манай аав *** бэлэглэж өгч явуулж байсан. Хурмын хос бөгжийг эхнэр *** хувийн дархан хүнээр хийлгэж байсан. Нарийхан орос гинжийг угаасаа өөрөө зүүдэг байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 37 дахь тал/
-Гэрч С*** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...3 дугаар байрны 1 дүгээр орцонд будаг хийхэд *** багс бариад энэ тэрүүгээр юм хийж байгаа дүр эсгээд яваад байсан. Тэр нэг давхарын айл руу хоёр удаа орж байсан. Ажлаа хийгээд дуусах дөхөж байхад би бирж ороод одоохон ирнэ гээд явсан, тэр чигтээ алга болсон.” гэх мэдүүлэг /хэргийн 39 дэх тал/,
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”... *** тэр ***хаар орж гараад яваад байсан. Юм алга болсон гэсэн, *** л авсан байх, урьд нь хэрэг төвөгт орооцолдож байсан гэсэн. Тэр өдөр гар утсаа бирж дээр орхисон, аваад ирье гэж яваад тэр чигтээ алга болсон.” гэх мэдүүлэг /хэргийн 40 дэх тал/,
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...манайд монетон эдлэл тавьсан юм. Тэрнийхээ дараа “Жаргал” кафед пиво уугаад сууж байхад таараад юмаа тавьчихаад уугаад байж байдаг юм байх даа гэж бодож байсан. 2013 оны 9 дүгээр сарын 28-нд монетон гинж, кулон тавьсан байна, 2013 оны 12 дугаар сарын 25-нд зарагдсан байна. барьцааны баримт байхгүй байна. Хугацаа дуусахаар цаасаа ашиглаад уут хийчихдэг юм. Миний хөтөлдөг гар дэвтэр дээр *** эд зүйл тавьж байсан нь харагдаж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 42-43 дахь тал/,
-Яллагдагч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...шүүгээний дээр төмөр аалзан хэлбэртэй саван дотор байсан 2 хос монетон бөгж, хос ээмэг, гинж, кулон зэрэг монетон эдлэлүүд байхаар нь би цамцныхаа халаасанд хийгээд аваад гарсан. Дархан захын урд талд байдаг “Алтан жинлүүр” ломбарданд 2013 оны 10 дугаар сарын 1-нд ээмэг 130000 төгрөгөөр, 9 сарын 26, 27-ны үед байх бөгж, гинж, кулон зэргийг барьцаанд тавьж, нийт 380000 орчим төгрөг болж байсан байх.
...Кулонтойгоо хос гинжийг “Жаргал“ кафены ертөнцийн зүгээр баруун талд зэргэлдээ ломбарданд тавьсан.” гэх мэдүүлэг /хэргийн 53-55 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 58 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь ялтай байх хугацаандаа 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хооронд *** тоотод оршин суух *** ийн гэрээс орцны засвар хийж байхдаа монетон ээмэг, бөгж, гинж, кулон зэргийг хулгайлж, 1165000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг давтан үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч ***г бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хохирогч *** нь хурмын эмэгтэй, эрэгтэй хос монетон бөгж, цэцгэн хэлбэртэй хос монетон ээмэг, унжлагатай 18 кратын хос монетон ээмэг зэргийг буцаан авсан байна. Харин монетон кулон, монетон гинж зэргийг шүүгдэгч *** нь хулгайлж авсныхаа дараа “Өсөх” ломбаранд барьцаанд тавьж, эдгээр нь зарагдсан байх тул эдгээр эд зүйлийн үнэ болох 299200 төгрөгийг шүүгдэгч ***гаас гаргуулж, хохирогч *** д олгох нь зүйтэй байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч *** д буцаан олгосон хуримын эмэгтэй, эрэгтэй хос монетон бөгж, цэцгэн хэлбэртэй хос монетон ээмэг, унжлагатай 18 кратын хос монетон ээмэг зэргийг шүүгдэгч *** “Алтан жинлүүр” ХХК-ны ломбарданд барьцаалж, 477000 төгрөгийг хоногийн 0.2 хувь, сарын 6 хувийн хүүтэй авсан байх тул зээлийн төлбөр 477000 төгрөг, зээлийн хүү 53000 төгрөг, нийт 530000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Алтан жинлүүр” ХХК-ны Дархан дахь салбарт олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг давтан үйлдсэн байна.
Шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял он оногдуулахгүй байх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ***гийн энэ хэргийн улмаас 2014 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 47 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** г бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***д эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хоёр жил/ хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан шүүгдэгч ***д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял дээр 2012-2-2-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсныг сэргээж, түүний эдлээгүй үлдсэн ялын зарим хэсэг буюу 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч ***г эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч ***гийн энэ хэргийн улмаас 2014 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 47 /дөчин долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***гаас 530000 /таван зуун гучин мянга/ төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Алтан жинлүүр” ХХК-ны Дархан дахь салбарт, 299200 /хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, хохирогч *** тоотод оршин суух *** д тус тус олгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ